"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

9. На Лена

3.9K 348 16
By VanTe_CAFE


Тэкён түүнийг сонсон чимээгүй суусаар байх аж. Хэригийн хэлж буй бүхэн гарцаагүй зуун хувь үнэн болохоор тэр өөрийгөө өмгөөлж хэлэх ганцхан ч шалтаг алга. Хэри үгээ дуусгахад тэдний дунд чимээгүй байдал хэсэг ноёлж, эцэст нь Тэкён ам нээлээ.

"Би хоёрдахь боломжийг хүсэж байна."

Түүний үгэнд Хэри дахин санаа алдав.

"Ноён Ок хоёр дахь боломж гэж байхгүй. Хэдийн бүх боломжууд чинь дуусчихсан. Би танд өгөөгүй биш. Та боломжоо хэтрүүлчихсэн шүү дээ. Тэгэхээр асуудлыг хүндрүүлэх хэрэггүй! Би одоо байгаадаа баяртай байна, танд ч гэсэн энэ нь дээр. Тиймээс өөрийнхөө дурласан өнөөх гүнжээ гэрлэхээс нь өмнө очиж өөрийн болгохдоо л анхаар. Миний тань руу илгээсэн тэр бичигт гарын үсэг зураад, бидний өвөг дээдсийн өгсөн амлалтыг зүгээр л амархан тасрах амлалт байсан гэж ойлгоод дүр эсгэхэд болно. Бид чинь өөрсдийгөө үүрд холбох жинхэнэ ёслолыг хийгээгүй шүү дээ, би үүнд баярлаж байгаа. Тань руу илгээсэн бичгийнхээ хариуг хүлээж авмагцаа бид гэрлэлтээ цуцлуулах ёслолыг хийх болно. Хэрэв та хүсвэл тэдгээр бичиг баримтад гарын үсэг зурахгүйгээр ёслолоо хийж болно л доо. Зүгээр л надад мөргөлийн судрыг өгчих." гэж Хэри хэлэв.

Тэкён ахиад чимээгүй суусаар. Түүний царай тайлбарлах аргагүй хувиралтгүй харагдаж байв. Таагүй уур амьсгалд Хэри хөмсөг зангиджээ.

"Чи хэтэрхий их хичээгээд бололтой." Тэкён хүйтэн хоолойгоор хэллээ.

Тэр босоод Хэри рүү дөхөж ойртоход Хэри арагшаа гэдийн түүнээс зайлсхийхийг хичээсэн боловч чихэн дээр нь Тэкёны амьсгал мэдэгдэхээр ойртчихов.

"Би чамайг хэзээ ч явуулахгүй болохоор чи яасан ч зугтаж чадахгүй. Мөн чамайг болон өөрийгөө алж чадах нэгэн зөвхөн би л байх болно." Бие арзасхийм, сөөнгө хүйтэн хоолой Хэригийн чихэнд шивнэгдэнэ.

Салалтын ёслолын тухай өгүүлэх мөргөлийн судрыг Хэри амнаасаа унагах мөчид л Тэкён оюун ухаанаа алдсан юм. Тэр яг галзуу хүн шиг болчихсон.

Хэри хий гөлрөн хөлдөж орхив. Энэ мэдрэмж, энэ айдас, нуруугаар хүйт гүйж буй мэт жихүүдэс дэндүү танил байх нь тэр. Чанминаас мэдрэгддэг аймшигт мэдрэмжтэй адил санагдана.

Тэкёны шөнийн тэнгэр шиг хар нүд цусан улаан болон өөрчлөгджээ.

"Чамайг минийх болгохын тулд би бүхнийг хийх болно. Тэгэхээр миний үгийг битгий март! Хэрвээ би тэр цаасыг хэзээ нэгэн цагт дахиж харах л юм бол юу ч үгүй болтол нь шатаах болно." хэмээн Тэкён ууртайгаар хэлээд Хэригийн нүүрний өмнө ирлээ.

"Одоо эхнэр минь зугтах эсвэл нуугдах хэрэггүй." тэр Хэригийн амьгүй мэт хөлдсөн тунгалаг бор нүд рүү харан зөөлөн хэлээд аажмаар дөхөж, түүний уруулыг үнсэх нь тэр. Бал бурам мэт чихэрлэг зөөлөн уруулыг үнсмэгцээ тэрээр тайвшрах мэт болж арайхийн салгаад Хэригийн чихэнд ахин зөөлөн шивнэв.

"Удахгүй уулзъя, эхнэр минь." хэмээн хэлээд эргэж харан явлаа.

Хэсэг хугацаанд таг хөшсөний дараа Хэри өвдөг дээрээ сөхрөн уналаа. Энэ аймшигтай мэдрэмж дотрыг нь хэмхлэн шатаах мэт санагдана.

