Banana Boy 2 [completed]

Por lunareyesfictions

97.1K 13.1K 2.5K

Сайхан цагаа дурсаад сөжү авч уух уу? Más

Chapter zero: Санасан сэтгэл
Chapter one: Хачирхалтай л юм
Chapter two: What is the problem?
Chapter three: Тэр намайг хуурч байна
Chapter four: Салцгаая
Chapter five: Шархалж байна.
Chapter six: Танилцах үдэшлэг
Chapter seven: Нулимс
Chapter eight: Тэвчихгүй нь.
Chapter nine: Миний найз залууд битгий хүр!
Chapter ten: Согтуу цэцэг
Chapter eleven: Гэнэтийн бэлэг
Chapter twelve: И Тэюуны найз бүсгүй
Chapter thirteen: Осол
Chapter fourteen: Хүүхэлдэй Сэүн.
Chapter sixteen: Хадам
Chapter seventeen: Хүүхэд
Chapter eighteen: Зураг
Chapter nineteen: Жаргалтай байгаарай
Chapter twenty: Миний залуу
Chapter twenty one: Боож ална
The End of the Story
Special
Talk with...

Chapter fifteen: Жүхёны үерхэл

3.3K 544 80
Por lunareyesfictions

Жэхён: Сохён аа чи ингэж болохгүй ээ.

Сохён: Намайг үнэхээр уучлаарай, найз минь. Би чамтай хамт байж яагаад ч чадахгүй нь. Өөр сайн охинтой учраад түүндээ бүх хайраа зориул. Дэргэд минь байж үргэлж тусалж дэмжиж байсанд баярлалаа.

Жэхён: Үнэхээр бид байх боломжгүй гэж үү?

Би: ХӨӨЕ! ТА ХОЁР ЯМАР ДРАМАНД ТОГЛООД БАЙГАА БИШ ДЭЭ. ЮУНДАА УЯНГАЛААД БАЙГАА ЮМ? БИ ӨЛСӨӨД БАЙНА.

Жэхён: Хүмүүсээ, би салах ёсоо нэр төртэйгөөр хиймээр байна за юу?

Тэюун: Жүхён ямар азаар надад найз хөвгүүний чинь талаар эрт хэлсэн юм. Түүний ачаар л Жэхён чи өдий зэрэгтээ явж байгаа шүү. Сээтгэнүүр золигийн хоёрдох удаагийн хаягдсан түүх болж байх шив.

Жэхён: Адилхан юм байж.

Би: И ТЭЮУН БИ ӨЛСӨӨД БАЙНА!

Тэюун: Манай Жүхён өлсөж байна гэнэ. Хоол идэхээр нисэцгээе.

Жэхён Сохёнд хаягддаг гунигт түүхээс хойш бид хэд одоо л нэг уулзаж байгаа юм. Манай Сохён угийн шулуун шударга хүн болохоор үнэнээ хэлээд ойлгуулахыг хичээж байх шиг. Гэхдээ Жэхён манай Сосогоор дутахгүй ээ. Ямар сайхан залуу билээ дээ.

Тэгээд ч ийм хурдан сайн болно гэж юу байх вэ. Хэрвээ үерхсэн бол удахгүй салчих байсан даа. Үерхэж, салаад л амьдардаг хорвоо юм чинь. Амьдраад л байна шүү.

Тэюун: Жүхён аа?

Би амаараа дүүрэн хоол чихчхээд Тэюун руу харав.

Сохён: Өлсөхөөрөө манай Жүхён хүн алж мэднэ. Тэюун аа яг одоо олзоо идэж байгаа бар гээд л ойлгочих. Жүхён өлсөх, өвдөх бүрт аашийг нь тэнгэр ниргээсэй гэж боддог.

Жэхён, Тэюун хоёр чанга чанга инээгээд ундаагаа уух нь тэр.

Би: Хөөе, ингэж байхаар хурмаст тэнгэрийн хорон сүнс рүүгээ яв. Над руу хаана байна гэж зурвас явуулаад байна.

Жэхён: Залуусаа, уучлаарай би явах болчихлоо. Манай нэг найз эрүүлжүүлэхэд орсон гэнэ ээ. Батлан даагч хэрэгтэй юм байх. Энэ хүн намайг амар тайван амьдруулахгүй нь ээ.

Жэхён ч яаран гарсаар бид гурав үлдэх нь тэр.

