"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

2. Жаслин

3.7K 330 1
By VanTe_CAFE


"Энэ ертөнцийн түүхийг шилжүүлж байна" гэж механик хоолой хэлэв.

Хэригийн эзэмшиж буй биеийн нэрийг Жаклин гэдэг бөгөөд энэхүү дэлхий нь сүрлэг араатан амьтдаас бүрддэг. Тэд хүн төрөлхтөнтэй гайхалтай адил харагдах ч үнэндээ тийм биш. Хүмүүс сүүл болон үзүүртэй чихтэй. Тэд бүгдээрээ бадируун, эрүүл чийрэг биетэй.

Зөвхөн жинхэнэ амьтад гэж нэрлэгддэг цорын ганц организм нь жижиг амьтад болон бүх өвсөн тэжээлтэн амьтад юм. Хүн шиг араатан амьтад нь өвсөн тэжээлтнийг ан хийж иддэг. Гэхдээ махчин идэштний үржил хөгжил ихээхэн бэрхшээлтэй байдаг тул өвсөн идэштнүүдийн тоо толгой нэлээд том болж байдаг. Тийм учраас махчин идэштний эмэгчин төрөл зүйл маш чухал.
Энэ дэлхий дээр хоёр эмэгтэй шилжин иржээ. Нэг нь Чэён хэмээх эмэгтэй гол дүр. Тэр энэ ертөнцөд хамгийн түрүүнд хүрэлцэн ирсэн. Тэрээр орчин үеийн ертөнцөд шилдэг бизнес эрхлэгч бөгөөд ер бусын суут ухаантан, эрэлхийлж буй гоо үзэсгэлэн юм. Урт бор үс, бор нүд нь түүний онцлог шинж нь. Түүний гоо үзэсгэлэн нь өөрийн ертөнцөөсөө энд шилжин ирэх нэгэн шалтгаан болсон. Түүнийг чамин гоо үзэсгэлэнтэй гэж үздэг.

Чэён энэ дэлхий дээр гарч ирсэн анхны өдрөө Шёнү хэмээх шархадсан барын удирдагчтай тааралджээ. Тэрээр эелдэг, сайхан сэтгэлтэй тул барын ахлагчийн амь насыг авран эрүүл мэндийг нь бага багаар буцаан сувилж өгсөн юм.

Шёнү бол өндөр араатан бөгө булчин шөрмөслөг, бадируун биетэй, гайхамшигтай гялалзах улаан хүрэн үстэй, сайхан царайтай. Мөн хүнээс ондоо онцлог шинж нь урт хар толботой сүүлтэй, гоёмсог цагаан чихтэй. Тэр Чэёныг анх хараад л түүний үзэсгэлэн төгс төрхийг биширсэн. Удалгүй Шёнү аажим аажмаар Чэёнд дурлаж, түүнийг нэг жилийн турш өнчин хайраар хайрласан билээ. Харин жилийн дараа Чэён түүний сэтгэлийг хүлээн авснаар тэд хоёрдугаар жилийн төгсгөлд хурим хийдэг.

Чэён нь Шёнүг зүрхнийхээ гүнээс хайрладаг байсан тул Шёнү урдаас төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхийн тулд түүнийг эхнэрээ болгоод орчин үеийн мэдлэгийг нь ашиглаж бусад овог аймгийн тэмцлийн эсрэг янз бүрийн байлдааны зэвсэг үйлдвэрлэв. Үүнийг Чэён ч мөн ихэд дэмжиж, дуртайяа түүнд тусалж байсан юм. Тиймээс барын овгийг бүхэлд нь чимэглэж, хамгаалж байгаа нь энэ ертөнц дээр хялбар амьдрах боломжоо бүрдүүлж байв. Нийгмийн өөрчлөлтөөс үүдэн барын овог нь бусад махчин амьтдын овгоос хав илүү хүчирхэг болсоор тоо толгой нь ч өсөн үржинэ. Тэд хамгийн хүчирхэг гүрэн болсон тул дэлхийн бүх махчин амьтад тэднээс дагжин айж, ихэд хүндэтгэсээр шатны оройд эрхэмсэг гэгч нь зогсох болов. Тэд дэндүү сэхүүн, ихэмсэг болж бүх тивийг байлдан дагуулж, өөр овог аймгуудыг өлмий доор нь сөгдөн өргөхийг хүсэж эхлэх аж.

