"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

543K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

3. Жаслин

3.7K 337 1
By VanTe_CAFE


Хэри агуйгаас гарахад харсан зүйл нь түүнийг алмайруулж орхив. Наран мандах улаан шаргал туяа нь ширэнгэн ойн моддын навчинд буусан шүүдрийн дуслуудыг гялалзуулж эргэн тойрноо диваажин мэт үзэсгэлэнтэй харагдуулна. Хэри аянд гарахаасаа өмнө энэхүү бахадмаар үзэсгэлэнт газрыг хэдэн минут сайшаан мэдэрч зогсов. Мод нь өндөр, тэр газар нь сүр жавхлант уулаар хүрээлэгдсэн аж. Тэрээр аажмаар алхангаа эргэн тойрноо анхааралтай ажиглаж байв.

Хэри гайхамшигтай үзэсгэлэнт газруудыг чин сэтгэлээсээ бишрэн явах боловч давхар өндөржүүлсэн сэрэмжтэй байлаа. Хором мөч өнгөрөх тусам тэр ямар ч аюул заналхийлж байгааг мэдэрсэнгүй. Тэрээр аажмаар тайвшран уужирч, хажуугаар нь өнгөрөх зарим модод дээр тэмдэглэгээ үлдээж эхлэв. Түүний тэмдэглэсэн тэмдэг нь үнэргүй шингэн манангаар шүршсэн учир хэн ч түүнийг харах, эсвэл үнэрлэж чадахааргүй өвөрмөц онцлогтой. Биеийн эзэн элит бүлгийн бусад гишүүддээ дохио өгөхийн тулд ийм аргыг хэрэглэдэг байсан.

Хэри тайван тэнүүчлэн алхаж байхдаа зөрж өнгөрөх ургамал, жимсийг сайтар ажиглана. Тэр маш олон тооны жимс, ургамлуудыг олж харсан. Зарим нь түүний мэддэг бол заримыг амьдралдаа хэзээ ч харж байгаагүй ургамлууд байх аж. Жимс нь түүний урьд өмнө үзсэнтэй харьцуулахад асар том.

Хэри эд материалаа хийсэн үүргэвчнээсээ дүрс буулгагч олон цэгт хэмжих багажаа гаргаж ирэв. Энэ нь жимс болон ургамлыг идэх боломжтой эсэхийг зааж өгдөг төхөөрөмж юм. Хэри энэхүү багажаа ашиглан хоол хүнсэнд хэрэглэгдэх ургамал хийгээд зарим жимсийг хэмжиж, үүргэвчиндээ хийн цуглуулна. Мөн алхаж байхдаа харж байгаагүй шинэхэн жимсээ сониучирхан идэж, хэчнээн амттай байгааг нь сайшаан гайхширч байв. Тэгээд хангалттай ихийг цуглуулан авчээ.

Тэр хийж буй үйлдэл бүрээ бүрэн тэмдэглэн авч, судалж чадахгүй байх нь мэдээж. Бас араатангууд гэж юу болохыг одоогоор мэдэхгүй. Хэдий энэ түүх араатан амьтны ертөнцийн тухай өгүүлсэн ч гэсэн тэр амьдаар харж байгаагүй. Энэ бие махбодын эзэн системийн дурдсан тэр хүн шиг харагддаг араатан амьтантай тулгарч, хүндээр бэртсэн ч зөвхөн тэдэнд анхаарлаа бүрэн хандуулаад хэрэггүй. Энэ сүрлэг шигүү ойд юу эс байгааг хэн ч гадарлаж таамаглаж чадахгүй шүү дээ. Тиймээс сэрэмж болгоомжоо дээд цэгт нь хандуулж, хүнсний ногоо цуглуулахдаа бүрэн автаж болохгүй.

