Chapter five: Шархалж байна.

4.4K 635 206
                                    



[-Энэ хэсэг та бүхний хайрт Сэүний талаас бичигдэж байгаа шүү]





Жүхёны нүдэнд нулимс хуралдан түүнийгээ их л барьж ядаж байгаа бололтой хэцүү харагдсан юм. Энэ үед зүрх минь өөрийн эрхгүй л хатгаж өвдөв. Би түүнийгээ шархлуулчихлаа.

Түүнд итгэл төрүүлчхээд, түүнийг өөртөө сайн болгочхоод би энэ удаад өөрөө өөрийнхөө тэнэг сонголтоор түүнийгээ гомдоочихлоо.

Чи ч новш юм даа У Сэүн.

Жүхён: Салцгаая.

Энэ үг чихэнд минь ахин дахин цуурайтан сонсогдох нь тэр. Жүхён үнэхээр ийм шийдвэр гаргах ёсгүй. Гэхдээ шийдчихэж. Хүлээцтэй, наанаа нялх юм шиг аашилдаг ч гэлээ цаанаа их ухаалаг сайн охин.

Хог гэж тэр үед би яагаад Жисүг үнсчихсэн юм бол?

Жисүгийн хэвтэж байгаа өрөөнд ирэхэд түүний аав болон манай аав нар ирсэн байлаа. Ер нь бол Жүхён бараг л хэлчихсэн. Манай зуслангийн хөрш, миний хуучин найз охин Пак Жисү.

Аав: Сэүн хүү минь, Жисүгээ цаашдаа сайн асарч байгаарай. Маргааш эмнэлгээс гарах болсон.

Жисүгийн аав: Сэүн хүү ч их мундаг шүү. Жисү маань ийм сайн найзтай байх гэж.

Үнэндээ би Жүхёны талаар найзууддаа л хэлсэн болохоос биш гэрийнхэндээ хэлээгүй ээ.

Жисү: Баярлалаа Сэүн. Үнэхээр төвөг удчихлаа. Хичээлийнхээ хажуугаар хамт байж тусалсанд их баярлалаа.

Бидний аавууд гарсны дараа тэр ийн хэлээд хацар дээр минь үнсэх нь тэр. Үнэндээ... энэ удаад ямарч мэдрэмж алга. Зүрх яг л хэвийн цохилж тэр үеийнх шиг мэдрэмж төрөхгүй байна.

Жисү: Үнэндээ Сэүн, хоёулаа буцаад нийлж болохгүй гэж үү? Хоёулангийнх нь салсан шалтгаан ердөө л жижигхэн маргаан шүү дээ. Чи ч гэсэн намайг бэртсэнийг дуулаад хүрээд ирсэн. Одоо хоёулаа хамтдаа байцгаая, гуйя.

Сэүн: Б...би явлаа. Утсаар яръя.

Үнэндээ Жүхёнд Бээжин явлаа гэж худал хэлдэг өдөр Жисү хөлөндөө бэртэл аваад шууд мэс засалд орсон юм. Найзууд маань энэ талаар надад дуулгаж би ч тэр даруй түүн дээр очсон. Тэгээд л би Жүхёнд үнэнээ хэлэхээс айсан юм. Тэгээд л, тэгээд л худлаа хэлчихсэн.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now