"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

10. Ван Люси

4.7K 411 5
By VanTe_CAFE


Энэ өглөө Жоншин өөрсдийн компани руу түрүүлэн явах бол Хэри хүүхдүүдээ үнсэж, тэвэрч, мөн ахин үнсэж, тэвэрч байлаа.

Дараа нь тэр ууган хүү Тэүгээ онгоцны буудал дээрээс тосож авахаар явав. Тэү өдгөө 19 настай бөгөөд тэрээр өөр хотод бизнес аялал хийхээр явсан ба компани хэрхэн удирдан зохион байгуулах талаар суралцаж байгаа билээ. Жоншин, Хэри хоёр хүүхдүүддээ залуу насандаа хэрхэн мөнгө олох талаар зөвлөгөө өгдөг. Мөн тэднийг болзолгүй нөхцөл байдалд санхүүжүүлж, дэмжлэг үзүүлдэг билээ. Тэд багаасаа бизнес эрхэлж буй хүүхдүүдээрээ туйлын их бахархдаг аж.

Хэри Тэүг нисэх онгоцны буудлын хаалгануудын нэгнээс гарч ирж байгааг хараад гараа даллав. Тэр том том алхлан хүү рүүгээ очоод тэвэрч, хацар дээр нь үнсэн түүнийг ичээж орхилоо. Эргэн тойронд нь байх эмэгтэйчүүд тэдний үйлдлийг хараад инээлдэх нь тэр.

"Ээж ээ" гэсээр Тэү хацар нь улайсаар хэлэх нь үнэхээр ичиж байгаа бололтой.

"Авв, миний царайлаг залуу хэдийн иччихлээ" хэмээн Хэри хүүгээрээ тохуу хийх аж.

Зарим залуу бүсгүйчүүд түүний үгийг сонсоод улам их хөхрөлдөн инээлдэж эхэлнэ.

Хэри, Тэү хоёр нисэх онгоцны буудлаас гараад машиндаа суун шууд компаний зүг хөдөллөө.

Тэдний машин компаний урд хүрч ирэхэд Хэри хүүгээ хараад хацрыг нь барин зөөлөн илэх аж.

"Хонгор минь, аавдаа миний өмнөөс сайн уу? гэж хэлээрэй! Бас өөртөө сайн анхаарал тавьж, өдөр бүр хоолоо сайн идэж байгаарай! гэж хэлнэ шүү!" хэмээн Хэри сулхан мишээл тодруулсаар хэлэв.

"Та зүгээр үү, ээж ээ?" гэж Тэү асуулаа.

Тэр ээжийнхээ ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч байв. Харин Хэри толгой сэгсрээд бүх зүйл сайхан байгааг хэлэх аж. Тэр бараг л нулимсаа урсгах гээд арай хийн залгаж, хоолой дээр нь тэглээд юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа.

Тэү ээжийнхээ хацрыг үнсээд гар далласаар машинаас буух бол Хэри шуудхан хөдөлгүүрээ асаан явах нь тэр. Хэри яг л хагарахын ирмэгт байсан юм. Тэр жолооны хүрдээ чангаар атган нулимсаа горхи мэт урсгаж байв.

Компани дээр. Хатагтай Хэжин тэнд ажиллахаа больсон бөгөөд тэрээр эдийн засгийн GAIN корпорацын хамтын ажиллагааны төлөөлөгч ноён Хаылтай гэрлэсэн юм. Тэр залуу Жоншины бизнесийн хамтрагч байсан. Мөн тэд хоёр хүүхэдтэй.

Одоо Жоншины хувийн нарийн бичиг нь эрэгтэй хүн билээ.

Тэү аавынхаа ажлын өрөө рүү гүйн хаалганы өмнө ирээд аяархан тогшиход дотроос орох зөвшөөрөл өгөх аж. Жоншин хүүгээ хараад баярлан, инээд тодруулсаар тэврэн авав.

"Аялал чинь хэр байв даа?" гэсээр Жоншин асуухад Тэү "Сайн байсан аав аа, Дашрамд хэлэхэд ээж сайн уу гэсэн бас эдгээр бол таны надаас асуусан бичиг баримт" хэмээв.

Жоншин урд нь зогсох залуу эрийг анхааралтай харж байлаа. Энэ залуу туйлын бахархмаар, түүний хүүхдүүд бүгд ухаалаг, бас чадварлаг. Тэрээр бүх сайн, өв тэгш зүйлсийг тэдэнд заан удирдан чиглүүлж, гэртээ хичээнгүйлэн ажилладаг эхнэртээ үргэлж талархаж байдаг билээ.

Энэ үед хотын нөгөө талд шуурхай мэдээ явж байх аж.