Дараагаар нь Жаслин энэ ертөнцөд шилжин ирсэн. Тэр бол цэрэг. Тэдний салааныхан зам дээр дайсны баазын байршлыг тогтоох гэж хичээж байх үед тэр цэнхэр болон ногоон өнгийн туяа цацруулах чамин хийцтэй хүзүүний зүүлт олж, авсан даруйдаа энэ ертөнцөд шилжигдэн ирсэн билээ.

Түүний биеийн бялдар маш сайн бөгөөд тэр намхан эсвэл хэт том биетэй биш, дундаж биеийн харьцаатай. Гэхдээ дүрэмт хувцасных нь ачаар хэн нэгэн түүнийг эмэгтэй биш эрэгтэй хүн гэж хэлэх боломжтой. Үс нь богино бөгөөд нүдний өнгө нь бараан хүрэн, тэр төгс тэгш хамар, нимгэн уруултай өндөр эмэгтэй боловч царайны хувьд дунджийн хэмжүүр гэж тодорхойлогдоно. Түүнд ганц ялгарах зүйл нь биеийн өвөрмөц үнэр.

Байгалийн жамаар ганц бие эрэгчин ирвэсүүд өөрсдийн эзэмшлийн нутаг дэвсгэртээ хань эсвэл олзоо хайн тэнүүчлэх үедээ өвөрмөц үнэрийг олж үнэрлэсэн юм. Түүнээс хойш тэд Жаслины мөрийг мөшгөн сониучхан тандаж байв.

Ирвэсийн удирдагч Вонү нь Жаклин болон түүний овгийн нэг дайчны ​​дунд болсон тэмцлийн улмаас түүнийг алахыг тушаав. Энэхүү түүх дээр, Жаслин шигүү ой дунд явж байхдаа Вонүгийн нэг хүнтэй тааралдсан юм. Тэр өмнө нь маш ширүүн тулалдаанд байлдаж байсан учир туршлагатай байв. Эхлээд Жаслин хүн шиг харагддаг ирвэсийг хараад ихэд цочирдсон. Түүний чих, сүүлнээс бусад нь бүгд хүн шиг харагдаж байсан билээ.

Тэр ирвэс залуутай ярилцахыг хичээсэн ч тэр юу хэлж байгааг нь ойлгохгүй байлаа. Жаклин маш хянуур болгоомжтойгоор түүн рүү дөхөж очоод ярихыг хүсэх үед нь өнөөх ирвэс гэнэтхэн үсэрсээр дайрч эхлэв. Жаклин ирвэс түүнд санаатайгаар халдахыг хүсэж байна гэж бодсон тул өөрийгөө хамгаалан түрүүлж цохилт өгсөн юм. Хэн ч үүнийг буруутгаж чадахгүй шүү дээ. Жаслиныг энд шилжиж ирэхээс өмнө түүний ертөнц дайны эмх замбараагүй байдалд байсан учир тэр ямар ч үед тулалдааны бүрэн бэлтгэлтэй байдаг.

Үнэндээ ирвэсд ердөө өөрийгөө хамгаалахаас өөр сонголт байгаагүй. Тэд хоёул ширүүн тулааны дараа хүнд шархаджээ. Ийнхүү ирвэс чангаар хашхирах ба энэ нь бусдадаа түүнийг маш хүнд бэртсэн гэсэн дохио өгөх аж. Ирвэсийг хашхирах үед яг л түгшүүрийн дохио хангинаж буй мэт санагдсан тул Жаслин ихэд балмагдан айж, тэрээр зугтсан юм. Дараа нь ирвэсний удирдагч болон дайчид нь өс санан түүнийг мөрдөн мөшгөсөөр амийг нь хороож чаджээ. Гэхдээ Жаслин үхэхийнхээ ирмэг дээр алга болсон хүзүүний зүүлтээ аль нэг ирвэсийн хүзүүнд зүүлттэй байгааг олж харсан юм.

Одоогийн байдал нь хоёр сарын өмнө тэр Вонүгийн нэг дайчинтай дөнгөж уулзаж байсан үе байв.

Хэригийн энэ удаагийн даалгавар нь махбодын эзний хүслээр амьд үлдэж, шилжүүлэх зүүлтийг нь хайж олоод түүний төрөлх ертөнцөд эргэн очиж, даалгаврыг дуусгах явдал юм.

