"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (6)

4.7K 355 12
By VanTe_CAFE


Хэри өөрийн ертөнцийн өрөөндөө сэрээд он сар өдрөө шалгахад тэр эцгийнхээ ажлын өрөөнд Юүнхотой тааралдсан яг тэр өдрөө буцаж ирсэн байлаа.

Гэртээ ирсэндээ тэр баярлах хэдий ч ямар нэгэн эрхэм зүйлээ алдсан мэт сэтгэлийн хөндүүр, уй гашууг мэдэрч байсан юм. Гэвч яг юу болох тухай санахыг хичээсэн ч юу ч санаж чадахгүй нь харамсалтай. Тэр толгой сэгсрэн бодлоосоо ангижраад өнөөдрөө эхлүүлэхээр бэлдэж эхлэв.

Хувцсаа өмсчхөөд гал тогооны өрөөнд хоол хийж байгаа ээжийнхээ зүг алхан очоод шууд л араас нь тэврэв.

"Өглөөний мэнд, ээж ээ!"

"Чамд ч бас өглөөний мэнд! хонгор минь. Сайхан амарсан уу?" Ээж нь хийж буй зүйлээ үргэлжлүүлэнгээ асуув.

Хэри ээжийнхээ хоол хийж буй лангууны эсрэг талд нь гаран сандал дээр суух бол ээж нь хоолоо хийсээр байлаа.

"Мэдээж." хэмээн хариу өгснөө хэсэг хугацааны дараа ахин ам нээлээ.

"Мм ээж, бидний харсан орон сууцыг санаж байна уу? Та түүнийг сайхан гэж бодож байсан. Үнэндээ би тэр байрыг хэдийнээ худалдаад авчихсан."

Тэр хувийн амьдралтай байхыг хүсэж байсан тул бие дааж, ганцаараа амьдрахыг эрмэлзэж байсан юм. Анхандаа гэр бүлийнх нь зөвшөөрөөгүй ч тэр хэдэн сар, өдрүүдэд идэвхтэйгээр гуйсны эцэст ятгаж чадсан. Тэяан болон Сынри гэр бүлийнхээ хамгийн том хүүхдүүд нас биед хүрсэн эрчүүд ч эцэг эх, дүү нартайгаа амьдрахыг илүүд үздэг байтал том охин нь тусдаа гарна гэхэд эцэг эх нь зөвшөөрөөгүй юм.

"Хонгор минь сонсоход сайхан байна. Тэгээд хэзээ нүүх гэж байгаа юм бэ дээ?" хэмээн ээж нь асуув.

"Засвар хийж дууссаны дараа нүүнэ байхаа. Бас би тэр байрыг сэргээж, тохижуулах хэн нэгнийг хэдийнээ олчихсон байгаа."

"Ойлголоо... Нээрээ хонгор минь, найз нөхөд чинь яаж байна? Би тэднийг их удаан хугацаанд хараагүй юм байна. Залуус та нар хоорондоо муудалцсан эсвэл ямар нэгэн зүйл болсон юм уу?" Ээж нь түүн рүү хараад нухацтай асуух нь тэр.

Хэри сууж байхдаа хөлөө нэгэн жигд ганхуулж байснаа болиод "Өө, миний найз гэдэг нэртэй хуурамч хүмүүс." хэмээн бодлоо.

"Бид зүгээр л хэтэрхий их ажилтай болохоор завгүй уулзалдаж чадахгүй байгаа юмаа." Хэри худлаа хэлчхэв. Тэр эхний даалгавраа биелүүлж ирчхээд л утасны дугаар, олон нийтийн интернет хаяг гээд бүх зүйлээ өөрчилсөн болохоор аль хэдийн тэдэнтэй холбоо тасраад уджээ. Харин одоо тэр ээждээ энэ тухайгаа мэдэгдүүлэхийг хүсэхгүй байв.

