"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

7. На Лена

4K 357 12
By VanTe_CAFE


Хэри гэртээ ирсэн ба урт өдрийн эцэст энергиэ нөхөж чадахаар болжээ. Үл таних хүмүүстэй тэмцэлдсэний улмаас тэр жаахан ядарсан, ялангуяа цуст улаан шүүсээ уугаагүй болохоор сульдсан байлаа. Гал тогооны өрөө ороод шүүсээ ууж байхад нь салхи сэвэлзэн үлээх шиг болов. Хэри аягаа доошлуулахад урд нь Тэкён зогсож байх нь тэр.

Хэри хөмсгөө зангидан "Тэр яаж ороод ирчхэв ээ? Би уг нь хаалгаа сайтар түгжсэн л юмсан." гэсээр бодолхийлж байхад Тэкён нам дуугаар ярьж эхэллээ.

"Чи зүгээр үү? Тэд чамд юу хийсэн бэ? Чамайг өвтгөсөн үү?" Тэкён тасралтгүй асуулт тавина.

Түрүүхэн Хэригийн царай ялалт байгуулсандаа баяртай байсан бол урдаа зогсох залуугаас болоод өнөөх гэрэлтсэн царай нь булшлагдах шиг болчхов. Тэр хоосон шилээ гал тогооны өрөөний ширээн дээр тавиад гараа зөрүүлэн тэвэрлээ.

"Яагаад надад санаа тавиад байгаа юм бэ? Гуйя яв л даа! Надад чамд зарцуулах цаг байхгүй." гэж Хэри ширүүхэн хэлэв.

Тэкён түүнийг толгойноос нь хөлийн ул хүртэл нь гүйлгэн харвал ямар ч шарх гэмтэл олж харсангүй. Туслахууд нь Хэриг хулгайлагдсан гэж мэдэгдэхэд тэр айдас автаж, хүмүүсээсээ яагаад хөндлөнгөөс нь оролцож эхнэрийг нь авраагүйг асуун тэднийг бараг л газрын хөрстэй тэгшлэхээ шахсан юм. Тэр өөртөө болон хэрэгцээгүй туслахууддаа галзууртлаа уурласан. Хэрэв эхнэрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол тэр яахаа ч мэдэхгүй солиороход бэлэн байсан хэрэг. Хэтэрхий их санаа зовж айснаасаа болоод нүд нь тогтож өгөхгүй чичирхийлж байсанд хэн ч харсан айж сүрдмээр. Үргэлж сэхүүн, харц дээгүүр байдаг тэр айснаасаа болж зүрх нь хурдтай цохилж, анх удаа төсөөлөөчгүй хариу үйлдэл үзүүлсэн билээ. Харин одоо тэр түүнийг зүгээр байхыг хараад ингэтлээ их тайвширч байсангүй.

"Би чиний нөхөр учраас чамд анхаарах нь мэдээж." гэж Тэкён хэлэв.

Хэри түүний итгэмээргүй үгийг сонсоод шууд л алга ташин галзуу хүн шиг чангаар инээж эхлэх нь тэр. Сэтгэлээ сэргэтэл шоолон инээснийхээ дараа Тэкён руу харахад харц нь нухацтай болсон байлаа.

"Инээдтэй юм аа. Гэвч миний мэдэж байгаагаар бид хэзээ ч эхнэр, нөхөр байгаагүй. Нэгэнт чи энэ үгийг дурдсанаас хойш гэрлэлтээ хэрхэн хүчингүй болгох, хэзээ дуусахыг олж мэдээрэй. Тэгээд бас хаалга тогшиж сур! Тэгвэл би чамд баяртайгаар хаалгаа нээж өгнө шүү дээ! Харин одоо бол явна уу!" Хэри түүн рүү нүд салгалгүй хувиралгүй ширтсээр гарах хаалга руу хуруугаа чиглүүллээ.