Энэ ертөнцийн түүхийг бүрэн хүлээж авсныхаа дараа Хэри уртаар санаа алдах нь тэр. Энэхүү түүхийг ухан ойлгохыг хичээж байхдаа духан дээрээ массаж хийж байлаа. Эмэгтэй гол дүр маш их хайраар адислагдаж хайрлагддаг бол хоёр дахь эмэгтэй дүр нь үргэлж үхэж, бэртэх эсвэл азгүй хувь тавилангийн эрхээр золгүй байдалд орж байх юм.

Эмэгтэй гол дүр үргэлж урдаа алтан баганатай байдаг. Хоёр дахь эмэгтэй дүр бол тэр болгон түшиж тулах баганагүй. Хэри хоёр дахь эмэгтэй дүрийн амьдралыг ямар инээдтэй, хөгтэй болохыг эргэцүүлэн бодох тусам уур бухимдал биеийг нь ороож байгаа мэт санагдана. Хэри бодлоосоо ангижрахын тулд толгойгоо хэд хүчтэй сэгсрээд хүндээр санаа алдав.

Тэр үл мэдэгдэх амьтантай хэрхэн ойртож болох арга замыг бодолхийлэхийг хичээв. Гэвч тэдгээр амьтад өөрийг нь алахыг хүсэж байхад яаж зүүлтнийхээ тухай тэднээс асууж чадах юм бэ?

"Энэ даалгавар ерөөсөө боломжгүй юм байна шүү дээ!" гэсээр Хэри өөртөө хэлэн жижиг чулуу өшиглөн уураа гаргах аж. Түүний хийсэн хөдөлгөөн шархыг нь хөндөж орхилоо.

"Тэнэг, тэнэг" Тэр өөрийгөө загнав.

Хэдэн өдөр өнгөрсний дараа. Хэри усан санд өдрийг хэрхэн нөхцөөдөг шигээ усанд санд нүцгэн сэлнэ. Тэр усан сангаас гаран өөрийгөө хатаагаад хувцаслав. Майхан дотроосоо өмсөж байсан хувцсаа шүүрэн аваад угаах ба модны мөчир холбож уясан өлгүүр дээрээ хувцсаа тараахаар тохох аж.

Үдийн төгсгөлд хувцсаа угааж дууссаныхаа дараа тэрээр оройн хоолоо бэлдэж эхлэв. Галаа асаагаад агуйгаас олсон ургамлаа өгөөш болгон барьсан загасаа гаргаж ирээд мөн л өөрийн найруулсан давсаараа амтлах аж. Загас шарагдаж байх зуур Хэри майхан руугаа очоод өл зогоох хатсан махаа хэдэн ширхэг үлдсэнийг шалгав. Түүний хоол хүнсний агууламж бараг л дуусаж буй учир бэлэн хүнсний ногоо хайж, мөн ан агнаж эхлэх хэрэгтэй бололтой. Азаар түүний эзэмшсэн бие нь зэрлэг байгальд амьд үлдэх чадвартай бөгөөд мөн өмнөх даалгаврынхаа ачаар сурсан мэдлэгээ ашиглан энэ дэлхий дээр амьдрах чадалтай нь давуу тал. Харин усан цөөрмийн хэдэн загасууд нь түүнийг бараг хоёр сарын турш хоол хүнсээр хангалттай хангаж чадсан. Одоо бол хүнсний мухардалд ороод байгаа учир гадагш гарах хэрэгтэй.

Дараагийн өдөр айлчлан ирэхэд Хэри өглөөний эртэд сэрээд анх удаа агуйгаас гарахад бэлэн болжээ. Тэр үүргэвчиндээ энергиэ нөхөх хоол, савтай ус хийж, гутлынхаа доор хутгаа нуун буугаа хажуудаа халааслав. Тэр биеийнхээ өвөрмөц үнэрийг далдлахын тулд хэрэг болох ямар нэгэн ашигтай ургамал хайн хүрээлэн орчноо анхааралтай ажиглалаа. Эцэст нь тэр ашиг тусаа сайн өгөх шинэхэн чинжүүг олж, шүүслэг болтол нь нухаад бие болоод хувцсан дээгүүрээ түрхэн цацав.

Бүх зүйлсээ сайтар бэлдэн шалгасны дараа Хэри агуйгаас гарахад хангалттай бэлтгэлтэй боллоо.

Continue Reading

You'll Also Like

805K 32.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....
17.4K 1.3K 53
Солонгос хэл мэддэг, уншиж ойлгодог хүмүүстээ зориулж үсгээ мартахгүй байхад нь туслах стори🙆🏻‍♀️
135K 5.8K 33
တက္ကသိုလ်က အချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်💚
300K 23.1K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024