"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (9)

3.6K 361 22
By VanTe_CAFE


Өмнөх амьдралд Хэри найзуудтайгаа их дэлгүүрээр зугаалж байхдаа санамсаргүй Жинатай мөргөлдөж орхисон. Тэр үед түүний мэдээгүй байсан зүйл нь Жина Юүнхотой хамт явж байсан нь юм.

"Аахх, замаа харж яваач дээ!" Уцаартай биеэ тоосон Хэри уурлан ийн хэлээд Жинагийн мөрийг чанга базна.

"Намайг уучлаарай хатагтай. Би яарч байсан болохоор таныг харсангүй." гэсээр Жина доош бөхөлзөн уучлалт гуйлаа.

Гэтэл Хэригийн найзууд хөмсгөө өргөн бие бие рүүгээ харан харц солилцоод "Бид чамайг Хэриг минь зориудаар цохиж байгааг маш тод томруун харсан юмсан." гээд нэг нь хэлчхэв.

"Умм, би тэгэх гээгүй юмаа, намайг үнэхээр уучлаарай." гэж Жина сандран нулимстай нүдээр аяархан дуржигнуулан бувтналаа.

Хэри хамтрагчдынхаа үгийг сонсоод хөмсөг зангидна. Тэр үед тэр найз нөхдөдөө юунаас ч илүү итгэдэг байсан юм.

"Чи муу тэнэг" Хэригийн хоолой огцом чангаран орилж Жинаг эргэж хараад унатал нь хүчтэй алгадчих нь тэр.

Гэнэтхэн арван том эр хаанаас ч юм гарч ирэх ба дунд нь толгойлох нэгэн царайлаг эр тэдний зүг алхаж ирсэн нь мэдээж тэр чөтгөрийн залуу байсан юм шүү дээ. Тансаг эрвээхийн зангиат хар хослол өмсөж, сүр жавхлантайгаар олон хамгаалагчдаа дагуулсан байх нь түүнийг нэр хүндтэй эрхэм болохыг илтгэнэ.

Хэригийн нүд газар суух бүсгүйг эгц шулуун ширтэж байгаад өнөөх залууг буцан харлаа. Тэр эр газар өвдөглөн сууж буй Жинагийн зүг алхаж очоод түүнийг татан босоход нь тусаллаа.

"Юу болсон юм?" Залуу Хэриг хорслонтой хүйтэн харцаар хараад ийн асуув. Өөр лүү нь чиглэх энэ аймшигтай харц Хэриг хангалттай айдаст автуулах ч тэр бараг л уйлаад байна уу гэмээр Жинаг хараад зоригоо чангалан түүнийг буруутгах нь тэр.

"Тэр намайг мөргөсөн." гэж Хэри эрүүгээ дээш өргөн ёжтой инээмсэглэн хэллээ.

Нүд нь багахан улайсан Жина өрөвдөм харцаар Юүнхо руу харав.

"Намайг уучлаарай, дарга аа. Би хаашаа явж байгаагаа харсангүй." гэж тэр хэлэв.

Энэ үед Жина түүний хувийн нарийн бичиг байсан юм. Жинагийн хацар дээр алганы мөр үлдсэн, нүүр нь багахан хавдсан байгааг харсан Юүнхогийн хөмсөг атиралдан мушгирах нь сүрдэм догшин харагдана.

"Хэн үүнийг хийсэн юм?" гэж тэр Жинагийн улайсан хацарт нь хальтхан хүрч гараа буулгаад түүнээс асуухад Жина нэг ч үг хэлж хариу өгөлгүй шал ширтсээр байлаа.

Харин Хэри тэр үед мунхаг тэнэг ч юм шиг гэнэн байсан учир өөрийнхөө хэргийг бодож санах зүйлгүйгээр шууд хүлээн зөвшөөрчихсөн.

"Би тэгсэн юм" гэж тэр бахдалтай хэлэв. Түүний найзууд өмнө нь их л том дуугарч байсан бол одоо харин Юүнхог ирснээс хойш Хэригийн ард нуугдан бүлтгэнэн зогсоно. Учир нь тэд энэ тансаг хослол өмссөн эрхэмсэг эрхмийг хэн болох, ямар нэр нөлөөтэйг мэддэг. Гэвч зөвхөн Хэри түүнийг чөтгөр гэдэг цуу ярианд итгэдэггүй. Үнэхээр царайлаг, боловсролтой бизнесмен залуу байхад түүний талаарх тийм утгагүй цуу яриа яаж үнэн байх билээ? Энэ чинь боломжгүй хэрэг.

Хэригийн үгийг сонссон Юүнхо гал дээр тос нэмчихсэн мэт уур нь улам дүрэлзэх ч "Чамайг хэн гэдэг юм?" хэмээн тайван атлаа хүйтнээр асуулаа.

Болж буй бүхнийг ч тунгаан бодох чадваргүй Хэри ялдамхан инээмсэглээд "Ян Хэри" гэсээр нэрээ тоомжиргүй хэлж орхилоо. Түүний толгойд энэ баян, алтан гэх тодотголтой эрийг өөрийн гоо сайхнаараа урхидах юмсан гэсэн бодол эргэлдэх биз.

