❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.6K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
25-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
30-р хэсэг
31-р хэсэг
32-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1
Төгсгөлийн хэсэг pt2 - end-

26-р хэсэг

540 40 4
By Umin_eul

Урсгах нулимсын чинь тоог цөөлөх ийн тулд хийх хамгийн зөв сонголт юу вэ?? Би чамаас холдох уу?? Аль эсвэл....

"Би мэдэхгүй байна. Чамд бүхнийг яаж тайлбарлахаа... Бас чиний өмнө хийсэн нүглээ..."

Арим юу ч илэрхийлэхгүй харцаар түүн рүү ширтэх аж. Түүнд одоо уйлж гомдох ямар ч тэнхэл үлдээгүй нь тэр...

Эмнэлгийн орон дээр толгой нь хүндүүрлэн сэрэхдээ тэрээр өмнө огт бодож байгаагүй зүйлээ хийх талаар бодож эхэллээ. Түүнд одоо энэ бүхнийг тэвчих хангалттай шалтгаан байхгүй.

Бэкхён сандарсаар эмнэлгийн дээвэр рүү хамаг хурдаараа гүйн, дээш гарч, хаалга нүүрэнд тулах хүртэл түүнийг 'өөртөө аюултай зүйл хийгээгүй байгаасай' гэж байн байн залбирч байлаа.

Нэг түлхсэн ч хаалга онгойсонгүй.
Цоожтой болохоор тэр шүү дээ.

Бэкхён галзуу юм шиг хаалгыг нүдэн Аримын нэрийг дуудна...

"АРИМАА ГУЙЯ!!! ХААЛГАА ОНГОЙЛГООЧ!!"

"ГУЙЖ БАЙНА. БИТГИЙ ТИЙМ ЗҮЙЛ ХИЙГЭЭЧ ДЭЭ!! ҮХЭХ ЁСТОЙ БОЛ ТЭР НЬ БИ БАЙХАД ЯАГААД ЧИ ИЙМ ЗҮЙЛ ХИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?"

Хаалга нүдэж зогсох түүнд цаг алдаж байгаа юм шиг санагдсан тул хананд бэхлэгдсэн яаралтай үед ашигладаг сүхийг шилэн хоргыг нь хагалж аваад хаалганы түгжээг цохиж эхэллээ. Түгжээ эвдэрч хаалга онгойход Бэкхён шууд л дээвэр рүү гүйв.

Арим жаахан л хөдлөхөд унахаар зогсож байсан түүнийг үнэхээр их айлгасан юм. Бэкхён түүн рүү дөхөхөд

Арим: БИТГИЙ ОЙРТ!!
- НАДАД ОЙРТОХ ХЭРЭГГҮЙ!! ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА. гэхэд

Бэкхён сандарсаар: Гуйя. Буугаад ир!! Хоёулаа ярилцъя. Аримаа ийм зүйл битгий хийгээч дээ.

Арим: Надад одоо чамтай ярилцах тэнхэл алга. Би дахиад тэвчихгүй нь... (Хоолой нь зангирах) Би... Яагаад заавал би ингэж шаналах ёстой гэж? Би юуг буруу хийсэн болоод ингэж их зовж байгаа юм бэ? сүүлчийн үгээ хэлэхэд Арим аль хэдийн нулимсаа удирдаж чадахаа больсон байв. Сэтгэл дэх шаналал бүрийг нь уусгасан тэр шингэн хацрыг нь зуран урссаар дусална.

Бэкхён түүнд ойртож чадахгүй нь.. Жаахан л буруу үйлдэл хийвэл хайртай эмэгтэй нь үхнэ.

Бэкхён: Бүгд миний буруу... Би чамд энэ талаар аль эрт хэлэх ёстой байсан юм...

Тэр ч мөн адил уйлж байлаа. Ганц шөнийн алдаа нь түүнд ийм их хохирол учруулна гэж тэр зүүдлээ ч үгүй биз.

Арим: Одоо уучлал гуйх хэтэрхий оройтсон гэж айж байна.

Аримын гар суларч барьж буй зүйлээсээ тавихад бие нь агаарт хөвөх ажээ....

//Хоёр өдрийн өмнө//

Бэкхён ажил дээрээ байлаа. Өнөөдөр тэр аль болох эрт харихын тулд төлөвлөсөн ажлуудынхаа чухал гэсэнүүдыг нь хийгээд үлдсэнг нь дараа хийхээр хойшлуулж байлаа.

