[Completed] The bad main char...

De sei-abcd

312K 22.6K 736

-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёж... Mais

I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
🥺
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVII
XVIII
XIX
XX
XXI
XXII
XXIII
XIV
XXV
XXVI
XXVII
XXVIII
XXIX
XXXI
XXXII
XXXIII
XXXIV
XXXV
XXXVI
XXXVII
XXXVIII
XXXIX
XXXX
XXXXI
XXXXII
/XXXXIII/
😇
🍁
Special chapter

XXX

4.9K 408 5
De sei-abcd

*6 сарын өмнө*

Хятад, Шанхай хот

----Хэин----

Би: Чамайг хараал идээсэй билээ

Миний өөдөөс харан ёжтой гэгчинь инээмсэглэх түүнийг хараад би гаран дахь аягаа шидчихмээр санагдаж байна! Олон нийтийн газар биш байсан бол би хэдийнээ түүнийг болгоод өгмөөр байна.

"Ээе тайван л даа, би зүгээр чиний надад хийсэн зүйлийн чинь төлөө л жоохон тоглосон төдий даанч солонгост жоохон асуудалтай байсан болохоор хэлэхээ мартаад бас яараад явчихсан юм. Би ч бас эх нутагтаа очоогүй удаж байна"

Би: Чамд миний дугаар байдаг байсан биздээ хогийн амьтан минь

"Ийм сүртэй асуудал болсон гэж мэдээгүй шдээ"

Би: Эргүү амьтан, гажиг амьтан, гаж донтой новш, үхээсэй билээ чамайг хараал идээсэй хогийн новш

"хүүе, хүүе алдарт Сун Хэин олон нийтийн газар бүдүүлэг авирлаж болохгүй шдээ, ямартай ч уучлалт гуйя энд таарсан нь чамд бага зэрэг ч гэсэн тайтгарал өгсөн гэж найдъя. Алуулахаасаа өмнө би арилсан нь дээр бололтой" тас тас хөхөрсөөр кафэг орхин гарав.

------------------------

*Одоо*

Хамгийн сүүлийн аяа тоглохын өмнө би тайзны араар олон хүн дундаас түүнийг хайн бараг л 10 минутыг зарцуулав. Гэхдээ олж чадсангүй. Чи ирсэн биздээ? Зөвхөн чамайг л ирсэн байгаасай гэж бүх л тоглолтын турш би хамгийн сайнаараа хичээсэн. Чиний бүтээж өгсөн хүн ямар байнадаа гэж би чамаас асуухыг хүссэн Бэкхён аа.

"Энэ аяыг тоглохынхоо өмнө би нэг зүйлийг хэлмээр байна. Энэ аяыг би нэгэн онцгой хүнд зориулж зохиосон юм. Зөвхөн тэр хүний надад бүтээж өгсөн дурсамж, гэрэлтүүлж өгсөн ирээдүй, түүний миний төлөө хийж өгсөн бүгдийг би сэтгэлдээ дахин дахин сийлж зүрх сэтгэлээ зориулсан. Эргээд харахад тэр хүн өөрөө гайхамшиг, бидний учирсан, учирснаас хойших, хамт байсан мөчүүд гээд бүгд үнэхээр Диваажин шиг надад санагддаг юм. Тийм болохоороо би энэхүү тоглолтоо бас энэхүү аяа #Pradise гэж нэрлэсэн. Одоо энэ тайзан дээр зогсож байгаа би олон жилийн өмнө үнэхээр хоосон нүх байсан гэхэд болно. Тэр нүхийг минь дүүргэж итгэл найдвар, гайхамшгийг бэлэглэсэн чамд баярлалаа.

Тэр хүн надад тэр үед "Чи миний мэдэх хамгийн гайхалтай төгөлдөр хуурч, тийм болохоор хамгийн сайнаараа хичээ би цаашид алхах замыг чинь нээж өгөхөд туслах болно харин хожим нэг цагт алдартай болохоороо тоглолтоо миний нэрээр нэрлээрэй" гэж хэлж байсан. Харин би одоо цаг нь гэж бодож байна. Би түүнийг диваажинтай зүйрлэдэг болохоор ингэж нэрлэсэн юм. Хэрвээ чи үзэж байгаа бол энэ ая дууссаны дараа би чамайг бидний анх уулзсан тэр газар хүлээж байя."