Юүнхо гар утсаа гаргаж ирээд дуудлага хийн залгах нь тэр.

"Яг одоо Ян компанид оруулсан бүх хөрөнгө оруулалтаа тат! Хэрэв тэд яагаад ингэснийг асуувал миний урдуур хөндөлсөж болохгүй тэдний бясаа гүйснийг хэл!" хэмээгээд утсаа таслав.

Хэри түүний хэлснийг сонсоод уур нь хүрсэн юм. Түүний тархи саяны мэдээллийг хангалттай сайн хүлээн аваагүй мэт итгэж ядна.

"Өршөөгөөрэй, ноён Юүнхо" тэр түүнээс дахин лавлан асуухыг хүсэв.

"Хэрвээ дахиад ганц л үг хэлэх юм бол би наад бохир амыг чинь урчихна гэж мэд!" гэж Юүнхо түүнд ширүүхэн хэлж орхилоо.

Хэри анх удаа айдас мэдэрсэн нь энэ байв. Нуруугаар нь хүйт даахын зэрэгцээ хөлрөөд эхлэх аж.

Харин Юүнхо Жинад санаа зовон түүнд анхаарлаа хандуулна. Энэ өдөр тэр Жинагаар дэлгүүр гарахдаа туслуулахыг хүссэн юм.

Хэсэг хугацааны дараа Хэрид дуудлага ирэх ба утасныхаа ногоон товчлуурыг дарах мөчид л Тэяаны уурсан орилох сонсогдоно.

"Түргэн гэртээ ир!" Тэяан утсаар Хэри рүү хашхирав. Анх удаа л тэр дүүгээ чагнаж байгаа явдал нь энэ.

Хэри айдас сандрал дүүрэн нүдээр найзуудаа харав. Харамсалтай нь найзуудад нь түүнд болоод түүний гэр бүлд нь юу тохиолдох нь огтхон ч хамаагүй. Гэвч тэд бяцхан жүжиг тоглон Хэриг өрөвдөж буй дүр эсгэн харна.

Тэр шууд л гэртээ хариад үүдээрээ орох хоромд л Тэяаны өөдөөс нь ууртайгаар орилохтой тулгарав.

"Энэ удаад бас дахиад ямар хараал идмэрээ хийчихсэн юм бэ?" Омог уурынхаа дээд цэгтээ хүрэв үү гэлтэй нүд нь улаанаараа эргэлдэн Тэяан хөвчөөрийнхөө эрхээр хашхирна. Эцэг эх нь түүнийг дүүгээ гэмтээх вий гэж айсандаа тайвшруулахыг хичээн барьжээ.

Аав нь үрчлээ сууж буй духаа улам үрчийлгэн хөмсгөө зангидаад Тэяаны нурууг дорвитойхон шиг алгадлаа.

"Тэяан тайвшир! Бид одоо ингэлээ гээд юу ч хийх чадахгүй." гэлээ.

Тэяан эцэг эхийнхээ санаа зовсон царайг хараад гүнзгий амьсгаа авав.

"Аав, тэр бол манай компанийг модоо барьж дампуурах шалтгаан болчхоод байна. Түүний энэ их тэнэглэлийг зогсоох хэрэгтэй. Тэр хэтэрхий дэндээд байна шүү дээ!" хэмээн Тэяан эцэг эхдээ хандан хэллээ.

Хэри өөрийнхөө алдаа, гэм бурууг мэдэрч, гэр бүлд нь ямар хор үзүүлснийг сонсоод цочролд орон ганц ч үг хэлэх чадалгүй чимээгүй зогссоор байх аж. Түүний хийсэн зүйл тэдэнд ийм том асуудал үүсгэчих нь гэдгийг хэзээ ч төсөөлж байсангүй.

"Тэяан, уурлах нь тус болохгүй шүү дээ! Бид Хэрид юу болсныг нь тайлбарлах боломж олгох хэрэгтэй гэж бодож байна. Эхлээд тайван ярилцах хэрэгтэй, хүү минь." хэмээн ээж нь хэлэв.

Эцэг эхийнхээ өөдөөс тэрсэлдэж зүрхлэхгүй учир Тэяан уртаар санаа алдаад буйдан дээрээ очин суулаа. Ээж нь Хэри рүү дөхөж очин өөдөөс нь хараад түүнтэй нүүр тулав.

"Хонгор минь юу болсон юм бэ?" хэмээн асуухад Хэри нүдэндээ нулимс цийлгэнүүлэн тэдэнд бүх зүйлийг сайтар тайлбарлаж ярилаа. Түүний эцэг эх болон том ах Тэяан нь Хэрид урам хугарч, сэтгэл дундуур болсон юм.

Хэри хэн нэгэн түүнийг дагаж байгааг мэдрэхдээ гүн бодлоосоо салав. Тэрээр эргэж харвал Юүнхо машинаа удаан жолоодож араас нь дагаж байх нь тэр.

