"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

525K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

11. Ван Люси (Төгсгөл)

4.7K 441 16
By VanTe_CAFE


"Гайхамшигтай нөхөр, халамжтай аав байсанд чинь баярлалаа. Би энэ мэдрэмжийг үргэлж нандигнах болно" гэсээр Хэриг ярьж байх үед хаалга аажмаар нээгдэж, түүний хүүхдүүд, эцэг эхчүүд нь орж ирцгээв. Тэдний нүд улайж, уйлсан гэдэг нь илт байв.

"Тэү, Лисс, Тэвон, Луна миний үзэсгэлэнтэй үрс, энд ирээч би та нарын царайг илүү ойроос харахыг хүсэж байна" хэмээн тэр зөөлөн хэлэх аж.

"Ээж ээ!" Хүүхдүүд уйлсаар түүний зүг гүйв.

"Ээж" гэсээр бага охин нь цурхиран уйлахад Хэригийн нүднээс бүлээн нулимс урсаж, тэрээр охиныхоо хацрыг барихыг хичээв.

"Чшш, уучлаарай, ээж нь цаашид хамт байж чадахгүй нь" гэж Хэри хүүхдүүдээ хараад хоолой нь зангирна.

"Та нарыг бүгдээрээ аав болон өвөө, эмээгээ сайн халамжилж, асрахыг надад амлаасай гэж хүсэж байна. Тэднийг сайн хооллож, үргэлж анхаарал тавьж байгаарай! Ямар нэгэн байдлаар ой санамжаа алдаж, зөнөж хөгширсөн ч тэднийг хэзээ ч битгий үл тоогоорой!"

Хэри тэдний гунигтай сэтгэл хөдлөлийг хөнгөвчлөхийн тулд хүчээр инээмсэглэхийг хичээсэн боловч үүнтэй зэрэгцэн цусаар ханиалгах нь тэр. Бүгд сандралдан үймээн дэгдээхэд Хэри тэднийг аргадан тайвшруулахыг хичээж байлаа. Өрөөний уур амьсгал хэлэхийн аргагүй хүнд байв.

Хэри "Ээж, аав" хэмээн өөрийн эцэг эх болон Жоншины эцэг эхийг дуудлаа.

Өндөр настан өвөөгийн биеийн байдал хэдийн сайнгүй байсан тул ирээгүй билээ. Түүнд гэрийнхэн нь Хэригийн ослын тухай юу ч хэлэхгүй байхаар шийдсэн юм.

Түүний эцэг эх болон Жоншины эцэг эх эхэр татан уйлсаар Хэриг харж чадахгүй байлаа.

"Баярлалаа" Хэри тэдэнд хандан чин сэтгэлээсээ хэлэх аж.

Жоншин эхнэрийнхээ гарыг зуурч аван алгандаа чангаар атгах нь тэр. Тэр эхнэрээ хаашаа ч явуулахыг хүсэхгүй байлаа.

Хэри нөхрөө харан инээмсэглээд нүүрээ ойртуулах дохио өгөв. Тэр түүний уруул дээр сүүлийн удаа зөөлөн үнэсээд сүүмийн харагдах нүүрэндээ дулаахан мишээл тодрууллаа.

"Чи өөртөө анхаарал тавьж байх хэрэгтэй шүү! Үгүй бол би сүнс болж хувираад чамайг мөрдөж байх болно" гэсээр нөхөртөө хандан хөхрөн инээлээ.

Жоншин эхнэрийнхээ инээмсэглэсэн царайг харахад нулимс нь тасралтгүй урссаар байх аж.

Хэри цаашид өвдөлтөө илүү тэсэж чадахаа больж, механик дуу хоолойг сонсов.

5 .. 4 ... 3 ..

Явах цаг болжээ. Үхэл түүнийг гараа дэлгэн угтаж байв. Тэр энэ ертөнцөд жинхэнэ хайр гэж юу байдгийг мэдэрсэн. Тэр хэрхэн бусдыг хайрлахыг сурсан. Энэ ертөнцөд маш том өртэй.

Хэри нөхөр болон эргэн тойрныхоо хайртай хүн бүрээ инээмсэглэсэн харцаараа ахин нэг удаа, мөн хамгийн сүүлийн удаа гүйлгэн харлаа.

2 ... 1 ...

