"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

12. Жаслин (Төгсгөл)

3.3K 366 18
By VanTe_CAFE


Вону барын удирдагч Шёнүтой хийх ширүүн тулаанаас болоод Хэрид юу тохиолдож байгааг анзаарч чадахгүй байлаа.

Харин Хэри өөр лүү нь дайрсан барыг алчхаад хөл дээрээ чадан ядан зогсоод алхах гэж оролдсон боловч хүнд шархнаасаа болж аажмаар биеэ даалгүй доошлон газарт өвдөг дээрээ тулан унав.

Энэ хооронд араатан амьтдын хүчирхэг хоёр удирдагчийн ширүүн тэмцэл хүч тэнцүү шахам үргэлжилсээр. Шёнү сүрэг ирвэсүүд ирж буйг мэдээд Вонуг хамаг чадлаараа түлхэн түүний савраас мултраад зугтах нь тэр. Харин Вонугийн дайчид түүний араас нэхэн хөөв.

Вону дорхноо хүн болж хувираад Хэригийн зүг явсан боловч хайртай эмэгтэй нь ойр орчмынхоо газрыг улаан хүрэн цусаараа будаад бараг үхэлийн ирмэгт дээр хэвтэж байлаа.

Вону хэзээ ч байгаагүйгээрээ том цочролд орж орхив. Хэриг маш болгоомжтой гар дээрээ өргөн тэврээд тосгон руугаа гүйлээ. Замын үеэр Хэри сүүмийх нүдээрээ Вонугийн санаа зовсон царайг ажиглана. Тэр аажуухан түүний нүүрэнд хүрэх гэсэн боловч чадахгүй байв. Түүний хараа улам бүр харанхуйлах аж.

Вону түүн рүү хараад маш их айдас, түгшүүр, сэтгэлийн зовнилд хучигдана. Тэр түүнийг орон дээр зөөлөн хэвтүүлээд яахаа мэдэхгүй байв. Ямар нэгэн зүйл хийх ёстой ч яаг юу хийхээ мэдэхгүй. Настан оточ тэднийг гэртээ ороход л дагаж ирсэн учир шуудхан Хэригийн биеийн байдлыг шалгаж байхад тэр амьсгалахаа больчхов. Вону хэмжээлшгүй их уур хилэн, гуниг гашуунд ороогдон үймээн дэгдээж эхлэв.

Тэр түүний биеийг барьж, түүнийг сэрээхийг хичээнэ.

"Хэрэв чи сэрэх юм бол би чамд зүүлтийг чинь өгөх болно. Тэгэхээр гуйя, сэрээч дээ!"

Гуйн хашхирах түүний нүднээс хэзээ ч гарч байгаагүй шингэн болор дуслууд хүрхрээ мэт урссаар тэр чангаар цурхиран уйлна. Хэчнээн их гуйж гувшсан ч түүний амьнаасаа илүү хайрлах эмэгтэй аль хэдийн зогссон зүрх, хөрсөн цустай болсон билээ.

Тэр орилж хашхиран уйлахдаа Хэригийн биеийг өөртөө зайгүй болтол нь наан тэвэрнэ. Тэгээд түүнийг тэврэх гараа суллаад уруул дээр нь зөөлөн үнслээ. Хэригийн амьгүй биеийг оршуулахдаа олон цаг уйлж тэндээ үлдэв.

🔅🔆🔅

Хэри нүдээ нээхэд маш харанхуй орчинд ирсэн байв. Тэр үргэлжлүүлэн гүйсээр гэрэл хайж байсан ч алга. Гэнэт тэр Вонугийн дууг сонсов. Дуу гарах чимээг даган явсны эцэст түүнийг олж харлаа.

Вонуг харах үедээ цочирдох аж. Тэр бар болсон байх ядарч туйлдаж, мөн нэлэнхүйдээ цусанд будагдсан байв. Түүний биеийн бүх хэсэгт гэмтэл, шарх харагдана.

"Юу болоод байна аа?" хэмээн Хэри өөрөө өөрөөсөө асуух аж.

"Вону, хүлээ! Вону"

Хэри хашхирсан ч Вону зүгээр л алхсаар.

Хэри түүн рүү гүйж очоод биед нь хүрэх гэхэд гар нь түүний биеийг нэвтлээд гарчих нь тэр. Энэ Хэригийн цочрол, гайхшралыг улам нэмж өгөв. Үнэндээ систем түүнийг нас барсан гэж мэдээлээгүй.

