"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

525K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Эхлэл

16.4K 542 17
By VanTe_CAFE


Ян Хэри бол үзэсгэлэнтэй хэдий ч түргэн ууртай, адаар ааштай бүсгүй. Хүссэн бүхнээ өөрийн болгохгүй л бол хэзээ ч бууж өгдөггүй нэгэн. Тэрээр гэр бүл, долоон ах дүүсийнхээ дунд яг л цагаан хонин сүрэгт цор ганц байх хар хонь шиг. Энэ нь зургаан ах дүүсийнхээ хэнтэй нь ч адил биш гэсэн үг. Тэр нийгмийн идэвхтэй амьдралтай ч зөвхөн шөнийн цэнгээний газар болон садар самуун үдэшлэгийг л илүүд үздэг амин хувиа хичээсэн нэгэн билээ.

Түүний эцэг эх шаргуу хөдөлмөрч хүмүүс агаад тэд хэдий завгүй байдаг ч хэзээд үр хүүхдүүдээ үл тоомсорлож байгаагүй, тэднийгээ хамгийн сайнаар өсгөхийг эрмэлздэг. Гэхдээ тэдний долоон хүүхдүүдээс үл бүтэх нэгэн нь Хэри учир тэд охиндоо хангалттай их хайр, анхаарал халамж тавьж чадсангүй хэмээн өөрсдийгөө буруутган зүхнэ. Үнэн хэрэгтээ Ян овогт гэр бүлийн нэр хүнд, байр суурь өндөрт оршдог боловч бүхнийг сүйтгэж байгаа хүн нь ганцхан тэр охин юм.

Ян овогтын Компаниас зохион байгуулсан хувийн үдэшлэгийн үеэр Хэри нь Шим Чанмин хэмээх чадварлаг бизнес эрхлэгч залууд сэтгэл алдарсан юм. Тэрхүү залуугийн төгс царай зүс, булчинлаг, баримал мэт бие, мөн эд баялгаас нь болж амьтай бүхэн түүнтэй холбогдохыг хүсдэг.
Хэри олон жилийн турш түүнийг өөртөө дурлуулах гэж оролдсон боловч огт амжилт олж чадаагүй. Тэр бүр эцгийнхээ эрх мэдэл, нөлөөллийг ашиглан Чанминтай холбогдох гэж үзсэн. Гэвч харамсалтай нь түүний бүтэшгүй оролдлогууд гэр бүлийнх нь бизнесийг хохирооход хүргэж, Ян гэр бүлийн компани хэмжээлшгүй олон тэрбум долларын ашигтай гэрээнүүдийг салхинд хийсгэж орхисон юм.

Хэригийн мэдээгүй байсан нэгэн чухал зүйл нь Чанмин жирийн нэгэн эмэгтэй болох Ра Жинад сэтгэл алдарсан байжээ. Чанмин нь Жон корпорацаас ирсэн ноён Жон Юнутай хамтын ажиллагаа, бизнесийн хэлэлцээр хийх үеэр Жинатай анх уулзсан юм. Хоёр компаний хурлын үеэр Жина төлөөлөгчдийн асуултуудад оновчтой хариулт өгөн, нас залуу хэдий ч чадварлаг нэгэн гэдгээ харуулж тэднийг гайхшруулснаас гадна гоо үзэсгэлэн болон хүнлэг сайхан зан чанараараа хоёр залууг өөртөө соронз адил татаж чадсан байж. Юну ч түүнийг хэчнээн гайхалтай ухаалаг, чадварлаг бүсгүй болохыг анзаарч, сонирхож байсан юм.

Өдөр хоногууд урсан өнгөрөх тусам Чанмин, Юну хоёр Жинад аажим аажмаар, гүн гүнзгий дурлаж орхив.

Удалгүй Хэри хоёр эрийг харц гаралтай Жина гэх эмэгтэйн араас булаалдан хөөцөлдөж буйг мэдээд 'яагаад' гэх асуултыг өөрөөсөө асууж эхлэв.

"Яагаад хоёр чадварлаг, дур булаам бизнесийн магнет залуус жирийн нэгэн эмэгтэйн араас хөл алдан гүйж байдаг билээ? Би тэр эмэгтэйтэй дүйцэхүйц үзэсгэлэнтэй, мөн түүнээс ч илүү баян, эрх мэдэлтэй байхад.. тэр Ян Хэри надаас юугаараа илүү юм?"

Харин Жина энэ үед Юнуд сэтгэл алдран түүний сэтгэлийг хүлээн авсан юм. Тэр мөчид Хэри өөрт нь боломж ирлээ хэмээн сэтгэж Чанминтай хамт байж түүнийг өөрийн болгохоор сэтгэл шулуудавч тэр залуу Жинаг гэх хайраа гээгүйгээ байх аж. Энэ нь түүний атаа хорслын галыг арвалзуулан Жинаг шатны уруу түлхэж улмаар түүний төрөөгүй, хэвлийд бүрэлдэж байсан хүүхдийг нь алдахад хүргэв.

