"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

4. На Лена

3.8K 365 13
By VanTe_CAFE


Өмнө нь болсон явдлын дараа Хэри цоожоо мөнгөн болгон хувиргасан. Мөнгөн цоожийг хэн ч, ялангуяа цус сорогчид эвдэж чадахгүй гэдэг нь баттай. Тэд хаалгыг бүхэлд нь сүйтгэхгүй л бол шүү дээ. Тэр ч байтугай Хэри цонх бүрээ давхар шалгаж, бүгдэд нь цоож зүүж байшиндаа хэн ч нэвтрэхгүй байхаар хамгаалсан юм. Тэр мөнгөн цоожинд огт хүрэлгүйгээр онгойлгож чадах тусгай түлхүүр хийлгэсэн билээ.

Тэргэл сар үл үзэгдэх тас харанхуй шөнө өндөр шилтгээнд хар хослолтой нэгэн царайлаг эр ажлын ширээнийхээ ард цонхоор юуг ч юм гөлөрсөөр бодол болон зогсоно. Түүний бодлыг сарниулсаар өөр нэгэн сэтгэл татам эр гарч ирэв.

"Эхнэр чинь танай байрыг зараад нүүсэн гэж сонссон." хэмээн өнөөх саяхан ирсэн эр баясалтай нь аргагүй хөхрөн хэлэв. Харин түүний үгийг сонссон залуу өтгөн хар хөмсгөө байдгаар нь атиралдуулан зангидах аж.

Гэсэн ч тэр хариу хэлэлгүй эргэн хараад сандал дээрээ суув.

"Юу чамайг энд авчраав? Хов жив ярих гэж ирсэн бол явсан чинь дээр шүү!" гэж сандалдаа тухлангаа зөрүүлэн асуув.

Никкүн бол Тэкёны үеэл, мөн Кэтигийн хоёр дагч хамгаалагч юм. Тэр гүн давхраатай бор нүд, гайхалтай өтгөн бор хөмсөгтэй тул цус сорогч болон хүн төрөлхтний аль алинд дур булаам, царайлаг нэгэн гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн. Гол учир нь тэр энэ үеийн хамгийн алдартай жүжигчин бөгөөд эмэгтэйчүүдийн дунд бурхан шиг хүндлэгдэж, хайрлуулдаг залуу. Мөн тэрээр охинд бүсгүйчүүдээр зугаацаж, тоглоом мэт хольж сольж байдаг байсан ч Кэтитэй учирснаас хойш бусад эмэгтэйчүүдтэй харьцахаа больжээ. Гэтэл түүнээс баян илүү эрх мэдэлтэй үеэл нь Кэтид сэтгэлтэй гэдгээ илчлэхэд тэр уурлаж бухимдсанаасаа болоод тэдний дунд багахан хагарал үүссэн байсан. Гэсэн хэдий ч Никкүн хөгжилтэй, шооч хүн болохоор үеэлээ өдөх дуртай, харин одоо тэр Тэкёны эхнэрийн талаарх цуу яриаг сонсоод эргэлзсэн учир түүнтэй уулзахаар зочлон ирээд байгаа нь энэ.

Никкүн цоглогоор хөхрөн инээлээ.

"Түүнийг тийм зүйл хийж чадна гэж ерөөс төсөөлж ч байсангүй шүү. Үнэхээр гайхмаар охин юм даа." хэмээн егөөднө.

Тэкён хамгийн сүүлд эхнэрээ өхөөрдөм байшинд нь харснаа бодож байлаа. Түүний байшин нь эрт цагт тэдний амьдарч байсан хуучин харштай харьцуулахад юу ч биш гэдэг нь илт. Гэхдээ ногоон хананы өнгө, цонхны тавцан дээрх өнгө алагласан цэцэгс, зочны өрөөний бүрэн тохижуултал зэрэг нь гэрийн халуун дулаан мэдрэмжийг төрүүлж байсан нь таатай санагдана. Өмнө нь Тэкён үнэн голоосоо өөрсдийн харш руу явахыг үзэн яддаг байсан бөгөөд тэр ч байтугай түүнийг алахыг хүсэж байсан ч өвөг дээдсийн амлалтаас болоод гэр бүлийнхэн нь эсэргүүцэж байсан болохоор зүгээр л хаяад явсан. Одоо тэр яагаад өөрийгөө тийм зүйл хийснийг ойлгохгүй байв.

