The End of the Story

3.2K 429 51
                                    

Сэүн: Ямар нэг зүйл болоо юу?

Жисү: Жүхён байх нь ээ, чи?

Би: У Сэүн шиг л харагдаагүй байх.

Жисү: Чамаас гуйх зүйл гараад Сэүн аа, надтай түр уулзаж болох уу?

Сэүн толгой дохиод намайг тэнд нь үлдээгээд явчих нь тэр. Бурхан минь, ахиад л өнөөх хачин хар бараан дурсамжууд хуралдаад эхлэх чинь ээ. Цээжин дотор бөмбөг тэсрээд ч байгаа юм шиг мэдрэмж төрнө. Үнэхээр би түүнийг уучилсан нь зөв зүйл биш байсан юм уу? Тэр одоог хүртэл Жисүгээ гэсээр байгаа гэж үү?
Надад хариулт хэрэгтэй байна. Өнөөдөр би түүнээс хариулт авах болно. Тэр надад анх салж байхдаа шалтгаанаа ч хэлээгүй, одоо ч гэсэн үүнийхээ талаар цухуйлгахгүй байх.
Гэхдээ юу ч болсон, хэчнээн би шаналж магадгүй ч хариултыг нь олохгүй бол болохгүй нь.

Сэүн түүнтэй сургуулийн наана байдаг сандал дээр очин суух нь тэр. Надад түүнийг хүлээх шалтгаан байсангүй. Шууд л гэр лүүгээ харихаар хурдан хурдан алхаж эхлэв.



...


Сэүн: Юу болсон юм?

Жисү: Чиний амиа тавих гээд байдаг бүсгүй чинь энэ охин юм уу?

Сэүн: Хараад мэдсэн бол яамай даа.

Жисү: Өвөө маань өнгөрчихсөн.

Сэүн: Би очиж хүндэтгэл үзүүлнэ ээ. Надад их сайн байсан юм чинь.

Жисү: Чамайг өөрийн мэдэлгүй хорьж байсанд уучлаарай. Би чамайг над дээр буцаад л ирэх гэж бодсон.

Сэүн: Энэ талаарх яриа маань аль эрт дуусчхаагүй юм уу? Чи ч хайртай хүнтэй, би ч хайртай хүнтэй. Найзууд хэвээрээ л үлдье.

Жисү: Би чамайг ямар над дээр эргээд ир гэж тулгасан биш дээ. Анхнаасаа найз охинтой байсан гэдгээ хав дарсан нь хэн билээ дээ.

Сэүн: ...

Жисү: Энийг л хэлэх гэж ирсэн юм, тэгвэл баяртай.

Сэүн: Баяртай.


Жисүг явсны дараа Сэүн эргэн Жүхёныг нүдээрээ хайтал тэр сургуулийн эргэн тойронд байсангүй. Аль хэдийн явчихжээ гэж дотроо бодоод Сэүн анги руугаа орж бэлтгэлээ давтав.

Бэкхён: Нөгөөхөө хаашаа гээчхээд ганцаараа явж байгаа юм? Арай манай хөөрхөн үнэг танай ангийнхныг уургалах гээд гүйчихсэн юм биш биз дээ? Аргатай л хүүхэн шүү дээ Жүхён чинь. Мэдээтэй л яваарай.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now