[Completed] The bad main char...

By sei-abcd

312K 22.6K 736

-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёж... More

I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
🥺
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVII
XVIII
XIX
XX
XXI
XXII
XXIII
XIV
XXV
XXVI
XXVIII
XXIX
XXX
XXXI
XXXII
XXXIII
XXXIV
XXXV
XXXVI
XXXVII
XXXVIII
XXXIX
XXXX
XXXXI
XXXXII
/XXXXIII/
😇
🍁
Special chapter

XXVII

5.5K 441 15
By sei-abcd

Духан дээр минь няслалт ирснээр би бодлоосоо салан надад өвдөлт мэдрүүлсэн хүнд муухай харц өгөн хошуугаа унжуулав.

"Чи дахиад л уйлаа юу нүүр чинь хөөгөөд чамд яг л нүд байхгүй юм шиг харагдаж байна" гэж түүнийг намайг шоолон хэлэхэд би худал гонгинов.

"Кёнсүү яа энэ чинь үнэхээр их өвддөг" духаа үрсээр хэлснийхээ дараа Бэкхёныг духан дээр минь няслачихаад дараа нь эрхий хуруугаараа зөөлөн илэн үнсдэг үйлдлийг нь санаад нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ.

Кёнсүү: Дахиад л! Сун Хэин битгий хорвоо дэлхий сүйрчихсэн бүх амьдрал нь утгагүй болсон хүн шиг аашлаад байлдаа алив л дээ

Би түүнрүү харж инээхчмаа аядчихаад хоолоо үргэлжлүүлэн идэв.

Түүнтэй маргалдахыг би хүссэнгүй. Тэгтээ тэргүй утга учиргүй байсан амьдралд минь аз жаргалын хэлтэрхийн оч үсэрсэн ч одоо үгүй болчихсон. Бүх амьдрал минь утгагүй санагдаж хорвоо дэлхий сүйрсэн бол дээр юм шиг санагдаж байхад ийм царайлахгүй гээд яах юм!

Кёнсүү: Өө новш гэж өвөө залгаж байна

Би: Аваад яриачдээ

Кёнсүү: Би гэртээ хоноогүй 3 өдөр болчихлоо намайг яг алах байх

Кёнсүү: Чи аваад ярьчих тэгэх үү Хэин аа, намайг танайд хоносон гээд тэр чамд сайн шдээ Хэин аа

Би: Яаа өвөө намайг юу гэж бодох юм, тэгээд ч энд надад ашигтай юм огтхон ч харагдахгүй байна

Кёнсүү: Орой халуун тогоо ороё за юу би даая тасарлаашдэ хурдал гэж хэлэхэд нь би ялалтын царай гарган тасрахаас өмнө дуудлагыг аван өвөөтэй ярин таслав.

Кёнсүү: Шуналтай хүүхэд! Тэгээд орой хэдээс уулзах юм

Би: Хэрэггүйдээ тоглосон юм зүгээр л харьж унтлаа

Кёнсүү: Яааядаа чамайг чирээд гарах ёстой юу ядаж эмэгтэй найз ч байхгүй яанадаа яаана. Бүтэн 3 сар өнгөрлөө. Чи байгаагаа хардаа. Зүгээр л орой гарцгаая за юу

Би: Бэкхён бид хоёр намайг дуртай болохоор үргэлж hot pot нд ордог байсан болохоор би явмааргүй байна заюу.