Тэр хэтэрхий их айснаас болоод багтрах шахан амьсгаа нь давхцаж эхэллээ. Тэкёны хорон үгс, чөтгөрийн жуумалзалт, хүйтэн хоолой нь Хэриг тамлан зовоосон хоёр эрийг санагдуулж, оюун ухаан болоод яс маханд нь хуримтлагдсан айдсыг эргэн авчрах шиг мэдрүүлсэн. Тэр айсандаа зогсолтгүй дагжин чичирхийлнэ. Өмнөх амьдралын тамлалд, хэрхэн зовсон нь түүний нүдэнд харагдаж, биед нь мэдрэгдэнэ.

Хани өрөөнд орж ирээд Хэриг шалан дээр үхлүүд мэт сууж байхыг харлаа. Сандарч, цочирдсон тэрээр Хэриг сэргээх гэсэн ч чадсангүй. Гэсэн ч тэр үргэлжлүүлэн мөрийг нь бариад хүчтэй сэгсэрнэ.

"Лена, Лена, яагаа вэ?" Хани санаа зовон асуух аж.

Нэг цагийн өмнө Хани Никкүнийг татаж чирсээр өөр өрөөнд аваачсан юм. Хани түүн рүү огцом эргэж харснаа цочирдож орхих нь тэр. Учир нь тэдний нүүр хоорондоо дэндүү ойрхон, бараг тулчихсан байсан хэрэг. Тэр хоолой засан залууг түлхлээ.

"Ноён Никкүн, тэгэхээр насанд хүрсэн хүмүүс шиг ярилцацгаая. Таныг яагаад намайг ингэж сонирхоод байгааг чинь мэдэхгүй нь. Гэхдээ нэг зүйл хэлэхэд би таны бодсон шиг тоглоомын хүүхэн биш, бас тэдний нэг болохыг ч хүсэхгүй байна. Тань шиг тоглогч залуус миний сонирхол биш! Таны хөлд хаягддаг олон үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нэг би биш болохоор намайг өдөж, сээтгэнэхээ яг одоо зогсоо! Тэгээд бас өөрийнхөө бодлыг хэлэхэд одоо эр хүн болж, ирээдүйд амьдралаа бүтээлцэх эрхэм нэгнээ олох хэрэгтэй. Та миний хэлснийг ойлгосон уу? " хэмээн Хани тайван хэлж байв.

Никкүн түүний хөөрхөн шулганах яриаг чимээгүй инээмсэглэн сонсоод толгой дохино.

"Тийм ээ хайраа, би үнэхээр л үзэсгэлэнтэй чамайгаа гэртээ аваачиж эцэг эхтэйгээ танилцуулаад жинхэнэ эр хүн болох хэрэгтэй юм байна." Никкүн урамтай нь аргагүй хэлэв.

Ханигийн нүдний доод зовхи таталцах нь тэр. "Тэр галзуу юм байна."

"Би юу гэсэн бэ гэхээр...." Хани ахин ам нээн ярьж эхлэх гэтэл Никкүн гэнэт түүн рүү ойртон уруулыг нь эзэмдэж үгийг нь тасалжээ.

"Умм." Никкүн үнсэлтдээ дуу алдана.

Харин Хани хөлдөж орхижээ. Тэр юу хийхээ мэдэхгүй гацан зогсох хооронд Никкүн ам руу нь хэлээ оруулан үнсэж, гар нь түүний бэлхүүсээр гүйн өөртөө улам ойртууллаа. Тэр түүний уруулыг сорон хөхөж, хэлээрээ аман дотор нь тоглоно. Хани түүний мэдрүүлж буй содон мэдрэмжид ухаанаа алдаж эхэлжээ.

Никкүн түүний өгзгийг базаж эхлэхэд Хани сая л ухаан орж шуудхан түүнийг түлхээд нүүрийг нь алгадаж орхисон юм. Хани галзууртлаа уурлаж амаа цэвэрлэхээр угаалгын өрөө рүү гүйгээд хэдэн минут тэндээсээ гарч ирсэнгүй.

Никкүн нүүрээ алгадуулсан ч сэтгэл санаа нь тэнгэрт хөвж байв. Тэр уруулдаа хүрч, гараа харна.

"Түүний уруул хөвөн чихэр шиг хайлж урсам амттай, өгзөг нь зөөлхөн." тэр ийн бодоод Ханигийн өгзгөнд хүрсэн гараа хараад мишээж байсан юм.

Угаалгын өрөөнд удаан хугацааг өнгөрөөсний дараа Ханиг гарч ирэхэд Никкүн аль хэдийнээ явчихсан байх бөгөөд угаалгын өрөөний хаалга болон шалны завсар нэг цаас үлдээсэн байх нь тэр.

"Яаралтай ажил гараад явах болсондоо үнэхээр гунигтай байна. Гэхдээ хайрт минь санаа зовох хэрэггүй дээ, би чам дээрээ хурдхан буцаж очно оо.

Удахгүй уулзъя.

Хайрт Никкүн чинь"

Никкүн Тэкёны харанхуйлж барайсан царайг хараад түүнд ямар нэгэн зүйл буруу байгааг мэдсэн юм. Ханиг угаалгын өрөөнөөс гарахыг хүлээхийн оронд жижиг цаасан дээр зурвас бичээд угаалгын өрөөний хаалганы доогуур гулсуулжээ.

