FOX

By ENLODY

83.3K 10.6K 2.5K

Эртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрл... More

I-р бүлэг 🦊 /FOX/🦊
1.1
1.2
1.3
1.4
1.5
1.6
1.7
1.8
1.9
1.10
1.11
1.12
1.13
1.14
1.15
1.16
1.17
1.18
1.19
1.20. Epilogue.
II-р бүлэг 🙋🏻‍♂️/Renewal/ 🙋🏻‍♂️
2.1
2.2
2.3
2.4
2.5
2.6
2.7
2.8
2.9
2.10
2.11
2.12
2.14
2.15
2.16
2.17
2.18
2.19
2.20
2.21
2.22. Ending

2.13

1.2K 175 78
By ENLODY

Жинийг гэртээ орж ирэн, цочирдсондоо тортой зүйлээ газар унаган, нүд нь уурандаа татганах зуур гал тогоо тэр чигтээ сүйрсэн байлаа.

Хусог,Тэхён хоёр толгойгоо тастуулсан тахиа шиг энд тэндгүй орилж чарлан гүйх бол Жимин, Намжүн хоёр яаж гэдгийг нь мэдэхгүй ч, ямар нэгэн байдлаар дэгдээсэн галаа унтраах гэж хичээх бол Жонгүг тусламж дуудаж байгаа бололтой утсаар ярина.

"Хөөе, энд юу болоод байна?" гэсээр Жинийг байдаг чадлаараа хашхирахад бусад нь түүнийг ирснийг сая л анзааран санаа зовсон байртай ширтэнэ.

"Би ердөө гучхан минут л гарчхаад ирсэн байхад, та нар" гэсээр шүдээ зуун хурдхан байшингийн ард байсан галын хорыг цацахад гал ч унтарч нөгөө тав хурдхан өвдөг сөгдөн,гараа дээш өргөн түүний өмнө суулаа.

"Ийм юм болно гэж мэдсэн юм аа" гэхэд нь Юнги дээд давхраас эвшээсээр гарч ирснээ газар суух өнөө тавыг, ууртай ахынх нь өмнө гунигтай царай гаргаж байхыг харлаа.

"Юу вэ?"

"Чи надаас юу болохыг асууж байгаа хэрэг үү? Б-б-би чамайг тэднийг сайн харж байгаарай гэж захисан биз дээ? Үхмээр байна уу?" гэсээр түүнд ойртоход Юнги хурдхан бусдынхаа дэргэд өвдөг сөгдөн суугаад,гараа дээш нь өргөлөө.

Жинийг уурандаа дэлбэрэх гэж буйг ойлгосон Жимин хоолойгоо засаад, "Хён, гал тогоогоо бусниулсан нь бидний буруу. Үнэхээр уучлаарай. Хэрвээ энэ удаад л уучлах юм бол дахиад хэзээ ч ийм зүйл болохгүй гэж амлаж байна. Тэх үү?" гэсээр гараа урдаа аван тунгалаг нүдээрээ хайр татам ширтэхэд нь Жин санаа алдан, ташаандаа авсан гараа буулгаад:

"За яахав. Гэхдээ ДАРААГИЙН УДАА ийм зүйл болвол уучлахгүй гэж мэдээрэй. Одоо яваад гал тогоогоо цэвэрлэ хүүхдүүд минь!!" гэсээр өрөө лүүгээ явахаар дээш гарчхав.

"Аймар байлаа тийм ээ?"

"Зза, юу ч гэсэн хурдхан цэвэрлэхгүй бол өнөө орой оройн хоол идэж чадахгүй байх шүү~~" гэсээр Намжүныг алчуураа авахад Тэхён инээмсэглээд, "Ер нь Жимин биднийг аврахаар заяагдсан Жин ахын сул тал байх нь."

                         ____________

"За тэгээд ажил ямархуу байв даа?" гэсээр Намжүн Жинтэй хамт кофе шоп-д нь ажиллаж байгаад ирсэн Жиминээс асуулаа.

"Эхэндээ сайхан байсан л даа. Бараг л хүн байгаагүй. Тэгснээ гэнэт л---" гэсээр сүртэй царайлан, гараа хөдөлгөн ярилаа.

