"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (4)

4.7K 376 5
By VanTe_CAFE


Хэри эргэн харвал түүний тэгтлээ их тааралдахыг хүсээгүй, чадахаараа зугтааж ирсний гол учир нь болох чөтгөр зогсож байлаа. Залуу дур булаам чөтгөрийн царайгаа тодруулах ёслолын хамбан хослол өмсөж нэг гартаа хундага улаан дарс барин толгой өргөсөн байх нь түүнийг тансаг, эрх мэдэлтэй эр гэдгийг илтгэнэ. Нэгэн удаа Хэригийн зүрх сэтгэлийг татсан түүний сайхан инээмсэглэл одоо чөтгөрийн инээмсэглэл шиг санагдана. Хэригийн айдас улам өсөж, нүүрний цус нь ширгэж, гар нь хөлөрч, нуруугаар нь хүйтэн салхи сийгэж буй мэт жихүүцсээр хөл нь цуцан хариугүй сөгдөхөөр болж байв. Яг л киноны дэлгэцээр гарч буй мэт Хэригийн нүдэнд түүнд хэрхэн тамлуулж байсан нь хурдтай тоглогдох аж. Тэр чичирч эхлэв. Чичрэхгүй байхын тулд хоёр гараа тас атган чангаллаа. Түүний урд зогсох залуу эр Хэригийн цайсан царайнд санаа зовж байв.

"Та зүгээр үү?" гээд тэр Хэри рүү алхмаар ойртох аж.

Ойртох тусам Хэригийн зүрх айснаасаа болж хүчтэйгээр балбалан тэрээр хөл алдан бараг л газар унах гэж байхад азаар Сынри тэнд байсан учир Чанминаас урьтан түргэн хөдөлж түүнийг тосож авлаа. Хэри Сынригийн гар дээр ухаан алдаж орхив. Харин Чанмины гар агаарт дүүжлэгдэж, сэтгэл түгшил нь өснө. Сынри дүүгээ гар дээрээ өргөсөөр барилгын арын хаалгаар гүйж гараад машиндаа суун шуудхан эмнэлгийн зүг жолоодлоо.

Чанмин маш их санаа зовж тэднийг даган явахыг хүссэн ч олон эмэгтэйчүүд түүнтэй ярилцахыг хүсэн замыг нь хааж зогсон саад болж байв.

Өөр нэгэн залуу эр саяны болсон бүх үйл явдлыг харсан бөгөөд уур нь хүрэхийн зэрэгцээ Хэрид ихэд санаа зовж байлаа.

Эмнэлэг рүү явах замд Хэри өөрийгөө тайвшруулахыг хичээж байв.

"Сынри намайг гэрт хүргэж өг. Би зүгээр л амрах хэрэгтэй байна" хэмээн тэр зөөлөн хэлэв. 

Сынри дүүгээ хараад "Юу болсон болоод чи тийм аймшигтай цайвар харагдаж байсан бэ? Тэр хүн ямар нэгэн юм хийсэн үү? Чи яаж ухаан алдсан юм бэ?" гэж асуулаа.

Харин Хэри хөхрөн инээгээд наргиан хийх нь тэр.

"Би ердөө уйдаад байсан болохоор дүр эсгэсэн юм аа" гэсээр ичгүүр сонжуургүй худал хэлж орхив.

Сынри санаа алдан "Дүү минь, дахиж битгий тийм зүйл хийгээрэй! Хэрэв ухаан алдах төлөвлөгөөтэй бол надад хэл бай! Би чиний тоглоомыг ойлгох болно. Харин одоо аав, ээж рүү залгаж хэл!"

"За, ойлголоо" гэсээр Хэри худал инээлээ.

Тэрээр эцэг эхийнхээ дугаар луу залгаад Сынри түүнийг гэртээ авчирсан гэж мэдэгджээ.

Маргааш өглөө айлчлан ирэхэд Хэри ажилдаа явахаар бэлтгэл ажлаа базааж байлаа. Шатаар доош буух үед эрэгтэй үйлчлэгч гартаа сарнай цэцгийн баглаа барьсаар ирэх нь тэр.