Хэри даган явсаар хэсэг хугацааны дараа түүнийг Шёнүгийн тосгон руу алхаж байгааг нь харлаа. Вону бэртэлтэй байх эсэх өөрт нь хамаагүй байсан бололтой. Ирвэсийн хүчирхэг удирдагч ирэхийг харсан Шёнү дайчдадаа халз тулалдахад нь саад болохгүй байхыг дохин анхаарууллаа. Эргэн тойрны барс удирдагч руу нь галзуурсан мэт дайрах хүнийг чимээгүй харан зогсоно.

Вону хэчнээн их хазуулж, цохиулж эсвэл шархдахаа үл хамааран үргэлжлүүлэн дайрч байлаа. Хэри энэ аймшигт үзэгдлийг хараад гараа аман дээр тавив. Вонугийн нүд ямар ч амьгүй байх бөгөөд түүнээс зөвхөн алах санаатай үхлийн уур савсаж байв.

Нүд халтирам харгис тулааны төгсгөлд Вону Шёнүгийн гарт ялагдан уналаа. Түүний гүн хазагдсан хүзүүнээс өтгөн улаан цус урсана. Хэри сандарч түүний зүг гүйв. Түүнд хүрэхийг хүсэж, ядаж сүүлийн удаа туслахыг хүснэ.

"Яагаад?" Вонуг харахад түүний зүрх урагдаж буй мэт өвдөнө.

"Яагаад... Яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Вону?" Хэри түүний нүд рүү ширтсээр босгохыг хүсэж, хашхирах аж. Вону нүдээ нээхдээ шууд л Хэриг олж харав.

Хэри зүрх сэтгэлээсээ уйлж байсан юм. Энэ залууг гэх ​​түүний үнэн сэтгэл. Хэдийгээр тэр энэ мэдрэмжээ Вонуд харуулаагүй ч өмнөх саруудад өөрийг нь хэрхэн хайрлаж, халамжилж байсан нь түүний сэтгэлийг хөдөлгөж, догдлуулж байсан.

Хэри Вонугийн гүн хар нүднээс уйлж буй өөрийн тусгалаа харав. Вону хүн болж өөрчлөгдөөд түүн рүү мишээн хүрэхийг дэндүү ихээр хүсэх үзэсгэлэнтэй царай руу гараа сунгасан ч гунигтай нь түүний дундуур байхгүй мэт л өнгөрчхөв.

Харин Хэри хэн нэгнээс тусламж гуйн орилоход ирэх хүн байгаагүй юм. Хэн ч түүнийг харж эсвэл сонсож чадахгүй. Гэхдээ уйлж байхдаа тэр хацар дээрээ гар мэдрэв. Хэри толгойгоо дээш өргөн Вонуг харлаа.

Тэр байрнаасаа өндийгөөд түүнийг тэврэн авлаа. Вону ч бас тэврэв.

Хэри маш их уйлах ба Вону түүнийг тайвшруулах гэж хичээнэ.

"Чшшш, бүх зүйл зүгээр!" гэж Вону аяархан хэлэв.

Хэри ихээр шаналж байсан тул уйлахаа зогсоож чадахгүй байлаа. Вону түүний нулимсыг арчихад тэр Вонугийн тэврэлтээс удаанаар мултраад түүн рүү харав. Гэхдээ Вону алга болж эхэлж байлаа. Тэр Хэри рүү гялалзах хайр дүүрэн нүдээрээ ширтэнэ.

"Би чамайг олох болно оо!" Вону түүнд хандан хэлэхэд

"Үгүй ээ! Вону үлдээч дээ, намайг битгий орхи л доо! Гуйя" гэсээр Хэри нулимс дуслуулан толгой сэгсрэв.

Гэхдээ тэр зөвхөн сонсож чадахаас биш сонсгож чадахгүй.

"Би чамайг олох болно" Вону ахин намуун дуугаар хэлэв.

Эцэст Вонугийн сүнс түүнийг ганцааранг нь үлдээгээд алга болоход Хэри нэрийг нь дуудан цурхиран уйлна.

Ирвэсийн овог удирдагчаа алдсан том гарзтай учирч тэд түүний амьгүй цогцсыг аваад амьдралд нь цор ганц тохиолдсон хайртынх нь булшны хажууд оршуулав. Хэри энэ бүгдийг харан мэгшин уйлсаар байлаа. Тэр өөрийн хайж байсан зүүлтийг булшин дээрээсээ харав. Энэ нь Хэригийн булшинд сийлэгдсэн байсан юм.

