❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.4K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
24-р хэсэг
25-р хэсэг
26-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
30-р хэсэг
31-р хэсэг
32-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1
Төгсгөлийн хэсэг pt2 - end-

23-р хэсэг

547 48 1
By Umin_eul

Жина Бэкхёны хүзүүнд шигдэн: Юуны талаар? гэхэд

Бэкхён зүгээр л инээмсэглэн: Чиний даалгасан ослын талаар...

Жина Бэкхёноос холдоод: Ю.юу яриад байгаа юм?

Бэкхён: "Чи тэр ослыг даалгасан биздээ." Бэкхён ийн хэлэхдээ хүйтэн ѳнгѳѳр хэлэх бѳгѳѳд цаанаа Жинаг маш их үзэн ядаж байгаач түүнийг арай хийн тэвчих мэт.

Жина Бэкхёноос холдох гэсэн хэдий ч тэр тависангүй.

Жина: Осол гэхээр... Эхнэрийнхээ ослыг намайг санаатайгаар үйлдсэн гэхгээ юу?

Бэкхён: Чи биш юмуу?

Жина: Б.би яасан гэж тийм юм хийх юм?

Бэкхён: Тэгвэл яагаад сандраад байгаа юм?

Жина: Би сандраагүй.
(ѳѳр тийшээ харах)

Бэкхён Жинагийн толгой ѳѳр лүүгээ хүчээр харуулаад: Над руу хар!

Жина Бэкхёны харцнаас бага зэрэг айх аж.

Жина: Би үнэхээр тэгээгүй.

Бэкхёны уур хүрэн Жинагийн эрүүг хүчтэй базаад: ХУДЛАА ЯРИХАА БОЛЬ! И ЖИНА.

Жина: Ѳвдѳѳд байна. Бэкхён тавиач дээ. (арайхийн хэлэх)

Бэкхён Жинагийн эрүүг хүчтэй тавиад: За яахав. Эцсээ хүртэл үнэнээ хэлэхгүй гэж шийдсэн юм биздээ. Гэхдээ би хэлүүлэх л болно. Хэр удаан тэвчихийг чинь харъя.

Бэкхён Жинагийн хажуугаар түүнийг унагаах шахам мѳрлѳн гараад хаалга руу эргэх гэхэд

Жина хѳндүүрлэх эрүүгээ барьсаар: Чи ганцхан сүрдүүлдэг нь биш гэдгийг санаарай Бэкхён.

Бэкхён эргэж хараад Жина руу хѳмсгѳѳ зангидан харахад

Жина: Чамд ч гэсэн нууц байгаа биздээ. Би унавал чи ч унах болно. Аль хэдийн нэг завинд суучихаад замын дундаас буух гээгүй л байлтай.

Бэкхён: Юу гэх гээд байгаа юм?

Жина инээгээд: "Би эхнэрт чинь бидний хоорондын харилцааг ямар байсаныг хэлвэл яах бол?" гээд Бэкхён руу ойртоод: Эхнэр чинь одоогийнх шигээ чиний хажууд байх болов уу?

-----

Эмнэлэг рүү явах замд Жинагийн хэлсэн үг Бэкхёны тархины энд тэнд дахин дахин цуурайтна. Хэтэрхий багтарсандаа жолоогоо хэд хэд хүчтэй цохиод саяхныг хүртэл амьдарч байсан гэр лүүгээ явлаа. Үнэндээ Бэкхён шууд Арим дээр очмоор байгаач биеэс нь үнэртэх Жинагийн үнэр тавгүйтүүлж байв.

Гэртээ орж ирсэн дариудаа шүршүүрт орохоор ариун цэврийн ѳрѳѳг зүглэлээ.

Хүн гэдэг үнэхээр хачин юм. Анхнаасаа ийм зүйл болно гэдгийг мэдсэн хэрнээ үйлдчихдэг. Хайртай хүн нь ѳѳрѳѳс нь холдохоор л түүнд ямар их хайртайгаа ойлгон алдаж явуулахыг хүсдэггүй. Түүнийг дахин алдахаасаа эмээсэн хэрнээ одоо бол бараг явуулчихсан нь амар мэт.

-----

Бэкхёныг ѳрѳѳнд орж ирэхэд Арим аль хэдийн сэрчихсэн ѳчигдѳр Бэкхигийн авчирсан номыг уншиж байлаа. Тэгээд хаалганы дуугаар түүн рүү харан инээмсэглэх нь Бэкхёныг яг одоо бүх цаг хугацааг зогсоогоод түүнийгээ ханатлаа ширтэхсэн гэх бодлоор дүүргэх аж.

