[Сompleted] Stepsister

By sei-abcd

300K 19.1K 251

-: Миний хайрлаж байгаа цор ганц зүйл бол чи More

~1~
~2~
~3~
~4~
~5~
~6~
~7~
~8~
~9~
~10~
~11~
~12~
~13~
~14~
~15~
~16~
~17~
~18~
~19~
.
~20~
~21~
~22~
~23~
~24~
????
~25~
~26~
~27~
~28~
~29~
~30~
~31~
~32~
~33~
~34~
~36~
~37~
Special chapter

~35~

5.8K 422 4
By sei-abcd

Тэр хүнийг нэг нэгэнгүй ажиглан суухад миний уур улам хүрч байлаа.

Өмнө нь харагддаг байсан тэр их гал цогтой нүднийх нь оч хэдийн бөхөж, гуниг ганцаардал бас гэмшлээр дүүрэн харагдаж байв. Өглөө бүр л жимбийсэн хослол өмсөж, сахлаа соёолохоос нь өмнө байнга л авдаг байсан тэр одоо сахлаа сүүлд хэзээ авсан нь ч мэдэхгүй хайш яаш ургаж, сэтгэлийг минь тэр чигээр нь улдаа гишгэж, жишимчгүй хурц үгсийг нүдрүү минь хараад хэлдэг байсан тэр хүн одоо нүдрүү минь ч харж чадалгүй дальдчин гараараа оролдон хавчганаж сууна.

12 настайдаа л хамгийн сүүлд атгаж байсан миний л санахын дулаахан байдаг байсан тэр гар бага зэрэг эвэршиж, хатуурсан юм уу гэлтэй харагдаж байв.

Тэр яагаад ийм байгаа юм? Юуны ч өмнө сөхрөхгүй хайртай эхнэр, охин хоёроо ч хөсөр хаяж сэхүүн бардам байсан тэр хүн яагаад одоо ингээд сууж байгаа юм?

Түүнийг харснаас хойш энэ өрөөнд хэн ч юу ч дугарсангүй.

Чимээгүйг эвдэн аав хоолойгоо засаад "Тэгээд миний охин аавдаа юу авсан юмбэдээ" гэсээр цаасан том ууттай зүйлийг ухан бас л надаас гэрэвшиж байлаа. Энэ томчуудаас чинь хачин юм гарахнээ?

Би нэг гүнзгий амьсгаа авчихаад тэр хүнийг тоохгүйгээр шийдэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан "Амин дэм, ойрд жоохон ядруу харагдаад байхаар чинь санаа зовоод, эсвэл Тэхён сая салбарынхаа ажлыг цэгцэлчихсэн юм чинь хэд хоног эмнэлэгт амраад авбал яаж байна эсвэл ээжтэй хамт хэд хоног амралтаар явах ч юм уу, ТИЙМ БИЗДЭЭ ЭЭЭЖ"

Ээж цаад өрөөнөөс гараа арчсаар гарж ирээд "юу тэрэв"

Би: Аав бас таныг цуг эмнэлэгт хэвтүүлэх эсвэл амралтаар явуулах талаар ярьж байлаа. Та хоёрын царай ирэх болгонд ийм байгаад байвал би дахиж ирэхгүй шүү

Ээж: Нээрээ тэгдэг ч юм билүү юу гэж бодож байна хөгшөөн

Аав: Надад санаа тавих хүн аргагүй л миний охиноос өөр байхгүй шүү энэ хоёр хүн ч дээ гэсээр Тэхён болон ээжрүү харж толгой сэгсэрчихээд миний толгойг илэхэд Тэхён, ээж хоёр зэрэг "Яааа" гэж орилон харин бид 2 тэднийг шоолж инээлдэв.

Ээж: Хоол болчихлоо хоолны ширээ явцгаая гэсээр бид хооллож эхлэв.

Сурсан ёсоор аягатай будаан дээр минь аав хачир нэмж өгөн, ээж сайн идэхийг сануулж тэгж байж л хүүхэдтэй болно гэдгийг ч бас давхар хэлж байлаа.

