"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

6. На Лена

3.8K 392 62
By VanTe_CAFE


Хэри бэлдсэн амттанаа тавиур дээр байрлуулаад гар дээрээ өргөн Ханиг дагуулан тусгай үйлчлүүлэгчдийн хувийн өрөө рүү зүглэв. Тэр дүрэмт хувцсаа өмссөн тул түүнийг харсан хүн бүхэн энэ зоогийн газрын ахлах тогооч гэдгийг мэднэ. Хэри өнөөх өрөөний өмнө ирээд хаалгыг онгойлгоход Кэти Жина шиг харагдаж байгаад гайхав. Мөн ширээний ард суух эрчүүд болох Тэкён, Никкүн, Чансон нар ч цочирдож орхисон юм.

Хэри нүдээ үл ялиг эргэлдүүлнэ. Тэр тэдний зүг харц дээгүүр алхан очоод ширээн дээр амттангаа нэг нэгээр нь тавив. Өрөөнд Хэригийн хөдөлгөөнөөс бусад нь анир чимээгүй байх аж. Зөвхөн Хэри болоод Хани хоёр эелдгээр инээмсэглэнэ.

"Та бүхэнд миний хийсэн хоол таалагдсан гэж сонссон болохоор сэтгэл тун хангалуун байна. Эдгээр амттанууд бүгд миний бүтээл байгаа юм. Цэвэр шоколад болоод гараар хийсэн зайрмаг. Энэ бол бидний хамгийн сүүлийн үеийн цэс. Та нарт таалагдана гэж найдаж байна, дараа нь өөрсдийнхөө бодлыг надад хэлээрэй!" Хэри тэдний зүг зөөлөн инээмсэглэл тодруулсаар тайлангаа алдлаа.

Хани бас тэдний бүх үйлдлийг ажиглан Хэригийн хажууд зогсож байв.

"Хатагтай Кэти, ноён Чансон, ноён Тэкён, ноён Никкүн, та бүхний санал бодлыг мэдэх нь бидний хувьд маш эрхэм хуримтлал байх болно. Мөн ноён Чансон, таны тооцоо аль хэдийн захиалгын зардалтайгаа төлөгдсөн болно. Хэрэв та ямар нэгэн зүйл хүсэж байвал бидэн рүү залгахдаа битгий эргэлзээрэй!" хэмээн Хани нам дөлгөөхөн дуугаар хэлэв.

Хэри, Хани хоёр хариугаа хүлээн зогсож байсан ч бүгд гайхаж балмагдсан байдалтай сууна. Ялангуяа Тэкён Ленаг харсан даруйдаа л сонин жигтэй мэдрэмжид хучигдсан. Төсөөлшгүй их сэтгэл хөдлөл түүний дотор эд эс бүрээр, халуун цусаар булгилан урсах мэт. Даруй тэвэрч аваад зай завсаргүй болтлоо цээжиндээ наан энхрийлмээр санагдана. Голыг нь олоод хэлж, тайлбарлаж чадамгүй мэдрэмж. Үнэндээ бараг нэг жилийн турш энэхүү мэдрэмжид ороогдож, хяналтдаа байлгаж чадахгүй байсан. Тийм болохоор Тэкён түүнтэй уулзахыг хүсээгүй юм. Гэтэл түүний оюун санаа, сэрэл мэдрэмжид нь үймээн самуун дэгдээсэн эмэгтэй гэнэт л өмнө нь гарч ирээд үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй нь аргагүй нүүр дүүрэн мишээл гэрэлтүүлсээр зогсож байх нь шударга бус.

Хэри, Хани хоёр тэдий амнаас ямар нэгэн үг унахыг хүлээсэн ч бүдэгхэн авиа ч болов гараагүй болохоор тэдэнд бөхийгөөд амтархан зооглохыг ерөөн салах ёс хийн VIP өрөөнөөс гарлаа.