Хагас өдөр алхсаны эцэст Хэри жижиг амьтдад зориулсан бяцхан занга тавив. Тэр хавх тавьсан газрын ойролцоох мод руу авирч, занган дээрх өгөөшийг нь ямар нэгэн амьтан идэхийг хүлээж эхэллээ. Хэдэн цаг чимээ аниргүй нам гүмд хүлээснийхээ дараа Хэри толгой дохин зүүрмэглээд дуг хийх гээд байлаа. Гэнэтхэн зэрлэг гахайн чангаар хард хийх дуулдаж Хэригийн нойр мананг хөөн зайлуулах нь тэр. Хэри даруй модноос үсрэн буугаад хурдтай хавх руугаа гүйв. Тэр 3-аас 5-н настай насанд хүрсэн зэрлэг гахайг олж харсан. Жин нь ойролцоогоор 50-аас 70-н килограмм байх аж. Гахайн муухай чарлааныг зогсоохын тулд түүнийг даруй алж орхилоо. Ийнхүү Хэри гахайг өргөн авч явж дийлэхгүй учир тэр газартаа махаа өвчиж нядлаад үлдсэн хэсгийг нь газарт булж, цусны үнэрийг арилгахын тулд зам дагуу олсон олон төрлийн анхилуун үнэртэй ургамлуудаа орчин тойрондоо цацаж цэвэрлэжээ.

Тэр чухал цул махаа цуглуулсны дараа цүнхэндээ хийгээд агуй руу буцаад алхав. Алхахад гурван цаг гаруй хугацааг зарцуулсан. Махаа үүрч явах нь түүнийг ядраан байнга зогсоход хүргэж байсан юм. Наран шингэж харуй бүрийтэй золгосноос хойш агуйн температур нэлээн хүйтэн болжээ. Хэри шөнө хахир жихүүн хүйтэн байсан ч ханиад өвчин тусахыг үл тоон зоригтойгоор усан санд орон сэлэх аж. Биеэ бүрэн угааж дуусчхаад майхандаа орон үүргэвчнээсээ гахайн махаа гаргаж, зохих ёсоор нь цэвэрлэж янзлаад өөрийн гараар хүнсний ногооноос нунтагласан амтлагч болон цуугаараа махаа бүрж амтлав.

Тэр майхнаасаа гараад гал түлж, том хэмжээний хайруулын тавгандаа амталсан махаа бүхлээр нь шарав. Хэри шинэхэн шүүслэг махаар хоол хийгээд идэх гэж байгаадаа туйлын ихээр баярлаж, махны анхилам үнэр хийгээд шарагдан шажигнах дуунаас болж арааны шүүс нь урсана. Махаа шарж байх хоорондоо ойгоос олсон өвөрмөц хүнсээрээ ногооны салат хийсэн. Хэри хийж буй бүх ажилдаа зориулан аз жаргалтайгаар зохиосон дуугаа дуулна. Азаар тэр анхны даалгавар дээрээ хэрхэн хоол хийхийг сурч, гал тогооны ур чадварыг маш сайн эзэмшсэн нь түүнд хэмжээлшгүй их өгөөж болж байна.

Хэригийн амьдардаг газраас хоёр километрийн зайд маргаан үүсэж байв.

"Барын овог сүүлийн үед их зантай болсон. Бид энэ талаар ямар нэг зүйл хийх шаардлагатай байна" хэмээн ирвэс овгийн нэгэн гишүүн уцаартайгаар хашхирна.

"ЧИ! Дэмий юм ярих хэрэггүй! Тэдний тоо толгой хэдэн жилийн турш эрчимтэй нэмэгдсээр байгааг мэдэхгүй байна уу? Үүнээс гадна тэд нэг дор хүмүүсийг ямар ч төвөгшөөлгүйгээр алж чадах тийм хачин зэвсэгтэй" гэсээр хөгшин өвгөн ширүүхэн хэлэв.

"Тэгээд бид юу хийх ёстой гэж? Зүгээр сууж байгаад тэд бид бүгдийг нухчин давахыг зөвшөөрөх үү? Бид хэдэн жилийн турш тэдэнтэй энхтайван байсаар ирсэн. Гэвч гайхамшигт эмэгтэй гэж нэрлэгдсэн нэгэн гарч ирснээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн" хэмээн өнөөх эр дахин хашхирлаа.

