"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

7. Ван Люси

6.4K 431 1
By VanTe_CAFE


Тэдний харилцаа хоёр сарын турш улам дэвшсээр жинхэнэ гэрлэсэн хосуудын төвшинд иржээ. Өөрсдөдөө зориулсан томхон унтлагын өрөөнд шилжиж, тэр үеэс эхлэн Хэри нөхөртөө халамжтай сайн эхнэр болсон билээ. Орой болгон тэд яг л бал сарын аялалаа хийж буй мэт хөгжилддөг бөгөөд Хэри нөхрийнхөө тэр их эрч хүчийг гайхдаг. Жоншин өглөө нь компани руугаа явж, шөнөдөө эхнэртэйгээ хайр бүтээлцэнэ.

Эдгээр саруудад Хэри бага багаар өөрчлөгдөхийг хичээж байлаа. Тэр гэрийн эзэгтэйн хувиар гэрээ сахиж, шөнийн цэнгээний газруудаар зугаацахаа больсон. Тэр ч байтугай өөрийгөө олон талаар хөгжүүлэхийн тулд хоол хийх, эрсдэл аюулын хүндхэн нөхцөлд эсэн мэнд үлдэх, өөрийгөө хамгаалах сургалтуудад идэвхтэй хамрагдсан билээ.

Тэр өмнөх амьдралын өөрийн хувь хүнээ ямар ч үнэ цэнэгүй хоосон толгойтой нэгэн байсан гэдгийг ухаарсан.

Хоёрдугаарт тэр биеэ хэрхэн хамгаалахыг мэддэггүйгээсээ болж юу ч хийж чадалгүй харамсалтайгаар хулгайлагдаж байсан учир өөрийгөө хамгаалах урлаг бүхий арга техник сурвал аюултай нөхцөлд сурсан мэдлэгээ ашиглан зугтах боломжтой болно гэж дүгнэсэн. Мөн тухайн үед тэр өөрийгөө шигүү ой дундах нууц харшид хоригдож байгаагаа мэдэж байсан авааштай талтай болохоор дахин хулгайлагдвал ойгоос эсэн мэнд зугтахад тус болохуйц зэрлэг байгальд амьд үлдэх ур чадварын сургалтыг Жоншинд таалагдахын тулд хамрагдсан хоолны хичээлтэй сэжиг төрүүлэхгүйн тулд зориуд хамтатган бүртгүүлжээ. Тэр бүх зүйлийг нухацтай хүлээн авч хамгийн сайнаараа сурсаар байгаа аж.

Энэ өдөр бол тэдний хуримын тэмдэглэлт ойн баяр. Хэри нөхөртөө гэнэтийн бэлэг болгон ажлын үеэр нь хийсэн хоолоо хүргэж өгөхийг хүсжээ. Тэр анх удаагаа тогооч нарынхаа тусламжтай өнгө үзэмж сайтай, зохимжтой хоол бэлтгэсэн. Мөн тэр энэ ертөнцийн гол дүрийн эмэгтэйг харахыг хүсэж байлаа.

Өдрийн хоолоо савлаж багласны дараа тэрээр энгийн цэвэрхэн цагаан өнгийн даашинз өмсөж гартаа савтай хоолоо барин нөхрийнхөө компанины зүг жолоогоо атгалаа.

Өндөр барилгын өмнө ирж зогсоод машинаасаа бууж шуудхан үүдний хүлээн авах төв рүү алхав.

Компаний хүлээн авагч цагаан даашинзтай үзэсгэлэнтэй инээмсэглэлтэй бүсгүйг харан "Хатагтай, танд юугаар туслах уу?" хэмээн эелдгээр асуулаа.

"Би Жоншинтой уулзах гэсэн юм"

"Танд товлосон цаг байна уу? Хатагтай" хэмээн ахин асуулт тавив.

Хэри "Үгүй, Надад байхгүй"

"Уучлаарай хатагтай, манай компаний дүрэм журам чанд хатуу учраас захирал уулзалтын цаг товлоогүй хүнтэй уулзах боломжгүй" хэмээн хүлээн авагч ажилчин тайлбарлахад

"Энэ тус болох уу?" гэсээр Хэри түүнд өөрийн үнэмлэхээ харуулав.