"Яг л хүмүүсээр дүүрэн далайн давалгаа шиг . Үнэхээр ачаалалтай байсан. Жин ах намайг удаан байна гэж зөндөө л зэмлэлээ."

"Зүгээр дээ. Хүн бүрт л эхний өдөр амар байдаггүй юм. Удахгүй сурчихна. Тэгээд ч цалингаа авсныхаа дараа хийсэн бүхэн чинь хэрэггүй зүйл байгаагүй ээ гэдгийг ойлгоно."

"Цалин гэж м-мөнгө үү? Юм авч болдог?" гэсээр нүдээ бүлтийлгэн ширтэхэд нь Намжүн инээмсэглэн толгой дохиход Жимин аль хэдийн эхний цалингаараа Тэйхид юу авч өгөхөө бодоод эхэлчихсэн байлаа. Намжүн ч гүн бодолд автан, хоосон өрөө рүү ширтэн инээд алдах дүүгээ анзааран өрөө лүүгээ явлаа.

"Жимин ч дурлалдаа сохорчхож дээ"гэсээр Намжүн өрөөндөө орон хаалгаа хааснаа, "Хён, яг үнэндээ би Жиминийг Тэйхиг мартаж чадна гэж бодохгүй л байна шүү~"гэхэд Жин мөрөө хавчин:

"Зүгээр орхичих оо. Түүний л амьдрал болохоор юу хийхээ мэдэж байгаа байх."

"Гэхдээ л Жонгүг---"

"Хэрвээ тэдний хайр сэтгэл,үерхэл нь бат бөх бол юу ч өөрчлөгдөхгүй ээ. Тэгээд ч Жимин ухаалаг. Муу зүйл хийхгүй" гэсээр тайван Намжүныг ширтэнэ.

_______

Маргааш орой нь Тэйхи, Жонгүг хоёр залуустай хамт хонохоор ирсэн байлаа.

"Бид ирлээ" гэх Тэйхигийн дууг сонссон Жимин хар хурдаараа өрөөнөөсөө гаран, үсээ хальт хан самнаж, цамцаа сольж өмсчхөөд шатаар доош буувал хайртай бүсгүй нь инээмсэглэн Жонгүгийн дэргэд зогсоно.

Оройн хоолны дараа бөөндөө Намжүны гэрт цугларсан залуус тойрч суун хөлөгт тоглоом тоглох бөгөөд өнжсөн тоглогч бүр асуултанд үнэнээр хариулах шийтгэлтэй байсан юм.

"Тэйхигийнх биш үү? За тэгвэл асуултынхаа хуудсыг аваад ир" гэсээр Хусогийг чанга инээхэд Тэхён хүссэнийг нь өгөн шийтгэлийн асуултыг уншихаар хүзүүгээ байдгаар нь сунгана.

"За, Тэйхигийг үнэн зөвөөр хариулах ёстой асуулт бол...." гэснээ санаа алдан, "Өөө, тодорхой л асуулт байна шт ээ. Хамгийн их хайрласан хүн эсвэл зүйл?" гэхэд нь Юнги хөмсгөө зангидан:

"Өөр асуулт байхгүй дээ. Бүгд хариултыг нь мэднэ шт" гэхэд нь Жонгүг инээмсэглэн дэргэд суух найз охиноо бүсэлхийгээр нь тэвэртэл Тэйхи хоолойгоо засан тэднийг ширтэнэ.

"Зза, хариултыг нь бид бүгд мэдэхээс хойш ичиж зоволгүй хурдхан хэлчхээ" гэсээр Жинийг сануулахад Тэйхи толгой дохисноо:

"Жимин" хэмээн итгэлтэй хэлэхэд залуус бүгд"Жонгүг" гэх хариултыг хүлээж байсанд гайхшран бүсгүйг ширтэнэ.

"Ю-ю-юу?"

"Үнэг байхад нь ямар дотно байсныг мэдсээр байж. Жиминий дурсгалд зориулж ном хүртэл бичсэн болохоор мэдээж Жимин. Түүн шиг сайн найз хаана ч байхгүй. Миний төлөө амиа өгч байсан түүнийг яаж хайрлахгүй байна гэж!!" гэчхээд залуу руу харан инээхэд Жимин ичсэндээ хацраа даран юу ч хэлж чадсангүй.