Том биетэй бадируун эр зогсож байхдаа "Бид явж тэр эмэгтэйг хулгайлахыг санал болгож байна" гэж хэлэв.

Өвгөн архирсаар "Чи бидний овгийг устгаж, үнсэн нурам болгохыг хүсээ юу?" хэмээн уур хилэнгээр буцлан хашхирлаа.

Ингэснээр бүгд бие бие рүүгээ орилолдон хашхирч эхлэх нь тэр.

Ширээний хойморт тухлах залуу царайлаг эр гүн бодол болон суух боловч түүний эрчүүдийн хурц сөргөлдөөнөөс болж уур уцаар нь ихэд хүрэв. Тэр зангидсан нударгаараа ширээг тасхийн хүчтэй цохиж, бараг л эвдлэхээ дөхөж орхилоо.

Хэрүүл маргаанаас болж нударга зөрүүлэхээ дөхөж буй хүмүүс рүү догшин чангаар архирж, нам гүмийг бий болгов. Тэр бол эргэлзээгүй энэхүү ирвэсний овгийн хамгийн аймшигт хүчит тэмцэгч, мөн захирагч нь билээ.

"Бид тэдний эмэгтэйчүүдэд хөндлөнгөөс оролцохгүй. Тэд аль хэдийн чадвараа баталсан. Бас зэвсэг нь тийм ч хялбар биш" гэж тэр сүр жавхлант, биеийн хар хөлс цувуулам хүйтэн өнгөөр хэлэв.

"Вону минь, бидний хоол хүнс аль хэдийн дундарч эхлээд байна. Цаг үргэлж бид ан агнах үедээ тэдэнтэй тааралддаг. Тэр тусмаа тэд биднийг өөрсдөд нь олзоо булаалган бууж өгөхийг шаарддаг. Бидний гэр бүл ингэж амьдрах ёсгүй. Манай газар нутаг ч мөн буурч эхэллээ. Тэд өөрсдийгөө бүхэл бүтэн дэлхийг эзэмшиж байна хэмээн бодож байна" гэж цэцэн мэргэн хүн нь өөрийн үзэл бодлоо тайлагналаа.

Вону чимээгүй байх аж. Барын тоо толгой нэмэгдэх тусам тэдний олонх нь ихэмсэг, сэхүүн болж хувирч байгаа нь үнэн. Тэд бусад олон овог аймгуудыг дарамталж, түүний ард түмэнд санаанд оромгүй зүйлсийг шаардаж буй нь Вонуг хангалттай уурлахад хүргэж байгаа. Тэдний нутаг дэвсгэр эрс багасаж, олз олох нь бага болсон.

"Энэ цаг үед хэрэв та нар явж ан гөрөө хийвэл олзоо түргэн гэртээ авчрах эсвэл нуух хэрэгтэй. Бид ямар ч хамаагүй үйлдэл хийх ёсгүй тиймээс одоо энэ хуралдаанаа өндөрлөцгөөе. Харин Жүхон энд үлд!" хэмээн Вону шийдвэрээ айлдав.

Бүгд хуралдааны үр дүнд сэтгэл дундуур байх аж. Гэхдээ тэд юу ч хийж чадахгүй гэдгээ маш сайн мэддэг.

Вону болон Жүхоноос бусад бүх хүмүүс гарч явав.

"Чиний бэртэл хэр байна?" хэмээн Вону асуулт тавихад

"Улам сайжирч байна. Хэрэв би тэр хүнийг хэзээ нэгэн цагт олох л юм бол тэр дороо түүнийг зүйл дуусгах болно. Түүний тулалдах ур чадвар сайн ч энэ удаа заавал ална. Гэвч би түүнийг бараг нэг сар гаруй мөрдөж байгаа ямар ч ул мөрийг нь олохгүй байна" хэмээн Жүхон ууртайгаар хүнгэнэв. Тэр гараа тас зангидах ба гар дахь мэдрэлийн судаснууд нь аймшигтай товойж байв. Жүхоны биед хүнд шарх үүсгэсэн тэр адгуусыг ямар амьтны төрлөөс гаралтай гэдгийг мэдэхгүй ч эртхэн устгахгүй бол маш том хор хөнөөл болно. Жүхон түүнийг хөнөөж, өшөөгөө авахыг ихэд хүсэмжилнэ.