Арим номоо хаагаад: Хаачаад ирэв?

Бэкхён: Ойрхон гарчихаад ирсэн юм аа. (дэргэд нь очиж суух)

Арим Бэкхён руу хачин хараад: Бүхэл бүтэн хоёр цаг алга болчихоод ойрхон гарсан гэнэ шүү.

Бэкхён: "Яасан намайг байхгүйд тэгтлээ санаа юу?" гэхдээ цаанаа л ёжилсон маягаар хэлнэ.

Арим: Хэн санасан гэсэн юм. Би гарч ус уух гэсэн ч ѳѳрѳѳ алхаж чадахгүй болохоор чамайг заръя гэж бодсон юм.

Бэкхён: Ѳѳдгүй эмэгтэй. Нѳхѳртѳѳ ганц удаа сайхан үг хэлж болдоггүй юм уу? Санасан гээд хэлчихэд тэгтлээ их бардам зан чинь чангаагаад байна уу?

Бэкхён сэтгэлээр унаж байлаа. Учир нь Арим дээр ирээд түүнээс сайхан үг сонсож, ядаж л ѳдрийн явдалыг мартах байх гэж бодсон ч түүний хүссэн үгийг тэр эмэгтэйн амнаас сонсох дэндүү хэцүү санагдана. Бэкхён дуугаа хураагаад хагас цаг ѳнгѳрлѳѳ. Ѳдрийн турш унтчихсан болохоор Арим дахиж унтахыг хүссэнгүй. Номоо унших гэсэн ч уйдаад байв. Тэгээд Бэкхён руу хартал тэр утсаа оролдоод сууж байлаа.

Арим: Наадханд чинь тийм сонирхолтой зүйл байдаг хэрэг үү?

Бэкхён: Чамайг бодвол надад гомдоомоор үг хэлдэггүй юм.

Арим: Би чамд ямар гомдмоор үг хэлсэн юм?

Бэкхён чимээгүй л утас руугаа ширтэх аж.

Арим хэрвээ ганцаараа алхаж чадах байсан бол яг одоо Бэкхёны хажууд очоод утсыг нь булааж авах байлаа.

Арим: Би уйдаад байна.

Аримыг ийн хэлэхэд Бэкхён бага зэрэг ёжтой инээмсэглэл тодруулаад

Бэкхён: Тэгээд юу хиймээр байгаа юм?

Арим: Зүгээр л утгагүй ч гэсэн чамайг надтай ярихад би уйддаггүй. Юу ч хийхгүй хоосон хана ширтэх уйтгартай байна.

Бэкхён Аримын дэргэд очин нүүр лүү нь ойртоход

Арим: Яах гэж байгаа юм?

Бэкхён: Чамтай арван минут яривал биеийнхээ хаа нэгтэй үнсүүлнэ гэвэл би чамайг уйдаалгүй ярья.

Арим: Ямар хачин барьцаа вэ?

Бэкхён Аримаас холдоод: За за тэгвэл боль. Харин надад утас оролдож байхад минь битгий саад бол--

Арим Бэкхёны цамцны захаас татан уруул дээр үнслээ. Хэсэг үнсэж байгаад больё гэсэн ч Бэкхён бэлхүүсээр нь гараа оруулан ѳѳртѳѳ наагаад үргэлжлүүлэн үнсэв.

Бэкхён Аримаас уруулаа салгахад Аримын хацар бага зэрэг ягааран аль болох түүн рүү харахгүйг хичээж байлаа.

Арим ѳѳр тийшээ харсан чигтээ: Их удаан үнсэлт байсан болохоор надтай гучин минут яриарай!

Бэкхён инээмсэглэн: Ойлголоо.

~Гучин минутын дараа~

Арим дахиад л сандраад эхлэв. Түрүүний үнсэлийг ѳѳрѳѳ эхлүүлсэн харин одоо түүнд тэгэх зориг байхгүй. Болдог бол Бэкхёныг үнсэхээ мартчихаасай гэж дотроо бодож байлаа. Гэсэн ч энэ нь Бэкхёны хувьд мэдээж таалагдаж байгаа учир юу гэж мартан ѳнгѳрүүлэх билээ.

Бэкхён: Одоо чиний хаана үнсэх вэ?

Арим бодсон нь биелэлгүй Бэкхёны санаж байгаад сэтгэлээр унан доошоо харахад Бэкхён түүний духан дээр үнсчихэв.