"Гүээ, гэхдээ Ж-жонгүг??" гэсээр Тэхёнийг ээрч муурахад Хусог түүнийг чимээгүй болгохоор хурдхан сэдвээ өөрчилчхөв.

Жонгүг түүний хариултад итгэж ядан гараа суллан, царай нь барайсныг харсан Тэйхи, "Жонгүг аа, у-у-уучлаарай" хэмээн арай хийн хэлэхэд залуу өвдөлтөө нуун, юу ч болоогүй мэт инээмсэглээд:

"Хайр нь ойлгож байна даа. Битгий санаа зов. Та хоёр дотно байсан нь үнэн шүү дээ. Зүгээр" гэсээр зөөлөн шивнэлээ.

________

Нойр нь хүрсэнгүйд Тэйхи толгойд нь эргэлзэх бодол бүрээ яахаа ч мэдэхээ болин орноосоо чимээгүйхэн босоод гал тогоо орлоо.

Бусдыгаа сэрээхгүйн тулд үйлдэл бүрээ хянан байж ус аягалж уучхаад цонхоор тусах сарны гэрэл рүү удаан ширтэж байтал хөлийн чимээ гаран Жимин гайхсан харагдсан ч Тэйхигийн өөдөөс харан суув.

"Унтахгүй дээ?" гэхэд нь бүсгүй толгойгоо сэгсрээд, "Нойр хүрдэггүй ээ...." гэчхээд шал ширтвэл Жимин хэсэг дуугаа хурааснаа:

"Хайргүй хүнийхээ дэргэд унтах амаргүй л дээ" хэмээн зөөлхөн хэлэхэд нь Тэйхи шоконд орсон доо түүн рүү буцаад харлаа.

"Битгий санаа зов доо. Би чамтай амьдралынхаа ихэнх өдрийг өнгөрөөсөн болохоор чамайг сайн мэднэ. Чи Жонгүгд хайртай байхаа больчихсон биз дээ? Эсвэл анхнаасаа л хайртай байгаагүй юм уу?" гэсээр зоригтой нүд рүү нь ширтэхэд Тэйхи шуудхан л сандран, юу гэхээ ч мэдсэнгүй.

"Зза, хариулт нь ойлгомжтой асуултад минь хариулах шаардлагагүй ээ."

"Т-т-тэгвэл сайхан амраарай" гэсээр бүсгүй дээш босон, аягаа цааш тавьчхаад эргээд харвал Жимин түүний гараас татан шууд л энгэртээ наан чанга тэврээд авлаа.

"Ж-жимин аа?"

"Чшшш, зүгээр л ингээд жаахан тэврээд зогсъё. Чи өмнө нь намайг байнга тэвэрдэг байсан болохоор тэр л мэдрэмжийг дэндүү их санасан" гэхэд нь Тэйхи яаж ч чадсангүй Жиминийг зөрүүлэн тэврээд өнөө танил хайраар дүүрэн зүрхнийх нь цохилт бүрийг мэдэрсэн юм.

Гэсэн ч залуус тэднийг Жонгүг хараад зогсож байсныг анзаарсангүй.

Энэ үнэг хүн болсон ч өөрчлөгдөхгүй бололтой. Яг л хивэндээ.

_______________
_____

[I'm still supporting Jeon bunny😂💜How are you guys feeling?🤔😂]

Continue Reading

You'll Also Like

1M 54.5K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
13.8K 1.3K 23
Жэнни: Би үргэлж чамайг боддог шүү дээ хонгор минь! Тэхён: Мэдээж би ч бас үргэлж боддог! Чамтай учирсандаа би маш их баярладаг. Ямар азаар би Плэебо...
6.3K 748 5
Тийм ээ! Би улсдаа тэргүүлэх зэрэгтэй архичин хүн гэдэг нь үнэн! Нөхөртөө хаягдсан тэр өдрөөс хойш иймэрхүү амьдарч байна. Хүүхэд гаргаж өгдөггүй зэ...
213 59 64
A girl named Carolina is about to start high school with her best friend. However she soon discovers that her life may not be what she thought, or i...