"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

5. На Лена

3.6K 365 28
By VanTe_CAFE


Хэри Ханигийн гараас хөтлөөд гэр лүүгээ хурдан алхлан явах бол тэдний ард үлдэн хоцорсон Тэкён, Никкүн хоёроос бусад эрчүүд ихэд гайхшрах ажээ.

Тэд эмэгтэйчүүдийн бараа тасартал ширтэн зогссоны эцэст Никкүн шүдээ гарган ярзайтлаа инээсээр Тэкён руу алхав.

Тэр шүгэлдээд "Сая чиний бяцхан эхнэр ч..." гэснээ жуумалзан инээн "Ялангуяа нөгөөх охин нь...киахх" гэсээр толгой сэгсрэх ба Ханиг өөр лүү нь хэрхэн инээмсэглэж байсныг бодно.

Тэкён түүний гарыг ширүүн шүүрч аваад чанга атгалаа.

"Авв.авв.ауввв, миний шархтай гар!" Никкүн өвдсөнөөсөө болоод хашхирсаар гараа татаж авахыг хичээсэн ч Тэкён тавихгүй байлаа.

"Энэ талаар бодоод ч хэрэггүй шүү!" гэж тэр хэлээд Хэригийн явсан зам руу харж зогсов. Тэр Никкүнийг эмэгтэйчүүдэд хэрхэн ханддагийг мэддэг учир эхнэртээ болон түүний үйлчлэгчид ойртуулахыг хүссэнгүй.

Тэкён түүний гарыг тавихад Никкүн гараа үлээх аж. Удалгүй Тэкён эрчүүдээ дуудаад өөрийн цайз руу буцлаа. Харин Никкүн Ханигийн шидсэн эвдэрсэн мөнгөн бугуйвчийг авах эсэхдээ эргэлзэж байгаад зузаан алчуураар жийрэглэн авсан юм. Цайз руу явах замд Тэкёны толгой зөвхөн Хэригээр л дүүрч байлаа.

Хэд хоногийн дараа зоогийн газар нээлтээ хийхэд бэлэн болжээ. Харин тэрхүү зоогийн газрын ахлах тогооч Хэри бол менежерийн байр сууринд Хани томилогдсон юм. Өдөр шөнөгүй хоёулаа тасралтгүй ажилласаар хүсэн хүлээсэн нээлтийн өдрөө Хэри эцэг эхдээ ажлаа танилцуулахаар урив. Хэдэн сарын дараа охиноо харсан эцэг эх нь гайхан балмагдсан юм. Учир нь тэдний ичимхий өхөөрдөм охин гоёмсог даашинз өмсөөд гэнэн багаа хуулж авсан байсан хэрэг. Хүний ч үздэггүй тэр цайвар нүүрний толботойгоо харц салгамгүй үзэсгэлэнтэй харагдана. Тэд Хэриг гэрлэлтийнхээ асуудлын талаар мартсанд маш их бахархаж байлаа. Түүнээс илүү ганцхан жилийн дотор босгосон хөдөлмөрийг нь биширнэ.

Жилийн дараа тус зоогийн газар нь улсынхаа шилдгүүдийн нэг болжээ. Тэдний орлого нь Хэриг ажилчдадаа амласан амлалтаа биелүүлэх боломжийг болгосон юм. Ингэснээр бүх ажилчид сэтгэл хангалуун, баяр хөөртэйгөөр зоогийн газрынхаа чанарыг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэлээ шамлана хичээж эхэлсэн. Хүн бүр бие биетэйгээ гэр бүл шиг л харьцдаг бөгөөд Хэри тэдний бат холбоо нь гэж хэлж болно.

Бүх хугацаанд Тэкён Хэригийн үйл хөдлөлийг тасралтгүй ажигласаар байв. Гэхдээ тэр зоогийн газрынх нь талаар мэдэхгүй.

Энэ өдөр цаг агаар тогтуун сайхан, бусдын хувьд жирийн л өдөр байсан ч отоме тоглоом гэх ертөнцийн түүхэнд энгийн биш байлаа. Гоо үзэсгэлэнгийн алтан хэмжүүр Кэтигийн төрсөн өдөр бөгөөд тэрээр Чансун, Тэкён, Никкүн нартай хотынхоо алдартай зоогийн газарт хооллохоор ирсэн юм. Кэтигийн онцгой төрсөн өдөрт зориулан түүнийг гайхшруулахаар Чансон нь Хэригийн зоогийн газарт тусгайлан захиалга өгчээ.