"Тавдугаар өргөн чөлөөний урд эгнээнд Террорист халдлага үүсэж, машин зам дээр томоохон тэсрэх бөмбөг суурилуулснаар энэ зам дээр зорчиж байсан тээврийн хэрэгслүүд хүчтэй дэлбэрэлтэд өртжээ. Машин дээрх зорчигчдын ихэнх нь газар дээрээ амиа алдаж, мөн олон тооны хүмүүс үхлийн аюултай байгаа харамсалтай хэрэг гарсан байна"

Жоншины ажлын өрөөнд:

"Хөөе ааваа, миний бие даасан компанийг танай компанитай хамтран ажиллах талаар та ямар бодолтой байна? Ээж намайг тантай хамтарч ажиллах хэрэгтэй гэж хатуухан хэлсэн боловч миний орлого танай компанийхаас өндөр байгаа тул би багахан эргэлзэж байна л даа" гэсээр Тэү нүүрэндээ чөтгөрийн инээмсэглэл тодруулан хэлэв.

Жоншин хүүгийнхээ дагзыг цохиод "Миний компаний орлого чинийхээс доогуур байгаа гэж хэн хэлж байна? Бас чи ээж, бид хоёртоо тэрбум долларын өртэй хэвээр байгаагаа битгий мартаарай!" гэж Жоншин дурдав.

"Заза аав аа, би өвөөгөөс өрөө төлөх туслалцаа хайх болно оо" гэсээр Тэү шоолох аж.

"Тэгж бодоод ч хэрэггүй шүү! Ээжгүйгээр бол би чамайг аль хэдийн хүлээн зөвшөөрөхөө больчихсон байгаа" хэмээн хэлээд Тэүг няслах нь тэр.

Тэү "Аувв, энэ чинь өвдөж байна." гэж духаа илсээр бувтнав.

Аав, хүү хоёул тачигнатал инээлдэх аж. Тэдний эцэг үрийн харилцаа үнэхээр дулаан, бас яг л найзууд шиг байдаг билээ.

Дуу шуутай, хөгжилтэй тэдний инээдийг утасны хангинах дуу тасалдуулж орхив.

Жоншин утасны дэлгэцээ харахад үл мэдэх дугаар байлаа. Түүний энэ гар утасны дугаарыг эхнэр болон эцэг эхээс нь өөр хэн ч мэддэггүй юмсан.

"Байна уу?" гэсээр Жоншин утсаа чихэндээ байрлуулах аж.

"Энэ Ноён И-гийн дугаар мөн үү?"

"Тийм ээ, би байна"

"Эрхэм ээ, бид танд үүнийг дуулгах гэж байгаадаа чин сэтгэлээсээ харамсаж байна. Таны хайрт эхнэр томоохон осолд орсон. Эхнэрийн тань биеийн байдал маш хүнд байгаа тул та аль болох хурдан ирэх хэрэгтэй байна. Тэр одоо Жонсон эмнэлэгт байгаа" гэж утасны цаана байх эмэгтэй хэллээ.

Жоншины утас барьсан гар сулран унаж, хүү рүүгээ айдас дүүрэн харцаар харав. Тэгээд огцом босож зогсоод ухаан мэдрэлээ алдан хаалганы зүг гүйж байсан ч хөл алдан доош унах гэж байхад азаар хүү нь түүнийг амжиж тосож авлаа.

"Аав аа!" Тэү эцгээ ихэд санаа зовсон харцаар харна.

Жоншин бараг уйлахаа дөхөн хүүгээ айдас дүүрэн харцаар ширтэхэд Тэү түгшүүртэй байдлыг мэдэрч байв.

"Чиний ээж осолд орсон байна"

"Юу?" Тэү цочирдон дуу алдаж орхих нь тэр.

"Тэр одоо Жонсон эмнэлэгт байгаа" хэмээн Жоншины хоолой сааралтан чичирсээр хэлэхэд Тэү "Юу? Яаж ийм зүйл болов?" хэмээн итгэж үл чадан дахин асуув.

"Надад ямар ч санаа алга хүү минь. Гэхдээ тэд одоо түүний биеийн байдал хүнд байгаа гэж хэлсэн. Тиймээс бид түргэн тэнд очих ёстой" хэмээн Жоншин нүдэндээ нулимстай хэллээ.

Тэү тэр даруй аавыгаа босгож, хоёул цахилгаан шат руу алхах бөгөөд Тэү нарийн бичигтээ машин бэлдэх тушаал өглөө. Цахилгаан шатанд Жоншин сүнсгүй мэт сулбагар, цочирдсоор байсан юм. Тэр яг л зомби шиг сэтгэж, ярьж чадахгүй байлаа. Тэү Лисс руу утасдаж бусад дүү нар болон эмээ өвөөтэй холбоо барьж, юу болсныг тэдэнд мэдээлэхийг хүсэв.