Эхнэрээ дэлгүүрийн гаднаас харахад зүрх нь булгилах мэт мэдрэгдсэн нь хачин. Зүрхнийхээ хэмнэлийг тогтоож, яагаад дэлсээд байгаагаа тунгааж чадаагүй. Түүний гижиг хүргэм чихэрлэг үнэрийг мэдээж өмнө нь үнэрлэж байсан ч саяных шиг ухаан санаа балартуулж, донтуулам санагдаагүй биз. Бодох төдий л бие сүнс нь догдлон чичирхийлэх шиг мэдрэгдэнэ.

Хий гөлрөн гүн бодолдоо мансуурах Тэкёны нүүрний урдуур Никкүн гараа савчлаа. Сая ухаан орсон Тэкён түүний гарыг цохин холдуулав.

"Юу бодож байсан бэ?" хэмээн Никкүн асуухад Тэкён түүн рүү ширүүн хараад "Чи өнөөдөр ажилгүй юм уу?" гэж хүйтэн өнгөөр асуулаа.

"Тийм ээ, өнөөдөр чөлөөтэй." Никкүн хэмээгээд хөхрөх аж.

"Миний чамд мөрдөж шалга гэсэн хэргээс ямар нэгэн мэдээ байна уу?" Тэкён шилтэй улаан шүүсээ шүүрч авангаа асуув.

Одоо бол Никкүний харц нухацтай болоод ирэх нь тэр.

"Би тэр хортон шавжуудыг бараг нэг сарын турш мөрдөж байна. Бас тэдний нэгийг ажиглахад үнэхээр цуу ярианы дагуу тэд хүний ​​цусыг соруулах туршилт хийж байсан. Хэрэв энэ нь үргэлжилбэл бидний төрөл мэдэгдэх нь цаг хугацааны асуудал болох нь." гэж Никкүн хэлэв.

Тэкён хөмсгөө зангидаад гараа тулан суув. Тэр өөр төрлийн цус сорогчдыг судлаад бараг жил гаруй болж байна. Тэдний хоол тэжээлийн эх үүсвэр нь хүний ​​цус гэдэг нь том асуудал. Өөрсдөөс нь илүү хэрцгий, бас өөр гэсэн үг. Тэд наранд гарвал амархан үхдэг учир зөвхөн шөнийн цагаар л гарч чаддаг, мөн тэд маш хурдацтай үрждэг. Хэрэв эдгээр нөхцөл байдалд цэвэр цустнууд гар дүрэхгүй л тэд бүгд аюулд орно.

Хэсэг хугацаанд тэд хоорондоо нухацтай ярилцсаны дараа хот руу очиж, шөнийн ажиглалт хийхээр болов. Мөн Тэкён өөрийн хүмүүстэй холбоо тогтоон дууджээ.

Эдгээр үеүдэд Хэри, Хани хоёр хэдэн өдрийн дараах зоогийн газрынхаа нээлтэд бэлдэн цэвэрлэгээ хийж, бэлтгэл ажлаа базааж байлаа. Тэд шөнийн турш завгүй ажилсаар үүр шөнийн хоёр цагт бүрэн дуусав. Хэри буланд сандал дээр эв хавгүй унтах Ханиг зөөлөн сэгсрэв.

"Хани, гэр лүүгээ явцгаая." гэж Хэри аяархан хэлэхэд Хани аажуухан нүдээ нээн сэрлээ.

"Уучлаарай хатагтай, би унтчихаж." Хани уучлалт гуйхад Хэри инээмсэглээд толгойгоо сэгсэрнэ.

"Үгүй дээ, зүгээр! Бас хатагтай гэлгүй Лена гэж дууж бай! Бид чинь одоо хамтрагчид гэдгээ мартаагүй биз дээ?!"

