"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

14. На Лена

3.2K 315 20
By VanTe_CAFE


Хэри гэрээсээ гарах гэтэл хаалганых нь өмнө өвдөг дээрээ сөхрөн суусан нэгэн өндөр цус сорогч гэнэт гараад ирэх нь тэр.

"Эзэгтэй, таныг гэртээ үлдэхийг хүсье." өнөөх цус сорогч Хэригээс хүндэтгэлтэйгээр гуйв.

Хэри хөмсөг зангидан "Чи хэн бэ?" гэхэд

"Эзэнтэн таныг хамгаалж, энэ байшингаас гаргахгүй байхыг надад тушаасан." хэмээн зөөлөн хэлнэ.

Хэри түүн рүү дургүйцсэн аятай хараад хэлснийг нь үл тоомсорлон болгоомжтой хаалга руу чиглэн алхав. Гэвч өнөөх эр нь түүнийг гарахаас сэргийлэн мөрийг нь хөндөлсөн зогслоо. Гэсэн ч Хэри түүнтэй зууралдан ноцолдоод арайхийн хаалгаа онгойлгоод түргэхэн гэрээс гараад гүйж эхэллээ. Тэр эцэг эхийнхээ харшийг зүглэн хурдтай явав. Бие хамгаалагч цус сорогч ч түүний араас хөөж, зогсоохыг хичээх боловч Хэри илүү хурдтай байлаа. Хэри эцэг эхийнхээ харшид ирэхэд тэд аль хэдийн хувцаслаад тулалдаанд оролцохоор явахад бэлэн болчихсон байжээ.

Тэд Хэриг хараад сэтгэл түгшинэ.

Ээж нь түүн рүү хурдлан алхаж очив. "Хонгор минь, чи яагаад энд ирчихсэн юм бэ? Би бодохдоо чамайг..." хэмээн хэлж байснаа тэдэн рүү ойртон ирж буй өндөр эрийг хараад чимээгүй болов.

"Эзэгтэй минь, зугтахаа болино уу!" Тэр хүн Хэригийн ар талд ирээд хэлэх нь тэр.

Ээж нь Хэриг анхааралтай ажиглахад аав нь тэдэн дээр хүрч ирлээ.

"Лена, түүнийг сонс! Тэкён чамайг аюулгүй байлгана гэж бидэнд амласан."

"Хонгор минь, бид чамайг Тэкёны үгийг ганц удаа дуулгавартай дагах хэрэгтэй гэж бодож байна. Энэ чиний сайн сайхны төлөө л юм шүү дээ!" Ээж нь хэлээд охиныхоо хацрыг нь илнэ. Түүний ээж Хэриг гэртээ үлдэхийг ятгахыг хичээнэ.

Хэри Ленагийн эцэг эхийн охиноо гэсэн хайрыг мэдэрч байв. Гэхдээ үүнээс илүүгээр тэр дайнд нэгдэх ёстой гэдгээ мэдэрнэ. Тэр жинхэнэ Лена шиг сул дорой биш болохоор өөрийгөө хамгаалж чадна.

Түүхийн дагуу шилжин ирсэн Лена дайнд яваагүйгээс болж эцэг эх нь алагдсан юм. Харин жинхэнэ Лена ч мөн адил дайнд яваагүй ч түүний эцэг эх нь гайхамшигтай тохиолдлоор амьд үлдэж чаджээ.

Гэхдээ одоо бол Хэри Лена шүү дээ. Тэр зөв зүйлийн төлөө зогсох ёстой. Хэрэв тэр явахгүй бол юу болохыг хэн мэдэх билээ. Бүх зүйл хэвийн байх эсэхийг шалгасан нь дээр.

Ямартай ч, Ленагийн эцэг эх түүнийг шүүмжилж, ятгаж чадахгүй. Учир нь тэд Хэригийн өвөрмөц чадварыг мэддэггүй. Тэкён ч тэр, хэн ч мэдэхгүй.

"Хонгор минь эндээ үлд." хэмээн ээж нь зөөлхөн хэлээд Хэригийн бие хамгаалагч руу харан толгой дохин анхааруулах аж.

"Би чамд итгэж байна, охин минь" гэж аав нь ч хатуухан хэлнэ.

Эцэг эх нь хоёул Хэриг тэврээд тулалдааны талбар луугаа явцгаалаа. Хэри бие хамгаалагчтайгаа хоёул үлджээ.