"Хатагтай, энэ танд ирлээ"

Хэри багахан гайхсан ч сарнай цэцгийг аваад тэднийг үнэртэж, гоо сайхныг нь биширч байхдаа жижиг цаасан карт байхыг олж харав.

"Ялдамхан үзэсгэлэнтэй бүсгүйд зориулсан үзэсгэлэнтэй сарнай. Таны мэдрэмж илүү сэргэнэ гэж найдаж байна." 

Xx-д

Шим Чанмин. 

Тэр энэхүү өгүүлбэрийг унших мөчдөө царай нь тэр дороо хувхай цайж сарнайн баглааг гараасаа алдаж орхилоо.

"Эдгээрийг даруй тасдаад гаргаж хая!" Хэри дагжин чичирсээр эрэгтэй үйлчлэгчид тушаав.

Үйлчлэгч эр Хэриг хэрхэн чичирж байгааг анзаарсан юм. Тэр юу ч асуугаагүй боловч үүнийг гэрийн эзэгтэйдээ хэлэх болно. Тэр шалан дээрх боодолтой сарнайг аваад хогийн сав руу чиглэв. Харин Хэри өрөө рүүгээ гүйлээ. Тэр үхтлээ айчихсан. Тэгээд угаалгын өрөөндөө орон хувцсаа тайлаад сарнайнд хүрсэн биеэ ширүүн сойзоор үрэн угаана. Ялангуяа тэр бохир зүйлийг барьсан гараа.

Хэрид үнэхээр их жигшил зэвүүцэл төрж байлаа. Тэр эрийн тухай бүх зүйл түүнд жихүүцэл, дургүйцэл авчирдаг. Хэри түүнд тамлуулж байхдаа зүрх сэтгэлгүй мэт амьгүй нүдийг нь хангалттай харж, мэдэрч байсан. Тэр гараа улаан болсон ч ахин дахин үрсээр байв. Тэр өөртөө тэдэнтэй ахин хэзээ ч харьцахгүй гэж тангарагласан. Гэтэл яагаад тэр түүнд анхаарал тавьж байгаа юм бол? Өчигдрийн тухай мөн одоо  цэцэгийг бодох төдийд л Хэригийн нуруугаар салхи салхилж буй мэт санагдаж, шар үс босно.

Шинэ хувцас өмсөөд өөрчлөгдсөний дараа тэр өрөөнөөсөө гараад өнөөх эрэгтэй үйлчлэгчээ хайж олов.

"Бэн авга ах аа, хэрэв Шим Чанмин эрхмээс дахин өөр цэцэг эсвэл ямар нэгэн зүйл ирвэл та тэднийг тэр дор нь хаяж эсвэл хэн нэгэнд нь өгч эсвэл түүнийг нь буцааж илгээрэй! Намайг ямар ч бэлэг хүлээн авдаггүй гэж хэлээрэй. Надад тэр хүнтэй холбогдох бодол огт алга" хэмээн Хэри авга Бэн рүү харж байгаад нам дуугаар хэлэв.

Бэн авга ах илүү ихийг мэдэхийн тулд асуулт асуухыг хүсэж байгаа ч Хэриг урьд өмнө ямар дүр төрх үзүүлснийг санаад амнаас гарах гэж байсан үгээ буцаан залгилаа. Тэр залуу түүнийг ийм авир гаргахад хүргэсэн зүйл хийсэн бололтой. 

"Ойлголоо, хатагтай" хэмээн хариу хэллээ.

"Өө, хүлээгээрэй! Буцааж явуулах хэрэггүй, зүгээр л гаргаж хаяж бай!" Хэри түүний бэлгүүдийг хэдий чинээ их буцааж өгөх тусам түүний сонирхол улам татагдах болно гэдгийг сайн мэдэх билээ.

Хэри "Баярлалаа авга ах Бэн" гэж хэлээд гэрээсээ гаран машиныхаа зүг явлаа. 

Хэриг гарааш руугаа очиход түүний өхөөрдөм дүү Жэнни машиных нь дэргэд зогсож байх нь тэр. Гэхдээ тэр Хэриг хараад гараа элгэндээ тэврэн дургүйцсэн харцаар ширтэнэ. Хэриг түүний дэргэд зогсоход Жэнни эгчээсээ ууртай, мөн бүдүүлгээр асуулт асуух нь тэр.