Тэр замын дохио бүрийг үл тоомсорлож, машиныхаа дуут дохиог хангилуулсаар 10 минут хүрэхгүй хугацаанд эмнэлгийн гадаа ирлээ. Тэд машинаасаа шуудхан буугаад Хэригийн байгаа өрөө рүү яаран гүйх аж.

Жоншин орж ирээд харсан зүйлээсээ болж цочирдож орхих нь тэр. Хэри өөр гуурсан хоолойтой холбогдсон орон дээр хэвтэж байв. Түүний аманд хүчилтөрөгчийн баг зүүсэн байх аж.

Эмч тэдний өрөөнд орж ирээд Тэүд нөхцөл байдлыг тайлбарлан хэлэхэд Жоншин галзуу юм шиг уурлаж эхэлнэ.

"Эхнэр маань яагаад одоо хүртэл энд байгаа юм? Яагаад мэс заслын өрөөнд байхгүй байгаа юм бэ?"

Тэр эмч рүү өөрийг нь алахыг хүсэж байгаа мэт харж байв. Тэү ээжийгээ хараад амаа барин цурхиран уйлж эхлэв.

Жоншины хашхирах дуунаар Хэри арай ядан нүдээ нээж, нөхөртөө хандан бувтнах нь сонсогдлоо.

Жоншин түргэн эргэж харахад Хэри "Жоншин" хэмээн нэрийг нь зөөлөн дуудав.

Жоншин нэн даруй орны дэргэд ойртон "Чшш, Би энд байна, бүр зүйл сайхан болох болно" гэж аргадангуй зөөлөн хэллээ.

Хэри түүн рүү инээмсэглээд хүчилтөрөгчийн маскаа чанга атгаад авлаа.

"Би тэдэнд дахиж юу ч хийж чадахгүйгээс хойш мэс ажиллагаанд орохгүй гэж хэлсэн юм. Мэс заслын өрөөнд сүүлчийн амьсгалаа хурааснаас та нарынхаа царайг харж сүүлийн цагаа хамтдаа өнгөрөөхийг хүсэж байна"

Жоншин түүний гарыг зөөлөн атган үнсээд өөрийн нүүрэн дээрээ тавив.

"Үгүй ээ, чи амьдрах болно. Би үүнийг биелүүлэхийн тулд бүх зүйлийг хий.." Жоншин цааш ярьж чадалгүй амьсгал нь давчидна.

Харин Хэри инээмсэглээд аажуухан толгойгоо сэгсрэх нь тэр. Энэ залуу өөрийг нь үнэнчээр хайрлаж, үр хүүхдүүдийнхээ төлөө гайхалтай эцэг, мөн хамгийн халамжтай нөхөр байсан.

"Би чамайг чадна гэдгийг мэдэж байгаа ч миний бие үүнийг тэсэж чадахгүй. Энд байгаа эмч нарт битгий уурлаарай! Тэд бүгд маш чадварлаг. Харин би л амьдрах боломжтой байгаа дээрээ энд байхыг хүссэн юм. Миний гэмтэл аль хэдийн ямар ч хагалгааг дааж гарч чадахгүй хэмжээнд хүрсэн" хэмээн Хэри маш аядуу зөөлнөөр хэлж байв.

Энэ удаад тэд хагацахад хараахан бэлэн биш байна. Жоншин эхнэрээ алдах тухай бодохыг ч хүсэхгүй байлаа. Гэхдээ түүний нүднээс гашуун нулимс хацар даган урсана. Хэри гараа сунган Жоншины нулимсыг зөөлөн арчин өгч байв. Түүний шарх хэчнээн зовиуртай өвдөж байсан ч хамаагүй нөхрийнхөө хацрыг бариад энхрийлэн илнэ.

Тэр түүнтэй удаан хамт байхыг хүсэж байв. Үргэлж унтдаг шигээ тэврэлдэн хэвтэж, нэг нэгэндээ хоол савхдан аманд нь хийж, нүд рүү нь хайр гэрэлтсэн харцаараа үүрд ширтэхийг хүсэж байвч хувь заяа тэдэнд зөвшөөрөхгүй нь харамсалтай.

Continue Reading

You'll Also Like

3.5M 363K 200
I DO NOT OWN THE STORY. FULL CREDIT TO THE ORIGINAL AUTHOR. 《Zawgyi》ခ်င္းစုယြဲ႕ဟာ အရံဗီလိန္ဇာတ္ေကာင္အျဖစ္ ဝတၳဳထဲသို႔ ကူးေျပာင္းေရာက္ရွိလာတာကို သိသိခ်...
386K 41.6K 102
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
24K 1.7K 7
Утга зохиолын ангийн оюутан Лили хамгийн сайн найз болох Сэмтэй нэгэн үдэшлэгээс харих замдаа 3 залуутай учирна. Өнөөх залуус Лилид сайн найзаа аврах...