Хани инээмсэглээд "Би тань шиг ер бусын хүчтэй болмоор байна. Та ерөөсөө ядарч, өлсдөггүй." гэж Хани хэлэв. Тэр Ленаг хэн болохыг аль хэдийн мэддэг байсан. Түүний гэр бүл Ленагийн гэр бүлд хэдэн үе дамжин үйлчилсээр ирсэн учир. Тэд хамгийн үнэнч үйлчлэгч болсон юм.

Хэри зүгээр л инээмсэглэв. Үнэхээр л цус сорогч зарим зүйлээрээ хүмүүсээс онцгой шүү дээ. Тэд хаалгаа сайтар түгжээд гэрээ зорин алхаж эхлэхэд хачирхалтай таван эр тэднийг шинжилж, даган явах нь тэр.

Хэри замын дундаа зогсов. Сонин жигтэй, жирийн биш зүйлийг мэдэрсэн хэрэг. Хэри тэднийг олж хараад Ханиг болгоомжтойхон ард тал руугаа татав.

Таван эр тэдэн рүү тас ширтэж байхдаа цусгүй уруулаа долоох нь тэр. Нэг залуу нь тэр хоёрыг тойрон алхаж эхлэв.

"Үнэгүй зууш." хэмээн өнөөх эрийн зальжин хүнгэнэсэн хоолой гарна. Өөр нэг эмэгтэй тэдний зүг алхаж эхлэв.

"Хасол, зуушаараа битгий тоглоод бай!" гэж хэлэхдээ тэр эмэгтэй ухаан муутай юм шиг хөхрөн инээж байлаа.

Хэри түүхийн үйл явдал дахь өгөгдлийн дагуу өөрийн байр суурийн мэдлэгээ бодож эхэлнэ. Энэ жил цус сорогчдын тоо эрчимтэй нэмэгдсэн жил байх аж. Тэд хүний ​​цусыг уудаг учир Хани аюулд ороод байна. Гэхдээ аз болоход Хэри түүнийг гэнэтийн яаралтай нөхцөлд ороход хэрхэн амиа аварч, тэмцэхийг зааж өгсөн.

Хэри нэг жилийн өмнө сэрээд энэ ертөнцийн даалгавраа биелүүлэх төлөвлөгөөгөө эхлэхдээ юуны түрүүнд Ханиг сургаж эхэлсэн юм. Өмнөх Ленагийн түүхээс харахад түүнийг тулааны мэдлэгтэй болгох шаардлагатай байсан тул бага багаар зааж өгсөн. Хани орой болгон Хэригийн хатуу удирдлаган дор тамын сургалтад нь явдаг. Тиймээс Хани хүн төрөлхтөн дотроо хамгийн сайн тэмцэгчдийн нэг болсон гэж үзэж болно.

"Хани, чи юу хийхээ мэднэ."

Хани зэврүүн царайтай таван хүнийг хараад бага зэргийн айдас төрнө. Тэдний арьс цайвар, нүд нь бүгд улаан байх аж. Эхэндээ юу нь хүмүүс болохыг гадарлаагүй ч Хэриг ярих үед ямар утгатай болохыг ойлгов. Тэр жинхэнэ хүний цусаар хооллодог цус сорогчтой анх удаа учирч байгаа нь энэ. Өмнө нь Хэригээс маш олон зүйлийг сурч авсан ч тэр чадвараа жинхэнээсээ ашиглах хэрэг одоо гарчихлаа. Бага зэргийн айдас, сандралтай хэдий ч Хэри өөрт нь дохио өгөхөд тэр зоримог шийдэмгий болжээ. Хэри өөрт нь бүрэн дүүрэн итгэж байхад тэрхүү итгэл найдварыг нь нурааж, урмыг нь хугалахыг үл хүснэ.