Хүлээн авагч түүний үнэмлэхийн мэдээллийг шалгаад хөлдөж орхих нь тэр.

"Би..Намайг уучлаарай хатагтай. Би таныг таньсангүй" Хүлээн авагч ээрсээр түүнд дахин дахин бөхийнө.

"Битгий ингэ дээ! Миний энд ирж байгаа анхны удаагийнх шүү дээ, тиймээс таныг надад тусалбал таатай байх болно" Хэри дулаахан инээмсэглэл тодруулсаар хэлэх ажээ.

"Мэдээж хатагтай, намайг дагаад явна уу!"

Хүлээн авагч бүсгүй сандарсаар байх бөгөөд Хэриг дагуулан цахилгаан шатны дэргэд ирж цааш хамт явахыг санал болгосон ч Хэри инээмсэглэн уриалагханаар татгалзав. Хэриг цахилгаан шатанд суусны дараа хүлээн авагч бүсгүй толгой гудайлган хөлөө чирсээр ширээ рүүгээ буцан сандал дээрээ лагхийн сууж гүнзгий амьсгаа авах аж. Тэд бүгд сэтгүүл дээрх дуулиант мэдээллээс захирлынхаа эхнэрийг сайн хүн биш гэдгийг олж уншдаг.
Өөр нэгэн ажилчин түүн дээр ирээд юу тохиолдсон тухай асуултаар булан шалгаахад тэрээр болсон зүйлсийг нэгэнгүй тоочин ярилаа. Тэрхүү хоёр Хэригийн талаар хов живийг уралдан ярьцгаадаг боловч цуурхлын гол эзэнтэй уулзсаны дараа сэтгүүл дээрээс уншсан зүйл нь саяхан харсантай нь таарахгүй байгааг гайхан будилцгааж байв.

Цахилгаан шат хамгийн дээд давхарт ирэхэд Хэри 20 орчим насны нэгэн эмэгтэйг компьютерын ард суун ажиллаж байгааг харлаа. Тэрхэн зуур түүний эрүү доош унжих нь тэр.

"Бурхан минь, энэ эмэгтэй гол дүр үү? Түүний царай яг л сахиусан тэнгэр шиг, түүний бие ямар ч өө сэвгүй, дээрээс нь түүний арьс гялалзаж байна. Юу гээч нь вэ? Тэр өөрөөсөө халуун дулаан мэдрэмж бас тайван уур амьсгалын энерги ялгаруулаад байна уу даа?" Хэри энэ гол дүрийн эмэгтэйд хүндэтгэл үзүүлж, алга ташихыг хүсэж байлаа. "Эмэгтэй гол дүр. Энэ ертөнц үнэхээр түүнд л харьяалагдахаар юм."

Хэри эмэгтэй гол дүрийн тухай бодолд автан зогсох бол өнөөх бүсгүй хэн нэгэн өөрийг нь ширтэж байгааг мэдрээд толгойгоо дээш өргөвөл Хэригийн гүн харцтай мөргөлдөх нь тэр. Тэгээд "Танд тусламж хэрэгтэй юу? Хатагтай." хэмээн асуулт тавих нь ихэд хүндэтгэлтэй байх аж.

"Аа...аа тийм ээ, ноён Жоншин байгаа юу?" Хэри бодлоосоо салан асуулаа.

"Та уулзалтын цаг товлосон уу?"

Хэри маш эелдгээр "Үгүй ээ, би түүнд гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм"

"Та ноён Жоншины бизнесийн хамтрагч уу?"

Хэри түүнд хэлэх хариултаа сонгож ядаж байхад Жоншины ажлын өрөөний хаалга онгойх нь тэр.

Жоншин нарийн бичгийнх нь өмнө зогсох эмэгтэйг хараад нүүрэнд нь өөрийн эрхгүй мишээл тодорно.

"Би эндээс хүлээн авъя, Ким нарийн бичиг ээ" Тэр Хэриг энхрийлсэн харцаар харан инээмсэглэнгээ ийн хэлэв.

Харин Жоншины уруулын ирмэг чих хүртлээ өргөгдөхийг харсан Ким нарийн бичиг гайхшралд хэт орсноосоо болж гар дахь үзгээ унагааж орхив. Тэдний мөс шиг хүйтэн, эрхэмсэг захирал нь инээмсэглэж байгаа анхны удаа. Нарийн бичиг бүсгүй урдаа байх эмэгтэйг гомдоогоогүй байгаасай гэж хүсээд амжив.

