"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (5)

4.8K 389 2
By VanTe_CAFE


Хэри утсаар хэлэлцэх яриагаа дуусган эргэж хараад аавыгаа тэврэн хацар дээр үнслээ. Тэгээд ноён Жакыг тэдний саналыг хүлээн авч байгаа тухай баяртай мэдээ дуулгана. Эцэст нь тэр энэ өрөөнд суух зочдыг олж харлаа. Гэвч буйдан дээр суух залууг харсан даруйд өмнө нь байсан баяр баясал айдсаар солигдох нь тэр. Хэри айснаасаа болоод чичирнэ. Салганах гараа зогсоохын тулд гартаа барьсан утсаа чангаар атгаж байв. Тэр зугтаагаад гарахыг хүсэж байгаа ч хөл нь огт хөдлөлгүй газарт цавуудчихсан юм шиг болчихов. Хэри эцэг рүүгээ хараад яагаад энэ хүн таны өрөөнд байгаа юм бэ? гэж асуух шиг харцаар ширтэнэ. Аав нь охиныхоо жигтэй хачин асуусан харцыг хараад өнөөх эрхэмд охиноо танилцуулах аж.

"Ноён Юну энэ бол миний том охин Ян Хэри"

Юну инээмсэглэн суудлаасаа босоод цонхигор харагдах Хэри рүү боловсон эрхэмсэг алхан очлоо. Тэр урдаа зогсох бүсгүйтэй танилцахын тулд гар сунгана. Хэри утсаа бутлах гэж буй мэт чангаар атгаж байв. Тэр өөрийгөө багахан тайвшруулан гараа сунгаад юу ч болоогүй мэт дүр эсгэлээ.

"Тантай уулзсандаа таатай байна, хадагтай Хэри" Юну түүний гарыг дээшлүүлэн ар талыг нь зөөлөн үнсэв.

Хэри ой гутам жигшүүрт байдал, цочиртлоо ил гаргаж хөл алдан унахгүйн тулд бүх хүчээ дайчилж байлаа. Түүний аав, ах хоёр нь Хэригийн хачин нүүрий хувиралд хөмсгөө өргөх аж. Хэри оюун бодол, нүдэнд нь урсан харагдаад байгаа аймшигт төсөөллөө арилгахын тулд дотроо маш олон тарни уншиж байсан юм.

Харин Юнугийн хувьд эмэгтэйн гарт зөөлөн хүрэх мөчид л биеэр нь тог цахилгаан гүйх шиг мэдрэгдсэн. Бүсгүйн гар үзэсгэлэнтэй, зөөлөн булбарай, бас хүйтэн. Юну сэтгэлийн хөөрөл, жигтэй мэдрэмждээ автан гүн бодолд автахад Хэри ярьж эхлэн гараа бушуухан татаж авсаар тасалдаж орхилоо.

"Ноён Юну, бид танд яаж туслах уу?" гэж хэлээд гараа нуруун дээрээ тавив.

Хэри түүний атгалтаас гараа татаж авахад л Юну хөмсгөө зангидсан юм. Тэр энэ энхрийхэн гарыг үргэлжлүүлэн барихыг хүсэж байв.

"Би эмээгийнхээ өмнөөс ирсэн" гэж Юну ам нээлээ.

Хэри эргэлзэж байсан ч Юну түүний нүүрний хариу үйлдлийг анзаарав.
"Хэдэн сарын өмнө хулгайч эмээгийн минь цүнхийг шүүрч авахад та түүнд тусалсан. Тэр цүнхэнд эмээгийн үнэт эрдэнэ болох хойд өвөөгийн минь цаг байсан юм. Тэр өөрийн биеэр ирж, дахин нэг удаа талархлаа илэрхийлэхийг хүссэн. Гэхдээ тэр жижиг осолд орсон болохоор бид таныг шууд олж чадаагүй. Эцэст нь олон сар хайсны дараа азаар бид таныг олж чадлаа. Тэгээд эмээ минь намайг илгээсэн юм. Тэр таныг Ян гэр бүлийн эрхэм гишүүн болохыг олж мэдсэний дараа хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн"

Юнугийн хэлсэн үгсийн тал нь худал, тал нь үнэн.

Түүний эмээгийн нарийн бичиг Юнуд тэр өдөр болсон явдлын талаар мэдэгдэх үед тэрбээр хэн нэгнээр шалгуулж, рестораны урд байрлах камерын бичлэгийг үзсэн. Видео бичлэгийг үзэхэд тэр туяхан эмэгтэйг хэрхэн өшиглөж, цохиж, мөн урагдсан банзалтайгаа тайван, өөртөө итгэлтэй алхаж байгааг хараад алмайрч орхисон билээ. Эмээтэй нь эелдэг, даруухан ярих бүсгүйг түүнтэй уулзах сонирхолтой болгосон. Тэр өчигдөр үдэшлэг дээр түүнтэй уулзахыг ихэд хүссэн боловч олон саад отгороос болж танилцаж чадаагүй юм.