Ажлын байрнаасаа гарч явах зуур түүний утас халаасандаа чичирхийлэв. Утсаа гаргаж ирэн хартал зурвас ирсэн байх бөгөөд уг зурвас түүний хамаг сэтгэлийг онгичоод хаях шиг болов.

Болохгүй бололтой... Бүхнийг тэвчээд нууцыг задлал гүй хадгална гэдэг бүтэшгүй зүйл юм шиг байна. Би хэтэрхий хулчгар нэгэн юм. Юу ч болсон хамаагүй чамайг л авч үлдэж байвал үнэн илчлэгдсэн ч айхгүйгээр өөдөөс нь тэмцэнэ гэж бодсон.... Энэ бүхнийг даван туулах дэндүү хэцүү юм.

Хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэж мэдэж байсан юм.

Бэкхён жолооны ард суун машинаа асаахад Арим зүгээр л хажуунаас нь түүнийг ширтэж байсан юм.

Бэкхён урагш харсан чигтээ: Хаашаа явж байгааг минь асуухгүй юм уу?

Арим: Далай биздээ. (Цонх руу харах)

Бэкхён бага зэрэг гайхсан хэдий ч түүнийг өмнө нь хэлж байсан амлалтыг нь санаж байгаад бага ч болтугай баярлаж байсан юм.

Бэкхён: Санаж байжээ...

Арим: Амлалт мартагдвал биелэхгүй гэж бодоод өдөр бүр санаж байсан юм.

Хэсэг хугацааны дараа хүрэх газраа очиж машин зогслоо. Бэкхён түрүүлж гаран Аримын талын хаалгыг онгойлгоод түүнийг хоёр гар дээрээ өргөн тэргэнцэр дээр суулгав.

Гадаа хэдий дулаахан ч далайн сэрүүн салхи тэдний арьсыг хайрна. Бэкхён машины ард суудлаас түүнд авсан ороолтоо аваад хүзүүг нь ороов.

Бэкхён: Чамайг ороолтонд дургүй байсныг чинь саначихлаа.

Арим Бэкхён зүг харцаа шилжүүлээд: Би ороолт зүүх дургүй байсан юм уу? гэхэд

Бэкхён толгой дохин: Бага байхад чинь нэг ороолтны материалаас болоод хүзүү чинь аймшигтай улайгаад бас загатнаж байсан тэрнээс хойш чи ороолт зүүх дургүй болчихсон гэж ярьж байсан.

Арим: Тэгвэл энэ ороолт надад харшлахгүй хэрэг үү?

Бэкхён бага зэрэг инээвхийлэн: Тэр үед зүүсэн ороолтны материал л чамд харшилна. Тэрнээс бол чи ороолтны харшилтай гэсэн үг биш.

Тэдний дунд хэсэг чимээгүй байдал өрнөв. Хэн хэн нь хязгаар нь үл харагдах тэнгисийн зүг ширтэж байлаа.

Энэ бүхэн чамд сайхан дурсамж болон үлдэх болов уу?

Бэкхён далай руу ширтэхдээ: Намайг нөхөр чинь гэдэгт одоо болтол итгэж байна уу?

Энэ удаа Арим түүн рүү хараад: Гэнэт яагаад ийм зүйл асуугаад байгаа юм? гэхэд

Бэкхён: Зүгээр л... (Доош харах)

Арим: Чамайг надтай цуг унтаж эхэлснээс чинь хойш би чамайг нөхрөө гэж хүлээн зөвшөөрсөн. -Одоо би чиний эхнэр чи миний нөхөр.

Бэкхён: Хэрэв ой санамж чинь сэргэвэл... Тэр үед юу ч болсон бай энэ бодол чинь өөрчлөгдөхгүй биздээ.

Арим: Сайхан юм хэврэг байдаг. Бидний өмнөх дурсамж сайхан байсан болохоор л би санахгүй байгаа байх. Өмнө нь юу болсон надад хамаагүй ээ. Одоо л сайхан байхад болно. Би шинэ дурсамж чамтай хамт бүтээж байгаа.

