FOX

By ENLODY

83.3K 10.6K 2.5K

Эртээ урьдын цагт үнэг үзэсгэлэнт бүсгүйд дурлаж ээ. Тэр дотроос нь ундрах хүслээ бодит болгож, бүсгүйг хайрл... More

I-р бүлэг 🦊 /FOX/🦊
1.1
1.2
1.3
1.5
1.6
1.7
1.8
1.9
1.10
1.11
1.12
1.13
1.14
1.15
1.16
1.17
1.18
1.19
1.20. Epilogue.
II-р бүлэг 🙋🏻‍♂️/Renewal/ 🙋🏻‍♂️
2.1
2.2
2.3
2.4
2.5
2.6
2.7
2.8
2.9
2.10
2.11
2.12
2.13
2.14
2.15
2.16
2.17
2.18
2.19
2.20
2.21
2.22. Ending

1.4

2.3K 341 10
By ENLODY

"Хоби, ашгүй гэж чи утсаа авлаа"

"Гэхдээ чамд уурласан хэвээрээ л байгаа шүү" хэмээн түүнийг сулхан хэлэхэд Тэйхи нөхцөл байдлыг сайтар ойлгон:

"Тийм ээ. Юу ч гэсэн шөнийн 2 цагт залгаж байгаад уучлаарай. Гэхдээ л чам руу тэгж хашхичсандаа уучлалт гуйхгүй л бол нойр хүрэхгүй байсан юм. Ууг нь ээж маань эмэгтэй хүн эр хүнээр гуйлгадаг бардам байх хэрэгтэй гэдэг ч зуун хувь миний буруу байхад би хоёрын хооронд бардамнаад сууж байж чадахгүйн."

"Намайг ч гэсэн уучлаарай. Гэхдээ би зүгээр л чамд санаа зовсон юм" хэмээн Хусогийг санаа алдахад Тэйхи шуудхан л, "Тийм ээ. Тэгэхээр бид одоо зүгээр биз дээ?"

"Мэдээж. Би аль хэдийн ээ чамд барих гэнэтийн бэлгээ бэлдээд эхэлчихсэн."

"Юу?надад бэлэг барих гэж байгаа хэрэг үү?" гэхэд тэр дуу алдан "Өө, би чамд ууг нь хэлэх ёсгүй байсан шт"

Тэйхигийн чанга инээд Хусогт сайн сонсогдох бөгөөд бүсгүй баяртай хоолойгоор, "Зүгээр дээ. Би тэр гэнэтийн бэлэг юу болохыг мэдэхгүй шүү дээ."

"Зза, орой болчихсон байна. Эртхэн унт даа. Маргааш залгая." гэхэд тэр ч санал нэгдэн тасалчхаад дэрээ эвтэйхэн тавиад хойш налан, унтахаар бэлдсэн ч ус уух ёстойгоо санан доош буулаа.

Тэйхи гал тогоо руу орох гэж байгаад шатны дэргэд , сагс нь дотор, зузаан хөнжлөөр өөрийгөө ороон, эгдүүтэй унтах Жиминийг инээмсэглэн удаан ажиглаж байлаа. Түүнтэй хамт нилээн хэд хоносны хариуд бүсгүй үргэлж үнэгний хийдэг хайр татам бүхний ачаар аз жаргалтай болж, шинэ чадвар болгоныг нь өдөр болгон хардаг болсон тул сонирхолтой бөгөөд тааламжтай.

Тэр Жиминий дэргэд суун, толгойг нь зөөлөн илнэ. Хэд хоногийн өмнө л айж,эмээж байсан энэ амьтанд өнөөдөр ингэж их татагдаж, хайрлах болсноо харьцуулах хөгжилтэй ч юм шиг. Яг яагаад энэ тайван, хөвсгөр бөмбөг шиг амьтнаас айсан юм бол?харин ч түүний тунгалаг бөгөөд гүн бор нүд, улбар шаргал үс нь сэтгэлийг нь баясгаж, эгдүүтэй байдал нь бүсгүйг ганцаардлаас аварсан шүү дээ.

