Chapter fourteen: Хүүхэлдэй Сэүн.

3.3K 492 64
                                    

Сэүн: Ха Жүхён, чи ингээд явах гэж байгаа юм уу?

Би: Тэгвэл чамайг хараад, асраад, халамжлаад үлдэх гэж үү?

Сэүн: Яг наадахыг чинь хэлэх гэж байсан юм! Би өвдөөд байна Жүжү. Намайг эмчил. Намайг асар.

Би: Бурхан минь, чи үнэхээр хүн мөн үү?

Сэүн: Би чинь хүн биш У Сэүн. Дээрээс нь нэмээд зөвхөн Жүхён гэдэг төрөл зүйлийн хүн сонирхоно.

Би: Тэнгэр ниргээсэй.

Сэүн: Хэрвээ тэгвэл чи бурхныг очоод багалзуурдаж алах биз.

Би: У СЭҮН! ЧИМЭЭГҮЙ БОЛ!

Сэүн эмнэлэгт хэвтээд яг хоёр хонож байлаа. Түүн дээр ирж цаг заваа барахгүйг хичээсэн ч үнэхээр чадахгүй нь ээ. Ямар сайндаа л Бэкхёны зараалаар явж байна гэж худал хэлэх вэ дээ. Ха Жүхён, чи яг галзуурч байгаа байх. Тэр чамайг шархлуулсан өөдгүй залуу. Тиймээс дүрмийн дагуу хаяад явах ёстой биз дээ?

Сүүлийн хоёр хоногийн турш тэнэг юм шиг энэ асуултыг өөртөө тавилаа. Сэүнтэй ийм харилцаатай байгаа болохоор Тэюуны зурвас, дуудлаганд олигтой хариу ч өгөхгүй байгаа. Тэюуны буруу биш юмсан. Би гэдэг тэнэг хүн л энэ асуудлыг хурцатгачих шиг боллоо.

Сэүн: Хөөе, юу бодоод зогсчхов? Ирж намайг бүүвэйлж өгөхгүй юм уу?

Би: Бурхан минь, би чиний ээж үү?

Сэүн: Манай ээж солгой шүү дээ.

Би: ТЭГВЭЛ ҮГҮЙ ГЭЖ БАЙНА.

Сэүн: Чи надад дуу дуулж өгдөг л байсан биз дээ. Өөдгүй охин бэ?

Сэүн орон дээрээ цаашаа хараад хэвтчих нь тэр. Энэ муу их даварч байна шүү. Энэ мэтийн жижигхэн цэцгэнд дарлуулна гэж юу байх вэ дээ. Гэхдээ л үнэрт нь согтчихоод байна. Халаасан дотор утас дуугарахад Сэүн нааш эргэж хараад хөмсөг зангидах нь тэр. Сэүний миний ч таамагласан хүн буюу царайлаг Тэюун маань залгаж байв. Би ч албаар Сэүний хажууд жүжиглэж дэггүйтэхээр шийдээд утсаа авлаа.

Би: Байна уу?, царайлгаа...

Тэюун: Ю..юу? Х..хаана байгаа юм? Завтай бол уулзах уу?

Би: Би Согчу дүүргийн эмнэлэг дээр хүн эргэх гээд ирчихсэн байна. Одоо бараг болчихлоо. Танай гэртэй ойрхон юм чинь чи хүрээд ирж чадах уу?

Тэюун: Тэгвэл хорин минутын дараа уулзъя.

Утсаа тасалсны дараа би албаар "Ойлголоо, хайраа" гээд хэлчхэв. У Сэүн намайг яаж харддаг байсан шигээ царай гаргана.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now