Би: Мартсанаас Тэюун аа, Жонни Юна хоёр юу болж байна? Би ойрд Жоннитой яриагүй.

Тэюун: Манай хүн амжилттай яваа л гэсэн. Бараг бид хэдээс хамгийн эрт үрийн зулай үнэрлэж ч магадгүй.

Би: ЮУ? ЮНА ЖИРЭМСЭН ЮМ УУ?

Тэюун: Үгүй ээ, юу гэж дээ. Бид хэдтэй ярихаараа тэдэн ч хүүхэдтэй болно, тэгж ч өсгөнө гээд нэг их том хүн суудаг биз дээ.

Сохёны утас дуугарахад дэлгэцэн дээр нь Бэкхёны малийсан зураг гарч ирэх нь тэр.

Би: Хар хүн дээрээ оч. Алив хурдан яв. Чиний өмнөөс би бачуурчихлаа. Яасан ч хартай юм.

Сохён: Байна уу? Хайр нь очиж явна. Миний хайр яасан юм? Намайг санаад байгаа юм уу? Би ч гэсэн хайртай. Үнсье. Чамдаа хайртай....

Сохён утсаар ярьсан чигтээ бид хоёр луу даллаад гаран явав. Муу хоёр романтик хогуудад атаархчихлаа.

Би: Тэюун аа үнэнээр нь хэлээрэй. Жэхёнд хэцүү л байгаа биз дээ?

Тэюун: Үнэндээ жаахан хэцүү нь ч хэцүү байгаа л даа. Хэд хоног тасарч унатлаа уусан. Сохёнд л хэлээгүй болохоос сэтгэл нь их шархалж байгаа. Гэхдээ хүн хайртай нэгэнтэйгээ хамт байх хэрэгтэй гэдгийг мэддэг болохоор өөрийгөө барих гэж их л хичээж байгаа цаадах чинь.

Би: Чиний хувьд? Чиний хувьд тэр талаар юу гэж боддог юм?

Тэюун: Чи ч гэсэн хуучин найз залуудаа хайртай хэвээрээ биз дээ. Тэрийг би мэднэ ээ.

Би: Ю..юу?

Тэюун: Үнэхээр аль сонголт нь чамайг илүү жаргалтай байлгахыг бодож үзээрэй. Би шийдвэрийг чинь хүндэлнэ ээ.

Би: Тэюун аа чамаас гуйх зүйл байна.









================









Сэүн: ЮУ? ЖҮХЁН ҮЕРХЭЖ БАЙГАА ГЭНЭ ЭЭ? БИТГИЙ ТОГЛООД БАЙ Л ДАА, БЭКХЁН!

Бэкхён: Юу болсныг мэдэхгүй ч үнэхээр тэд үерхэж байгаа юм шиг байна. Сохён ч бас тэгж байна лээ. Жүхён чамаас бүр мөсөн харилцаагаа таслахыг хүссэн гэсэн. Өнөөдөр Жүхён Тэюунтай хөтлөлцчихсөн явж байсан гэж Сухо надад хэллээ. Тэгээд Жүхён та хоёрыг салчихсан юм уу гэж баахан шалгаалаа шүү. Надад баярлаж яв.

Сэүн эмнэлгийн доод давхраас өрөө рүүгээ орон орон дээрээ дээш харан хэвтэв.

Сэүн: Үнэхээр намайг орхичихлоо гэж үү? У Сэүн тэнэг новш, адгийн амьтан. Бурхан минь....

Сэүн утсаа аван Жүхён рүү зурвас бичих нь тэр.

Сэүн: Үнэн юм уу?

Хэсэг хугацааны дараа Жүхёнаас хариу ирэв.

Жүхён: Юу үнэн юм уу гэж?

Сэүн: Чиний үерхэл...

Жүхён: Мэдчихсэн юм уу? Тийм ээ, би Тэюунтай үерхэж байгаа.

Сэүн: Уулзаж болох уу?

Жүхён: Би завгүй байна.

Сэүн: Чамд надад хэлэх үг байхгүй юм уу?

Жүхён: Юу хэлэх ёстой гэж?

Сэүн: Би чамд хайртай.