Жоншин Хэриг ажлын өрөөндөө дагуулж ороод араас нь болгоомжтойгоор хаалгаа хаан шуудхан Хэригийн бэлхүүсээр гараа оруулан чангаар тэврээд цэвэр тунгалаг ягаан уруулыг нь үнсэж эхэллээ. Уруулаа салгасан ч танил сайхан амтыг мэдрэн Хэригийн хүзүүг шимэн үнсэж эхлэв. Хэри мэдрэмждээ ороогдож байсан ч дуу алдахгүйг хичээх бол Жоншин түүний даашинзны хормойгоор гараа оруулан биеийг нь илбэж, хөхний толгойг нь зөөлөн чимхэлнэ. Уруулаа ахин Хэригийн уруул дээр буулгаж илүү шуналтайгаар үнсэх бөгөөд хөхийг нь чангаар базлахад Хэри энэ удаа амнаасаа гинших дуу гаргачихлаа. Мөн тэр хоёр гуяынхаа дунд Жоншины доорх найзыг мэдрэх нь тэр.

Жоншины өрөөнд удаан хөлс гаргасан ажлаа хийсний дараа тэд хоёул хүндхэн амьсгаагаа дарахыг хичээнэ.

"Бүхэл өдрийн турш миний толгойд зөвхөн чи л эргэлдэж байна" гэсээр Жоншин шивнэн хэллээ.

"Тэгэх хэрэгтэй ноён И, гэхдээ энд ахиад биш" хэмээн Хэри бувтнав.

"Чи нөхрөө буруутгаж болохгүй ээ! Учир нь чи хэтэрхий дур булаам, намайг хэдийнээ уруу татчихсан, хатагтай И"

Жоншин түүний хүзүүнд шигдэн егөөдөн хэлсээр хүзүүг нь зөөлөн шимэхэд Хэри мэдэрч буй таашаалаасаа болж бие нь үл мэдэгдэхүйц чичирнэ. Хэри түүнээс зохистой байж биеэ барихыг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн гуйсны эцэст Жоншин зогсов.

Гэсэн хэдий ч Жоншин хувцасласныхаа дараа Хэриг өвөр дээрээ тухтайхан суулгаад түүний шилэн хүзүүг хамрын үзүүрээрээ шөргөөж байлаа. Хэригээс сэнгэнэх лаванда цэцгийн сүрчигний үнэр түүний хамар луу ямар ч өршөөлгүйгээр довтолно. Жоншин ч энэ үнэрийг судас бүрээрээ тархаахын тулд гүнзгий амьсгаа авч, хааяахан өөрийн мэдэлгүй Хэригийн хүзүүг үнсэж байв. Тааламжтай сайхан үнэр түүний доодохыг хэдийн өргөөд өгчихсөн юм.

Тэр нэг л өдөр энэ сэтгэл татам эмэгтэйг өөрийнх нь хажууд байна гэдгийг мэдээгүй. Гэхдээ одоо тэр энэ эмэгтэйгүйгээр байж чадахгүй. Хэри хүйтэн хөндий, их зантай, хямсгар байж болох ч одоо бол тэр зөвхөн түүний гоо үзэсгэлэнт мөсөн хатан. Жоншин түүнийг харах бүртээ зүрх нь хэчнээн хурдан цохилж буйг мэдэрдэг. Яг л цээжнээс үсрээд Хэригийн зүрхийг тэврэхийг хүсэж буй мэт. Тэгээд л тэр харах бүртээ түүнд наалддаг байх. Хэригийн гэрэлтсэн инээмсэглэл яг л Жоншиныг хөлдөөх увидастай илбэ шиг. Тэд гэрлэснээс хойш хэзээ ч нэг нэгнээ эхнэр нөхрийн хувиар үздэггүй өндөр хана босгосон байсан. Гэвч одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Хэри түүний хажууд байгаа нь л хангалттай санагдана. Одоо эсвэл ирээдүйд тэр ямар ч хов жив, цуурхалд холбогдох нь огтхон ч хамаагүй. Жоншин түүнийг хэрээ байсан ч нэр хүндийг нь хун шиг болгон цэвэрлэж өгөх болно.