"Өө, харамсалтай юмаа." гэж ээж нь хэлэв.

Ян ээж хийж байсан зүйлээ дуусгачхаад охиндоо тавагтай зуушаа сарвайхад Хэри түүнийг нь аваад хоолоо идэж эхлэв.

"Хонгор минь чи мэднэ дээ, заавал ийм зүйл хийх шаардлагагүй шүү дээ! Энэ байшин бидний хувьд хангалттай том, бас чи ээжийнхээ гарын хоолыг санана биз дээ!" гэсээр ээж нь түүнийг үлдээхийг хүсэж байлаа. Тэрээр Хэриг биеэ даасан байхыг хүсдэг гэдгийг мэдэх боловч эсрэгээрээ эцэг эх нь хүсэхгүй байгаа нь түүний хэрхэн их хичээж, амрах ч завгүй өдөр шөнөгүй ажиллаж байгаад нь санаа зовж буйтай холбоотой юм.

Хэри ээж рүүгээ инээмсэглэв. Тэр дутуу идсэн хоолоо лангуун дээр тавиад ээжийгээ зөөлөн тэврээд хацар дээр нь үнслээ.

"Санаа зоволтгүй дээ, ээж минь. Би өөртөө сайн санаа тавьж чадна аа. Эсвэл та өдөр бүр ирээд намайг шалгаж байж болно шүү дээ." Хэри ээжийнхээ энгэрт шигдээд аяархан хэлэхэд

Ээж нь хөнгөн санаа алдан "Ойлголоо! Би чамайг үнэхээр ятгаж чадахгүй бололтой." гээд охиныхоо хацрыг бариад зөөлөн илсээр инээмсэглэв.

"Би дөрвөн бяцхан дэгдээхийг сэрэхээс өмнө явах хэрэгтэй." хэмээгээд Хэри хөнгөн инээд алдах аж. Ямар байсан одоогийн байдлаар ноён Жактай тохиролцоонд хүрэхээс хойш түүнд хийх ажил маш их байна.

Ээж нь түүн рүү хараад "Тийм ээ, чи явсан нь илүү дээр. Үгүй бол тэд чам дээр шаваад тайван байлгахгүй байх." Ээж нь түүнийг явахыг уриалав.

Хэри "За тэгвэл өнөө орой уулзъя."

Харин энэ үед хэн нэгэн болох Хэриг танддаг хүн түүнийг орноосоо босож, өдрийн бэлтгэлээ хийж байхыг том дэлгэцээрээ үзэж байв. Тэр нууцлаг эр нь хаана ч байсан түүнийг ажиглаж, танддаг гэдгийг Хэри огтхон төсөөлөөгүй.

Долоон сар өнгөрсний дараа Хэри шинэ байраа тохижуулахын зэрэгцээ аавынхаа компанийг ажиллуулж, завгүй өдөр хоногийг өнгөрүүлсээр. Тэдгээр өдөр саруудад Юүнхо түүнтэй оройн зоог барихаар үргэлжлүүлэн холбоо барьсаар байсан боловч Хэри тэр болгонд нь шалтаг хэлж байлаа. Гэсэн хэдий ч тансаг үнэтэй бэлэг, цэцгийг тасралтгүй илгээнэ. Үе үе тэрээр харилцаа холбоо тогтоохын тулд гэр бүлийнх нь компанид зорин очдог боловч Хэри үргэлж нуугдана эсвэл түүнийг ирэх тухай мэдээг сонсвол шууд л компаниасаа явна.

Чанмин ч мөн адил бэлэг болон бяцхан захиагаа үргэлжлүүлэн илгээдэг. Харин Хэри бүгдийг нь үл тоомсорлодог. Тэр Чанмин, Юүнхо нараас авсан бэлгүүдээ туслахууддаа тараах бүрт тэд баяртай хүлээн авдаг бөгөөд ялангуяа эмэгтэй үйлчлэгч нар тансаг гоёл чимэглэлтэй болсондоо туйлын сэтгэл хангалуун байдаг аж. Мөн Хэри тэр хоёр залуу руу ирсэн бэлгийг нь буцаах гэж оролдсон боловч оронд нь бүр ч илүү олон бэлэг хүлээж авах болсон юм.