Эцэст нь тэрээр нүүрэндээ үзэсгэлэнтэй инээмсэглэлээ тодруулсаар сүүлчийн амьсгалаа хураав.

Орны хажуу дахь цахилгаан машины дуу идэвхжиж дэлгэцэн дээр шулуун зураас урсаж эхлэх аж. Дүнгэнэн дуугарах энэ чимээнд өрөөн доторх бүх хүмүүс нулимсан далай босгон цурхиран уйлж эхэллээ. Эмч, сувилагчид түүнийг сэргээх гэж оролдсон ч эцэст нь тэр хэдийн нас барчихсан. Жоншин түүнийг сэргээхийн тулд хүнд биеийг сэгсчин хашхирна.

Тэү, Тэвон хоёр аавыгаа тайван байлгахыг хичээх бол бусад нь хөл дээрээ тогтолгүй газар сууж, чангаар уйлцгааж байлаа.

Хэригийн оршуулах ёслол дээр олон хүн ирсэн бөгөөд тэрээр 50-иад настай байсан ч түүний царай унтаж буй нь гоо үзэсгэлэн шиг харагдаж байсан нь олон хүнийг гайхшруулж байв.

Эмэгтэй гол дүр болон түүний нөхөр бас хүрэлцэн ирж тэдний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэв.

Түүний оршуулга том сенсаци байсан, олон бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүний тухай шуугьцгааж, Ван Люсиг ямар сайн хүн байсныг, харамсалтай ослын талаар мэдээллэж байлаа. Хэригийн буяны үйлс, хандивын үйл ажиллагаа, эелдэг байдал нь тэдний хувийн оршуулгыг хүндэтгэн тэмдэглэх тэр мөчид тод томруун харагдаж байв. Түүнийг оршуулсан газарт олон үл мэдэгдэх хүмүүс ирж сайн дураараа анхилуун цэцэг тавьж байсан юм.

Жоншин түүний булшин дээр очих бүртээ үргэлж шинэ цэцэг олж хардаг. Ван Люси олон хүнээс хайр хүндэтгэлийг хүлээн авч байгаа нь Хэриг хангалттай баярлуулах нь мэдээж.

Жоншин өөрсдийнхөө олон гайхамшигтай, аз жаргалтай дурсамж шингэсэн өрөөнд өөрийгөө тусгаарлах болив.

Мэдээж хүүхдүүд нь эцгээ сайн хооллож, зөв зохистой анхаарал тавьж чаддаг. Эцэг нь маш их шаналж байгаа тул Тэү тэр даруй гэр бүлийн тэргүүнээр зогсох болсон. Тэр аав нь ажилдаа эргэн ирэх боломжтой болох хүртэл аавынхаа компанийг түр хугацаагаар хариуцаж байгаа билээ.

Жоншин эхнэрийнхээ хувцасны өрөөнд цаг үргэлж суудаг. Тэр Хэригийн өмсдөг байсан хувцас, гутал бүрт хүрч, заримдаа тэднийг тэврэн олон цагаар уйлдаг.

Нэгэн өдөр тэрээр эхнэрийнхээ гоёл чимэглэлийн зүйлс хийдэг хайрцагт хүрч байгаад дотроос нь захидал олох нь тэр. Түүний зүрх хурдан цохилж байлаа. Энэ захидал түүнд хаяглагдсан байсан юм. Тэгээд тэр чичгэнэх гараараа захидлыг нээн уншиж эхлэв.

"Хайрт Жоншинд,

Хэрэв чи энэ захидлыг олчихсон бол би аль хэдийн энд байхгүй байх болно. Чамайг үүнийг олно гэдгийг би мэдэж байна. Би чам шиг эр хүнийг мэддэг болсондоо үргэлж талархаж явдаг. Хүйтэн, сэхүүн, ихэмсэг хэдий ч үнэхээр хайр татам, гайхамшигтай нөхөр минь. Хэрэв дараа амьдрал гэж байдаг бол чамтай ахин уулзаж, дурлахыг хүсэж байна. Чи минь надад олон талаараа урам зориг өгч, бидний хүүхдүүдэд гайхамшигтай аав байж чаддаг. Би тэнд байхгүйгээс хойш чамайг гунигтай байгааг мэдэж байна, гэвч би чамд өөрийнхөө чухал хэсгүүдийг орхисон. Бидний гайхалтай хүүхдүүд. Тэү, Лисс, Тэвон, Луна, тэд үнэхээр биширмээр. Тэд одоо ч өсвөр насандаа байгаа учир чамайг тэднийг үргэлжлүүлэн хөтөлж, хайрлаж байх болно гэдэгт итгэж байна. Тэд уруудан доройтож магадгүй ч амьдрал үргэлжилсээр байх учир тэднийг зөв зам руу нь чиглүүлээрэй! Би хүн бүрт захидал бичсэн. Чи тэдэнд хүлээлгэн өгч болно биз дээ?