Нөгөө талаас Хэри өөртөө уурлаж байх аж. Хэрвээ тэр настай эмэгтэйг түүний эмээ байсан гэдгийг мэдсэн бол тэр асуудалд огт хутгалдахгүй байх байсан биз. Тэр одоо хэчнээн уурлаж, хилэгнэсэн ч өөрчлөгдөхгүй. Гэсэн ч түүний доторх уур хилэн дүрэлзээд байх аж. Харин гадаад төрх байдлын хувьд тэр сэтгэлийн хөдлөлөө ямар ч хүчтэй харуулаагүй.

"Энэ юу ч биш дээ, Ноён Юну. Миний хийсэн зүйлийг бүгд л хийх байсан гэж бодож байна"

Юну сулхан хөхрөөд түүний үзэсгэлэнтэй нүд рүү харав.

"Тэр өдөр таны хийсэн зүйлийг хүн бүр хийж чадахгүй" гэж инээмсэглэн хэлэв.

Хэригийн эцэг энэ чөтгөрийг тэдний компанид ирүүлэх ямар зүйлыг охин нь хийсэн болохыг гайхаж байлаа.

Ян аав цэвэр бизнесмэн бөгөөд тэд дэлхийн хамгийн том ертөнцийн хүмүүстэй харьцах дургүй байдаг. Тэрээр Юнугийн гэр бүлийн овог нь бусад хүний ​​цусаар бүрдсэн гэдгийг мэддэг тул энэ залууг гомдоохгүй байхыг хүсэх аж.

Харин ах нь хэдэн сарын өмнө юу болсныг санаж байлаа. Хэрэв эцэг эх нь юу тохиолдсоныг мэдвэл тэд айх болно.

Хэри ахаа харан нүдээрээ холбоо тогтоохыг оролдож байлаа. Юну үүнийг хараад инээд алдана.

Тэяан дүүгийнхээ тусламж эрэхийг хараад ам нээх аж. "Ноён Юну, та биечлэн ирж, бидэнд талархлаа илэрхийлсэн нь хангалттай. Хамтран ажиллахын хувьд танай компанитай хамтарч ажилласаар бидэнд үнэхээр ашиг тусаа өгөх болно гэдгийг бид мэдэж байна. Гэхдээ таны эзэнт гүрэнтэй харьцуулбал бидний бизнес хэтэрхий жижиг билээ" хэмээн эелдэгээр хэлэв.

Хэри ахынхаа хэлсэн үгийг сонсоод сэтгэл хангалуун байлаа. Тэр түүн рүү инээмсэглээд гайхсан ноён Юну руу харав.

Юну түүний инээмсэглэлийг харах мөчдөө хэрхэн амьсгалахаа мартан хөшиж орхих нь тэр. Яг л огторгуйд дүүлэн хөвж буй мэт мэдрэмжид ороогдоно. Тэр хэсэг зуур л Хэриг таг гөлрөн ширтэх аж.

Хэри нүд рүү нь эгц шулуун чиглэн цоолох мэт ширтэх гүн хар нүдэн дор бүтэн биеийн шар үс нь сөрдийж, нүх сүв нь овойж байгаа түгшүүрт мэдрэмжид ороогдоно.

Юну бодлоосоо салав. Үнэндээ Ян Компани ямар ч компанитай хамтарч ажиллалгүй өөрсдийгөө бүх талаар аюулгүй байлгаж байгаа гэсэн хов жив, цуурхлууд үнэн байж.

"Би танай бизнесийн хэлэлцээрийг өөрчилж чадахгүйгээс хойш эмээд минь тусалсны бяцхан талархал болгож хатагтай Хэриг оройн зоогт урьж болохсон болов уу?" гэж Юну боловсноор асуулаа.

Тэдний хажууд зогсох аав нь юу болоод байгааг ойлгохгүй хэвээр байсан ч тэдний ярианд оролцохоор шийдэв.

"Энэ нь илүү дээр байх. Хэри, чи юу гэж бодож байна?" хэмээн Ян аав асууна.

Хэри аавынхаа үүнийг хүлээн зөвшөөрөх ёстойг харуулж байгаа инээмсэглэлийг харлаа. Тэр утсаа дэндүү чанга атгаж буйгаас болж түүний утсын зарим хагархай хэлтэрхийнүүд гарын алгыг зүсэж байх аж. Гэсэн ч улам чанга атгана. Одоо бол Хэри түүнд тийм гэж хэлээд дараа нь шалтаг олж болох юм.

"За. Та нарийн бичигт минь хэзээ, хаана уулзахаа мэдэгдээрэй. Харин би одоо ажилдаа буцан орооод яаралтай чухал ач холбогдолтой гүйлгээгээ хийх шаардлагатай байна. Тиймээс намайг энэ богинохон уулзалтыг тасалж байгаад өршөөж хайрла!" хэмээн шулуухан хэлж орхилоо.

Юну түүний уучлал гуйх аргаас болж дахин алмайрч, гайхшрав. Хэри түүнээс зугтааж байгаа юм шиг санагдана. Гэхдээ Юну түүнийг өөрөөс нь илүү зугтааж чадахгүй гэдгийг мэдэж байв. Тэр хаашаа ч хамаагүй явна, тэр түүнийг хөөх болно. Учир нь тэр бол Жон Юну. Юу хүссэн түүнийгээ авч чаддаг эр.