Жимин үнэхээр эрч хүчтэй. Яг л Хусог шиг үгээр хэлэмгүй тийм л дотно бөгөөд сэтгэл татам энерги өөрөөсөө ялгаруулж түүнийг жаргалтай болгодог гэдгийг Тэйхи ч сайн мэдэж байлаа.


Гэхдээ л хөлийнх нь шарх эдгэснийх нь дараа буцаагаад ой руу явуулах нь харамсалтай юм.

__________

Тэйхи үнэгний шархыг нь цэвэрлэнгээ "Хурдан эдгэж байна шүү. Ийм хурдан эдгэж байгаа нь харамсалтай ч юм шиг" хэмээн амандаа зөөлөн шивнэсэн ч Жимин сонссон байлаа.

"Хурдан эдгэж байгаа минь яагаад харамсалтай байна гэж?"

Бүсгүй дараа нь түүнийг дагуулсаар ширээнд суун тус тусынхаа амттай өглөөний цайг ууж байтал Жимин түүний дэргэд суухыг хүссэн болохоор ширээ лүү нь ширтэнэ.

Үүнийг анзаарсан бүсгүй инээгээд,"Надтай хамт идье гэж үү?" гэхэд үнэг ч толгой дохисоор хурдхан түүний хажууд суун тэд амтархан идэж байтал хаалганы хонх дуугаран Тэйхи  "Хэн байдаг бил ээ?" гэсээр онгойлгохоор явлаа.

Нээх удсанчгүй "гэнэтийн бэлэг",
"Хоби яа~" гэх дуу сонсогдсоор Тэйхи инээмсэглэсэн танихгүй залуу дагуулсаар том өрөөнд ороход нь Жимин гайхсандаа толгойгоо гилжийлгэн тэднийг ширтэнэ.

Хусог түүнийг харснаа инээж байсан төрх нь гэнэт үгүй болж, царай нь барайгаад явчхав.

"ААААААААААА!!!!"

Тэйхи сандран гал тогоонд ортол Хусог хайруулын таваг барьчихсан Жиминээс холдон зогсож байлаа.

"Хоби?"

"ЯАГААД ГЭРТ ЧИНЬ ҮНЭГ БАЙГАА ЮМ?"гэсээр чанга орилно.

"Тайвшир аа. Тэр бол-" гэсээр хэлж дуусаагүй байтал Жимин түүнийг сонирхон, улам ойртоход залуу Тэйхигийн хойно орон:

"АААА,ЭЭЖЭЭ,,,НАД РУУ ОЙРТООД БАЙНА ШТ ЭЭ??ҮГҮЙ ЭЭ,ҮГҮЙ!!!ЯВ,,ЦААШАА ЯВ!"

"АААХХХ, ЖИМИН АА,БОЛИОД ЦААШАА ЯВ АА" гэхэд тэр толгойгоо гудайлган гунигтай тэднийг ширтсээр буйдан дээр суучхав.

Царай нь цайж, хоолой нь нарийссан Хусог гүнзгий амьсгаа аван, "Яг юу болоод байгааг тайлбарлаад өг дөө?"

                              _________

"Тэгэхээр чи энэ үнэгийг цаашдаа гэртээ байлгаад, тэжээмээр байгаа хэрэг үү?Яа-Сун Тэйхи. Галзуурчхаа юу?Юугаа яриад байгаа юм?"

Мэдээж Тэйхи Хусогийг татгалзахыг мэдэж байсан. Яаж ч бодсон үнэг чинь зэрлэг амьтан шүү дээ.

"Солиотой сонсогдож байж магадгүй л дээ. Гэхдээ л түүнийг энд байлгая л даа. Ядаж шарх нь эдгэтэл!!"