Миний амьдралын хамгийн агуу, аз жаргалтай мөч бол чамтай хамт байсан мөчүүд бөгөөд би энэ боломжид туйлын их талархаж байна.

Чиний хайрт, үзэсгэлэнтэй эхнэр Люсигээс. (^^) "

Түүний гараар бичсэн захиаг анхааралтай уншсаны дараа Жоншины тэвчээрийн торх дахин хагарч, уй гашуугаар уйлав.

Тайвширсныхаа дараа тэрээр эрүүл ухаанаа олж авлаа. Тэр хэдэн сарын турш өөрийгөө хорьж байсны эцэст өрөөнөөсөө гарч хүүхдүүдээ дуудав. Тэр хүн бүрт зориулан хаяглагдсан ээжийнх захидлыг гарт нь өгөхөд тэд захиаг уншиж дууссаны дараа хацар дагуулан гашуун нулимсаа урсгасан билээ.

Хэри өөрийн цаг хугацааг дууссаныг механик хоолойгоор мэдэгдсэн тэр мөчид эдгээр захидлуудыг анхааралтай суун бичсэн. Тэр явахаасаа өмнө хийх шаардлагатай бүх бэлтгэл ажлаа хамгийн сайнаараа хийсэн. Хэдий түүний үхэл гэр бүлийг нь зовлонд унагах ч тэднийг хамтдаа байж, хүнд хэцүү цаг хугацааг хамт даван туулах болно гэдгийг сэтгэлийнхээ гүнээс мэдэрч байсан юм.

Тэр жинхэнэ Ван Люсид хайртай байсан бөгөөд нас барах мөчид хайртай хүмүүс нь түүнийг хүрээлж байна гэдэгт сэтгэл хангалуун байсан юм.

🔅🔆🔅

Хоосон орон зайд Хэри жингүйдэн хөвж байв. Биеийн өвдөлт нь намдаж, хэт их сэтгэл хөдлөл нь тогтворжсон. Тэр ямар нэг чухал зүйлийг санахыг ихэд хичээсэн ч чадахгүй байлаа.

Тэр орон зайд механик дуу хоолой сонсогдож эхлэв.

"Таныг анхны даалгавраа бүрэн дүүрэн биелүүлсэнд баяр хүргэе. Харилцан амлалт өгсний дагуу бид танд баригдсанаас 7 жилийн өмнөх үе рүү буцаж очих боломжийг олгоно. Та бие махбодын эзний хүссэнээс илүү ихийг хийсэн тул бид танд урамшуулал олгох болно. Эхний даалгаварт сурсан бүх зүйлийг өөрийн бие болон оюун ухаанд тань үлдээнэ. Хоёр дахь бэлэг бол бид таны анхны даалгавар дахь бүх дурсамжийг чинь арилгасан"

"Баярлалаа" гэсээр Хэри инээмсэглэв.

Хэри сурч мэдсэн бүх мэдлэгээ хадгалж чадна гэдгийг сонсоод баяртай байлаа. Азаар тэрээр олон төрлийн тулааны урлаг, зэрлэг байгальд оршин тогтнох, маш сайн хоол хийх чадваруудыг эзэмшсэн нь сайн хэрэг болж.

•Нарана•

Continue Reading

You'll Also Like

794K 31.7K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....
146K 15.8K 113
How to say I love you Description လူအချို့မှာ စတင်ကြုံတွေ့စဉ်က မျက်မုန်းကျိုးမိသော်ငြား ပိုပြီး ရင်းနှီးလာလေလေ သဘောကျမိလာလေဟူသည့် ခံစားချက်ကို ပေးစ...
3M 192K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022