Хэри айдаст автан сандарчээ. Энэ айдас түүнийг өмнөх амьдралд нь Юүнхо, Чанмин хоёрт хулгайлагдаж байсан үетэй ижил. Хар бараан дурсамж нь сэргэх үед түүний гарын алга нь дорхноо хөлөрч орхив. Тэр үнэхээр одоо болон ирээдүйд тэр хоёр чөтгөр залуутай багахан ч холбоо тогтоож, харьцахыг хүсэхгүй байгаа. Хэри алхаагаа хурдасгаж түүнээс бушуухан холдохыг хүссэн ч Юүнхо машинтайгаа хажуу талд нь гараад цонхоо онгойлголоо.

"Хатагтай Ян, та надаар гэртээ хүргүүлэхийг зөвшөөрвөл илүү дээр биш гэж үү?"

Түүний үгийг сонсоод Хэри улам л сандарч эхэлнэ. Түүний толгойд эргэлдэх зүйл бол "юу хэрвээ машинд нь суувал..." гэсэн үг бөгөөд цааш нь бодох төдий л аймшигтай. Уг нь тэр өөрийгөө хамгаалах олон мэдлэгтэй болсон ч энэ залуугаас айх айдас нь дэндүү хүчтэй. Гэсэн хэдий ч тэр сул дорой байдлаа харуулах хүсэлгүй байгаа тул хэвийн мэт жүжиглэхийг хичээнэ.

"Ноён Юүнхо, бид ердөө ганцхан удаа л уулзсан, би таныг мэдэхгүй. Тиймээс намайг тайван байлгаж болохгүй юу?! Би зүгээр! Өөрийгөө халамжилчхаж чадна." гэсээр Хэри юу ч болоогүй мэт хэлэхийг хичээв.

Юүнхо түүний зөрүүд байдлыг хараад машинаа зогсоочхов. Тэгээд машинаасаа буухад Хэригийн зүрх айснаасаа болоод улаан харанга дэлдэж буй мэт хүчтэй балбалан түгшүүр мэдэрнэ. Тэр өндөр өсгийтөө тайлж, аль болох чадах чинээгээрээ хурдан гүйж эхэллээ. Замдаа тэр чөлөөтэй хөдлөхийн тулд банзалаа урж хаяв. Түүнд одоо зугтахаас өөр боломж байхгүй учир ямар харагдах нь огт хамаагүй.

Харин нөгөө талаас Юүнхо түүний хурдтай гүйж байгааг хараад цочирдож балмагдсан юм. Тэр ч байтугай гутлаа ардаа орхиод ухаан мэдрэлгүй гүйж байсан шүү дээ.

Хэри эргэж хараад Юүнхог дагаагүй байгааг анзаарлаа. Тэр ой дундаар явж замаа товчилж байв. Түүний эцэг эхийн амьдарч буй газар нь том муж учир энэ газар баян хүмүүсийн эзэмшил эдлэн юм. Тийм болохоор харуул хамгаалалт нь өндөр. Ийм шалтгаанаар одоо бол Хэри ганцаараа явж байгаа ч гэсэн аюулгүй нөхцөлд байна.

Багахан тайвшран гүйхээ зогсооход түүний хөлийн зарим хэсэг нь мөчирт урагдсан учир шархлан хорсоно. Хөлийн ул нь маш их гэмтсэн ч хайхраагүй гүйснээс болж бадайран гишгэж буй газраа ч мэдэрч чадахаа больсон байх ажээ.

Гэнэтхэн ард тал нь мөчир хугарах чимээ гарч эргэн харахад хэн нэгэн түүний бэлхүүснээс нь татан тэврээд авчихлаа. Хэри хавханд орсон хулгана шиг л маш ихээр айж, үсэрч цовхчоод цохиж өшиглөсөөр байх боловч ямар ч нэмэр болсонгүй. Тэр яаж ч чадахгүй байсаар тэр хүний гар дээр ухаан балартан унав.


_______________________☀️
Өчигдөр ватт ер орохгүй байж байгаад шөнө ороход уншигчид огцом нэмэгдсэнд гайхсан чинь пэйж хуудсан дээр санал болгосон байсан байна шүү дээ.

Админ Heri-дээ баярлалаа.♥️

Continue Reading

You'll Also Like

1.7M 207K 164
အမျိုးသားကိုယ်ဝန်ဆောင် "ကော"များပါဝင်သည်။ အမ်ိဳးသားကိုယ္ဝန္ေဆာင္ "ေကာ"မ်ားပါဝင္သည္။
1.5M 191K 53
Title ✿ I Was Pregnant After Divorce Original Author ✿ 卷心西瓜 Eng Translator : Renlenox Status : 47 chapters + 3 extras (Co...
1.9M 126K 82
ကိုယ့္ကိုမခ်စ္ဘူး အႀကိမ္ႀကိမ္ေျပာလည္း ကိုယ္ကေတာ့ ေနာင့္ကိုအၿမဲခ်စ္သြားမွာ❣️