Кёнсүү нухацтай царай гарган нүдээ томруулсаар: Бэкхён дахиж ирээгүйюу

Би: Мэдэхгүй юмдаа өнгөрсөн долоо хоногт жоохон төстэй хүн гэрийн хажуугаар өнгөрч байхыг харсан. Түүнийг гэж бараг л итгэж байгаа ч гэсэн тэрүүгээр өнгөрч явж байсан байх вий гэж айж байна. Кёнсүү яа би түүн дээр буцаад очвол яах бол

Кёнсүү: Түүнийг хүлээж авахыг мэдэж байгаа ч та хоёрт мартах хугацаа хэрэгтэй. Тэр явдлын талаар. Бие биерүүгээ ямар ч урам хугарсан харц, түүнээс хийсэн үйлдлээсээ ичин харах харцгүйгээр. Инээмсэглэж. Жаргалтайгаар

Би: Тиймдээ би зүгээр л хэтэрхий их сэтгэл хөөрлөөр заримдаа шууд л гүйгээд очмоор санагдаад дэмий юм ярьчихлаа. Хайр байлаа гээд хичнээн бие биенээ санасан байлаа гээд миний өлөгчин гэдгийг өөрчлөхгүй шүүдээ

Кёнсүү: Битгий тэгж хэлээд бай! Хэин аа би чамайг ингэх бүрт өөрийгөө улам их буруутгадаг. Тэр өдрийн өөрийгөө. Чамайг харж халамжлаагүй хувиа бодсон болохоор.

Би: Одоо өөр зүйл ярилцаж болох уу?

Кёнсүү: Уучлаарай буруу зүйл ярьчихлаа

Бүтэн өдөржин түүний талаар ярьсан болохоор би өөрийн мэдэлгүй л орой түүний гэрийн гадаа зогсож байлаа. Нэг хүндээр санаа алдчихаад ойролцоох дэлгүүр орон 2 шил сөжү аван модны доор зүлгэн дээр суун уув.

Гэхдээ би шууд харих ёстой байжээ. Ууж дууссаныхаа дараа л би түүний гэрлүү хөл минь өөрөө яваад байгаад, түүнд буцаад ир гэж хэлэх гэж байгаадаа өөрийгөө харааж байсан ч нэгэнтээ би зориг орчихсон дэндүү их шийдэмгий байлаа.

Кодыг нь хийж ороход хүн байгаа шинжгүй байсан тул зочны өрөөний буйдан дээр суун хүлээв. 30 минут цаг 2 цаг хүлээж уусан зүйл минь ч гарж би ирэхээс нь өмнө амжиж гарах талаар бодох бодлыг минь зүсэн хаалганд код хийгдэв. Сандарсаар буцан суусан ч хаалга онгойв уу үгүй юу эр эмийн амьсгаатах дуу болон үнсэлтээс үүсэх нойтон чимээ гэрээр нь дүүрэн сонсогдож эхлэв.

Би тэднийг харанхуйд бие биесийнхээ хувцсыг хэрхэн тайлан шидэлцэж байгааг нүд салгалгүй харж өрөөрүүгээ орсных нь дараа ухаан орон цүнхээ авсаар гэрээс нь хар хурдаараа гаран гүйлээ.

Ийм байдаг байхнээ. Ийм аймшигтай мэдрэгддэг байхнээ. Зүрх яг л бутраад унаж буй юм шиг л мэдрэгдэж тархи минь хоосрон, цээж минь хөндүүрлэж нулимс задгай гоожино.

Гэхдээ тэр минь азтай юм. Ядаж л түүний хайртай нэгэн өөр нэгэнтэй үнсэлцэж, өөр нэгэн түүний биеийг энхрийлж, хувцсыг нь хэрхэн эрээ цээргүй тайчиж байгааг хараагүй болохоор. Гэхдээ би харчихлаа шүүдээ. Минийх байсан бүгдэд өөр нэгэн эрээ цээргүй хүрж, мэдэрч байгааг.

Түүнтэй өнгөрүүлсэн 2 жил 5 сар. Аз жаргалаар дүүрэн байсан 2 жил 5 сар минь. Гэхдээ би харамсахгүй ээ. Өөрийн буруугаас болж аз жаргалаа сүйтгэсэн болохоор. Түүнд гомдох ч эрх надад байхгүй. Үерхэж байхдаа намайг ядаж л хуураагүй шүүдээ.

