Бэкхён: Тэхээр цуг амьдарцгаая!
Би: Чи тэнэг юм уу? Гэж хэлээд хаалгаа хаах гэсэн ч тэр хаалганы завсар хөлөө хавчуулаад: Хэрвээ чи намайг оруулахгүй бол би эндээс явахгүй шүү "за" гэж хэлтэл чинь энд хүлээх болно
Би: Хөлөө ав гэж хэлэхэд тэр хөлөө авж харин би хаалгаа чанга хаан буцан орондоо орж хэвтэв.
Нойр хүрэхгүй нэг кино үзэж дуусгачихаад хэсэг түүний талаар бодон бас явсан үгүйг нь ч гайхан хэвтсээр нэг мэдэхэд унтчихсан дахин хаалга нүдэх чимээнээр сэрвэл гадаа үүр цайж байлаа
Хаалгаа онгойлголгүйгээр: Бас юу хэрэгтэй юм
Бэкхён: Би бие засах хэрэгтэй байна
Би нүдээ нэг эргэлдүүлчихээд хаалга онгойлгож тэр ч бас инээсээр орж ирээд миний гараараа заасан өрөөрүү оров.
Удалгүй угаалгын өрөөний хаалгаар толгойгоо цухуйлгаад: Нөгөө юу Хэин аа энд ганцхан алчуур байна зочны алчуур байхгүй юм уу
Би: Зүгээр минийхд арччих аа
Дараа нь тэр гарч ирчихээд буйдан дээр суун өөдөөс ширтээд л байв.
Би: Одоо бас юу хэрэгтэй юм
Бэкхён: Би гэрээсээ хөөгдчихсөн
Би инээгээд: Худлаа ярихаа боль. Чамайг ээжтэйгээ сайхан харилцаатай бас ээж чинь чамайг өөрөөсөө илүү хайрладаг гэдгийг чинь мэднэ. Заль зохиохоо боль би чамайг гэртээ оруулахгүй
Бэкхён: Чи оруулчихсан л байна шдээ
Би: Одоо харин гар
Тэр хэсэг чимээгүй өөдөөс ширтэж байгаад
Бэкхён: бүгдийг дуусгацгаая
Би шүлсээ залгин хэдий энэ үгэнд зүрх минь дэлсэж байсан ч аль болох юу ч болоогүй царай гарган зогсоно.
Харин тэр буйдангаас босон миний зүг бага багаар алхсаар намайг хананд шахан гараа толгойны минь хоёр талд тавиад: Чи дуусгамаар байна уу
Би: Ю-юу-уг
Бэкхён намайг шоолж инээчихээд: Яагаад сандраад байгаа юм
Би: Хэн сандарсан юм
Бэкхён: Би зүгээр л чамайг нөгөө жагсаалтаа дуусгамаар байгаа эсэхийг л асуусан юм, харин чи арай өөрөөр ойлгочихлоо тийм үү
Би яагаад ч юм гүнзгий амьсгаа аваад түүний цээжийг гараараа түлхэн: Амаа тат
Тэр миний түлхэж байсан гарыг барьж аваад: Гэхдээ чи гунигласан биздээ өөрсдийнхөө харилцааг дуусгах талаар?
Би: Үгүй харин ч баяртай байсандаа хэлэх үггүй болчихсон юм
Бэкхён: Чи дандаа худлаа хэлдэг гэдгээ мэдэх үү, гэхдээ дандаа баригдчихдаг. Нүд чинь дандаа хэлсэн зүйлийг чинь бариад өгчихдөг. Чи үнэндээ цочирдсон, айсан. Яагаад ч юм надгүй ертөнцөөс тийм биздээ?
Би: Битгий дандаа намайг мэддэг юм шиг ярьж бай
Бэкхён: мэдэх л юм чинь гэж хэлэхэд нь цээжин дотор минь балбах зүрхээ чангалсаар түүнийг орхиод өрөөндөө орон хаалга налан зогсов.
Үнэндээ би айсан бас цочирдсон. Яагаад ч юм түүнгүй ертөнцөөс.
