[Completed] The bad main char...

By sei-abcd

312K 22.6K 736

-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёж... More

I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
🥺
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVII
XVIII
XIX
XX
XXI
XXII
XXIII
XIV
XXV
XXVI
XXVII
XXVIII
XXIX
XXX
XXXI
XXXII
XXXIII
XXXIV
XXXV
XXXVI
XXXVII
XXXVIII
XXXIX
XXXX
XXXXI
XXXXII
/XXXXIII/
😇
🍁

Special chapter

7.3K 435 28
By sei-abcd

"Үнэхээр ээж ирнэ гэсэн юм уу" Хэин одоо хүртэл хэлсэн үгэнд минь итгэж ядан жоохон охин шиг дотроо догдлож байгааг нь хараад би уруул дээр нь үнсэв.

"Тийм ээ тэр ирнэ гэсэн тэр чамд бас бэлэг явуулсан" гэхэд түүний нүд нь гэрэлтээд юу болохыг зогсоо зайгүй надаас нэхэж эхэллээ.

"Тайван хонгор минь одоо надад байхгүй гэрт хүргүүлчихсэн байгаа очоод үзэцгээе за юу" би түүний гарыг өргөн үнсээд эргэн жолоогоо барина.

"Бурхан минь энэ надад яг таарч байна, томдоогүй багадаагүй яг таарч байна бас миний даашинзтай гайхалтай харагдана гэж бодохгүй байна уу Бэкхён аа, чи юу гэж бодож байна? Би ямар харагдаж байна? Энэ надад зохиж байна уу?"

"Амьсгаа ав л даа хонгор минь чи урьдынх шигээ л үзэсгэлэнтэй харагдаж байна"

Түүний минь энэ их сэтгэл хөдлөл, догдлолыг ойлгоорой тэр минь жирэмсний гармоноо зохицуулах гээд их зүдэрч байгаа.

"Тэр энэ дээр хүүхэд бас надад аюулгүй байлгах гээд энэ дэлхий дээр цор ганц өсгийтийг хийлгэлээ гээд биччихэж. Ээж надад зориулж  Jimmy Choo гээс захиалга хийсэн байна хонгор минь"

---Хэин--

Бэкхёныг усанд орж байх хойгуур би гараа гэдсэндээрээ аван анх гэдсэнд минь бойжих үрээ хэрхэн түүнд хэлснээ бодон тэр үеийн Бэкхёны хэрхэн хэсэг хугацаанд тархи нь гацалтанд орсныг санан инээмсэглэлээ.

Flashback start*

Кай "Одоо хэдүүлээ үг таалцаж тоглоно, бичлэг үзэж байсан биздээ чихэндээ чихэвч зүүгээд нөгөө хүнийхээ хэлж байгааг амны хайрцгаар нь таадаг" миний ятгалгаар тэдний найзууд надад туслан ийнхүү санааг минь дэмжсэн юм.

Бүгд зөвшөөрөн ээлж дараагаараа бие биенээ шоолсоор Бэкхёны ээлж ирэв. Тэр чихэвчээ зүүн өөдөөс минь харан сууна.

Чанёол чихэнд нь явах хөгжмийг түүнд миний хэлж буй зүйлс сонсогдох хэмжээнд суллав.

Би "Би"

Бэкхён "Би"

Би "Жирэмсэн"

Бэкхён  "Жирэмсэн"

Би "Би жирэмсэн"

Бэкхён "Би жирэмсэн"

Чанёол, Кай, Чэн гурав хажууд Бэкхёныг шоолон инээлдэж байхад Бэкхён өөдөөс харчихаад "Хэн жирэмсэн юм" гэж асуун бид түүнийг сонсон псс хийтэл инээцгээв.

Тэр толгойгоо гэлжийлгээд хөмсгөө өргөн өөдөөс чимээгүй нилээн удсаны эцэст "Хэин аа чи жирэмсэн юм уу"

"Чи аав болсон хайраа" миний хариуд Бэкхён ширээний ардаас чихэвчээ ч тайлалгүй шууд босон наашлахад шалан дээр Чанёолын утас чихэвчтэй хамт газардсан юм.

Чанёол бидний хүүхдийг ирээдүйд төлбөрийн чадамжтай болохоор шинэ утас авхуулна гэж хоног тоолон суугаа.