Түрүүхэн л бүсгүйн өхөөрдөм цангинасан инээд болоод залуусын хайр дүүрэн харцаар өрөө гэрэлтэж байсан бол одоо өрөөний дулаан хэдэн хэмээр буурч, хүйтэн харанхуй айлчилсан мэт болчихжээ. Хэсэг хором аниргүй орчинд суусны эцэст төрсөн өдрийн зоог өндөрлөж тэд явцгаасан бөгөөд Хэригийн гараа гарган бэлдсэн чихэрлэг амттануудаас Никкүнээс бусад амталж үзээгүй билээ. Зүгээр л урдаа байх өөрт нь зориулсан амттаны гадаад төрх, өнгө үзэмжийг нь дотроо гялайсаар суусан юм. Харин ганцхан Никкүн л халбагаа атгаад гараар хийсэн жимстэй сүүн зайрмагийг амталсан. Жилийн өмнө гарыг нь түлэгдэхэд хүргэсэн эмэгтэйг Никкүн бараг ор тас мартчихаад байжээ. Гэтэл түүхийг дахин харахад урьдын адил зальжин инээмсэглэлээ нүүрэндээ хадчихсан байсан. Энэ нь Никкүний сонирхлыг татаж, инээмсэглэхэд хүргэнэ. Хани түүний санаж байгаа шиг үзэсгэлэнтэй хэвээр байсан юм.

Шөнө ирж зоогийн газар үүдээ хааж ажилчид гэр гэртээ харьсан байхад Хэри, Хани хоёр гал тогооны танхимдаа шалан дээр сууцгаагаад дарс ууж, хөхрөн инээлдэцгээх аж.

Хани хундагатай дарсаа харан хэд хөнгөн сэгсрээд балган амталлаа.

"Та түүний царайг харсан уу?" гэж хэлээд шал цохин хөхөрнө.

"хаха хэзээ ч мартаж болохгүй мөч шүү!" гэж Хэри хэлэв.

Хэри нулимсаа гартлаа инээж байсан ч энэ ертөнцийн түүхийн гол дүрүүд нь түүний дургүй хүмүүстэй заримдаа адилхан харагдаж, мөн санагдаад байгааг бодохдоо дуугаа хураан, чимээгүй болно.

Тэр шөнө Тэкён ажилдаа төвлөрч чадахгүй байлаа. Толгой нь зөвхөн Хэригийн тухай бодлоор дүүрч, мөн өөрөө ч мэдэхгүй ямар нэгэн шалтгааны улмаас түүнтэй хамт байхыг маш ихээр хүсэж байгаагаа мэдэрсэн юм. Нэг жилийн хугацааны эцэст бараг солиорлын ирмэгт ирчхээд байгаа нь энэ аж.

Гол дүрийн эмэгтэйн төрсөн өдрийн явдлын дараагаас Хэригийн эргэн тойронд аюул оршиж эхэлснийг хэн ч гадарлаж мэдсэнгүй. Кэтиг нууцаар хайрлан танддаг нэгэн болох Жэе Пак нь Хэрид хичээл заахыг хүсчээ. Тэр өөрийн хайрт эмэгтэй Кэтиг ад шаар шиг хэнд ч хэрэггүй На Лена дарамталж байгаа тухай мэдээг хүлээн аваад шуудхан эрчүүддээ Хэриг хулгайлахыг тушаасан билээ.

Түүний эрчүүд тохиромжтой мөчийг хүлээж байсан бөгөөд яг одоо тэдний боломж ирэв. Хэри зоогийн газрынхаа хаалгыг түгжин зогсож байхад хэн нэгэн толгой дээр нь буу тулгах нь тэр. Энэ үед Хэри нэг өдөр Лена хулгайлагдсан боловч зугтаж чадсан гэдгийг санав. Тэгээд тэр өөрийг нь хэн хулгайлахыг хүссэнийг мэдэхийн тулд зүгээр л гараа өргөн дуртайяа хулгайлагдахаа зөвшөөрлөө. Өнөөх үл мэдэх хүмүүс түүнийг хотын гадна орхигдсон байшинд аваачиж байх ба түүний нүдийг боосон байх аж. Тэд түүнийг модон сандал дээр суулгаад гарыг нь хүлэв.

Удалгүй түүний нүдний боолтыг тайлахад Хэри нүдний хараагаа нарийсган урд дахиа харвал буланд арван хүнээр хүрээлэгдэн хэн нэгэн сууж байлаа.

"Чи хэн бэ?" хэмээн Хэри асуув.

Тэр эр хариу үл дуугарах бөгөөд зөөлөн сандал дээр хөлөө ачин суугаад тамхи татна. Хэри хөмсгөө зангидан тамхи татаж буй эрийг олж тогтоохыг хичээв. Гэтэл өрөөг гэрэлтүүлсээр лаа асахад Хэри тэр хүнийг хараад цочирдсон юм.

