Banana Boy 2 [completed]

By lunareyesfictions

97K 13.1K 2.5K

Сайхан цагаа дурсаад сөжү авч уух уу? More

Chapter zero: Санасан сэтгэл
Chapter one: Хачирхалтай л юм
Chapter two: What is the problem?
Chapter three: Тэр намайг хуурч байна
Chapter four: Салцгаая
Chapter five: Шархалж байна.
Chapter seven: Нулимс
Chapter eight: Тэвчихгүй нь.
Chapter nine: Миний найз залууд битгий хүр!
Chapter ten: Согтуу цэцэг
Chapter eleven: Гэнэтийн бэлэг
Chapter twelve: И Тэюуны найз бүсгүй
Chapter thirteen: Осол
Chapter fourteen: Хүүхэлдэй Сэүн.
Chapter fifteen: Жүхёны үерхэл
Chapter sixteen: Хадам
Chapter seventeen: Хүүхэд
Chapter eighteen: Зураг
Chapter nineteen: Жаргалтай байгаарай
Chapter twenty: Миний залуу
Chapter twenty one: Боож ална
The End of the Story
Special
Talk with...

Chapter six: Танилцах үдэшлэг

4.4K 600 186
By lunareyesfictions

Би Сэүнтэй ахиж холбоо бариагүй яг гурав хонож байлаа. Сэүн ч над руу ямар нэг зүйл бичээгүй. Би түүнд салъя гээд хэлчихсэн. Ер нь бол бид одоо салсан хүмүүс. Өнөөдөр орой манай сургуулийн танилцах үдэшлэг болох гэж байгаа. Сэүнийг мартах гээд үз гуйя Ха Жүхён.

Үргэлж түүнийг бодоод шаналаад яваад байж болохгүй биз дээ? Хуучин шигээ л байя даа. Ер нь ахиад үерхдэг ч юм уу. Энэ амьдрал чинь ганцхан У Сэүн биш биз дээ?

Сэүн над дээр ирсэн цагт чинь би өөртэйгөө аль ойр байсан эр хүйстэй хүнийг нүүрэн дээр чинь үнсэх болно доо. Гэхдээ л Сэүн бид хоёр салчихсан гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна. Сэүнийг бодохгүй байх хэрэгтэй.

Гэхдээ...гэхдээ...гэхдээ...

Сэүн бодогдоод байна. Түүнийг надаас салгаад өгөөч гуйя.

Сохён: Өнөөдөр хөөрхөн болцгооё. Тэр хоёр өөдгүй амьтдыг бодох хэрэггүй. Эрэгтэй найзуудаа зөв сонгож чадаагүй хоёулангийнх нь л буруу. Шаналахгүй байя. Ахиж Сэүний талаар битгий бод.

Би: Чиний хувьд долоон жил хайрлачхаад тавиад явуулна гэдэг амаргүй л байх.

Сохён: Үгүй дээ. Хайр дурлалд цаг хугацаа хамаагүй байдаг юм. Сэүн яг чамтай адил нууцхан үерхэл, хайр дурлалдаа эргэлзсэн байх. Гэхдээ тэр чамаас уучлал гуйгаад, эргээд нийлэхийг хүсвэл чи яах уу?

Би: Надад тийм чадал алга даа. Чи мэднэ шүү дээ, би хүнд нэг л удаа итгэж, нэг л хайрладаг. Хайрласан хайрыг минь уландаа гишгэчихсэн түүнд ахиж зүрхээ өгөх зориг алга.

Сохён: Өнөөдөр чи минь өөр нэг сайн залуутай учраасай. У Сэүн муу новшийг харамстал нь амьдар.

Би: Харин л дээ. Надад өөр нэгэн хэрэгтэй юм болов уу...

Бид хоёр оройн үдэшлэгтээ нэг их бэлдэж гангалаагүй ч өөрсдийнхөө хувьд шилдэг нь болж чадсан юм.

Би: Сохён аа?

Сохён: Яасан бэ, зүгээр үү?

Би: Жоннигийн найз Жэхён байна шүү дээ...

Сохён: Дугаар асуугаад байсан залуу юу?

Би: Тийм ээ, тэр манай дээд курс юм байна лээ. Нэгэнт л чамайг сонирхоод байсан юм чинь харьцаад үзээч.