Түүний хажууд байсан 3 жилийн үр дүнд би дэндүү их өөр болчихож. Хэтэрхий эрх, хэтэрхий гомдомтгой бас үхэл гээч зүйл хэзээ ч миний амьдралд тохиохгүй мэт холын хол нисэн оджээ.

Хэдий түүнгүйгээр хэцүү байсан ч амьдралаа дуусгах талаар нэг ч удаа бодоогүй юм байна. Түүнтэй өнгөрүүлсэн хором мөч, түүний бүтээж өгсөн дурсамж дэндүү их бас хоргодмоор байсан болохоор.

Түүний надад бүтээж өгсөн ирээдүйг би улам гэрэлтүүлж бас том сүрлэг болгохын төлөө хичээж байна. 2 жилийн өмнөх тэртээд ахлах сургуулиа төгсөн урлагийн их сургуульд тэтгэлгээр суралцаж Бэкхёны ачаар өөрийн зохиосон аяа урлагийн их наадмаараа сургууль даяар хүмүүсд сонсгож сэтгэл ханах тэр мэдрэмж үнэхээр диваажин шиг байсан. Диваажин. Түүнтэй байсан мөчүүд яг л диваажин шиг байсан юм байна. Бүхий л зүйлс гэрэл гэгээтэй бас гайхалтай, нүд гялбам.

Уйлж бас бодож дууссаныхаа дараа би утсаа гарган хэдий орой болж байсан ч маргааш гэхэд шийдвэр минь өөрчлөгдчих юм шиг санагдан Кёнсүүгийн өвөө рүү залгав.

"Орой болж байхад залгасанд уучлаарай"

"Аягүү зүгээрдээ охин минь Кёнсүү зүгээр биздээ ямар нэгэн юм болооюу"

"Үгүйдээ гэнэт шийдвэр гаргаад. Таны өмнө нь хэлж байсан зүйл хэвээрээ эсэхийг мэдэх гээд"

Кёнсүүгийн өвөө өнөөх сэтгэл татам инээдээр инээчихээд "Мэдээж тэгэлгүй яахав, чамайг ийм шийдвэр гаргасанд баяртай байна ирээдүй чинь гэрэлтэж байна гээд л ойлгочих" гэж хэлээд надад нэг хаяг өгөн очиж уулзаарай гэж хэлэн салгав.

----БЭКХЁНЫ ТАЛААС----

"Чи яагаад ингэтлээ өөр болчихсон юм бэ Бэкхён аа чи ийм байгаагүй шдээ"

Бэкхён: Чиний мэдэх Бэкхён түүний бүтээсэн Бэкхён өөр хүмүүс.

Би түүнээс өөр хүний хажууд жаргалтай байж чадахгүй болохоор түүнээсээ болж бухимдаж галзуурмаар санагдаж байна.

"Чи урьд нь жаргалтай л байсан шүүдээ"

Бэкхён: Жүжиглэдэг байсан юм. Надад Хэин ээс өөр хүнийг хайрлаж бүх зүйлээ зориулах хүсэл бас сонирхол алга. Тиймээс Жэхи сүүлийн хэдэн жил байсан шигээ байцгаая. Холбоогүй, хамааралгүй.

Жэхи уйлсаар: Би чамайг хүлээсэн. Би хогийн өлөгчин шиг та хоёрын дундуур ороогүй зүгээр л түүнийг чамаас явахад би чамайг халамжилж хайрлахыг хүсэж байна энэ буруу гэж үү. Чамайг хайрлах яагаад ийм хэцүү байдаг юм.

Бэкхён: Би хэлдгээ хэлсэн тийм болохоор болгоомжтой яваарай.

Цахилгаан шатанд суусны дараа Жэхи араас орж ирэн зогсов.