"Өөх...гайхалтай яг Чанмин шиг харагдаж байна гээч. Хэри чи чинь юунд горьдоо вэ? Мэдээж чамайг энд систем л авчирсан шүү дээ. Тэгэхээр систем гуай, чи бол үхсэн нохойн о****, муу он****, хүнлэг бус г****." Хэри толгой дотроо өөрөө өөртэйгөө ярин системийг хараана.

Толгой дотроо хашхичин уураа гаргаад багахан тайвширсны дараа Хэри түүн рүү хараад мэддэггүй мэт дүр үзүүлэв.

"Уучлаарай эрхэм ээ, гэхдээ би таныг таних билүү?" Хэри асуулаа.

Өнөөх залуу босоод түүн рүү ойртов.

"Үгүй ээ, гэхдээ би чамайг мэднэ. Чи миний эмэгтэйг өвтгөсөн." Жэе хэлэв.

"Өө гайхалтай өөр нэг тэнэг гараад ирчих шив." тэр тэнэгүүдийн ертөнцөд байгаагаа хэт их мэдэрснээсээ болоод гомдоллож уйлж, эсэргүүцэхийг хүснэ. Гэхдээ тэр сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээв.

"Та алдсан бололтой, эрхмээ." хэмээн хүндэтгэлтэйгээр хэлэв.

"Түүнийг мэдэхгүй гэж битгий л жүжиглээрэй дээ! Чиний наад бохир амаар чинь түүний нэрийг дуудахад ч зохисгүй юм шүү!" тэр түүн рүү ойртон тонгойгоод эрүүг нь атган өөр лүүгээ харууллаа.

Зөнгөөрөө Хэри сандлаа өргөн босож ирээд хурдтай эргэлдэн Жэе Пакын толгойг сандлаараа цохин эвдлэх нь тэр. Жэе түүний гэнэтийн хөдөлгөөнийг таамаглаачгүй байсан юм.

Хэригийн гар эвдэрсэн сандлаас мултран суллагдах үед таван том биетэй эр түүн рүү дайрлаа. Хэри ч биеэ хамгаалан тэдэнтэй зодолдож эхлэв. Бусад эрчүүд ч түүн рүү дайрна. Энэ зодоонд Хэри илүүрхэж байсан юм. Эхний ертөнцийн даалгавраас олж авсан тулааны мэдлэг нь жирийн арван эрд юу ч биш байлаа. Ялангуяа одоо тэр цус сорогч болохоор илүү хүчтэй, илүү хурдан шаламгай.

Тэр Жэе Пакын эрчүүдийн нэгнийх нь гарыг мушгиж, нөгөөгийнх нь эмзэг бөмбөлөг рүү өшиглөв. Хоёр эрийг дуусгасан даруйдаа эргэн хараад өөр нэгний эрүүг доороос нь дээш хүчтэй цохин эрүүг нь мулталж орхино. Тэдний зарим нь урт банзан мод бариад түүнийг цохихоор дайлахад Хэри үүнийг хараад хурдан хойшоо тонгойн бултаж босож ирээд өөрийг нь барих гэж байсан нэгний хойно нь гараад гарт нь дүүжлэгдсэн олсоор хүзүүг нь боомиллоо. Хэри яг ч үнэндээ цус сорогчийнхоо чадварыг ашиглаагүй бөгөөд ашиглачхаар зайлшгүй хүнд хэцүү нөхцөл биш юм.

Нөгөө талд Жэе Пак толгойгоо барин зогссоор зодооны бүх үйл явцыг харна. Хэдий тэр одоо шившигтэй байдалд байгаа ч Хэриг өөрийнх нь эрчүүдийг хэрхэн цохиж, эргэлдэн өшиглөх уян хатан шаламгай төгс хөдөлгөөнийг хараад зүрх нь хурдтай цохилж эхэллээ.

"Би дурлачих шиг боллоо." Хэриг эрчүүдийг нь хэрхэн унагаж байгааг хараад Жэе амандаа бувтнах аж.

Өнөөх залуусын нэгийг буу гаргаж байхыг хараад Хэри тэр даруй толгой руу нь өшиглөөд Жэе Пак руу чиглүүллээ. Жэе өөр лүү муухай харан ойртох Хэриг хараад сэтгэл нь хөдлөх нь тэр. Түүний зүрх маш хурдтай цохилно.