Үүнд ихээр хилэгнэсэн Юну, Чанмин хоёр Ян компанийг үндсээр нь сүйрүүлж улмаар Хэрийг хулгайлах нь тэр.

🔅🔆🔅

Шигүү ойн дунд сүндэрлэх барууны хийцтэй эртний нэгэн сүрлэг том харшийн доор байх нууцлаг зооринд Хэриг төмөр гинжин хэлхээгээр хүлэн хорьж байх нь тэр.

Бүсгүйн үзэсгэлэнтэй царай танигдахын аргагүй болтлоо тамлагдаж, өмссөн хувцас нь хэдэн хэсэг болон урагдсан байв.

Хэри үхэх өдөр хүртлээ тарчлан зовоогдох ба түүний арьс зүс нь нүд халтирам болтлоо зүсэгдэн өмхөрч унан, яс нь төмөр гинжинд удаан хугацаанд цовдлогдож байсан учир хугаран цуурч, нарийн туяхан хуруунууд нь тасран унаж байлаа.

Тэр маш олон удаа, чин сэтгэлээсээ гэмшин Юну болон Чанминаас өршөөл эрэх ч тэдэнд огтоос өрөвдөж энэрэх сэтгэл байсангүй. Тэд яг л хүний ​​дүрд хувилсан тамын элч гэлтэй. Мэдээж хэрэг Хэри муу бүхнийг хийгээгүй бол хэзээ ч ийм байдалд орохгүй байх байсан ч тэд түүнийг зүгээр алчхыг хүсээгүй юм.

Хэри дээр зочлон ирдэг гурван хүн байх агаад нэг нь ухаан алдах бүрт нь ирж сэрээдэг хувийн эмч бол үлдсэн хоёр хүн нь мэдээж түүнийг тамлахаар ирдэг залуус аж. Чанмин өдөр бүр ирж тарчлаан зовоодог байсан бол Юну тэдний үзүүлбэрийг таашаах мэт бах таваа хангаж тухлан суудаг. Энэ нь тэднийг ямар араатан гэдгийг хангалттай харуулах биз.

Эцэст нь эмгэнэлтэй гэмээр өдөр Юну суурин компьютераа барьсаар харшийн зооринд орж ирэн Хэригийн урд байх задлангийн ширээн дээр түүнийгээ тавин хажууд нь байрлах цэвэрхэн сандал дээр тухлан суулаа.

Тэрээр компьютерынхаа тоглуулах товчийг дарвал Хэригийн өвчиндөө шаналж буй ээж, санаа зовон бэтгэрч суух аав болон ах дүү нар нь ямар харамсалтай нөхцөл байдалд байгаа нь харагдах нь тэр!. Түүний ах дүүс замаа алдаж хувхай гуйлгачид болсон байх агаад хоёр бизнесмены дарангуйлал болон хууль бус тушаал зэргээс болж хэн ч тэднийг ажилд авах хүсэлгүй болсон байлаа. Бүсгүй гэр бүлийнхээ туйлдаж, цөхөрсөн байдлыг цааш үргэлжлүүлэн харж чадалгүй хонхойн хөхөрсөн нүдээ арайхийн хүчээр аних нь тэр.

Тэрээр өөрийн хийж байсан гэм буруудаа ороогдож асар их зовлон шаналал, уйтгар гуниг болоод айдсыг удаан хугацаанд тэсвэрлэж ирсний эцэст тэдгээр хар дарам сар өдрүүд, аймшигт зовлонт яргаллууд, тарчлаант өвдөлтийн дараа... тэр сүүлчийн амьсгалаа хураалаа.

🔅🔆🔅

Үхсэн хэдий ч түүний чихэнд сонсогдох дуу хоолой.

"Энэ амьдралд нь түүнийг зөвхөн хайртай хүмүүстэйгээ сайхан амьдрах боломж олгохыг санал болгож байна. Хэрэв түүнд хоёр дахь боломж олговол тэр гэр бүлээ аюулгүй байлгаж, тэдгээр хүмүүсээс хол байхын тулд юуг ч хийнэ гэдэгт итгэлтэй байна."

Хэри нүдээ алгуурхнаар нээвэл хаана гэдэг нь мэдэгдэхгүй хоосон орон зай угтаж, тэрээр эргэн тойрноо анхааралтай гэгч нь харсаар гайхширч байхад гэнэтхэн механик дуу хоолой ярьж эхлэв.

"Тавтай морил 343. Би бол Энид гэрлийн галактикийн систем 56. Бид таны хэргийг шинжлэх ухаанаар судалсан бөгөөд та бидний сугалааны ялагч болсон нь азтай хэрэг. Бид таныг төрөлх дэлхийд тань буцаан явуулж чадна. Гэвч энэ нь таныг даалгавар хэрхэн биелүүлэхээс хамаарна."