Жэхи: Хоёулаа тохиролцъё. Намайг чамайг ингээд нүдэн дээрээ алдчихаар тэнэг биш гэдгийг чи мэднэ. Ялангуяа Хэинд. Чи намайг мэдэж байгаа би урьдныхаасаа өөрчлөгдсөн чи намайг харж байна шүүдээ. Би хүний амьдралд гай болохгүй амьдрах гэж хичээж байна чиний хэлснээр. Хичээл зүтгэлийг минь үнэлэлдээ. Зүгээр л ганц шөнө. Чамайг намайг мэдрэх ганц шөнийг л би чамд өгье. Тэгээд үнэхээр болохгүй бол би үнэхээр дахиж нүдэнд чинь харагдахгүй.

Бэкхён: Тэнэг юм ярихаа больж үз Хэ---

Хараал идээсэй билээ. Түүнийг миний урууланд зөвшөөрөлгүй хүрсэнд би бухимдан түүнээс холдсон ч түүний гар бүх л биеэр минь гүйж эр хүний нэгэн сул талыг гартаа атгачихав.

Хэин ээс салснаас хойш огтхон ч эмэгтэй хүнд ойртоогүй надад энэ үнэхээр хамаг зүйлийг минь өдөөж өгсөнд би өөрийн мэдэлгүй түүнийг чирсээр гэрлүү оров. Бид нүцгэрч түүнийг хананд шахаж үнсэж байгаад хараал урсгасаар би түүнээс холдлоо

"Бэкхён аа" гэсээр Жэхи надад ойртон биеэр минь гараа гүйлгэсэн ч би түүний гарыг цааш түлхэв.

Бэкхён: Хувцсаа өмсөөд гэрлүүгээ яв

Жэхи: Би буруу зүйл хийчихсэн үү Бэкхён аа би одоо сайн байх болноо тийм болохоор---

"ХАРААЛ ИДСЭН ХУВЦСАА ӨМСӨӨД ГАРААД ӨГӨӨЧДЭЭ. Би хүсэхгүй байна ойлгосон уу" гэж хэлэхэд тэр гайхсан царайгаар өөдөөс ширтэж байгаад " Яагаад" гэдэг үгийг л амнаасаа унагав.

"Хараал ид Бэкхён би чиний төлөө өөрийгөө өөрчилж, чамд бүхнээ өгье гэж байхад юу нь болохгүй байгаа юм. Битгий ийм сул дорой арчаагүй нүдэнд минь харагд. ЧИНИЙ ХАРААЛ ИДСЭН ЭРХТЭН ЧИНЬ БОСЧИХСОН БАЙХАД ЧИ НАМАЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ"

Бэкхён түүний нүүрний хажуудах хананд нударгаараа чанга цохиход тэр айж чичигнэн нүдээ анив.

Түүний уур гарсангүй улам л дотор нь бачимдаж байв.

"ТИЙМЭЭ ХАРААЛ ИДСЭН ЭРХТЭН МИНЬ БОССОН Ч ГЭСЭН ЧАМТАЙ ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА. ЧАМАЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ТҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БАЙНА ГЭЖ БАЙНА. ЧИ ТҮҮН ШИГ АМТАГДАХГҮЙ, ТҮҮН ШИГ МЭДРЭГДЭХГҮЙ БАЙХАД БИ ЯАЖ ХИЙХ ЮМ"

Continue Reading

You'll Also Like

1.7M 104K 40
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
105K 5.8K 29
Учирах ёстой хүмүүс заавал учирдаг гэдэгт итгэдэггүй галзуу гэнэн жоохон охин байхдаа би түүнтэй учирсан юм. (ёс бус үг хэллэг + зүйл гарах учир наса...
3.3M 189K 77
Nobody ever loved him; she was the first who loved him. He did not have a family and then one day she entered into his life and became a world for h...
667K 68.8K 26
في وسط دهليز معتم يولد شخصًا قاتم قوي جبارً بارد يوجد بداخل قلبهُ شرارةًُ مُنيرة هل ستصبح الشرارة نارًا تحرق الجميع أم ستبرد وتنطفئ ماذا لو تلون الأ...