Сохён: Ахиад хүрээд ирвэл тэгнэ ээ. Өөр хүн бодож байх л хэрэгтэй юм байна.

Бид хувцаслаж дуусчхаад үдэшлэг болох газар луу явцгаалаа. Угаасаа танилцах үдэшлэг хүн ихтэй байх нь тодорхой байх. Үнэнийг хэлэхэд Сохён бид хоёр нөгөө өөдгүй хоёроос чинь салж сайхан амьдрах гэж энд ирсэн юм. Заавал би хэн нэгэнтэй танилцаж Сэүнд харуулна даа. Харж байгаарай У Сэүн. Би харамсуулах болно доо.

Эргээд ирэх нүүр байвал ирээрэй хонгор минь. Элэг эмтрэм муухай үгсийг чамд хэлээд буцаая.

Хүн ер нь сэтгэл санаагаар унасан үедээ их уран цэцэн болчих юм даа. Шүлэг зохиогч болж яруу найраг бичдэг хэрэг.

Сохён: Хөөрхөн залуучууд байх ч бүгд л сэтгэлд хүрэхгүй байна.

Би: Бён Бэкхён муу новш. Үрийн заяа нь хариасай. Ханийн тэнгэр нь зайлж алга болоод насаараа ганц бие бүтэлгүй царайлж яваарай гэж би Жүхёны аймшигт хараалаар харааж байна.

Сохён: Төрсөн өдрөө энэ жил ганцаараа тэмдэглэх нь ээ.

Би: Би байгаа биз дээ? Найз минь би байхад чи уйдахгүй. Би чамайг Бэкхён шиг яасан ч орхихгүй болохоор чи харин миний дургүйг бага хүргээд уурлуулахгүй л хажууд минь байж бай. Магадгүй би ирээдүйн хань нөхрийг чинь ч олж өгөх хүн байж магадгүй шүү. Надад сөгд мөргө!

Сохён: Хайртай шүү!

Бид хоёрыг инээгээд сууж байтал нөгөө Жэхён гээд Жоннигийн найз нааш ирж яваа харагдав. Бас хэдэн залуус дагуулаад ирж.
Гэхдээ Сэүн байсан бол одоо тэрүүгээр нэг юм болж байгаа даа. Намайг явуулахгүй гэж уурлаад нэмээд Бэкхён байсан бол одоо бид хоёр гэрийн хорионд л хэвтэж байх байсан биз. Гэхдээ тэд тийм ч хартай биш л дээ. Зүгээр л харамлах сэтгэл нь арай ихэдчихээд байдаг юм.

Битгий л дээ. Битгий түүний тухай бодоод бай Жүхён. Чи чадна.

Жэхён: Сайн уу? Гайхалтай, та хоёр манай сургуульд орсон юм уу?

Би: Ю..юу тийм ээ.

Жэхён уг нь их дажгүй хөөрхөн залуу шиг санагдсан. Сохён уулзаад болвол болзоод үзэх хэрэгтэй.

Ганц л төрнө. Сайхан л амьдарчих хэрэгтэй шүү дээ.

Тэр Сохёнд илт сээтэн хаяад байсан болохоор би тэдний голоор орохыг хүссэнгүй. 

Гэтэл нэг их хөөрхөн тормолзсон хоёр нүдтэй өндөр хамартай залуу гар сунгах нь тэр.

ххх: Сайн уу? Танилцаж болох уу?

Би: Ю...юу? Т...тэгье.

ххх: И Тэюун гэдэг.

Яасан ч сайхан айдол шиг царайтай залуу вэ дээ. Хөөрхөн юм аа хөөрхөн юм. Тэр тэнэг У Сэүнээс хангалттай илүү царайлаг юм байна. Тэр тэнэгээс хавь илүү царайлаг юм.

Үгүй ээ Сэүн царайлаг. Үгүй ээ энэ залуу.... хог гэж.

Тэюун: Би хоёрдугаар дамжаа. Инженерийн чиглэлээр сурдаг.

Би: Би энэ жил нэгдүгээр дамжаа.

Тэюун гэх залуу бид хоёр ойр зуурын зүйлс ярьж байх хооронд хосын бүжгийн ая яваад эхлэх нь тэр.