"Аавв Чансон, үнэхээр гайхалтай, амт нь гайхалтай юм аа. Чамайг яаж энд захиалга өгч чадсаныг мэдэхгүйнэ. Би эдний хоолыг амталж үзэхийн тулд бараг үхэхийн даваан дээр байсан шүү. Урьдчилан захиалга өгөх гэж оролдох болгонд үргэлж захиалга нь дүүрчихсэн байдаг." Кэти хоолоо амталж байхдаа хэлэв.

Чансон түүний хайр хүргэм царайг өхөөрдөм харсаар өөртөө бахархсан царай гарган бардам инээмсэглэж сууна. Харин Тэкён, Никкүн хоёр хөмсгөө зангидна. Хэрвээ Кэти тэдэнд энэ тухайгаа хэлсэн бол тэд ч мөн адил энэ зоогийн газрыг түрээсэлж авч чадах л байсан.

Харин тэд энэхүү алдартай зоогийн газрыг Хэри эзэмшдэг гэдгийг мэддэггүй.

Хэдэн сарын өмнө Хэри Чансоныг зоогийн газарт нь захиалга хийхийг оролдож байгаа тухай Ханигаас сонссон билээ. Тэгээд Хэри түүний захиалгыг зүгээр ч амар өгөхийг хүсэлгүй, илүү хэцүү болгохыг шийдсэн. Тэр Ханигаар дамжуулан түүнийг газар дээрээ мянган алтан зоос өг гэж хэлүүлжээ. Гэтэл Чансон үүнийг зөвшөөрсөн юм. Хэри энэ тухай сонсоод элгээ тэврэн инээгээд л байлаа. Тэр бүр нулимс унаган хэзээ ч инээж байгаагүйгээрээ баяссан. Хани ч тэднийг багахан шоглож, нэмэлт хураамж авч буйдаа баяртай байв.

Зоогийн газарт ажилладаг бүх хүмүүс Кэти, Чансон, Тэкён, Никкүн нарын талаар мэддэг байсан. Тэд эзэгтэйтэй нь хэрхэн харьцаж, ёс зүйгүй хандаж байсныг мэднэ. Тиймээс тэдний ирэх сургаар ажилчид нь хувьдаа бяцхан өшөө авах ямар нэг зүйл хийхийг хүсэж байсан боловч Хэри тэдэнд юу ч хийхгүй байхыг хатуухан сануулсан юм. Харин үүний оронд тэдэнд хамгийн дээд бөгөөд онцгой үйлчилгээ өгөхийг хүссэн. Хамгийн сайн өшөө авалтаас гадна тэд зоогийн газрыг хэн эзэмшдэгийг олж мэдэх явдал юм.

Хэри хоолоо бэлдэж байхдаа Чансоныг Ленад юу хийснийг дурсан санав. Лена дэлгүүрээр явж байх үедээ эмэгтэй гол дүртэй мөргөлдсөн. Хөл хөдөлгөөнтэй олон хүнтэй газар байсан учир Лена санамсаргүйгээр Кэтитэй мөргөлдөөд тэд давхралдан унасан юм. Мэдээж гол дүр болсон хойно Кэти түүний доор орсон. Энэ үед Чансон дэлгүүрээс гарч ирж байсан ба Ленаг Кэтигийн дээрээс босож байхыг харав. Тэр хурдтай Кэти рүү алхан очоод түүнд босоход нь тусаллаа. Кэтигийн эмзэг цагаан гар нь бага зэрэг шалбарч, түүний нүдэнд нь нулимс цийлгэнээд ирэв. Үүнийг харсан залуу эр маш их хилэгнэж, Ленагийн тохойг зууран аваад хатуу том гараараа нүүр лүү хүчтэй алгадаж орхих нь тэр.

"Түүний хажууд дахиж битгий ойртоорой! Дараачийн удаа бид бие биенээ харах мөчид чи үхчихсэн байх болно шүү!" Чансун түүнд уурлан хашхирав.

Лена улайсан хацраа барьсаар доош харан өвдөлтөөсөө болоод чичирнэ. Тэр гараа буулгахдаа санамсаргүй Кэтигийн даашинзны мөнгөн бүсэд хүрэх нь тэр. Дорхноо түүний гар шатахад тэр түлэгдэлтээ мэдэгдүүлэхгүйн тулд нөмрөгнийхөө дотуур гараа нуулаа. Түүнийг гэртээ ирэхэд Хани түлэгдсэн гар, хавдсан нүүрийг нь харчхаад санаа зовон уйлагнасаар юу болсныг асуухад Лена гөжүүдлэн юу ч хэлсэнгүй.