Хани толгой дохиод цүнхнээсээ мөнгөн хутгаа гаргаж ирэв. Хэри ч гэсэн өөрийн байрлалаа эзэлжээ. Тэр зөвхөн өөртөө зориулж мөнгөн чинжаал хийсэн бөгөөд өөрийгөө түлэхгүйгээр барьж чадахгүй онцгой бариултай. Энэ үйл явдал тохиолдож болох эсэхийг мэдээгүй ч ямар ч үед сэрэмж алдахгүй байхын тулд тэр хэдийнээ урьдчилаад бэлдчихсэн байсан.

Ахин өөр нэг өндөр залуу нь ярих аж.

"Тэд бүр хутгатай байдаг шүү." хэмээн тэр Хэригийн чинжаалийг заан бахаа ханган инээнэ.

"Хатагтай нар аа, яагаад зүгээр ямар ч өвдөлтгүйгээр буугаад өгчхөж болохгүй гэж? Ай?" Бүлгийн удирдагч бүдүүн хоолойтой эр хэлэв.

Хариуд нь Хэри хорон гэгч нь уруулынхаа нэг талыг өргөн мушилзаад "Мөрөөдөх хэрэггүй." гэж хэлчхээд нүд цавчихын зуур өнөөх эр лүү хурдтай гүйн очоод шууд хутгаа зүрх рүү нь бүлж орхилоо.

Үлдсэн цус соригчид энэ санаанд багтамгүй гэнэтийн явдалд нүд нь томорч, гайхширч орхисон юм. Тэд Хэриг цус сорогч гэдгийг багахан ч гадарлаагүй нь алдаа болчихлоо. Ахлагч нь газарт унахад тэд цочролоосоо сэрээд Хэри, Хани хоёр луу дайрч эхлэв.

Энэхүү тулаанаас хэдхэн метрийн зайд Тэкён, Никкүн болон тэдний эрчүүд цусны анхилуун үнэр үнэртэж, тэр даруй цусны үнэрийг чиглээд хурдлан алхав.

Тэднийг очиход Хэри, Хани хоёр үлдсэн дөрвөн цус сорогчоо аль хэдийн алчхаад хувцсаа гөвж байлаа.

Үхсэн цус сорогчид агаарт замхран алга болоход Тэкён Хэриг зүглэн алхана.

"Зүгээр үү?"

Тэкён санаа зовон түүнээс асуухад хахир ширүүн Хэри хөмсгөө зангидан түүн рүү ширүүн харан "Тоох хэрэггүй! Хани, явцгаая." гэж хэлээд Тэкёны хажуугаар зөрөн алхав.

Тэр хутгаа зузаан алчуураар цэвэрлэж байхдаа Ханиг дагуулан алхах ба Тэкёнтэй ганц үг ч харьцахыг хүсээгүй юм.

Холдоочгүй байхдаа Хани дороо зогсон эргэж хараад ардаас нь гөлрөх хоёр залуу руу жуумалзан инээх нь тэр.

"Бариарай!" хэмээн Никкүнд хандан хэлэв.

Эвдэрсэн жижиг мөнгөн бугуйвчийг Никкүн рүү шидсэн хэрэг. Харин Никкүн бодож ч амжилгүйгээр барьж авахад мөнгөн бугуйвч түүний гарыг түлж, мөн нүүрс болон шатаад доош уналаа.

Хани зальтайн аргагүй инээх ба уруулын үзүүр нь бараг чихэндээ хүрэх нь үү гэлтэй байлаа. Тэр өөрийнх нь хатагтайд хийсэн муу зүйлийн төлөө тэднээс өчүүхэн ч болтугай өшөө авахыг хүсэж байсан юм.

Continue Reading

You'll Also Like

298K 23.1K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024
37K 2.2K 17
Шин Харү гэх охин марзан сургуульд элсэж Жэгүг гэх хөвгүүн түүний амьдралд орж ирсэнээр өгүүллэг өрнөх болно.
2.7M 92.4K 25
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...
17.4K 1.3K 53
Солонгос хэл мэддэг, уншиж ойлгодог хүмүүстээ зориулж үсгээ мартахгүй байхад нь туслах стори🙆🏻‍♀️