❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.4K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
25-р хэсэг
26-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
30-р хэсэг
31-р хэсэг
32-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1
Төгсгөлийн хэсэг pt2 - end-

24-р хэсэг

537 45 2
By Umin_eul

Эмчийн өрөөнөөс гарахдаа Бэкхён өнгөрсөнд болсон олон зүйлсийн талаар бодлоо. Аримтай өнгөрүүлсэн тэр нэгэн  жаргалтай мөчүүдээ дурсаж байв. Бас тэр түүнд ямар их хайртай байсанг ч санаж байлаа.

Орой гэртээ ядарсаар орж ирэхэд Арим түүнийг үргэлж инээмсэглэн угтаж, дараа нь тэврээд үнсдэг. Түүнийг тэврэхэд үнэртдэг үнэр, бас үнсэхэд амтагддаг амт нь өдрийн турш ажилсан биеийг нь огтхон ч ядаргаагүй болгох аж.

Бэкхён санаж байв. Тэр үеийн Аримыг. Бас тэр үеийг...

//Өнгөрсөнд//

Тэр өдөр Бэкхёны хувьд хэцүүхэн өдөр болж өнгөрсөн юм. Бүхэл бүтэн долоо хоног оройтон байж завгүй ажиллаж байхад шийдэгдэж өгөхгүй нэлээн том хэрэг гарсан юм.

Аав нь өнгөрснөөс хойш Бэкхён компаниа дүүтэйгээ удирдахаар болж түүнд томоохон ачаа ирсэн нь энэ байлаа.

Бэкхён арай хийж ажлаа дуусгаад жолоочоо дуудан гэрийн зүг яаравчлав. Учир нь Арим түүнийг хичнээн оройтсон ч унталгүй хүлээдэг болохоор түүнийгээ ядраахыг хүсэхгүй байлаа.

Гэрийнхээ гадаа ирээд Бэкхён хаалганыхаа кодыг хийх гэж байтал Арим түүнээс урьтан хаалгаа тайлах нь өдөр бүр ирэх цагийг нь мэддэг болсон болохоор л тэр.

Арим: Ирчихэв үү? (Инээмсэглэх)

Бэкхён тийм гэсэн шиг толгой дохиод дотогш ороход Аримын хийсэн хоол хамрыг нь цоргино.

Бэкхён: Унтаж бай гээд байхад.

Арим: Орой ядраад ирж байхад чинь гол цэнэглэгч нь унтчихвал муухай биз дээ

-Өнөөдөр их ядарсан уу?

Арим Бэкхёны хүрмийг өлгөнгөө  ийн асуухад

Бэкхён Аримд эрхлэх аядан хошуугаа унжуулаад толгой дохив.

Арим: Бурхан минь. (Инээх) Ядарсан ч гэсэн хүнд эрхлэхээ сайн мэддэг хүн шүү.

Бэкхён: Чамд эрхлэхгүй бол өөр хэндээ эрхлэх юм?

Арим: "Тийм дээ. Ядарч байгаа хүнийг эрхлүүлж л өгөхөөс." гээд Бэкхёны уруул дээр зөөлөн үнслээ.

Бэкхён: Хоёулаа шууд унтацгаая тэгэх үү?

Арим: Хоолоо яах юм?

Бэкхён Аримын чихэнд уруулаа ойртуулан: Би хоол биш чамайг идмээр байна.

Арим: Муу гаж донтон.

Бэкхён инээгээд: Заза зүгээр унтацгаая аа. Ажил дээрээ хоол идчихсэн болохоор жаахан л хоол идье.

Арим инээмсэглэсээр гал тогоондоо очин Бэкхёнд хоол хийж өгөөд урд нь тавив. Тэгээд хоолоо идэж буй эгдүүтэй нөхрөө харан инээмсэх аж.

Бэкхён хоолоо нэг халбагадах гэснээ болиод Арим руу харан

Бэкхён: Чи өөрөө хоолоо идсэн үү?