Гэхдээ бурхан минь, У Сэүнийг миний бодлоос гаргаад өгөөч, гуйя. Бодогдоод яг галзуурах нь ээ.

Нэг харахад тэр Жэхён гэдэг залуу аль хэдийн Сохёнтой цуг бүжгийн талбай руу гарсан байлаа.

Амжуулдаг сэргэлэн залуу вэ?
Бён Бэкхёныг бодвол хамаагүй дээр юм. Тэр тэнэг ингээд насны хайраа алдлаа даа.

Тэюун: Хамт бүжиглэх үү?

Түүний асуусан асуулт намайг сандрааж орхив. Бяцхан зүрх маань энэ удаад жаахан хурдан цохилоод ирэх чинь. Угаасаа ямар ч охин байсан ийм царайлаг залуу яриа өдөөд, найзалъя гээд байхад яагаад дургүйцнэ гэж? Бас тэр Жоннигийн найзуудын нэг болохоор надад муу зүйл хийхгүй нь тодорхой. Угаасаа болохгүй бол Жоннид хэлчихнэ шүү дээ.

Манай аварга биетэн Чанёол, Жонни хоёр нийлээд намайг хамгаалбал би чинь тэгээд Брак Обома шиг л хүн явна.

Сандарсандаа болоод юу ч бодоод байгаа юм.

Гэхдээ шинэ хүмүүстэй, шинэ орчинд байна гэдэг тийм ч таатай биш юм байна. Үргэлж Бэкхёны хөгжилтэй зүйлс ярьдаг байсан үе бодогдоод Сэүнийг үгүйлээд санаад байх юм.

Би И Тэюуныг даган очиход талбай дүүрэн хүнтэй байлаа. Сэүн чи одоо юу хийж байна? Өнөөх бүсгүйтэй цуг байна уу? Намайг нэг ч удаа болов бодож байгаа юу?

Тэюун миний бэлхүүсэн дээр гараа тавихад би хүзүүгээр нь муухан гараа оруулав. Сэүнээс өөр хүнийг ингэж байгаагүй болохоор эвгүй юм.

Сэүн аа? Хуучин найз бүсгүйтэйгээ жаргалтай байгаа юу? Сэтгэлийг минь шархлуулан байж худал хэлсэндээ харамсахгүй байгаа юу?

Жаргалтай байвал би яахав дээ. Чамайг л би ганцаархнаа хайрлая. Зүрх зүсэм үг хэлчхээд хэн ч биш мэт намайг мартсан бол хайрласандаа би харамсаж үлдье.

Би чамайг үнэхээр хайрлаж байсан юм шиг байна У Сэүн.

Нүдээ анихад ч чи бодогдоод, нүдээ аниагүй байсан ч чи харагдаад бодохыг хүсээгүй байхад бодолд орж ирээд би зовж бас жаргалтай байна.

Яагаад жаргалтай байгаа юм гэж үү?
У Сэүн би чамайг үнэн сэтгэлээсээ хайрладаг гэдгээ ойлгосон.

Гунигтай ч гэлээ үнэхээр бидний харилцааг би ингээд бүр мөсөн эцэслэж байгаа бололтой.




  =================







Бэкхён: Чи тэгээд үнэхээр Жисүтэй үерхэнэ гэж үү? ЧИ ЖҮХЁНЫГ ЯАЖ ШАРХЛУУЛЛАА ДАА!!!

Сэүн: Тийм ээ, би эргээд Жисүтэй нийлнэ.

Continue Reading

You'll Also Like

54.9K 4.9K 18
"24 нас гэдэг мэдэх зүйлээ мэддэг болчихсон, үзэх юм аа хангалттай үзчихсэн нас. Харин 18 насны тухайд та юу гэж бодож байна?" У Сэүн гэх 24 настай з...
757K 752 1
"I guess I was drawn to you." He smiled brightly before continuing. "Get it? Because you..." "Explaining the joke won't make it funny." She interrup...
55.6K 8.7K 20
KINGS өгүүллэгийн 5-р бүлэг эхэллээ. . .
16.1K 2.5K 23
Хүн анхны хайраа хэзээ ч мартдаггүй гэдэг дээ. Тийм ээ, би чамайг хэзээ ч мартахгүй Харүто. Хязгааргүй их догдлол, тэр хэмжээгээрэй асар их шархыг мэ...