Тэр аюулгүй байдлаар хэрхэн хамгаалагчийнхаа толгойг эргүүлж зугтах талаар бодож байв. Өнөөх эрийг чимээгүй анхааралтайгаар сайтар шинжлэх ба Хэригийн тархи хэрхэн зугтах талаар ажиллаж эхэлжээ.

"Би шээх хэрэгтэй байна." гэж Хэри аяархан хэлээд эцэг эхийнхээ харшид байх хуучин өрөө рүүгээ явлаа. Тэр өрөө нь том цонхтой тул амархан зугтаж чадна. Бие хамгаалагчид анзааралгүйгээр зугтахын тулд ямар аргыг ашиглаж болох талаар сайтар эргэцүүлсний эцэст ийм л боломж олдсон юм. Ер нь ямар ч охид эмэгтэйчүүдэд хамгийн түрүүнд иймэрхүү хуучинсаг арга л бодогдоно биз. Цонхоор дамжих тактик ч гэж нэрлэж болох юм.

Бие хамгаалагч цус сорогч залуу толгой дохиод түүнийг даган явсаар өрөөнийх нь хаалганы гадна үлдээд түүнийг хүлээж эхэллээ. Өөр яалтай ч билээ эмэгтэйн орон зайг хүндлэх хэрэгтэй шүү дээ.

Хэри амжилттай чимээ гаргалгүй цонхоороо гарч зугтаад даруйхан тулааны талбар луу явна. Биеийнх нь ой санамжийн азаар тэр тулааны байршлыг яг нарийн сайн тогтоож чадна. Тэрээр талбар дээр ирээд нүд нь бүлтийх ч харц нь шуудхан ширүүсэх аж. Тэкёны хажууд тавин хүн байсан бол эсрэг талд нь зуу гаруй дайчид байлаа. Хэри эцэг эхийнхээ байршлыг олохыг хичээн нүдээ хурдтай гүйлгэсний эцэст тэднийг олж харав. Харин энэ үед тулаан аль хэдийн эхэлжээ.

Хэри ээжийнх нь араас болгоомжтой гэтэн ойртох хэн нэгнийг анзаарав. Тэгээд хурдтай тэр эрийн зүг яаран гүйгээд шууд нүүр лүү нь цохиж, даруйхан бүснээсээ хутгаа сугалан гаргаж ирээд зүрхэнд нь бүлж орхилоо. Харин хүний цусаар хооллогч цус сорогч ууршин алга болов.

Хэригийн эцэг, эх гэнэтхэн охин нь хаа нэгтэйгээс гарч ирээд эсрэг талын цус сорогчийг алсанд гайхшрав. Хэригийн бие хамгаалагч ч бас тулааны талбарт ирсэн байх ба зодолдоод эхэлжээ. Мөн тэр Хэриг хаана байгааг олж харахыг хичээж байв.

Харин Хэри зодолдох үеэрээ Тэкён, Никкүн хоёрыг хальт олж харна. Гэнэт аав нь түүн рүү хашхирах нь тэр.

"ЛЕНА" гэсээр чанга дуугаар цочроон ууртайгаар орилсон юм.

Хэри бараг л алуулах гэж байж. Хэриг эргэн харахад дайсан тулаад ирчихсэн байх ба тэр хурдтай бултаад толгой нь ард талыг цохиж, мөр лүү нь үсрэн гарч хүзүүг нь хавчаад эрүүнээс нь татан толгойг нь таслав. Толгой ч тэр, бие ч тэр ууршин алга болно.

Энэ үед Жэе Пак, загалмайлсан эцэг эхийн хамт тулаанд нэгдэхээр дөнгөж ирээд Хэриг олж харсан байлаа. Тэр Хэригийн толгойг тасалсан дайсанг уурших үед Хэри рүү хурдан гүйж очив.

"Чи зүгээр үү?" хэмээн Жэе тайвшрангуй зөөлөн асууна. Гэтэл ахин өөр нэг цус сорогч тэдний зүг чиглэн хурдтай гүйн ирж байхыг Хэри олж харлаа. Тэр бушуухан Жэе Пакыг татаж, дайсныхаа довтолгооноос бултахыг хичээв. Жэе ч шаламгай хөдлөн бүснээсээ буугаа гарган ирээд буудаж эхлэх нь тэр.

"Новш гэж, Жэе. Чи энд юу хийж байгаа юм бэ?" Хэри аль нэг зүгээс гэнэт гарч ирсэн дайсны дайралтаас бултахыг хичээн зодолдож арайхийн асуув.