Хэри хувийн ажлын байрандаа очиход тансаг шоколад, ховор цэцэг, тэр ч байтугай маш уран нарийн хийцтэй үнэт эдлэлтэй хайрцаг олжээ. Рёүг нүүр дүүрэн инээмсэглэж байхад эсрэгээрээ Хэри атиралдсан хөмсгөндөө массаж хийн зөөлөн илж байлаа.

"Тэр эрчүүд яагаад бэлэг илгээхээ зогсоож болдоггүй юм бэ?! Рёүг, чи юу хийхээ мэднэ шүү дээ." Хэри ширээ рүүгээ алхахдаа ингэж хэлэв.

Рёүг инээмсэглэн "Тийм ээ, хатагтай." гэж хэлээд бүх зүйлийг хумж цуглуулан аваад хүн бүрт зохих ёсоор нь хүртээл болгон тараалаа.

Хоёр царайлаг бизнес эрхлэгч залуустай ямар ч холбоогүй тогтоохгүй байхыг зоридог охиныхоо хатуу шийдэмгий байдлыг эцэг эх нь ч мэддэг болжээ. Тэд түүнээс яагаад тэдэнтэй ганц удаа ч болов уулзаж болохгүй байгааг нь асуухад Хэри чөтгөрүүдтэй ямар ч харьцаатай байхыг хүсэхгүй байна гэдгээс өөр зүйл хэлээгүй билээ. Эцэг эх нь ч ахин асуулгүй тунгаан бодохдоо Юүнхо, Чанмин гэх хоёр залуу охинд ямар нэгэн зүйл хийсэн юм болов уу? гэсэн асуулт өөрсдөдөө тавьсан юм.

Нэг өдөр Чанмин эцгийнх нь компанитай гэрээ хэлэлцээр хийхээр очив.

Хэри тэнд байсан бөгөөд аав нь түүнээс хуралд оролцохыг хичээнгүйлэн гуйсны эцэст зөвшөөрүүлчихсэн юм.

Чанмин зөвхөн Хэрид л төвлөрч байлаа. Тэр танилцуулгаа тайлбарлаж буй ажилчдад анхаарлаа хандуулсангүй. Зөвхөн Хэриг л нүд салгалгүй ширтэнэ. Түүний үзгээ хазах, хөмсгөө зангидах, үг хэлэх болон төлөвлөгөөгөө танилцуулах гээд бүгдийг нь ажиглана.

Хэри энгийн хар харандаа хайчлагдсан банзал, цэнхэр өнгийн цамц өмссөн байх аж. Тэр орчин үеийн тансаг, даруухан, үлгэр жишээч эрхэмсэг хатагтай шиг харагдана. Нүүрээ хөнгөн будаж, энгийн хэрнэ чамин үсний гоёлыг ашиглан үсээ дээш шуун зассан байх нь ялдам хийгээд үзэсгэлэнтэй.

Залуу эр бүсгүйн тухай бодолд гүн гэгч нь уусаж, хэдхэн хором ч болтугай хараагаа салгаж чадахгүй ширтэнэ. Хэн нэгэн өөрийг нь тасралтай ширтэх эвгүй байдлыг Хэри аль хэдийн мэдэрсэн ч тэр залууд огтхон ч анхаарлаа хандуулахгүй хүсэлгүй зүгээр л мэдээгүй царайлж үл тоомсорлох нь түүний ганц сонголт.

Хэдэн цагийн бизнесийн хурал өндөрлөхөд Чанмин зорин байж түүн рүү зүглэв.