Тоглолт амжилттай дууссан. Бас би түүнтэй уулзсан ахлах сургуулийнхаа 2 давхарын шатан дээр түүнийг хүлээсээр.

1 цаг.



2 цаг



3 цаг


Тэр үзээгүй юм болов уу. Чэн хэлэхдээ түүнийг үзнэ гэж ярьж байсан гэсэн шүүдээ.

Цаг шөнийн 3 цагийг заахад би гунигтай инээмсэглэв. Харин дараа нь уйлж эхлэв. Хичнээн их залгасан ч түүний утас унтраатай байна шүүдээ.

Одоо л түүнд очиход бэлэн болж одоо л бүгдийг эцэслээд түүнд өгсөн амлалтандаа хүрэхэд бэлэн болж байхад тэр ирэхгүй байна.

05:00

Үнэхээр ирэхгүй нь.

-------------------------

Их сургуульд ороод хэдийнээ нэг жилийг ардаа үлдээж зүс таних нилээд хүнтэй болж Бэкхёнтой болзсоор өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөж байсан мөчүүд.

Хэдий дургүй байсан ч ийм зүйлд явж үзэх хэрэгтэй гэсэн Бэкхён болон Кёнсүүгийн эелдэг гуйлтаар би тэр оройны их сургуулийн үдэшлэгт явсан юм. Олон хоногийн өмнөөс төлөвлөсөн ч Бэкхёны ээж болон дүү нь аавынх нь араас Чикаго явах онгоцны цагтай давхцаж байсан тул тэднийг гаргаж өгчихөөд ирэх болохоор томоотой байгаарай гэсэн түүнийхээ сануулгыг аван тэврэлтээс нь салсансан.

Яагаад ч юм урьд нь ийм зүйлд явж үзээгүй болохоор ингэх ёстой л гэж бодон өгсөн зүйлс бүрийг нь заримыг нь буруу харан асгаж заримыг нь уусаар нэг л мэдэхэд толгой эргээд эхэлсэн юм.

Утсаа гаргаж ирэн Бэкхён той ярин хурдан ирэхийг нь сануулж хэд хэдэн удаа залгав. Тэгэх бүрд минь намайг утасны цаанаас шоолон удахгүй очлоо Кёнсүү гээс битгий холдоорой хэмээн өхөөрдөн ярих түүний хоолой.

Хажууд зогсох охиноос гэнэт л Кёнсүүг алга байсанд хаачсаныг асуухад цаад булангийн өрөө рүү эрүүгээрээ дохин би ч гуйвж дайвсаар хүмүүстэй зөрөлдөн хаалгыг нээв.

Нээсэн даруйдаа би Кёнсүү болон хэн нь мэдэгдэхгүй ч нэг охиныг олж хараад "Үүпсс, уучлаарай хаалга андуурчлаа Кёнсүү, Бэкхён ирж байна гэсэн санаа зоволтгүй тайван хийдээ" гэж хэлээд хаалга хаасан даруйдаа сая юу хэлснээ бас түүний царайг бодон инээд алдав.

"Жаргалтай бүсгүйгээр юу байна даа, юу чамайг ийм жаргалтай болгов"

Би: Тэн, чи энд юу хийж яваа юм

Тэн: Чамайг энд байна гэхээр чинь л ирлээ гэсээр хошигноход би ч бас дагаж инээв.

Тэн: Их чимээтэй байна ийшээ орох уу гэсээр арын өрөөг заахад би инээгээд: Энд хүн байгаа болохгүй тийшээ орцгооё гээд эсрэг талын өрөөг заан орлоо.