Юну "Тэгвэл удахгүй уулзацгаая, хадагтай Хэри" хэмээн урам зоригтойгоор хэлэв.

Тэр Хэригийн зөөлөн гарт хүрэхийг хүсэх тул ахин гараа сунгалаа. Харин Хэри бэртэж шархлаагүй гараа түүнд өгөхөд Юну гарыг нь атгаад ар талыг нь үнсэв. Хэри яг одоо гүйж гараад гараа угаахыг хүсэж байгаа ч тэр бардам байдлаа алдаж болохгүй.

"Удахгүй уулзъя" Хэри гараа түүний атгалтаас аажуухан татаж аваад аав, ах хоёр луугаа харан халуун дулаан инээмсэглэл тодруулав. Түүний инээмсэглэл нь Юнугийн сэтгэлийг ихэд хөдөлгөнө. Түүний гэр бүл рүүгээ инээмсэглэх энэ үзэсгэлэнтэй харц нэгэн эрийн хүйтэн цуст зүрхийг маш хурдтай цохилоход хүргэж байлаа. Түүний тухай өмнөх цуурхлууд бүгд худал байсан. Тэр бол дур булаам, тайван, зөөлөн, дулаахан, мөн сайхан сэтгэлтэй хатагтай.

Хэрид ноён Юнугийн өөр лүү нь ширтэх харц огтоос таалагдахгүй байлаа. Тэр эдгээр хоёр залуутай уулзах бүрт түгшүүр, айдсыг мэдэрч, нуруугаар жихүүн салхи шуурах шиг л болдог нь таалагддаггүй. Хэри Юну болон түүний нарийн бичиг рүү харан ялдамхан инээмсэглээд салах ёс хийх аж. Түүний амьсгал давчдан их хэцүү байдалд байгаа тул бушуухан өрөөнөөс гарч гүйсээр өөрийн тохь тухтай өрөөндөө орон гараа угааж эхлэв. Хэчнээн савандаж хөөсрүүлэн үрсэн ч тэр гараа зулгартал угааж байлаа. Хэри тэр залууг жигшиж, үзэн яддаг. Түүний хуучин амьдралд түүнтэй хэрхэн харьцаж байсан нь хэзээ ч мартагдаж чадамгүй аймшиг.

Гэнэт түүний толгойд механик дуу сонсогдох нь тэр.

"Танд төвөг удаж байгаад хүлцэл өчье, гэхдээ галактикийн хоёр дахь даалгаврыг биелүүлэхэд 3 цаг үлдсэн байна. Бид өдөр хоногоо богиносгож байгаадаа уучлал хүсэж байна"

"Хмм зүгээр дээ! Гэхдээ ямар нэгэн асуудал гарсан юм уу?" гэж Хэри асуухад Механик дуу хоолой дахин нэг удаа ярина. "Би сүүлд нь тайлбарлаж өгөх болно. Одоо цаг хугацаа алдаж байгаа тул яаравчлаарай!"

Хэри хатаж буй гараа яаран арчиад ариутгалын эсрэг бодис аван Юнугийн үнссэн хэсгийг цэвэрлэн өөрийн ажлын ширээ рүүгээ явлаа.

Нэг цагийн дараа Хэри төслийн гүйлгээгээ хийхэд шаардлагатай бүх зүйлийг зохион байгуулж нарийн бичигтээ тэрхүү чухал бичиг баримтаа ах, эцэгт нь хүргэж өгөхийг хүсэв. Мөн тэрээр эрт гэртээ харьж байгаагаа цаасан дээр тэмдэглэн явуулжээ.

Аав нь зочинтойгоо хууч хөөрч байгааг мэдэх тул энэ боломжийг ашиглан аавынхаа асуултаас бултах боломжтой.

Тэр харш руугаа яаран очиж өрөөндөө орон хаалгаа түгжээд уруудан тоолох механик дууг сонсов. Тэр хэдэн секундын турш толгой эргүүлж, бөөлжис цутгах мэдрэмжид автан нүдээ нээхэд хоосон орон зайд шилжиж ирсэн байлаа.

"Буцан тавтай морилно уу, хөтчөө. Одоо тайлбарлах цаг үлдээгүй учир би таныг дараагийн даалгавар тань нэн даруй шилжүүлэх болно. Таныг даалгавраа амжилттай биелүүлээд ирэх үед бүх зүйлийг тайлбарлах болно"

Дахин толгой эргэсэн мэдрэмж, хурц гялбаа. Хэриг нүдээ нээхэд тэрээр ой модон дунд байх нь тэр.

Continue Reading

You'll Also Like

3M 210K 67
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...
93K 11.5K 45
Чи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.
2.1M 241K 187
အမျိုးသားကိုယ်ဝန်ဆောင် "ကော"များပါဝင်သည်။ အမ်ိဳးသားကိုယ္ဝန္ေဆာင္ "ေကာ"မ်ားပါဝင္သည္။