Та нарт галзуу сонсогдож магадгүй ч түүнийг дэргэдээ байлгахыг, түүнтэй хамт байхыг хүсдэг болчихсон. Түүнийг дэргэд байхад би тайван бас хамгаалагдсан юм шиг мэдрэмжийг авдаг.
Гэхдээ энэ бүхэн үргэлжлэх тусам өөрийн үзэн яддаг ертөнцдөө дахиад нэг минут ч болтугай байхыг хүсэж эцэстээ түүнээс бүх зүйл минь хамааралтай болохыг би гарцаагүй мэдэж байна.
Тиймээс энэ хүрээд л зогсох ёстой. Анхнаасаа түүнээс л бүх зүйл болсон.
Ганцаараа байх ертөнцөд минь яв гэсэн ч явахгүй бүхнийг өөрийнхөөрөө дураараа шийдсэн нь тэр. Одоо ингэж шаналсан ч өөрийнх нь л хүсэл тийм биздээ. Хар л даа нэг нь нөгөөхөө түлхэж, зүү шиг үгсийг зүрхрүү нь шивж, нөгөөх нь шаналаж байсан ч улам урагшилсаар. Нэг алхам надруу ойртоход би хоёр алхам хойшлосоор л. Хэрвээ би урагшлах ч үгүй хойшлох ч үгүй зогсчихвол юу болох бол.
Бэкхён түүнийг өрөөрүүгээ хар хурдаараа гүйн хаалга тас хаахыг харж нэг инээчихээд хаалганы гаднах тээшээ оруулж буйдангийн хажууд тавин гараа дэрлэсээр тааз ширтэн бодол болон хэвтэв.
Flashback start*
Бэкхён түүний энгэрт хэвтэх тэр бяцхан охиныг галзуу цохилох зүрхнийх нь цохилтыг сонсоод сэрчихвий, сэрээд түүнийг дахиад л өөрөөсөө түлхэхвий гэж айн амьсгалаа ч гүйцэт үл авна.
Бүгчимдэж байсан тул Хэин-ий мөрөн дээр удаан гэгчинь зөөлөн үнсчихээд хөнжлөөр сайн хучаад өөрөө өмдөө өмсөж байхдаа орны хажуугийн тавиур дээр байх түрүүвчийг нь газар унагааж гэнэт л хийх зүйлс юу үлдсэн гэдгийг харах гэж нээсэн ч 2 өөр цаас гарч ирэв.
Эхний цаасыг нээвэл хийх зүйлийнх нь жагсаалт байсан ч нөгөө цаасыг нь сонирхол төрөн нээж үзлээ. Энэ жагсаалт гэхдээ түүнд харуулсан жагсаалтаас хэтэрхий их бас их сонин юм. Ээжээрээ миний охин гэж дуудуулах, Сухо багшид баярлалаа гэж хэлэх?
Яг л үхэхээсээ өмнө сүүлийн хүслээ хэлдэг шиг. Юу? БАЙЗ? Энэ ямар хараал идмэр нь вэ! Хэн ч харсан энэ зүгээр л хийж үзээгүй зүйлсээ хийх гэсэн өсвөр насны охины хүслийн жагсаалт биш байна.
Бэкхён тэр цаасаа аван тагтан дээр гарч түүнийг нэг нэгэнгүй уншин бас чичигнэж байсан бие нь одоо л нэг бага зэрэг тайвширч эхлэж байв.
Одоо л тэр бага зэрэг тайвшран бүх зүйлийг эхнээс нь тунгааж эхэллээ.
Тиймээ тэр өдөр. Хэин хичээл дээр хэтэрхий аз жаргалтайгаар өөр юуг ч анзааралгүйгээр үүнийг бичиж би түүний жаргалтай төрхийг харан инээмсэглэж байснаа тод санаж байна.
Харин дараа нь, дараа нь юу боллоо. Сургуулиас гэнэтхэн л гарчихсан. Үгүй ээ гэнэт биш түүнийг хүн алсан тухай асуудал дэгдсэнээс болсон хэдий ч тэр урьд урьдныхаасаа ширүүн бас өөртөө итгэлтэй шийдэмгий байсан.