"Эгчээ, би таныг энд бараг 20 минут хүлээсэн. Та хаана байсан юм бэ?"

"Хммм, намайг чамайг дахиад сургуульд чинь хүргэж өгөхийг хүсэж байгаа юм уу? Бас чи илүү их халаасны мөнгө хүсэж байна уу?" хэмээн Хэри инээмсэглэн асуулаа. 

Харин Жэнни халаасны мөнгө гэдэг үгийг сонссон даруйд уур нь гарч чихнээс чих хүртлээ инээмсэглэх нь тэр. Тэгээд эгчийнхээ гарыг сэгсрэн үсэрч дэвхэцсээр "Надад ердөө хоёрхон мянга хэрэгтэй. Би хамгийн сүүлийн үеийн загварын цүнхтэй болмоор байна. Гуйя!"  Тэр эгч рүүгээ өхөөрдөм гөлөгний нүд гарган харах аж. 

Хэри нүдээ эргэлдүүлээд жолоочийн суудал руу явлаа. 

"Тэгэхээр би чамайг хүргэж өгөөд дараа нь данс руу чинь мөнгө шилжүүлье. Ээж, аавд битгий хэлээрэй! Тэр тусмаа Тэяан ахад. Тэд уурлах болно" гэж Хэри машиндаа суугаад Жэнни рүү цонхоороо харан хэлэв.

Жэнни улам хөөрөн бяцхан дэгдээхий шиг баярлан үсэрч дэвхэцсээр машинд суугаад эгчийгээ тэвэрлээ.

"Та бол энэ дэлхийн хамгийн шилдэг эгч"  Жэнни дэндүү баяртай байгаа болохоор нүүрнээсээ гэрэлтсэн инээмсэглэлээ арилгаж чадахгүй байлаа. Харин Хэри дүүгийнхээ үйлдлийг хараад толгой сэгсрэн инээмсэглэх аж.

Ян овогт гэр бүл үнэхээр баян, гэхдээ тэдний эцэг эх нь хүүхдүүдээ тэр болгон мөнгөөр өсгөөд байдаггүй. Хэрэв тэд хүссэн зүйлээ авахыг хүсвэл эхлээд Хэри шиг амжилттай ажиллаад өөрийн үр шимээ хүртэх ёстой гэж зааж сургадаг.

Жэнниг сургуулийнхных нь ойролцоо буулгасны дараа Хэри эцэг эхийнхээ компани луу жолоогоо эргүүллээ. Замдаа явж байхад гэнэтхэн механик хоолой ярьж эхлэв. 

"Та дараагийн даалгавраа хүлээн аван биелүүлэхэд 20 хоног үлдсэн байна"

Хэри системийг гэнэт ярьсан тул бараг л үсрэхээ шахав.

"За" Хэри толгой дохин хүлээн зөвшөөрөх аж.

Түүнийг гэр бүлийнхээ компанид очиход хувийн нарийн бичиг нь найрсаг уриалагханаар угтаж авав. 

"Өглөөний мэнд, хатагтай" хэмээн Рёүг хэллээ.

"Өглөөний мэнд Рёүг, ноён Жак миний дуудлагад хариу өгсөн үү?"  гэж Хэри түүнээс асуухад туслах "Хараахан үгүй ээ, хатагтай. Гэхдээ таны эцэг өрөөндөө ноён Тэяантай цуг таныг хүлээж байгаа!" хэмээн мэдээллээ.

"Ойлголоо, эхлээд би ажлын өрөөндөө ороод зарим хэрэгтэй чухал бичиг баримтаа аваад аавын өрөө рүү явна аа! Баярлалаа, Рёүг" Тэр инээмсэглэн ийн хэлээд ажлын өрөө рүүгээ явлаа.

Ким Рёүг бол түүний туслах. Тэр Хэригийн дор ажилласан эхний өдрөөсөө эхлэн түүнийг хэрхэн бууж өгдөггүй, шаргуу ажилладаг бүсгүй гэдгийг мэдээд түүнийг хүндэлж, биширч эхэлсэн. Мөн тэр ажилдаа хичээнгүйлэн ажилсныхаа төлөө даргаасаа олон бэлэг, урамшуулал хүртсэн.