Жүхён хариу илгээсэнгүй. Сэүн орондоо хөрвөөж хэвтсээр шөнө ч олигтой унтаж чадаагүй юм. Тэр маргааш эмнэлгээс гарах болохоор бүх зүйлийн учир утгыг тайван эргэцүүлэхийг хичээнэ. Бүх зүйлийг өөрийнхөө нүдээр харж байж итгэнэ гэж өөртөө амлаад Сэүн унтах гэж оролдов.

Өмнө нь Жүхён түүнээс болж яаж шаналсныг тэр одоо л ойлгох шиг боллоо. Бие биедээ хайртай шүү дээ тэд чинь. Өсвөр нас нь ч дуусаагүй хүмүүс.

Өдөр нь Сэүн гэртээ ирээд шууд л хувцсаа солин Жүхёны сургууль дээр ирэв. Орох үгүйдээ эргэлзэж мөн анги нь ч хаана байдгийг мэдэхгүй болохоор гадаа нь хүлээхээр шийдлээ.

Цаг орчмын дараа сургуулийн үүдээр Жүхён гарч ирсэн ба тэр Сэүнийг модны ард нуугдсан байгааг анзаарсангүй. Гэхдээ тэр ганцаараа байлаа.

Сэүний сэтгэл бага ч болов тайтгарах нь тэр. Тэгээд Жүхён чихэвчээ зүүгээд гэрийнхээ зүг рүү алхаж эхлэв. Сэүн ч араас нь зөөлөн зөөлөн алхаж дагасаар тэр хоёрын үргэлж орж ирдэг байсан дэлгүүрт ирэх нь тэр. Жүхён дотогш ороход Сэүн ч бас удалгүй хойноос нь орлоо.

Жүхён ээжийнхээ захисан зүйлийг авах гэж орсон болохоор дургүйхэн орсон юм. Өмнө нь яаж доромжлууллаа даа.

Худалдагч: 7800 вон. Манайх карт унших боломжгүй байгаа. Бэлэн мөнгөөр тооцоогоо хийгээрэй.

Өмнөх худалдагч байхгүй байсанд Жүхён дотроо баярлаад түрийвчээ ухтал задгай мөнгө нь хүрэхгүй байв.

Сэүн: Үүнээс авчих.

Жүхён: С..Сэүн

Жүхёныг хажуу тийш эргэн харахад Сэүн бүхэл мөнгө барьчихсан зогсож байлаа. Хаанаас гараад ирэв гэж гайхаж байтал Сэүн түүнийг татсаар дэлгүүрээс гарав. Тэр хоёр гарч ирээд юу ярихаа мэдэхгүй хэсэг зогслоо.

Жүхён: Хөл чинь гайгүй юу?

Сэүн: Үнэхээр надад боломж өгч болохгүй юм уу?

Жүхён: Ахиад хэд хоног хэвтэхгүй яасан юм. Бүрэн эдгэрээгүй бол сэд-

Сэүн: Би чамд хайртай. Намайг битгий орхиоч дээ. Үнэнийг хэлэхэд би чамгүй амьдралаа төсөөлж ч чадахгүй нь.

Жүхён: Тэр үед ч гэсэн надад ингэж санагдаж билээ. Би ч гэсэн чамгүй амьдралаа төсөөлж чадаагүй, Сэүн.

Сэүн: Жүхён аа, би ойлгосон. Чамд ямар хэцүү байсныг ойлгосон болохоор надад ахиад ганцхан удаа л боломж олгооч дээ. Би чамд хайртай. Энэ хайр. Би чамайг орхиж чадахгүй ээ. Чи миний хувьд миний бүх зүйл, Ха Жүхён.

Жүхён: Хар толбо арилдаггүй юм У Сэүн.
Хэчнээн хичээсэн ч энэ миний хувьд толбо хэвээрээ л байна...

Seguir leyendo

También te gustarán

36.8K 1.8K 9
Миний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...
55K 4.9K 18
"24 нас гэдэг мэдэх зүйлээ мэддэг болчихсон, үзэх юм аа хангалттай үзчихсэн нас. Харин 18 насны тухайд та юу гэж бодож байна?" У Сэүн гэх 24 настай з...
148K 3.5K 50
When your PR team tells you that we have to date a girl on the UCONN women basketball team and you can't say no to it... At first you don't think too...
2.8K 154 8
Жич: Энэ өгүүллэгт сүнс сүүдэр буг чөтгөр гэхээс илүү бидний амьдралд тохиолдож байдаг зүрх шимшрүүлсэн айдсыг харуулахыг зорьсон болно... Хэрвээ нам...