"Бүгд хөдлөхөө больцгоо! Үгүй бол би гохоо дарна шүү!" Хэри буугаа цэнэглээд Жэе Пак руу чиглүүлээд ийн ориллоо.

Харин Жэе Хэри рүү ширтэн инээмсэглэж байх нь тэр. Төсөөлөөчгүй түүний хариу үйлдлийг харсан Хэри гайхширч орхилоо. Гэсэн ч тэр нүүрний хувирлаа ил гаргалгүй түүн рүү ширүүн харан "Хэлээч!" гэж тушаав. Жэе эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд хүмүүстээ төлөвлөгөөгөө зогсоохыг дохиов. Хэри боломжийг ашиглан түүний хүзүүг барьж аваад буугаа чамархайд нь тулгалаа.

Хэри хүзүүг нь барих үед тэр хэсэг нь халуу дүүгэхийг мэдэрсээр Жэеийн зүрх цээжнээсээ гараад ирэх аятай хүчтэй балбалан цохилно. Түүний хүмүүс толгойлогчдоо ихэд санаа зовниж байсан ч тэд хөдлөхгүй байх дохио авсан учир юу ч хийж чадалгүй зогсоно.

Хэри хаалганы зүг яваад "Түлхүүр!" гэж Жэед хандан хэлэв.

Жэе Пак хоёр гараа дээш өргөсөн байлаа.

"Баруун талын халаасанд байгаа."

Хэри гараа өмднийх нь халаасанд хийв. Жэе түүний гарыг халаасандаа мэдрэхдээ хөлдөж орхих нь тэр. Хэн нэгэн ердөө өөрт нь хальт хүрэхэд л гижиг хүргэм сэрэл мэдрэмжийг авч буй анхны удаа нь юм.

Хэри түлхүүрээ аван түүнийг эрчүүд рүү түлхчхээд барилгаас зугтаахаар гүйж эхлэв. Тэр гадагш гаран хаалгыг нь түгжээд түлхүүрийг холхон шидэж, гэр лүүгээ явлаа.

Жэе Пак газартай хадагдчихсан аятай л байв. Түүний хүмүүс хажууд нь алхаж очоод эмэгтэйг дагаж явах эсэхийг асуулаа. Харин Жэе хэрэггүй гэж хариулсан юм.

Туранхай сул дорой харагддаг эмэгтэйн тааварлашгүй зодолдож буй дүр төрх түүний оюун санаанд зурагдан эргэлдсээр... Жэе гараа аажмаар өргөн цээжин дээрээ тавиад хурдтай балбалах зүрхнийхээ цохилтыг мэдэрнэ.

"Анхны харцаар дурлана гэдэг нь энэ үү?" гэж гайхсан байдлаар өөрөөсөө асуулаа.

Хэдий тэр Кэтид сайн ч хэзээ ч ийм сэтгэлийн хөөрлийг мэдэрч байгаагүй. Тэр эмэгтэй Кэтигээс илүү хорхой хүргэм, сэтгэл татах чадвартай юм. Мэдэхгүй нэгэн харвал сул дорой эмэгтэй боловч түүнийг өдөөн хатгаж уурлуулвал нойрноосоо сэрсэн хүчирхэг эрслэн шиг.

Эмэгтэй түүний хүзүүг чанга атгах тэр мөчид тансаг үнэр нь хамар цоргиулж, зөөлөн арьс нь түүний биеийг таашаалд автуулж чичрэхэд хүргэсэн.

Одоо бол гарцаагүй үнэн нь Жэе Пакын оюун санаа болоод өрөвдөх хэлтэрхийгүй хар зүрх нь хүчирхэг эрслэнд бүрэн дүүрэн дийлдэгджээ.

Continue Reading

You'll Also Like

2.1M 203K 69
BL ဝတ္ထုရေးတဲ့ စာရေးဆရာတစ်ယောက်က သူဘယ်လောက်ဘဲ ကြိုးစားရေးနေပါစေ စာဖတ်သူတွေက အကြိုက်မတွေ့ဘူး။ယုတ္တိမရှိဘူးဆိုပြီး ဆိုးဝါးတဲ့ မှတ်ချက်တွေပေးတယ်။ တစ်နေ့...
386K 41.6K 102
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
24K 1.7K 7
Утга зохиолын ангийн оюутан Лили хамгийн сайн найз болох Сэмтэй нэгэн үдэшлэгээс харих замдаа 3 залуутай учирна. Өнөөх залуус Лилид сайн найзаа аврах...