Вону түүний мөрийг зөөлөн алгадан уур омгийг нь дарах аж.

"Эрч хүчээ дэмий урсгах хэрэггүй. Чи удахгүй тэр адгуустай уулзах болно, гэхдээ энэ бидний нэн тэргүүний асуудал биш. Гэртээ очоод амар! Бид маргааш ан авд гарах болно" Вону ийн хэлээд хуралдааны асраас гарч явлаа.

Уулын нөгөө талд Хэри хоолоо амтархан идэж байтал гэнэт найтаах нь тэр.

"Н*вш, ханиад хүрээгүй гэж найдъя"

Хэри даалгаврынхаа талаар их л хичээнгүйлэн бодож байх аж. Энэ даалгавар нь маш хэцүү. Тэр энэ новшийн ойд зохицон амьдрах гэж хамгийн сайнаараа хичээж байна. Тэр анх удаа хувийн асуудлаа шийдэхийн тулд нүх ухсан. Хэри бол 21-р зуунд бөөцийлөгдөн өссөн бүсгүй. Гэхдээ үүний ул мөр гэж алга. Өнгөрсөн хэдэн сарын турш тэр эрүүл ухаанаа алдахгүй байхын төлөө чадлаараа хичээж байна.

"ААХХХ"

Хэри галт уул шиг дэлбэрэх гэж буй санагдах уур бухимдлаа гарган чангаар орилов. Тэрээр хуучин амьдралд нь түүнийг алсан хоёр эрийг харааж зүхэж байлаа. Хэри тэднийг тарчлаан зовоохыг хүсэж байна. Яг одоо тохиолдож байгаа энэ хэцүү үеийг тэдэнд амтлуулмаар байна.

Сэтгэл зовоох асуудлаас болж бачимдсан сэтгэл, уур хилэнгээ тайвшруулж гүнзгий амьсгаа аваад гэр бүлээ бодох төдийд тэрээр амар тайван болж байлаа. Тэр эцэг эх, халамжтай ах нар болон өхөөрдөм бяцхан охин дүү нарынхаа төлөө галактикийн бүх даалгавруудаа шантралгүй даван туулсаар дуусгах хэрэгтэй. Тэднийгээ дахиж зовлонд унагахгүйн төлөө.

Continue Reading

You'll Also Like

2.1M 203K 69
BL ဝတ္ထုရေးတဲ့ စာရေးဆရာတစ်ယောက်က သူဘယ်လောက်ဘဲ ကြိုးစားရေးနေပါစေ စာဖတ်သူတွေက အကြိုက်မတွေ့ဘူး။ယုတ္တိမရှိဘူးဆိုပြီး ဆိုးဝါးတဲ့ မှတ်ချက်တွေပေးတယ်။ တစ်နေ့...
20K 2.1K 18
"Чи ухаантай л болохгүй бол хэн ч чамайг хайрлахгүй" Эцэг эхийн минь хэлсэн үг олон жилийн турш толгойд цуурайтсаар. Нэг л өдөр надад гайхамшиг тохио...
159K 5K 38
ကျွန်တော်ဘဝမှာဘာကိုမှမျှော်လင့်ချက်မထားတော့တာတော်တော်ကြာပြီးကိုကို။ဒါပေမဲ့ကိုကိုကိုတွေ့ပြီးထဲကကျွန်တော်ကို့ကို့အချစ်ကိုမျှော်လင့်ချက်ထားခဲ့တယ်။အဲ့မျှ...
385K 41.6K 102
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...