Арим: Ммм (толгой дохих)

Бэкхён нэг хөмсгөө өргөөд: Яг идсэн биз.

Арим: ( толгой дохих)

Үнэндээ Арим хоол хийж байхдаа  хэд хэд дотор нь эвгүйрхээд идэж чадаагүй юм. Гэсэн хэдий ч тэр Бэкхёны санааг зовоохыг хүссэнгүй.

[Бэкхён Арим хоёр салахаас хэдхэн хоногийн өмнөх үйл явдал шүү]

Б

экхён хоолоо идэж дуусчих аад аягаа Аримд өгөн өөрөө шүршүүрт орохоор явлаа.

Хэсэг хугацааны дараа Бэкхён нойтон үсээ алчуураар арчсаар гарч ирэхэд Арим аль хэдийн өрөөнд ороод ирсэн байв. Тэгээд гараас нь алчуурыг аван сандал дээр суулгав.

Бэкхён үсээ арчуулангаа: Өнөөдөр юу хийсэн?

Арим: Өчигдөр эхлүүлсэн номоо уншсан. Бас Наёонтой уулзсан.

Бэкхён: Уг нь тийм ч их юм хийхгүй л байгаа юм байна.

Арим: Юу гэсэн үг вэ???

Бэкхён: Үнэндээ чи сүүлийн үед их турчихсан харагдаад байгаа. Үнэхээр хоолоо сайн идэж байгаа юм уу?

Арим: Аан... Тэр...
-Нээрээ би сарын өмнөөс нэг дасгал хийж эхлээд тэрнээс л болсон байх. Би хоол сайн иддэг. Та мэднэ шдээ.

Бэкхён санаа алдаад:  Заавал хийж өөрийгөө зовоох хэрэггүй ээ. Чамайг ямар ч биеийн галбиртай байсан би хайрлана. Тэгээд ч чамд дасгал зохидоггүй бололтой. Бие чинь хөгжих биш улам л турьхан болчхож.

Бэкхён Аримын алчуур барьсан гарыг нь татан өвөр дээрээ суулгаад

Бэкхён:Харж байна уу? Дасгал хийж байгаа гэхэд хэтэрхий сульдаа байна. Өмнө ингэж татахад чи над дээр шууд унаад ирдэггүй байсан одоо харин бие чинь бүүр сулбайчихаж.  Надаас юу нуугаад байгаа юм?

Арим хүзүүгээр нь гараа оруулж тэврээд: Санаа зоволтгүй ээ. Ажлаа л сайн хий. Нуусан юм байхгүй.

Бэкхён өврийг нь ч дүүргэхгүй шахам эхнэрээ гунигтай ширтээд нэг гараараа  хацарт нь хүрэн гүйлгэж эхэллээ.

Бэкхён: Өвдөж болохгүй шүү. Яасан  ч.

Арим инээн Бэкхён уруул дээр үнсээд: Өвдөлгүй амьдарна гэж юу байдаг юм? Ийм хачин зүйл дээр санаагаа зовоох хэрэггүй ээ. Би бие сайтай. Тийм ч амархан өвдчих гүй.

Бэкхён: Тэгсэн ч гэсэн.

Арим: Ойлголоо. Одоо унтацгаая. Ядарсан гээ биз дээ.

//Төгсөв. //

Тэр үед бүх зүйл хэвийн бас юунд ч санаа зовох шаардлагагүй  байж... Бүгд яг хэвээрээ өдөр бүр яг л байдгаараа.

Бэкхён өрөөнд орж ирэхэд Арим орон дээрээ хагас суулттай хүлээсээр л байв. Тэгээд түүнийг орж ирэхийг харчихаад баярласан хэдий ч түүнийгээ мэдэгдэхгүй гэсэн шиг хөмсгөө зангидаад

Арим: Яагаад үргэлж уддаг юм?

