[Completed] The bad main char...

By sei-abcd

312K 22.6K 736

-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёж... More

I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
🥺
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVII
XVIII
XIX
XX
XXI
XXII
XIV
XXV
XXVI
XXVII
XXVIII
XXIX
XXX
XXXI
XXXII
XXXIII
XXXIV
XXXV
XXXVI
XXXVII
XXXVIII
XXXIX
XXXX
XXXXI
XXXXII
/XXXXIII/
😇
🍁
Special chapter

XXIII

6K 489 3
By sei-abcd

"Бэкхён аа чи надаа хайртай байхаа больчихсон юм уу?" гэж хэлэхэд тэрний харц нь өөрчлөгдсөөр "Чи юу ярьж байгаагаа мэдэж байгаа биздээ"

Би: Би зүгээр л чамайг надаа хайртай байхаа больчихсон юм уу гэж асууж байна

Бэкхён: сүүлийн үед чамд сайн анхаарал тавьж, хамт байж чадахгүй байгаагаа мэдэж байна л даа гэхдээ үнэхээр би---

Би: Хараал идсэн цамцны чинь энгэр дээр яагаад уруулын будаг болчихсон байгааг чинь асууж байна!

Бэкхёны нүд нь томорч ирээд: Юу яриад-- гэснээ яг л нэг зүйл санаж буй мэт тайвшраад гүнзгий амьсгаа авав.

Бэкхён: Бурхан минь ингэж айх гэж Хэин аа би эхнээс нь тайлбарлъя тэгэх үү эхлээд чамайг би хуураагүй гэдгээ тангаргалаж байна тайвшраад миний хэлэхийг сонсооч тэгэх үү

Бэкхён үсээ нэг хойш илснээ цүнхнээсээ дахиад нэг цамц гаргаж ирэн харуулаад: Энэ миний хичээлийн цамц тийм байгааздээ, үнэндээ би гэснээ хэсэг гацаж хэлэх үү яах уу гэж байгаад "үнэндээ би ажил хийж байгаа"

"Ресторанд ээлжийн зөөгчөөр. Тэгээд өнөөдөр санамсаргүй эмэгтэй үйлчлүүлэгчтэй мөргөлдөөд тэгсэн яг цээж мөргөчихсөн юм. Сайн харвал тэнд бүүр крем нь хүртэл наалдчихсан байгаа. Бохир цамцтай ажил хийж болохгүй болохоор хичээлийнхээ цамцыг ажилдаа өмсөөд энийг сая ирэхдээ солиод өмсчихөж"

"Чи уурласаар л байна уу, Хэин аа"

Би "Яагаад ажил хийгээд байгаа юм"

"Зүгээр хийж үзмээр санагдаад" гэж гэм зэмгүй царайлан хэлсэн ч би яагаад хийж байгааг нь гадарлаж байгаа тул задрах гэж байгаа толгойгоо барьсаар юу ч хэлэлгүй орондоо орон хэвтэв.

Хэд хоногийн өмнө би ээжид өнөөх их мөнгийг нь явуулж өөрөө ойрын нэг жилдээ өлсөөд үхчихгүй мөнгөтэй үлдсэн ч ирээдүйн талаар бага зэрэг Бэкхёнтой ярилцсан юм.

Бэкхён цуг амьдарч байгаа болохоор тэр өөрөө түрээсийн мөнгө төлнө гэж зөрүүдлэж байгаад сүүлдээ хувааж төлөхөөр болцгоосон ч түүнийг яг л өөртөө ар гэр авж яваа юм шиг ачаа үүрж, би ч бас түүнд ингэж төвөг удахыг үнэхээр хүсэхгүй байна. Эцсийн эцэст би л өөрөө гэрээсээ явж, ингэж амьдарч байгаа нь миний л амьдрал миний давах ёстой даваа болохоос биш энэ бүх ачааг Бэкхёнд үүрүүлэх надад үнэхэээр таалагдахгүй байна.

Гэнэт л инээд хүрээд явчихав. Ажил битгий хэл анги ч цэвэрлэж үзээгүй хүүхэд яаж ажил хийсэн бол гэхээс.

"Хайраа"

Би толгой дээгүүрээ нөмөрсөн хөнжлөө доошлуулан түүнлүү том хараад "Юу гэнээ"

Бэкхён мушилзан: Яасан ингэдэг л биздээ хосууд, ХАЙРАА

Би: Гэрлээ унтраагаад явж унтаа

Бэкхён: Чи өчигдөр надад амлаа биздээ

Би: Юу

Бэкхён: Хамт унтаж болно гэж хэлээ биздээ мартчихаж байгаа юм уу

Би: Гэнэт бодлоо өөрчилчихлөө

Бэкхён: Чамд хэлээгүйд, нуусанд уучлаарай бас сүүлийн үед чи их гомдсон уу орой болгон оройтож ирээд дандаа ганцааранг чинь байлгаад

Би: Бэкхён аа

Бэкхён: мммн

Би: Чи гэртээ харь

Би: Зүгээр гэр бүлтэйгээ хамт амьдар тэнд ээж дүү 2 чинь чамайг санаж байгаа. Бас аав чинь санаж байж болно шдээ.