"Хатагтай Хэри, тантай хувийн асуудлаар ярилцаж болох уу?" Чанмин түүнээс боловсон ийн асуух нь тэр.

Хэри аав руугаа харахад аав нь инээмсэглээд толгой дохиж орхив. Тэгээд бусад ажилтнуудын хамт хурлын тэнхимийг орхин гарлаа. Саруулхан цэлгэр тэнхимд Чанмин болон Хэри л үлдчихэв. Хэри энэ л үеэс зугтааж ирсэн байтал зэвүүн чөтгөртэй нүүр нүүрээ харан уулзчихлаа. Сандрал, айдас, зэвүүцлээ удирдаж чадалгүй нүүрэн дээрээ ил болгоно.

"Ноён Шим, би танд яаж туслах вэ?" Зоригтойгоор түүний нүд рүү хараад сул дороо байдлаа мэдэгдүүлэхгүй гэсэндээ чичгэнэх гараа нуун асуулаа.

"Би чамайг хөөхийг хүсэж байна." гэж Чанмин хайнгадуу хэлэх нь тэр.

"Өршөөгөөрэй?" Хэри сонссон зүйлдээ итгэж чадалгүй лавлан асуув. Тэр хэлснийг нь үнэхээр баттай эсэхийг баталгаажуулахын тулд бүр чихээ цэвэрлэлээ.

Чанминд хөгжилтэй байгаа аятай түүний үйлдлийг харан хөхрөв.

"Би тантай хөөцөлдөхийг хүсэж байна гэлээ. Таныг надаас зайлсхийж байгааг мэдэх ч гэсэн би таныг л хүсэж байна." хэмээн Чанмин ширээ түшин цочирдож хөшсөн Хэри рүү харсаар хэлэв.

"Ноён Шим, өршөөгөөрэй! Гэхдээ энэ боломжгүй." гэж Хэри ширээн дээрх бичиг баримтуудаа хураангаа хариу дуугарлаа.

Харин Чанмин хөхрөх нь тэр.

Тэр түүн рүү ойртоод нүүрний өмнүүр нь унжсан хэсэг сул үсийг нь чихнийх нь араар хийж өгөнгөө чихэн дээр нь шивнэлээ.

"Харин ч боломжтой." тэр бүсгүйн нүд рүү ширтсээр зөөлөн хэлэхэд Хэри хөлдөж орхих бөгөөд Чанмин түүний уруул руу аажмаар ойртож эхлэхэд Хэри түүнийг шууд түлхчхэв.

"Ноён Шим, та шугамаас гажиж байгаа гэж санагдахгүй байна уу! Би таныг танихгүй ч үгүй. Тэр тусмаа энэ амьдралдаа гэрлэх бодолгүй байгаа. Би удахгүй хийдэд элсэх болохоор та миний тухай мартвал сайн байна!" Тэр амьсгаа ч авалгүй худал хэлээд Чанмины нүд рүү зоригтой харлаа.

Харин Чанмин түүн рүү эелдгээр инээмсэглэн "Тийм бол тэдгээр хийдүүдийн аль нэгэн нь таныг хүлээж авахгүй байлгахын тулд би шаргуу ажиллах ёстой бололтой." хэмээв.

"Хүсвэл хүссэнээрээ хий." гэж Хэри хэлээд түүнтэй хийсэн ярилцлагадаа цэг тавин тэнхимээс гарах бол Чанмин түүний нурууг ширтэн зогссоор үлдэж хоцорлоо.

Continue Reading

You'll Also Like

804K 32.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....
246K 27.7K 78
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
17.4K 1.3K 53
Солонгос хэл мэддэг, уншиж ойлгодог хүмүүстээ зориулж үсгээ мартахгүй байхад нь туслах стори🙆🏻‍♀️
7.4K 852 19
Ганц шөнийн тоглоом арван өдрийн тарчлал болж, хэсэгхэн зуурын тачаадал мянган шөнийн таашаал болж хувирна.