Тэкён хөмсөг зангидав. Хэри түүн рүү харсаар байхад огт хөдөлгөөн хийсэнгүй, ургаа мод аятай л зогсоно. Арга ядсан Хэри залхаж нүдээ эргэлдүүлээд түүний хажуугаар зөрөн унтлагын өрөө рүүгээ явлаа. Хаалгаа дотроос нь түгжээд ажлын ширээн дээрх тараасан бичиг баримт, номнуудаа харж эхлэв. Тэр нөхрөөсөө хэрхэн салж чадах арга хайсаар нэг жилийн нүүрийг үзэж байна. Цус сорогчтой гэрлэвэл тэд үүрд хамт байх болно гэж Эртний ном, сударт маш тодорхой сайн бичсэн байдаг. Лена, Тэкён нарын хийгээгүй цорын ганц зүйл бол "үүрдийн хэлхээн ёслол" юм. Тэнд хоёулаа бие биенийхээ цусыг авах ёстой бөгөөд энэ нь тэднийг үүрд хамт байлгана. Хэрэв хоёр цус сорогчийн гэрлэлт хүчин төгөлдөр ч ёслолоо хийгээгүй бол тэд хамтдаа нэгэн дуугаар хамтын холбоогоо дуусгахыг хүсвэл гэрлэлт цуцлагдах болно.

Хэри "Эртний" судар дээр дурдсан "мөргөлийн дуулал судар"-ыг хайж байжээ. Аавынх нь хэлснээр тэр ном байж болох нэг газар бий. Энэ нь Ковэн Литв-ийн номын сан бөгөөд Тэкёны эзэмшил юм. Цус сорогчдын хувьд хосуудын салалт хагацлын тухай ярихыг цээрлэдэг хориотой газруудын нэг.

Өглөө болоход Хэри өрөөнөөсөө шагайн эргэн тойрноо харлаа. Тэкён гэрийн хаана ч байхгүй байв. Хэри сэтгэл амран санаа алдаад ажилдаа явахаар бэлдлээ.

Түүнийг зоогийн газартаа ирэхэд Хани хэн нэгэнтэй маргалдаж байгаа харагдав. Тэр өнөөх хүнийг хэн болохыг харж чадсангүй. Хэри хөмсөг зангидаад Ханиг асуудалтай тулгарсан тухайгаа өөрт нь хэлнэ гэж найдаад хувийн албан тасалгаа руугаа явжээ.

Ямар ч байсан түүнд аливаа жижиг асуудал болгонд гар бие оролцоод байх цаг зав байхгүй. Энэ жил тэд дэлхий даяар өөр салбараа өргөжүүлж байгаа болохоор шаргуу ажиллах нь нэн тэргүүнд. Түүний эцэг охиндоо туслалцаа үзүүлэхийг санал болгосон ч Хэри боловсоноор татгалзсан.

Хэсэг хугацааны дараа Хани түүний өрөөнд орж ирээд хаалгаа хаахдаа савах нь тэр.

"Тэнэг амьтан" Хани амандаа бувтнан хараахад Хэри түүн рүү гайхшран харав.

"Юу болсон?" гэж Хэри асуулаа.

"Нөгөө өлөгчин Кэтигийн араас үхэн хатан гүйдэг юм нь ирээд 2 жилийн өмнө болсон үйл явдлыг яриад байна."

Хэри санаа алдан "Хэн юм?" гэж асуулаа.

"Никкүн, алдартай баян зугаа цэнгэл хөөдөг шалиг залуу. Тэр зэвүүн царайг нь цохиод авах юмсан." Хани шүүрч авсан цаасаа гартаа атгаад мушгина.

Хэри түүний үйлдэлд инээлээ.

"Хани, наадахаа март аа! Бидэнд хийх ажил илүү их байна." гэж тэр инээмсэглэн хэлэв.

2 цагийн өмнө:

"Би менежертэй чинь ярилцмаар байна." Никкүн зоогийн газарт орж ирээд зөөгчдийн нэгэнд хандан хэлэхэд зөөгч түүнд хүлээж байхыг сануулаад Ханиг дуудахаар явлаа.

Никкүн Ханитай уулзахыг хүсдэг боловч түүнтэй холбоо тогтоохыг оролдож эхэлсэн цагаас хойш Хани түүнээс зайлсхийж иржээ. Никкүн хоёр жилийн өмнө юу болсныг мэдэж байгаа болохоор үүнийхээ тухай Ханитай уулзаж, ярилцах гэж ирээд байгаа юм. Гэхдээ яг үнэндээ зүгээр л шалтаг болгон дүр эсгэж, түүнтэй уулзахын тулд цөхрөнгөө барж буй нь энэ.