Хэри шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж аваад аавынхаа ажлын өрөөний зүг алхах замд түүний утас дуугарлаа. Энэ түүний холбоо барихыг хүлээж байсан ноён Жак байх аж. Хэри түүнтэй хэлэлцүүлгийнхээ тухай ярилцаж байх зуураа түүнд үг хэлэх гэж байсан аавынхаа нарийн бичгийг чимээгүй байхыг дохилоо. Хэрэв тэр энэ төслийг татаж чадах юм бол маш амжилттай байх болно. Түүний аавын компани амьдралынхаа турш тогтвортой, найдвартай байна гэсэн үг. 

Нарийн бичиг түүнд зочин ирсэн тухай мэдэгдэх гэж оролдсон боловч Хэри түүнийг зогсоосон билээ.

Хэри ноён Жактай утсаар харилцаж байхдаа ихэд хичээнгүйлэн ярина. 

Ян аав ширээнийхээ ард суугаад хэдэн бичиг баримтаа цэгцэлж байхад Хэри түүний өрөөний хаалгыг тогшилгүйгээр орж ирээд хаалганы дэргэд зогсон аавдаа чимээгүй байхыг дохих нь тэр. Харин тэр энэ өрөөнд өөр хүмүүс байгаа гэдгийг мэдсэнгүй. Тэр тэднийг хараагүй билээ. Хэриг орж ирэхэд аавынх нь өрөөн доторх хүмүүс чимээ аниргүй байсан юм. Тэяан түүнд шуудхан үг хэлэх гэж байсан боловч тэр Хэриг аавдаа чимээгүй байх дохио өгөхийг хараад үг хэлэхээ больсон. Хэри өрөөний цонхны дэргэд очоод гар утсаараа ярьж байхдаа доорх орчныг ажиглах ажээ.

"Үнэт цаасны хувьцааны ашгийн индекс дөчин хувиар өсөхөд бидний зорилго амжилттай хэрэгжинэ гэсэн үг. Эдгээр харьцуулсан индексүүдийн талаарх шаардлага хангасан зүйл нь оновчтой зөв зохицуулагдсан. Энд ямар нэгэн эрсдэл байж болох ч та энэ тохиролцоонд сайнаар нөлөөлвөл танд үр ашиг нь ирэх болно гэдгийг би баталж байна" хэмээн Хэри шуудхан хэлж байлаа.

Өрөөний нөгөө талд буйдан дээр суух зочин хөмсгөө дээш өргөсөөр Хэригийн ар нурууг хөлийн улнаас толгойн үзүүр хүртэл анхааралтай харах аж. Хэри албаны харандаа банзал, дээд хэсэгтээ цагаан цамц өмссөн байв.  Тэр залуу Хэригийн үзэсгэлэнтэй гоолиг биеийн галбир, тэгш гөлгөр хөлийг нь харж байлаа. Мөн тэрээр эмэгтэйн уянгалаг нарийн хоолойг сонсоод тэр даруй царцаж орхисон юм.

Continue Reading

You'll Also Like

24K 1.7K 7
Утга зохиолын ангийн оюутан Лили хамгийн сайн найз болох Сэмтэй нэгэн үдэшлэгээс харих замдаа 3 залуутай учирна. Өнөөх залуус Лилид сайн найзаа аврах...
22.2K 1.9K 33
Бид нэгнээ татаад бас түлхсээр байх юм...
176K 517 17
​ကျောင်းသားတစ်​ယောက်ရဲ့ဆရာမ​များကိုကြမ်းခဲ့​သောဇာတ်လမ်းဖြစ်ပါသည်။စိတ်ကူးယဥ်ဇာတ်လမ်းပါ။ဇာတ်ညွန်း​ရေးသူမှာ WBIဖြစ်ပါတယ်။ဖတ်ရှူ​ပေးတဲအတွက် ​ကျေးဇူးတင်ပါ...
163K 23.5K 57
Title: 我成了反派脑残粉[快穿] Eng Title: I become a fanboy of Villain Burmese title:( ငါဗီလိန္ႀကီးရဲ႕Fan boy တစ္ေယာက္ျဖစ္လာၿပီ) Author: 不著一字 (Zawgyi +Unicode)...