Бэкхён: Энэ тийм ч удаан байгаагүй болохоор арван минут л үйлчилнэ шүү!

Арим доошоо харсан чигтээ толгой дохилоо.

Ингэж явсаар нэлээд хэдэн минут ѳнгѳрч нар жарган ѳрѳѳндѳх орчиг бараантлаа.

Бэкхён босон гэрлээ асаагаад

Бэкхён: Би эмчтэй уулзчихаад ирье. Намайг иртэл унтчихалгүй хэвтэж байгаарай.

Магадгүй энэ Аримд боломж юм шиг. Арим Бэкхёныг гарсаны дараа ѳѳрийгѳѳ хѳнжлѳѳр хучаад унтсан дүр үзүүлэхээр шийдлээ.

<><><>

Эмч: Аримын бие тун сайжирч байгаа энэ долоо хоногтоо багтаад эмнэлгээс гарсан ч болохоор байна. Гэхдээ эмнэлгээс гарсан ч хараа хяналтаа алдаж болохгүй.

Бэкхён: За.

Бэкхёныг эмчийн ѳрѳѳнѳѳс гарах гэж байтал эмч дахин дуудлаа. Бэкхён эргэж харахад

Эмч: Арим ослын улмаас хүүхдээ алдсан тиймээс ойрын хугацаанд нѳгѳѳ юмаа хийхгүй байвал сайн байх.

Бэкхён юу яриад байгааг нь эхэндээ ойлголгүй хэсэг эмч рүү чимээгүй ширтэж байснаа юу болохыг нь ойлгоод: А.ан за.
(эмчийн ѳрѳѳнѳѳс гарах)

"""""

Энэ үед Жина хэн нэгэнтэй утсаар ярих аж.

Жина: Чи биздээ. Чи тэр осолыг захиалсан уу?

: (бага зэрэг инээвхийлэх) Мэдчихээ юу??

Жина: "Мэдчихээ юу?" гэнээ. Чи галзуурчихаа юу? Яаж тийм зүйл хийж чаддаг байнаа.

: Чамайг л бодсондоо тэр.

Жина: Хэн тийм зүйл хүссэн юм? Би чамайг ингэлээ гээд чам дээр оччих юм шиг байна уу? Бүх зүйл миний талруу эргэх гэж байхад чамаас болоод сүйрэх гээд байна.

: Тэгвэл би одоо очоод хэргээ хүлээчихэд болох юм байна шдээ. Яагаад уурлаад байгаа юм??

Жина: Би чамаас тийм зүйл хүсээ юу? Хэрэггүй зүйл хийж ѳѳрийгѳѳ сүйрүүлж байдаг чи тэнэг юм уу? (хашгичих)

: Хэлсэн биздээ хайртай болохоор...
Хайртай болохоор чиний тѳлѳѳ юуг ч хийх болно гэж... Дахиж залгах хэрэггүй. Чамд хэрэггүй байж болох ч би ѳѳрийнхѳѳ хувьд чиний тѳлѳѳ хийсэн болохоор одоо надад хамаагүй. (утсаа таслах)

Жина утас тасарсаны дараа ѳѳрийн эрхгүй сѳхѳрч унах нь тэр.

Жина: Тэнэг амьтан. Би чамаас ийм зүйл хүсээгүй шдээ.


































//Энэ мэдэгдэхгүй байгаа нѳхрийг бараг бүгд гадарлаж байгаа байх.  Ямартай ч уншигчид болон воте дардаг хүмүүсдээ маш их баярладаг шүү. Цаашдаа ч ѳгүүллэгийг минь орхилгүй уншаарай.//


Continue Reading

You'll Also Like

77.6K 13.4K 36
Түүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...
1.1M 28.8K 41
While moonlighting as a stripper, Emery Jones' mundane life takes a twisted and seductive turn when she finds herself relentlessly pursued by reclusi...
5.2K 383 12
ⁿᵉʷ "𝗶 𝗷𝘂𝘀𝘁 𝘁𝗵𝗶𝗻𝗸 𝘁𝗵𝗮𝘁, 𝘆𝗼𝘂 𝗮𝗿𝗲 𝘄𝗵𝗮𝘁 𝘆𝗼𝘂 𝗹𝗼𝘃𝗲" ━ in which... gabriella gets hired to be the nanny to chris sturniolo...
90K 1.9K 10
This is a compilation of stories. These are all my originals. I have not copied any of these. I will update this as much as possible. These are all m...