Хэдэн өдрийн дараа нэгэн сурвалжлагч Ленаг улсын урвуу дэрслэгч болгон хуурамч нэхэмжлэл үйлджээ. Энэхүү шуугианаар Ленагийн эцэг эх охиноо хамгаалахыг хүсэх нь мэдээж. Тэд хаанд бараалхахаар очиход ханхүү тэнд байсан бөгөөд Ленаг Кэтид муу санаа агуулж байсан гэж алтан хошуу өргөж амжжээ. Үүнээс үүдэн Ленагийн гэр бүлийн адил язгууртан зиндааныхан тэднийг доромжилж, басамжилж эхэлсэн хэрэг. Гэхдээ Ленагийн гэр бүл тэднийг амархан гишгэж чадах ч тэгээгүй юм.

Тэкён бас хааны өмнө байсан бөгөөд Ленаг жигшиж зэвүүцсэн харцаар харна. Тэр тэдний овгийн удирдагч учир Лена болон түүний эцэг эхэд хүнд шийтгэл оноов. Энэ нь нэг өдрийн турш хоёр гараа мөнгөн гинжинд дөнгөлөгдөн зогсох ёстой.

Лена маш их уйлж, Тэкёноос эцэг эхээ суллахыг гуйж байлаа. Хайрт эцэг эхээ өөрөөс нь болж хүнд зовлонд унагахгүйн төлөө тэднийхээ шийтгэлийг өөртөө шилжүүлэв. Гэсэн ч эцэг эхийнх нь сэтгэл эмтэрч, охиныхоо түлэгдэж буй гарыг харсаар цурхиран уйлж байхад Лена эсэргүүцэлгүй шүдээ зуун тэссээр байжээ.

Ленагийн шийтгэл нэг сарын хугацаатай золгож, тэсвэрлэхийн аргагүй өвдөлтүүдийн дараа тэр суллагдсан. Хар толбо үлдсэн тэр цагаас хойш Лена дэлгүүр хэсэх дургүй болсон билээ.

Одоо цагтаа эргэн ирлээ.

Тансаг зоогийн газарт үзэсгэлэнт эмэгтэйн төрсөн өдрийг тэмдэглэж буй эрхэм дөрөв хоолоо идэж дуусна. Тэдний анхаарлыг татан нэгэн зөөгч ирэхэд Тэкён зөөгчийг мэддэг юм шиг санагдсан ч хэн болохыг нь олж чадахгүй учир бодлоо салгалаа.

"Та бүхэнд хоол маань таалагдсан гэж найдаж байна." тэдний хэрэглэсэн хоолны хэрэгслүүдийг цуглуулан хураах үедээ зөөгч хэлэв.

"Тийм ээ, үгээр хэлэхийн аргагүй сайхан амттай. Би танай тогоочтой ярилцаж болох уу? Би зүгээр л түүнд талархлаа илэрхийлмээр байна л даа." гэж Кэти эелдэгээр хэлэв.

"Түүнийг боломжтой эсэхийг менежерээсээ лавлаж өгье." хэмээн зөөгч хариулахад Кэтигийн нүүр гэрэлтэн инээмсэглээд "Ойлголоо." хэмээнэ.

Зөөгч VIP өрөөнөөс гарах ба хорон гэгч нь жуумалзан инээмсэглэв. Тэр тэднийг хэн, юу хийдэг гэдгийг бүгдийг мэднэ. Зөөгч бүсгүй шууд Хани руу очоод Кэтигийн хүссэн зүйлийн талаар хэллээ. Харин Хани үүнийг нь Хэрид дамжуулна.

Хани Кэтигийн хүсэлтийн талаар мэдээлэхэд Хэри хичээнгүйлэн тэдэнд зориулж чихэрлэг амттан бэлдэж байв. Сонссон зүйлдээ тэр нүүр дүүрэн мишээл тодруулна.

"Хани, цаг нь иржээ." Хэри түүнд хандан мушилзан хэлэв.

Нэг жил болоод хагас жилийн хугацаанд дэлхий даяар алдар нэр нь цуурайтан тархаж буй тансаг дээд зэрэглэлийн зоогийн газрын ард хэн байгаа нь анх удаа энэ цагт илчлэгдэх нь.

Continue Reading

You'll Also Like

1.9M 126K 82
ကိုယ့္ကိုမခ်စ္ဘူး အႀကိမ္ႀကိမ္ေျပာလည္း ကိုယ္ကေတာ့ ေနာင့္ကိုအၿမဲခ်စ္သြားမွာ❣️
1.5M 226K 163
Both Unicode and Zawgyi are available ! Title - 穿成炮灰反派怎么破 Author - 莫西辞 (Mò xī cí) Type - web novel (CN) Status in COO- 303 chapters + 3 extras(Comple...
805K 32.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....