Жагсаалтын дагуу ганцаараа амьдархаар бүх зүйлийг эхлэсэн.
Сухо багшид чин сэтгэлийн үгсээ хэлж уйлж байсан. Яагаад тэр үед тэгж их уйлж тийм үг хэлснийг одоо л ойлголоо.
Түүний дараа тэрний тамхи татаж бас пиво уухдаа хэлсэн үгс.
Гэнэтхэн аялах болсон нь ч бас. Амьдралд нь олдсон эхний бас сүүлийн аялал гэсэн нь ч бас!
"Өнгөрснийг мартчихдаг бол тэр бүгдийг мартаад ийм шийдвэр гаргатлаа хол явахгүй байсан юм" гэх үгс одоог хүртэл чихэнд минь цуурайтан би тэсэлгүй тагтны төмөр хашлагыг гараараа цохив.
Бүх л зүйлс. Яаж яваад ийм болчихвоо. Хамгийн гол нь энэ зүйлсийн гол буруутан нь би өөрөө юм шиг санагдаж хэрвээ түүнд итгээд, түүнийг хамгаалсан бол тэр хараал идсэн амиа хорлолтын талаар бодох ч гүй байсан биздээ.
Яагаад хүн дандаа хийснийхээ дараа, бүх зүйлс болж өнгөрч оройтсоныхоо дараа ухаардаг юм бэ. Тэр ямар их шаналсан бол. Ямар их ганцаардсан болоод ийм шийдвэр ...
Хамгийн аймар нь өөрийгөө ч хамгаалж чадахгүй тэр бяцхан охин руу бүтэн сургууль даяараа дайрч давшилж, өөрт нь хэрэгтэй үед өөрийнх нь итгэж байсан хүмүүс хаяж явах.
Хараал идсэн Бюн Бэкхён. Одоо өөрийгөө л хараа зүх. Чи өөрөө л арай ухаантай, арай хүн шиг байсан бол бүх зүйлс ийм болохгүй байх байсан юм. Түүний надруу гунигтай бас гомдолтой нулимстай нүдээр хардаг тэр харцыг мэдэж байсан хирнээ яагаад тоодоггүй үргэлж улам шархлуулж байсан юм бэ. Ам нээх бүртээ, харц тулгарах бүрдээ түүнийг хөл доороо гишгэлж байж.
Амьдрах итгэл, хүсэл зоригийг нь би өөрөө үгүй хийчихсэн юм байна. Түүнийг ингэхэд ямар новш нь явдалтай гээд хэлчихсэн юм.
Түүнтэй ойртох тусмаа би түүнийг хамгийн ариун нь гэдгийг мэдэрч байсан ч энэ дэндүү оройтчихсон байх тийм үү?
Одоо би яавал дээр вэ? Юу хийвэл түүнийг хамгаалж чадах юм бэ?
Flashback end*
Бэкхён тэр өдрийг л бодох төдийд аниатай нүднээс нь нулимс урсаж хацрыг нь даган буйдан руу шингэнэ. Тэр үнэндээ одоо түүнийг алдахаас хамгийн их айж байгаа.
Түүнийг нэг хоромч ганцааранг нь үлдээхээс айж өдөр шөнөгүй орцыг нь манаж, Сухо багштай уулзсан ч тэр үнэхээр хэдэн тоотод амьдарч байгааг нь мэдэхгүйгээ хэлсэн ч тэр өдөр Хэинтэй гадаа тааран орох хүртэл нь нууцхан дагасаар мэдэж одоо хөөгдөөд ч хамаагүй хамгаалахыг хүснэ.
Гэнэт хэтэрхий их ганцаардсандаа гэнэтхэн л яваад өгчихвий. Түүнийг орхиод үүрд явчихвий гэхээс. Түүнээс ямар ч үг сонсож зодуулж, адгийн үгсийг хэлүүлээд ч хамаагүй зуураад үлдэхэд бэлэн, учир нь тэр үүнийг хүртэх ёстой.