Flashback end*

"Та хоёр үнэхээр тустаа гарахгүй юмуу, нарийн юмаа" Чанёол ярвайн хэлэх бол Бэкхён түүний дагз руу гусаж аваад "Чи ойлгохгүй тэнэгээ ядаж хүнтэй үерхэж байж л ойлгох байлгүй тэгээд ч бид одоо ч гэсэн тустаа л байна"

Бид жирийн л нэг хороололд жирийн л нэг айлын адилаар амьдарч байгаа. Жижиг биш ч тэгтлээ олон том өрөөнд амьдармааргүй байсан юм.

"Би зүгээр л сайхан гэр бүлийг бүтээх гэж хичээж байна заюу" Бэкхён дахин нэг тэдэнд хэлчихээд миний хажууд ирэн суугаад гэдсэн дээр минь гараа тавив.

Бэкхён "Бид тийм хаана юу байгаа нь мэдэгдэхгүй юунд ашиглах нь ч мэдэгдэхгүй тэр тэнэг том байшин өрөөнүүдээр яах юм. Тэрийг чинь тэгээд миний хайр л цэвэрлэнэ шд. Тэгээд ч хүүхэд минь бас ирээдүйн хүүхдүүд минь том байшинд хаана нь байгаа нь ч мэдэгдэхгүй өрөөндөө утсаа оролдож хүйтэн хөндий өсөж томроосой гэж би хүсэхгүй байна. Энэ чинь бидний бүтээх халуун дулаан гэр бүл болохоос зүгээр нэг хүмүүсийн хамтын амьдрал биш"

"Бууж өглөө" Кай хоёр гараа өргөн түүнд хэлчихээд надтай ойртон суун гэдсэнд минь хүрээд "Гэхдээ энэ ёстой сонин юмаа тэ, яаж ингэж томорч тэгээд бүр дотор нь бүтэн нэг амьдрал бий болж байдаг байна аа"

Энэ удаа Бэкхён түүнийг надад хүрсэнд дургүйцсэнгүй. Өмнө нь Кай миний гэдсэнд гар хүрэхэд тэр гарыг нь цохихдоо миний гэдсэн дээр байгааг нь мартаад давхар намайг цохьчихсон, тэрэндээ хэд хоног гэмшсэн болохоор одоо ингээд томоотой хараад сууж байна.

"Би хэзээ ингээд сууж байх юм болдоо. Энэ хоёр ядаж л намайг бодвол тогтмол бэлгийн амьдралтай тэгэхэд надад тэр нь ч алга" Чанёол санаа алдсаар хэлэхэд Чэн түүнрүү дэр авч шидэв.

Чэн "Чи одоо юу гээд тэнэгтээд байгаа юм. Үерхэл гээд хэлчихэж чадахгүй байна уу тогтмол бэлгийн амьдралтай ч гэхшиг"

"Байнга хийдэг чинь үнэн л биздээ" тэр ч мөчөөгөө өгсөнгүй түүнтэй хэрэлдэж эхлэв.

"Чи угаасаа ийм тэнэг болохоор хүнтэй үерхэхгүй байгаа юм. Хэин чамд хүн танилцуулаа биздээ" энэ удаа Бэкхён нэмэгдлээ.

"Хэиний танилцуулж өгсөн эмэгтэй дажгүй байсан ч ерөөсөө хэд уулзаад л сонирхол минь буурчихсан. Ядаж л худлаа үнэн дэргэд нь байгаад-"

"Секс хийгээд байж болох байж гэж хэлэх гэж байна уу чи" энэ удаа би түүнрүү зэмлэнгүй харан хэлэхэд тэр "Яг наадах чинь"

Би "Битгий хүний зүрх сэтгэлээр тоглож ашиглах талаар яриад бай"

Чанёол "Харин тэгээд л хэлээд байна шдээ, би тэгээд л одоо хүртэл ганц бие явж байна та нар ер нь ойлгож байна уу. Би бусдын төлөө өөрийгөө гаргуунд гаргаж байна"

"Үнэхээр сайхан сэтгэлтэй шүү миний найз" Кай түүнийг шоолсоор толгойг нь илэв.

Нэг л мэдэхнээ гэр чимээгүй болсон байх ба  би орон дээрээ хэвтэж байлаа.

Намайг сэрсэн даруйд Бэкхён хувцаснуудыг минь зөөлөн тайлаад "Хувцастай тухтай амрахгүй байгааздээ, сэрээчих байх гээд тайлсангүй одоо буцаад унт" гэж хэлээд намайг тэврээд хэвтэв.