Барын овог сүр хүчээ гайхуулан цуурайтуулж, бүхэл тив даяарыг захиран эзэрхийлж эхлэв. Өмнө нь сүүлээ хавчин зугтаж байсан олон араатны овог аймгууд энэ удаа тэдний дарангуйлалыг тэсвэрлэж чадалгүй ирвэс овогтой хүч нэгдэхээр ирцгээх ба энэ бүхний толгойлогч нь ирвэсийн шинэхэн удирдагч Жүхон ажээ. Тэд довтолгоогоо Хэригийн олон жилийн өмнө зохиосон төлөвлөгөөний тусламжтайгаар хэрэгжүүлж байв.

Нэгэн өдөр хүч нэгтгэсэн араатдын хамтрал барын овог руу дайрч, улмаар ширүүн дайны төгсгөлд сэхүүн барын овог олон хүнээ алджээ. Бусад овгууд ч мөн адил.
Эцэст нь тэд бие биенийхээ нутаг дэвсгэрийг хүндэтгэнэ хэмээн андгай тангараг өргөлөө. Тооцоолж байснаар эмэгтэй гол дүр энхийн гэрээ хийгч сахиусан тэнгэрээр сонгогдов.

Болсон бүгдийг харж байсан Хэри хэн нэгнийг цохихыг хүсэж байлаа. Эмэгтэй гол дүр гэдэг үгийг туйлын үнэхээр үзэн ядна.

Хэри нэг жилийн турш энэ ертөнцийн бүхэл бүтэн агуулгаар тэнүүчилсний дараа гэнэтхэн хурц гэрэлд өртөж, сансарт шилжигдэн ирэх ба удаан сонсоогүй механик дуу хоолойг дахин сонслоо.

"Хөтчөө, бид таныг буцааж авчрах гэж урт хугацааг өнгөрөөсөндөө өршөөл эрье. Би таны цаг хугацааны талаар танд мэдээлэх ёстой байсан ч бидний мэдээлэл алдаатай тулгарч байсан юм. Мөн манай зарим өгөгдөл гэмтсэн. Гэхдээ бид хурдан шийдэхийг хичээсэн."

"Би үүрд үлдэнэ гэж бодлоо. Гэхдээ яаж түүхийн мөрөнд алдаа гарчихсан юм?" хэмээн Хэри асуулаа.

"Манай тэргүүлэх шинжээчид ийм нөхцөл байдал гарна гэж огт тооцоолоогүй. Гэхдээ энэ дэлхийн түүхийн шугам алдагдсан нь таны буруу эсвэл бидний буруу бишээс хойш бид таныг өөрийн ертөнц рүү тань буцаах болно. Учир нь алдаа таныг үхэхэд хүргэсэн. Бид энэ даалгаврыг биелэгдсэн гэж үзэж байна."

Хэри төсөөлөөгүй зүйлээ сонсоо гайхшралд орлоо.

"Хөөх... за за" Хэри өөр зүйл хэлж маргасангүй.

"Таны олж авсан бүх мэдлэг хадгалагдах бөгөөд гагцхүү энэ ертөнцөд үүссэн бүх дурсамж болоод мэдрэмжүүд арилах болно." механик дуу хоолой ийн хэлээд үргэлжлүүлэн "Хөтчөө цагаа сайхан өнгөрүүлээрэй!" гэсээр дуу нь алга болов.

Хэри Вонугийн тухай дурсамжийг хадгалж үлдэхийг хүсэн ам нээх гэсэн боловч тэр ахин хурц гэрлээр бүрхэгдээд нүдээ нээхэд өөрийн ертөнцийн өрөөндөө ирчихсэн байлаа.




_______________________☀️
Вону үнэхээр өрөвдөлтэй байгаа биз? Хэригээс олигтой анхаарал халамж хүртэж чадсангүй.
Та нарт энэ "Жаслин" хэсэг ямар санагдав? өөрсдийнхөө мэдрэмж, бодлыг бичээрэй!

•Нарана•

Continue Reading

You'll Also Like

1.7M 208K 165
အမျိုးသားကိုယ်ဝန်ဆောင် "ကော"များပါဝင်သည်။ အမ်ိဳးသားကိုယ္ဝန္ေဆာင္ "ေကာ"မ်ားပါဝင္သည္။
2.6M 252K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...
1.8M 276K 82
Type - Web Novel (CN) Title - Tyrant Pampering Wife Diary (暴君宠婚日常) Author - To Know One Thousand In A Day /Yī rì zhī qiān/ (一日知千) Genre - Comedy, Rom...
152K 16.1K 113
How to say I love you Description လူအချို့မှာ စတင်ကြုံတွေ့စဉ်က မျက်မုန်းကျိုးမိသော်ငြား ပိုပြီး ရင်းနှီးလာလေလေ သဘောကျမိလာလေဟူသည့် ခံစားချက်ကို ပေးစ...