Харин Хани өөртэй нь хэн нэгэн уулзахыг хүссэнийг сонсохдоо тэрээр VIP өрөөнд нэр хүндтэй хүмүүст зоогийн газрынхаа онцгой цэсийг танилцуулж байжээ.

Тэр тэднээс хүлцэл өчөөд шуудхан өрөөнөөс гараад гол тэнхим рүү явлаа. Тэнд Никкүн зогсож байх бөгөөд Хани түүнийг харсандаа бараг цус нь буцлах мэт болов. Хани түүнд дургүй байх олон шалтгаан бий. Алдартай эмэгтэйчүүдээр тоглогч, хүүхэмсэг залуу, мөн Кэтигийн баян чинээлэг дагуул. Ялангуяа Тэкён Ленаг гүехэн гол руу өрөвдөх ч сэтгэлгүйгээр түлхэхэд тэр тэнд байсан ч юу ч хийгээгүй. Тэд өөрсдөө л Ханиг хүйтэн, зүрх сэтгэлгүй болгосон.

Хани түүн рүү муухай харан зогсож байгаад өөдөөс нь хурдтай чиглэн алхлаа. Тэр түүний хамбан хүрэмний захыг нь зуурч бариад хувийн ажлын өрөө рүүгээ чирэх аж.

Тэнхим хооллон суух үйлчлүүлэгчид болон зөөгчид түүнийг том биетэй эрийг татаж байгааг хараад бүгд цочирдож орхив. Никкүн ч мөн адил түүнийг гэнэт татахад ус балгасан юм шиг дуу хураан чирэгдэн явсан юм.

Ханигийн адреналин хэт өссөн болохоор өөрөөсөө том залууг хангалттай айлгахаар байлаа. Тэр галзуурсан юм шиг л ёс зүйгүй бүдүүлэг авирласан хэрэг.

Өрөөндөө орж ирээд Никкүн утгагүй зүйл ярьж эхлэхэд Хани түүнийг зочдын нэг сандал руу түлхэн суулгаад уурлан хашхирч эхлэв. Тэр маш их уурласан тул Никкүнд бүх зүйлийг ярьж гарлаа. Ленаг ямар хичээнгүй сайхан сэтгэлтэй тухай болон өөрт, бусад ажилчдад хэрхэн тусалдаг гайхалтай чанаруудыг нь өгүүлнэ. Никкүнийг болон Тэкёныг ямар тэнэг, сохор хүн болохыг нь ч айж зоволгүйгээр улаан нүүрэн дээр нь хараан доромжилчхов. Тэр бараг гучин минутын турш үргэлжилсэн урт лекц тавих аж. Хани аль хэдийн уурандаа дүрэлзэн шатаж байгаа болохоор Никкүн үг ч хэлж чадсангүй.

Никкүн түүнийг өөр лүү нь орилж дуусах хүртэл нь чимээгүй суухаар шийдсэн юм. Удалгүй тэр нүдээ анилаа. Түүний хувьд Хани хашхирах үедээ ч хоолой нь маш уянгалаг зөөлөн сонсоход таатай байсан хэрэг. Харин Хани түүнийг өөрийг нь сонсохгүй, оронд нь нүдээ анин инээмсэглэж байгааг анзаарлаа. Хани санаа алдан түүнийг татаж босгоод ахин чирсээр зоогийн газрын арын хаалган дээр авчрав.

Энэ үед Хэри ирсэн билээ. Хани Никкүнийг хаалгаар түлхэн гаргаад ахиж ирэхгүй байх талаар загначхаад нүүрнийх нь урд хаалгаа тас хийн савсан юм.

Continue Reading

You'll Also Like

53.5K 5.7K 28
Эрт урьдын цагт... Үлгэр бүхэн эрт урьдын цагт гэж эхэлдэг. Тэгээд амар сайхандаа жарган дуусна. Гэхдээ "эрт урьдын цагт" биш "одоо цагт" үлгэр эхэлв...
386K 41.6K 102
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
104K 15.1K 44
Нэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.
2M 129K 82
ကိုယ့္ကိုမခ်စ္ဘူး အႀကိမ္ႀကိမ္ေျပာလည္း ကိုယ္ကေတာ့ ေနာင့္ကိုအၿမဲခ်စ္သြားမွာ❣️