Өөрийн амьдрал руугаа буцан очиж болохыг сонссон эмэгтэйн нүүрэнд ихэд балмагдсан байдал үзэгдэнэ. Хэри энэ бүхнийг бодит байдал эсвэл зүүд, мөрөөдөл эсэхээс үл хамаарч, гэр бүлээ л аврахыг хүсэж байлаа. Тэр гэр бүлээ бодох төдийд л алаг нүднээс нь нулимс хяналтгүй урсах нь тэр. Түүнд буцаж очоод хувь тавилангаа өөрчлөх ганц л шалтгаан нь хайртай гэр бүл нь шүү дээ.

"Би буцаж очин бүх зүйлийг өөрчлөхийг хүсэж байна. Надад хийх ёстой зүйлсийг минь хэлээч?"

Ийн шийдвэр гаргасны дараа механик хоолой ахин дуугарлаа.

"Амжилттай биелүүлсэн даалгавар тань нэг жилтэй дүйцэнэ. Та хэдэн жилээр буцаж очихоо өөрөө шийдэх боломжтой. Ганц ялгаа нь эхний даалгавар нь тун хялбар горимоос эхлэх бол даалгавраа амжилттай биелүүлэн ахих тусам даалгаврын төвшин улам хүндрэн нэмэгдсээр байх болно. Сүүлчийн даалгавар хамгийн хэцүү нь байх ч бүх даалгавраа биелүүлсний дараа та өөрийн ертөнцөд үлдэж чадах билээ. Мөн даалгаврын талаар шаардлагатай бүх мэдээллийг та тодорхой хугацаануудад хэсэгчлэн авах болно."

Хэри хумсаа алгандаа шигтгэсээр гэр бүлийнхээ төлөө бартаа бүрийг даван гарах болно хэмээн хатуу тангараглав. Тэрээр 7 даалгавар биелүүлэхээр шийдсэн. Тийм ээ! Бүх зүйлийг өөрчлөхөд энэ л хангалттай.

"7 жил. Би 7 жилийн өмнөх рүү буцмаар байна."

"Тооцоологдож байна... даалгавруудын тоог хүлээн аван бүртгэгдлээ. Та 7 даалгавар биелүүлэх бөгөөд таны үүрэг бол хоёр дахь эмэгтэй дүрийн амьдралыг засах. Эхний даалгавар амжилттай дуусмагц таныг 7 жилийн өмнөх ертөнц рүү чинь аваачих болно. Гэхдээ та зөвхөн 1 жил үлдэх боломжтой бөгөөд жилийн дараа дахин өөр нэгэн даалгавраа хүлээн авах билээ. Хэрвээ та тэрхүү даалгавартаа бүтэлгүйтвэл, эргэн очих саруудаа хасагдуулах болно гэдгийг анхааруулъя."

Бүх зүйлийг өөрчлөх боломж байна гэж огт бодоогүй учир хэт баярласандаа болоод ч тэр үү Хэри нулимсаа дуслуулсаар "Баярлалаа." хэмээн бөхийв.

"Та даалгавраа хурдан биелүүлэх аваас эзэлсэн биеийн тань дурсамжууд тэр дороо өгөгдөх болно. Бүх даалгаврууд нь бие махбод эзэмшигчийн чин сэтгэлийн хүсэлд тулгуурласан бөгөөд чухал сануулах зүйл нь та дүрийн шинж чанараас хэт хазайлгүйгээр жижиг зүйлсэд өөрчлөлт оруулах ёстой. Амжилт хүсье!"

Маш олон асуултууд Хэригийн толгойд эргэлдэж байсан боловч уруулаа салгахын завдалгүй, гэнэтхэн нүд гялбам хурц гэрлээр бүрхэгдэх нь тэр.



_______Анхааруулга_______

: Хэрэв та энэхүү өгүүллэгийг цааш унших гэж байгаа бол насанд хүрэгчдийн үзэгдэл гарахыг анхааруулъя!!! (+++) -ээс 🔅🔆🔅 тэмдэглэгээ хүртэл ангилж өгсөн тул 18-аас доош насныхан болон + үзэгдлийг үзэн яддаг хүмүүс алгасаж болно.

Бүх дүрийн зан авир, үйл хөдлөл нь бүгд зохиомол гэдгийг санаарай!!! Амьдралтай огт холбож үзэхгүй байхыг хүсье.

Зохиолчийн зөвшөөрөлтэй орчуулгын өгүүллэг.

Нарана

Continue Reading

You'll Also Like

3M 192K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022
793K 31.7K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....
651K 71.8K 90
ကူးပြောင်းပြီးတော့ ရှေးခေတ် ကိုယ်ထဲ ရောက်သွားတဲ့ ဟာလေးပါ။ သူ့ဘဲကြီး က လွတ်ချစ်တာပါ။ သဝန်လည်းတိုပါတယ်။ ကဲ အပိုင်း ၆၀ ကျော်ပေမယ့် စာလုံးရေ က တစ်ပိုင်း...
37.8K 6.7K 27
" පව් කරන්න කලින් දෙපාරක් හිතන්න පුරුදු වෙන්න... කෙනෙක් රිදවන එක ලේසි උනාට.. පස්සෙ විදවන එක ගොඩක් අමාරු වෙයි... " *10000 Hours * " Yun MinJi "