Хани зурвасыг уншиж байхдаа духаа үрчийлгэнэ.

"Энэ хүн яагаад намайг ер ойлгохгүй байгаа юм бэ? Би хүний ​​хэлээр зөв л ярьсан баймаар..?"

Бяцхан зурвасыг уншсаны дараа цаасаа базаад хогийн саванд хаялаа. Хэрвээ тэнд гал байсан бол эргэлзээгүй шатаах байсан юм. Хани Хэригийн өрөөнд очоод түүний амьгүй болсон мэт хөшсөн бие, цайрсан царайг харав. Тэр цочирдож, хурдтай түүн рүү алхав.

Хэриг ухаан оруулахыг хичээн сэгсрэхэд нэмэргүй байсан болохоор хацрыг нь алгадчих нь тэр. Эцэст нь Хэри ороогдсон айдас, тамын дурсамжаасаа эргэн ирэв.

"Чи яагаа вэ?" гэж Хани санаа зовон асуулаа.

Хэри толгой сэгсрэн "Үгүй....юу ч биш." гэж хэлэх нь ууртай сонсогдоно.

Хани түүнийг энэ талаар ярихыг хүсэхгүй байгааг нь мэдээд шалгаах олон асуултуудаа буцан залгилаа.

Никкүнийг өрөөнд орж ирэхэд Тэкён харанхуйд сууж байв. Түүний царайлаг царай баргар, нүд нь гунигтай харагдана. Тэр гартаа өндөр градустай дарс барьсан байх бөгөөд Хэригийн хэлснийг бодож байлаа.

"Ахем" Никкүн түүнийг сатааруулан хий ханиалгахад Тэкён аажмаар нүдээ анилаа.

"Эмэгтэй хүнийг олон удаа гомдоосныхоо дараа чи уучлуулахын тулд юу хийдэг вэ?" хэмээх дөлгөөн агаад гунигтай хоолой гарав.

"Хмм, цус сорогчдын агуу удирдагч эхнэртэйгээ хэцүүхэн харилцаатай байгаа бололтой." Никкүн инээмсэглээд өөртөө дарс хундагалаад будан дээр суув.

"Эхлээд чи түүнд сээтэн хаях хэрэгтэй. Дараа нь уучлал гуй, хүссэн бүхнийг нь хий. Бас нялуун бай." Никкүн нухацтай хэлэв.

Тэкён хариу өгсөнгүй, харин тэр удаанаар дарсаа балгана.

Ленагийн хэлсэн бүхэн үнэн. Гэтэл тэр одоо л бүх зүйлд харамсаж байдаг. Сүүлийн хэдэн сарын турш тэр түүнийг хүсэж байгаагаа харуулахын тулд чадах бүхнээ хийж байна. Гэвч Хэри үргэлж түүнээс зайлсхийж, үл тоомсорлодог. Түүнд зориулан илгээсэн олон бэлэг сэлтийг Хэри нээж ч үзэлгүйгээр буцаадаг. Үүнээс нь болж Тэкёны харьяат албат нь хүртэл эзнээ хэзээ тэсрэхийг бодсоор сэтгэлийн айдастай ч явах болсон.

Тэкён баруун гарынхаа нэг хүнийг дуудлаа. Өндөр залуухан эр эзнийхээ өрөөнд орж ирээд хар хөлс нь цувж, хөлрөөд эхлэв. Өрөөн доторх цэв хүйтэн таагүй уур амьсгал түүнийг айдаст автуулж орхисон юм.

Тэкён түүн рүү харлаа. "Эхнэрийг минь хамгаалахаар эрчүүд явуул." гэж тэр хэлэв.

"Мэдлээ, эзэнтээн." туслах нь түүн рүү харахаас ч айж байсан учир толгой гудайлган зогссоор доош бөхийв. Тэр сандарч буйгаа мэдэгдүүлэхгүйг хичээн нуруугаараа ухарч гараад хаалгаа хаалаа.

Никкүн Тэкёны тушаалыг сонсоод инээмсэглэж байв.

Continue Reading

You'll Also Like

152K 16.1K 113
How to say I love you Description လူအချို့မှာ စတင်ကြုံတွေ့စဉ်က မျက်မုန်းကျိုးမိသော်ငြား ပိုပြီး ရင်းနှီးလာလေလေ သဘောကျမိလာလေဟူသည့် ခံစားချက်ကို ပေးစ...
803K 32.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....
7.4K 852 19
Ганц шөнийн тоглоом арван өдрийн тарчлал болж, хэсэгхэн зуурын тачаадал мянган шөнийн таашаал болж хувирна.
37K 2.2K 17
Шин Харү гэх охин марзан сургуульд элсэж Жэгүг гэх хөвгүүн түүний амьдралд орж ирсэнээр өгүүллэг өрнөх болно.