Энэ үг чинь надад найдвар төрүүлсэн... Чамайг юу ч болсон надаас холдолгүй үүрд дэргэд минь байна гэсэн сэдэл болсон. Гэтэл үгүй байсан бололтой. Цаг нь ирэхэд чи өөрчлөгдчихнө гэж би яахан мэдэх билээ.

Маргааш өглөө нь Бэкхён урьдын адил ажилдаа явж Арим гэртээ үлдсэн юм.

Өнөөдөр хувийн жолоочтойгоо эмнэлэг орж хэд хэдэн шинжилгээ өгсөний дараа гэр лүүгээ буцав. Гэртээ орж ирээд удаагүй байтал хаалганы хонх дуугарч, 'түүнийг ийм эрт ирмээргүй юм' гэж бодсоор хаалгаа тайлтал өөрийнх нь үеийн байж болохоор эмэгтэй зогсож байв.

Эмэгтэй: Хан Арим... Намайг мэдэхгүй байх л даа. Гэхдээ би чамайг мэднэ.

Санахгүй гэх ёстой юу??

Арим танихгүй эмэгтэй нэрийг мэдэж байгаад бага зэрэг гайхаж байв.

Эмэгтэй: Ярилцах зүйл байна. Орж болох уу?

Арим хэсэг бодолхийлсэнээ: Б.болноо... Ор л доо.
(Зам тавьж өгөх)

Энэ үед Бэкхён дахин нэг зурвас хүлээж аваад бүх ажлаа орхин ум хумгүй гэрийн зүг хурдлав. Үдийн цайны цаг болохоор зам түгжирэлтэй байлаа. Цаг өнгөрсөөр урдах машин нь хөдөлж ядах нь түүнийг бухимдлыг эцэст нь хүргэж байв.

Танихгүй эмэгтэй буйдан дээр тухлан суугаад гэрийг нь ажина. Арим түүний өмнө цай тавихад тэр талархаад

: Тэгэхээр шууд яриандаа орсон дээр байх. Би цаг алдмааргүй байна.

Арим түүний өөдөөс харан суугаад: Тэгдээ. Юу ярих гэсэн юм? гэхэд

Эмэгтэй: Өмнөх амьдралын чинь талаар... Өөрөөр бол... Ой санамжаа алдахаас чинь өмнөхийг..

Арим эмэгтэй рүү хачин харахад
Эмэгтэй бага зэрэг инээвхийлэн: Яасан хачин байна уу? Танихгүй эмэгтэй гэнэт ирээд чиний талаар ярих...
-Гайхах хэрэггүй дээ. Чи намайг таньдаг байсан.

Арим: Юу яриад байгааг чинь нэг л сайн ойлгосонгүй. Би таныг танидаг гэж үү?

Эмэгтэй: Тиймээ. Бүр сайн танина гээч.

Арим: Надад энэ байдал чинь таалагдахгүй байна.

Эмэгтэй: Айгаад байгаа юм уу? Өмнөх амьдралаа санахаас...

Арим: Миний өмнөх амьдрал одоо надад хамаагүй. Ийм хачин зүйл ярих гэж ирсэн бол та буцсан дээр--

Эмэгтэй яриаг нь таслан: Нөхөр чинь чамаас юу нууж байгааг мэдэхийг хүсэхгүй байна уу?

Арим: Ю.юу?

Эмэгтэй: Чи яагаад осолд орсон гэж бодож байна. Бүгд чиний нөхрөөс болсон.

"Тэр чамайг хуурсан..."























Continue Reading

You'll Also Like

79.9K 5.3K 12
Хэзээ ч нийлэхгүй байсан чи бид хоёрын тавилан хүчээр нийлсэн болохоор аз жаргал ирэхгүй биз.
112K 5.7K 20
Гарах гарцгүй сэтгэл хөдлөлийн төөрдөг байшинд хэнийг хүлээнэ вэ?,Юунаас зугтмаар байгаа юм бэ? Бодит байдал гэх энэ зүйлээс үү?...Нэгэнт буцааж боло...
18.6K 1K 9
Хэн ч санаандгүйгээр хэн нэгнийг хуурдаггүй юм.❤️‍🩹 2021 он
129K 9.1K 21
Би-Манай ах луйварчин.. Тэр үүгээрээ бахархдаг. Түүний ганц луйварын эх үүсвэр гол хохирогч нь мэдээж би. Чанёол-Амьдрал сайхан шдэ! Бид ингэж л амь...