Нам гүм орчин дахь Жоншины бодрол, эргэцүүллийг Хэригийн уянгалаг хоолой таслан бодит байдалд авчирлаа.

"Намайг ирж байгааг яаж мэдсэн юм?"

Жоншин түүн рүү харан уруулыг нь хуруугаараа хөнгөн тогшоод "Жолооч санаандгүй нэгэн гоо үзэсгэлэн төгс хатагтайг намайг хооллох гэж ирж байгааг ам алдчихсан юм" хэмээн инээмсэглэн хэллээ.

Хэри хамраа үрчийлгэн инээгээд түүний хамрыг чимхэн "Би чамд итгэмээр байгаа ч чамайг үргэлж намайг хянаж байдаг гэдгийг чинь мэднэ. Надад энэ хамаагүй л дээ, гэхдээ би бас хайрт нөхөрийг минь хэн нэгэн нүд салгалгүй хянаж байгаасай гэж хүсэж байна. Хүмүүсийн яриаг сонссоноор бол би чиний ардаас гүйдэг олон эмэйгтэйчүүдийн нэг. Тэгэхээр надад хэлээч, ноён Жоншин. Тэдний ярьж байдаг хатагтай нар хэн юм бэ? Мм?" гэсээр хошуугаа цорвойлголоо.

Хэригийн эгдүүтэй царай Жоншины зүрхийг гижигдэх мэт болж инээд алдан түүнийг цээжиндээ наан тас тэврээд чихэнд нь шивнэн "Яагаад чи хяналт тавихаар өдөр болгон над дээр ирж болохгүй гэж?" гээд чихний омгыг нь зөөлөн хазан тохуу хийх нь тэр.

"Заза, тэгвэл ноён Жоншин миний хүслийг сонсмоор байвал би өөр дээр чинь камер суулгахыг илүүд үзэж байна, тэгээд гар утсаараа таныг юу хийж байгааг үзэх боломжтой шүү дээ. Миний чамд зориулж байгаа амттай хоолны сургалтууд, бас эсэн мэнд үлдэх анги гээд би жоохон завгүй л дээ... Хэрвээ бид хулгайлагдаад ойн дунд төөрвөл хэн нэгэн нь өөрсдийгөө аврах тухай наад захын мэдлэгтэй байсан нь дээр биз дээ?"

Жоншин түүн рүү харц салгалгүй инээмсэглэн ширтсээр дэггүй уруулыг нь шунангуй үнсэж, арай ядан салгана.

"Чи үүнд санаа зовохгүй хэрэггүй, надад өөрсдийгөө хамгаалах олон төрлийн арга мэх байгаа. Бас бид арал дээр хоёулхнаа байсан ч би чамайг сайн хооллож, сайн хувцаслана гэдгээ баталж чадна шүү."

Түүний үг Хэриг цохиод авах шиг болон тэрхэн зуур бие нь хөшиж орхих аж.

"Бодох хэрэгтэй л юм. Ямартай ч би чиний эхнэрийн тусгайлан чамд зориулж хийсэн үдийн хоолыг авчирсан. Тогооч нарын тусламж багахан орсон болохоор чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна." Хэри хурдхан ярианы сэдвээ өөрчлөөд Жоншины өвөр дээрээс босон өөрийн боож баглаж авчирсан тансаг савлагаагаа онгойлгон хамар цоргим үнэртэх хоолнуудаа ширээн дээгүүр өрчхөөд тэд нэг нэгнийхээ аманд мах савхдан хамтдаа үдийн хоолоо амтархан идэцгээв.

Хооллож дууссаны дараа Хэри гэртээ харихыг хүссэн боловч Жоншин түүнийг өөрийг нь хүлээхийг ятган үлдээсэн билээ.

Хийх зүйлгүй уйтгарлаж байгаад удаан бодсоны эцэст тэрээр Ким нарийн бичиг болох энэ ертөнцийн гол дүрийн эмэгтэйн зүг алхав.

"Сайн уу? Юун түрүүнд, намайг И Люси гэдэг, харин таны нэрийг мэдэж болохсон болов уу?"

Continue Reading

You'll Also Like

3M 193K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022
298K 23.1K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024