Бэкхён: Чи гэрийнхнээс болоод намайг явуулахгээгүй биздээ

Би: Би ганцаараа амьдармаар байна

Бэкхён санаа алдаад хажууд ирж суун гарнаас хөтлөөд: Худалч, дахиад л худлаа ярьж байна. Чи дандаа баригддаг юм байж яагаад худлаа яриад байдаг юм

Бэкхён: Үнэндээ надаа ажил хийх их таалагдаж байгаа. Их сонирхолтой. Хэдийг хүртэл аав, ээжийн эрх хүү байх юм тийм биздээ. Тэр новш юу гэж хэлснийг санаж байна уу. Би бусдын нүдэнд тэгж л харагддаг. Үнэндээ чи үнэхээр гайхалтай. Тийм байхад, чам шиг ийм гайхалтай нэгний хажууд байхад миний одоогийн байдал үнэхээр ичмээр санагдаж байна. Эр хүний бахархал гэхүүдээ. Хэн ч хараад биднийг хүлээн зөвшөөрч, аргагүй л сайхан хосууд юм бас хичээнгүй гэж хэлтэл тийм баймаар байна. Би чиний баатар чинь бахархал чинь, итгээд түших багана, бүх зүйлээ даатгах түшиг чинь баймаар байна. Харин тийм байхын тулд би хичээх хэрэгтэй. Бага багаар. Би ямар нэгэн яланд унасан юм шиг энэ ажлыг хийгээгүй. Тийм болохоор гуйж байна Хэин аа өөрийгөө энэ зүйлд буруутгаад байх хэрэггүй. Би угаасаа гэрээсээ хаа холдоховдээ. 7 хоночоод буцаад гэртээ харина. Тэр болтол тэгэх үү гэсээр яг л миний бодлыг уншсан мэт дотрыг минь уужиртал хариу хэлэв.

Би түүний мөрийг дэрлээд: Үнэндээ чи надад амьдрал бэлэглэж шинэ Хэин ийг бүтээлцсэн хамгийн мундаг эр хүн бас гайхалтай найз залуу байж ингэж хэлэх чинь их онцгүй юм

Бэкхён: Одоо сэтгэл нь тайвширсан уу миний охин

Би толгойгоо хөнгөн дохиод буцан орондоо орон хэвтэв.

Бэкхён: Киахх, гэхдээ би жоохон хурдан хамаг юмаа хэлчихсэн үү. Хардуулах гоё юмаа гэхдээ жоохон удаан хардуулах байсан юм

Би: Тэгсээр байтал чинь би нулимсан далай үүсгэх байсан биз

Бэкхён: тэхээр бид цуг унтаж болно биздээ гэж хэлэхэд би ягаарсаар: Өөрөө л мэд

Бэкхён: Яагаад улайгаад байгаа юм. Чи сая бохир юм бодсон уу Хэин аа

Би толгой доорх дэрээ авч түүнрүү шидээд: Болилоо явж буйдан дээрээ унт

Бэкхён үс нь замбараагүй сэгсийсээр дэрээ нүүрнээсээ холдуулаад гэрлээ унтраачихаад хөнжилд орж ирэн толгойгоо тулаад хувтчихэв.

Би: Битгий ширтээд бай

Бэкхён утсыг минь булааж аваад ширээний гэрэлний хажууд тавиад: Хайртай хүн чинь хажууд чинь байхад догдолдоггүй юм уу яаж утсаа оролдоод хэвтээд байж чаддаг байна аа

Би амандаа "догдлоод үхэх гэж байгаа болохоор л сатаарах гэж байнадаг" гэж бувтнаад ханаруу харж хэвтэв.

Бэкхёны гар бэлхүүсээр орж ирэн намайг өөртөө наагаад: Сонссон шүү бяцхан хатагтай

Би түүнрүү эргэж харан цээжинд нь толгойгоо наагаад: Би буцаад цагийн ажил хийж эхлэх гэж байгаа тэгээд бас чамаас зөвшөөрөл авах гэж байгаа биш зүгээр хэлж байгаа шүү

Бэкхён хөнгөхөн инээгээд: Зөрүүд, гэхдээ хүнд ажил хийхгүй гэж амла, бас аль болох цаг нь бага байж хичээл хийх цаг сайн гарга заюу

Би: Чи тэгээд яах юм

Бэкхён: Би чинь эрэгтэй хүн шдээ тэгээд ч би чамайг бодвол толгой сайтай

Би: Яаа би толгой сайтай сүүлийн үед л хичээл хийгээгүй болохоос биш хуучин сургуульдаа би толгой цохидог байсан юм шүү, тэгээд ч одоо яаж ийгээд тэтгэлэг авахгүй бол төлбөр гээд

Бэкхён нэг хоолойгоо засчихаад хэсэг чимээгүй байж байгаад нам дуугаар: Өмнөх сургуулиасаа яагаад шилжээд ирсэн юм

Би ч бас хэсэг чимээгүй байж байгаад: Хүн алчихсан юм

Бэкхён: тэр хүн чинь Сухо багштай холбоотой байсан уу

Би: Төрсөн ах нь

Бэкхён бага зэрэг цочирдсон аятай харагдсан ч эргээд хэвийн байдалдаа ороод: Чамаар оролдсон уу

Би: Ээжийн хайртай хүн нь байсан юм

Continue Reading

You'll Also Like

113K 5K 21
A story in which two ex-lovers see if ten minutes can heal the damage caused by an all consuming love. 'when you spend time with the person you're in...
3.5M 148K 61
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
1.7M 100K 40
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
2.4K 252 7
Өөрийгөө омега гэж мэдсэн тэр мөч... Намайг омега болохыг мэдрүүлсэн тэр эр.. яг одоо өмнө минь зогсож байна. ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зох...