Бэкхён: Би тийм ч удаагүй санагдах юм? Тэгж удаан санагдсаныг бодвол өөрөө намайг их л санагалзаж дээ.

Арим өөр тийшээ хараад: Хэн санасан юм? Байнга эмнэлгийн орон дээр өөрөөс тань бас эмчээс өөр хүн харахгүй уйдсан л хэрэг.

Бэкхён: Маргаашнаас надаас өөр царай харах болохоор санаа зоволтгүй.

Арим гэнэт нүд нь гэрэлтээд: Би эмнэлгээс гарч болох юм уу?

Бэкхён: Эмч гарч болно гэсэн.

Арим: Ашгүй дээ. (Гараа дээш өргөх)

-Би дахиж хэзээ ч эмнэлэгт хэвтэхгүй ээ.

Бэкхён Аримын хажуугаар орж хэвтэнгээ: Өвдөхгүй л бол.

Арим: Ингэхэд бид хаана амьдрах юм?

Бэкхён: "Маргааш харнаа. Одоо унт."

Арим: Би тэнд чамтай хоёулхнаа амьдрах юм уу?

Бэкхён: Мэдээж өөр хэнтэй амьдрах юм?

Аримын хацар бага багаар ягаарсаар улайж орхив.

Бэкхён: Ханиад хүрчихсэн юм уу? Яагаад улайгаад байгаа юм?

Арим: Яагаа ч үгүй ээ. Зүгээр. (Хөнжлөө нөмрөх)

Бэкхён Аримыг хэвтсэний дараа нүдээ аньсан хэдий ч түүний  юу хийж байгаа нь төсөөлөгдөж байлаа. Тэр яг одоо бодож байгаа юмнаасаа болоод бараг л халуун чинжүү шиг болтлоо улайж орхисон байна.

Бэкхён: Олон юм бодолгүй зүгээр л унтаач дээ. Чамайг унтахгүй болохоор нойр хүрэхгүй байна.

Арим: Б. Би ю. юу ч бодоогүй.

Бэкхён: Нүүр чинь Хэтэрхий улайгаад байна. Юу бодохоороо ингэж улайдаг юм?

Арим: "Юу ч Бодоогүй юу ч юу ч мэдэв үү." гээд уурлаад цаашаа харчихав.

Бэкхён Аримын эгдүүтэй байдлыг хараад инээмсэглэж, нэг гараараа хөнжилний гадуур тэвэрлээ.

Б/т

Би түүнийг явуулж чадахгүй бол яах вэ?

Юу хийвэл тэр минь үүрд миний хажууд байх бол?

Би чамайг явуулмааргүй байна Хан Арим.

Чамайг алдахаас маш их айж байна.














//Удаан хүлээсэн үү? Бараг өгүүллэгийг минь мартах дөхсөн байх даа. За ямартай ч зав гаргаад шинэ хэсгээ орууллаа. Сайн дэмжвэл дараагийн хэсэг нь хурдан орох болно шүү.

Аа бас шинэ өгүүллэг эхэлсэн байгаа сонирхоод үзээрэй! //

Continue Reading

You'll Also Like

77.7K 13.4K 36
Түүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...
90K 1.9K 10
This is a compilation of stories. These are all my originals. I have not copied any of these. I will update this as much as possible. These are all m...
11K 766 9
Хэрвээ та энэхүү зохиолыг унших гэж байгаа бол юуны түрүүнд Mask🥀 s1-ийг уншаарай. Хэри чамаас өөрийгөө холдуулах тусам бидний зам ахин нийлсээр. Яг...
66K 2.7K 13
ᴡʀɪᴛᴇʀ: ᴊɪɴɪ Их гоё өгүүллэг байгаа шүү ❤️ Үйл явдал: Ээж нь нас барснаар тэрээр Хойд ах нар болон аавтайгаа амьдардаг болжээ. Гэвч ах чинь чамайг э...