Би: Чи ганцаараа явж байгаа юм уу, гэхдээ чи энд яагаад явж байгаа юм

Тэн: тиймээ ганцаараа манай найз энд хөгжим дээр сууж байгаа юм. Тэгээд л танай сургуулийнханыг ирнэ гэхээр нь чамайг харж магадгүй гээд л

Үнэндээ бидний харилцаа түүнийг надад сэтгэлээ илчилснээр дууссан юм. Би чинь найз залуутай хүн шүүдээ. Бэкхён болон Тэн, Бобби, Жэвон нарын хооронд багагүй маргаан болсноор бид ерөнхийдөө хөндийрсан гэхүүдээ. Жэвоныг надад сайн байсныг мэдэх ч Тэнээс би ийм зүйл хүлээгээгүй байсан юм. Тэдэнтэй харьцахаа больсон мөчөөс Ина тай ч холбогдох минь цөөрсөөр бид гэж байхаа больсон.

Харин энд таарсандаа яагаад ч юм би баяртай байлаа. Ахлах сургуулийн гэгээлэг дурсамжнуудын эзэд шүүдээ. Хэдий бага зэрэг бие суларч бас хэл минь бүдчиж байсан ч би түүнтэй яриа өрнүүлэхийг үнэхээр их хүсэж байсан тул ярьсаар л байв.

Би: Боль доо Тэн

Тэн: Бэкхён яасан юм

Би: Тэр удахгүй ирнэ ээ зохицуулах ажилтай явж байгаа. Тэгээд нэг жил өнжчихсөн одоо юу хийж байнадаа

Тэн: Яахав тэгс ингэсгээд л, гэрийнхэнтэй ч асуудалтай тэгээд л

Би: Би чамайг больсон гэж бодсон юмсан

Тэн: Удахгүй больчихноо

Би: Хэзээ юм бэдээ, гэрийнхний чинь зөв шүүдээ одоо болих хэрэгтэй шоронд суухгээгүй л юм бол

Тэн: Ойлголоо гэхдээ уулзаагүй хэдэн сар болсон чи бүр ч их үзэсгэлэнтэй болчихож бас

Би хөмсгөө өргөн: Бас?

Тэн: Халуухан

Харин дараа нь тэр над руу галзуу мэт дайрч ирэн уруулыг минь үнсэж би эсэргүүцэж байсан. Хамаг бие минь биеэ даахааргүй сул бас эсэргүүцэл минь үнэхээр маш сул яг л жингүйдсэн юм шиг байсан.

Хэсэг хугацаанд ухаан санаа минь орж гаран нэг мэдэхэд зөөлөн зүйл дээр бас тэр дээр минь байхыг санаж бас хэсэг хугацааны дараа би нүцгэн байснаа бага сага санаж байна.

Харин өглөө нь сэрээд би өөрийнхөө бишээ Бэкхёны гэрт өрөөнд нь тухтай орон дээрээ унтаж байгаагаа мэдрээд тайвширсан ч орны хөлд надруу муухай харан суух түүнийг хараад өнгөрсөн шөнө болсон зүйлс орж гарсаар яг л эвлүүлдэг тоглоом шиг тоглогдож эхэлсэнсэн. Зүүд байгаасай гэж хүссэн юмсан.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та нар хөөрхөн байвал орой нэг хэсгээр уулзана аа❤️

Continue lendo

Você também vai gostar

28K 1.4K 16
A KimxMacau fan fiction. It's either going to be an explosive hit or a major crash & burn. But never say never is my motto, so here's my maiden attem...
647K 67.6K 26
في وسط دهليز معتم يولد شخصًا قاتم قوي جبارً بارد يوجد بداخل قلبهُ شرارةًُ مُنيرة هل ستصبح الشرارة نارًا تحرق الجميع أم ستبرد وتنطفئ ماذا لو تلون الأ...
113K 5K 21
A story in which two ex-lovers see if ten minutes can heal the damage caused by an all consuming love. 'when you spend time with the person you're in...
38.1K 984 13
Being in love with Barry Allen is not an easy thing to do. It's nothing about him that's the problem, in fact Cameron Sawyer think he's pretty much p...