"Тэд явчихсан уу"

"Тиймээ явчихсан тэд бага зэрэг халцгаасан гэхдээ гайгүйдээ маргааш хоцрохгүй байх"

Маргааш бидний хуримын зураг авалт болно. Тиймээ бид гэрлэх гэж байгаа. Гэдэс минь улам томорч байхад хурдхан шиг хийхгүй бол болохгүй байсан юм.

Бас маргааш гэр бүлийн зураг авхуулна. Хэдий хүсэхгүй байгаа ч ээж шинээр хамтран амьдрагчтайгаа намайг танилцуулна гэсэн. Тэр урьдынхаасаа арай дээрдсэн ч хүйтэн хөндий хэвээр. Гэхдээ л богинохон, захиргаадсан янзтай зурвас бичдэг ч тэр дундаас би надад санаа зовж буйг нь мэдэрдэг юм.

"Хөөрхөн харагдаж байна" хувцас солих өрөөнд би нүүрээ будуулан сууж байхад хойно ээжийн дуу гарав. Би эргэн харахад тэр миний төсөөлж ч байгаагүй хүнтэй хамт зогсож байсан юм.

Тэр урьд  урьдныхаа залуучуудаас хэдэн мянга дахин өөр хүнтэй зогсож байсан. Бага зэрэг мяраалаг гэхдээ дулаахан харцтай, ээжийн үеийн юм уу гэмээр ахтай.

"Танилц би түүнтэй хамт амьдарч байгаа ер нь амьдарсаар байх байх" тэр нэг эв хавгүй хэлчихээд дараа нь хоолойгоо засан ойртож ирээд гэдсийг минь илэв.

Ээж "Их томорчихжээ, нуруу нь өвдөж байна уу томроод эхлэчихсэн бол одоо байнга өвдөж эхэлнэ дээ"

Тэрхэн үед би яагаад ч юм ээжийг өрөвдөх шиг болов. Надад одоо анхаарал тавих олон хүн байгаа ч түүний хувьд ээжийн хувьд гэдэс нь томроод яг хэцүү байсан үед орь ганцаар хоцорсон гэж хэлж байсан үе. Анхаарал тавиад халамжлах хүнгүй энэ хүнд үеүүдийг давсан гэж бодохыг зэрэгцээ нүд минь бүрсийгээд эхлэх нь тэр.

Ээж сандарсаар "Хөөе бие чинь өвдөөд байгаа юм уу"

"Тэр зүгээр л сэтгэл нь хөдөлж байна" энэ удаа ээжийн нөхөр болох хүн түүнд хэллээ.

Би буруу таниагүй л бол тэр энэ удаа зөв хүнээ сонгосон байна. Түүний харц Бэкхёныг надруу яаж хардаг тэр харцтай тун чиг ижил байсан юм. Эцэст нь тэр ч бас энэ олон жилийн ганцаардлын эцэст хайраа олжээ.

Жирэмсэн болоод ч тэр үү эсвэл хүнээр хайрлагдаж байгаа болоод ч тэр үү би өөрийнхөө туулж ирсэн өнгөрснөө их л хайрладаг болсон. Эцсийн эцэст туулж өнгөрүүлсэн бүхэн минь одоогийн энэ аз жаргалын үүдэнд авчирсан болохоор.

"Одоо бие биерүүгээ ойртоод зогсоорой" зурагчнийг хэлэхэд Бэкхён өөдөөс минь харан инээмсэглээд хамраа миний хамартай шүргүүлэн ойртон зогсов.

"Чамайг ээжтэйгээ сайхан харилцаатай байхыг харах сайхан байна" түүний шивнэсэн үгсэд би инээмсэглээд "Чамайг хадам ээжтэйгээ сайхан харилцаатай байхыг харах ч бас сайхан байна"

Миний хэлсэн үгсэд бид хоёр хоёул инээж харин зурагчин бидний чин сэтгэлийн инээмсэглэлийг кадрт буулгаж авлаа.





A/N: Он удаан жилийн дараа өгч буй Special . Ингээд бичвэр минь бүр мөсөн дуусаж байна аа. Хамт байсан та нартаа баярлалаa сайхан баярлана шүү❤️

Continue Reading

You'll Also Like

3.2M 187K 77
Nobody ever loved him; she was the first who loved him. He did not have a family and then one day she entered into his life and became a world for h...
3M 195K 89
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
435K 24.1K 17
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...
2.4K 252 7
Өөрийгөө омега гэж мэдсэн тэр мөч... Намайг омега болохыг мэдрүүлсэн тэр эр.. яг одоо өмнө минь зогсож байна. ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зох...