"Туслах...." дахин өөр нэг дайсан тэдэн рүү дайрахад Жэе үгээ дуусгалгүй түүнээс бултаад буудаж алав.

Гэвч ардаас нь мэдэгдэлгүйгээр цус сорогч гэнэт гарч ирээд Жэеийн хүзүүг хазах нь тэр. Хэри үүнийг хараад ноцолдож буй цус сорогчоо даруй устгаад Жэеийн хүзүүг хазаж буй залууг татан зүрхийг нь хүчтэй хутгалав.

"Хараал ид." Хэри Жэе Пакын хүзүүнээс цус нэвчин гарч ирэхийг хараад хараал урсгана. Цус ихээр урсаж, түүнийг ухаан алдахаас сэргийлж Хэри түүний хүзүүг долоож эхлэх нь тэр. Жэе Пакын цус дэндүү амтлаг байсанд Хэри илүү их цус уух хүсэлд автан хэтрүүлэн долоож байв. Харин Жэе Пак дайсан хүзүүг нь хүчтэй зэрлэгээр хазахад маш их өвдөлт мэдэрсэн бол Хэри түүний хүзүүг долоож эхлэхэд ер бусын чамин мэдрэмжид хучигдсан юм.

Гэхдээ хор нөлөөгөөр түүний тархи ажиллагаагүй болж, ухаан санаа нь балартаж эхэлнэ. Хэри энэ байдлыг нь хараад түүнийг аврахын тулд өөрийн гараа хазаж, түүнд цусаа өглөө. Үнэндээ түүний шүлс болон цус нь хэн нэгний цус алдалтыг зогсоох, бие махбодод тархах хорыг намдаах үйлчилгээтэй юм. Орчин үеийн Ленагийн уншсан номноос жинхэнэ Ленагийн онцгой чадварыг зөвхөн Хэри л дурсамжаараа мэдэж авсан билээ.

Жэе Пакын загалмайлсан эцэг эх юу болсныг харсан бөгөөд тэдэн рүү чиглэн ирэх дайсны ширүүн довтолгоонуудаас хамгаалж байжээ.

Хэри түүний загалмайлсан эх рүү нухацтай харлаа.
"Хорыг дахин тархаж эхлэхээс нь өмнө гэртээ аваач."

Загалмайлсан эх толгой дохиод Хэригийн хэлснээр хийв. Хор тархах үед юу тохиолдож, мөн юу хийх ёстойгоо тэд мэдэх учир аюулгүй газар луу хурдан явах хэрэгтэй.

Жэеийг загалмайлсан эх нь үүрээд гэр лүү яаран явахад загалмайлсан эцэг болон Хэри тэдний ар талыг хамгаалан харгис, ширүүн тулааны талбарт үлджээ.








__Ленануудын тайлбар__☀️

1. Эхлээд энэ отоме тоглоом гэх ертөнцийн жинхэнэ Ленагийн түүх:
Лена дайны дараа өвчин шаналлаас болж үхсэн. Өмнө нь Тэкён түүнийг сүмийн гол руу түлхэхэд хараахан үхээгүй юм.

2. Орчин үеийн ертөнцөөс шилжин ирсэн Ленагийн түүх: (Хэрэв иймэрхүү вэбтүүн уншдаг бол амархан ойлгоно.)
Ор.үеийн Лена машинд дайруулж үхээд уншдаг байсан номынхоо Ленагийн дүрд сүмийн ус руу түлхүүлсэн үед шилжээд ирсэн. Тэгээд бас түүний түүхийг өөрчлөн гэж байгаад харамсалтай нь чадалгүй дайны үеэр эсрэг талын цус сорогчид алуулсан.

3. Гурав дахь Лена буюу Хэри:
Яг 2 шиг. 2-ын Ленаг машинд дайруулах үед биед нь шилжин ороод түүн шиг жинхэнэ Ленаг сүмийн ус руу түлхүүлсэн үед нь биед шилжин орж ирсэн. Тэгэхээр 2 хүнд шилжсэн 2 дурсамжтай.

Анхааруулга: Отоме тоглоом гэж байгаа ч энэ нь отоме тоглоомын түүх юм шүү. Тоглоомд түүх байдаг шүү дээ. Тэгэхээр хэн ч видео тоглоом тоглоогүй гэсэн үг.

Continue Reading

You'll Also Like

245K 27.7K 78
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
803K 32.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....
7.4K 852 19
Ганц шөнийн тоглоом арван өдрийн тарчлал болж, хэсэгхэн зуурын тачаадал мянган шөнийн таашаал болж хувирна.