"Ойлгож байна л даа. Гэхдээ тэр одоо зүгээр байгаа ч гэнэт чам руу дайрвал яах юм? Ямар нэг өвчтэй ч юм билэв үү!?"

Тэйхи нөхцөл байдлыг сайн ойлгож байсан ч гэсэн Жиминээс холдоно гэдэг аль хэдийн ээ түүнд хүндхэн санагдаад эхэлчихсэн байлаа. Тэр тусмаа Жиминий хайр татам байдалд "үгүй" гэж хэлж чадахгүй гэдэг нь тодорхой.

"Чамайг гайхахыг чинь мэдэж байгаа ч,яг үнэндээ тэр үнэхээр ухаантай. Хүний хэл ойлгодог юм. Чамайг их сайн ойлгож чадна" гэхэд Хусог хөмсгөө зангидан "Яасан гэнэ ээ?"

"Тийм ээ. Биднийг ойлгож чадна."

"Тэгвэл батал л даа" гэхэд нь Тэйхи гараараа дохин Жиминийг дуудахад тэр хурдхан залуусын өмнө зогсоход Хусог айсан хэвээр хөлөө буйдан дээр тавин тэднийг ширтэнэ.

Жимин ширээний дэргэд суун, Тэйхигийн юу хэлэхийг баясгалантай сонсох бөгөөд сүүл нь хоёр тийш хөдөлсөөр.

"Жимин аа, энэ бол миний сайн найз Хусог. Надад гэнэтийн бэлэг барихаар ирсэн нь энэ байгаа юм." гэхэд үнэг толгойгоо гилжийлгэн залуу руу харна.

"Одоо очоод гар бариарай" гэсээр Хусог руу эргээд харвал тэр цочирдсон байртай инээмсэглэн толгойгоо сэгсрэхэд Жимин алгуурхан түүнд ойртсоор ширээн дээр үсрэн гараад эгдүүтэй бяцхан сарвуугаа Хусог руу сунгахад тэр ангайн ширтсээр л. Айсан залууг үнэгний тунгалаг болор мэт хоёр нүд рүү нь ширтэхэд л хамаг биеэр нь хүйтэн хөлс урсах шиг санагдан, өмнө нь хэзээ ч харж байгаагүй, зэрлэг амьтандаа хүрэх гэж байлаа.

Жимин түүнийг хүлээсээр толгойгоо гилжийлгэхэд Хусог сандран Тэйхи рүү харах бөгөөд бүсгүй зөвшөөрсөн байртай толгой дохиход нь салганасаар түүний сарвуунаас барин, танилцах мэтээр зөөлөн сэгсэрнэ.

Гэвч энэ мэдрэмж түүний төсөөлснөөс тэс өөр байлаа. Үнэгний гялтганах улбар шар үс, зөөлөн сарвуу нь харин ч эгдүүтэй бөгөөд аюулгүй харагдсанд залуугийн айдас тэр дороо л үгүй болчхов.

Хусогийг түүний гараас тавихад Жимин ямар нэгэн сэжигтэй, хурц хөдөлгөөн хийсэнгүй сургуулилттай нохой шиг л зөөлөн доош буун, Тэйхигийн дэргэд хэвтээд өгөх нь тэр.

Залуу эцэст нь нэг юм бүтэн амьсгаагаа гарган, нүдээ анихад Тэйхи чангаар инээмсэглээд:

"Хэлсэн биз дээ. Манай Жимин жирийн нэг үнэг биш ээ. Тэр үнэхээр онцгой!"..........

                     _______________
                            _________

[Та хэд хайр ихээхэн хүргэж, сэтгэл хөдөлгөж, уяраасан тул 4-р хэсгээ орууллаа.😎🙆🏻‍♀️💜😂]

Continue Reading

You'll Also Like

241K 6K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...
13.1K 2.1K 20
26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм тариа түүний өвчнийг илааршруулж чадахгү...
616K 37.5K 102
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...
129K 9.3K 28
Түүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чад...