Тэхён: Би тэгээд хамаагүй юм уу та хоёр ойрд арай дэндэж байгаагаа мэдэж байна уу, Наёон гээд тоохоо ч болилоо Наёон ямар ганцаараа жирэмслэх юм уу би хийж өгдөг юм байгаа биздээ би идэж байж--- гэхэд ээж Тэхёны аяганд хачир тавьж өгөөд: Чи хангалттай эрхлээд авчихсан биздээ, бид Наёонд хэн нэгний өгч чадаагүй зүйлийг л өгөх гэж хичээж байна гээд ээж миний төрсөн аав гэх хүн рүү хялам хийчихээд хоолоо үргэлжлүүлж идэв.

Тэднийг зочны өрөөрүү орсны дараа Тэхён бид хоёр гал тогоонд үлдсэн юм.

Тэр миний гараас атган духан дээр үнсчихээд: Уучлаарай, үнэндээ тэр надаас чамтай уулзуулаад өг гэж бараг хагас жил гуйж байна. Эхэндээ уур минь хүрч үгүй гэдэг байсан ч үнэндээ чи ч бас уулзмаар байсан биздээ. Чамайг би түүний харгалзагчтай байнга утсаар ярьдаг байсныг мэднэ, шоронгоос гарахад нь очмоор байсныг чинь ч мэдэж байна, чамайг би хүчлэхгүй ээ бага багаар харилцах гээд үз. Гэхдээ чи дотроо өөртэйгөө тэмцэлдээд байна. Би чамайг дотроо ч тэр гаднаа ч тэр аавыгаа үзэн ядсан хэвээр байсан бол би ийм зүйл хийхгүй байсан. Харин чи гаднаа үзэн ядаж байгаа юм шиг харагдаж байгаа ч дотроо хичнээн их уулзахыг хүсдэг билээдээ. Бидний хурим. Чи минь тэнд аавыгаа нүдээрээ хайж, чиний гарнаас хөтлөөд миний гарт охиныг минь жаргалтай байлгаарай гэж хэлэх хүн чинь миний аав биш чиний төрсөн аав байгаасай гэж чи хүссэн биздээ гэхэд хэлсэн бүх зүйл нь үнэнг илэрхийлж байсан тул би түүний энгэрт шигдэн зүгээр л уйлав.

Дандаа

Дандаа уйлах шалтаг минь болж байх юм. Амьдралдаа уйлах цор ганц шалтгаан минь үргэлж л аавд гомдож, үзэн ядах байх юм. Тэр олон хүүхдүүдэд туслах хамгийн том шалтгаан минь ч бас миний бага нас бас энэ хүн байсан.

Би: Би өөрийгөө ч ойлгохгүй байна Тэхён аа би түүнийг үзэн ядаж байгаа хирнээ ямаршуу байгаа бол яаж байгаа бол хэцүү байгаа болов уу, намайг бодож байгаа болов уу, өнгөрсөнд гэмшиж байгаа болов уу гэж бодоод байх юм. Тэгж бодох тусмаа үзэн ядах нь илүү сэтгэлд амар юм шиг санагдаад тэгсэн хирнээ үзэн ядаж чадахгүй байх юм. Би юу ч ойлгохгүй байна Тэхён аа, би яах вэ, өнөөх л бяцхан охины итгэлээр би түүнийг яагаад ч юм хуриман дээр минь ирэх байх гээд хүлээсэн би тэнэг байгаа биз. Дандаа биелэхгүй зүйлийг түүнээс хүсэж, хүлээж, найдвар тавьдаг"

"Уучлаарай, би чамайг харах нүүргүй гэж бодсон юм. Чиний жаргалтай өдрийг бусинуулахыг хүсээгүй юм" гэсэн хоолойгоор би Тэхёны энгэрээс холдон үүдэнд нулимсаа арчих түүнийг олж харав.

Би дараа нь буцан Тэхёны энгэрт шигдээд түүнд зөөлнөөр "намайг эндээс аваад гараач" гэж шивнэв.

Хуучин Тэхёны гэрт цуг амьдардаг байсан өрөөндөө түүнээр аргадуулан хэвтэж байгаад нүд анилдан ухаан санаа минь надаас холдон одлоо.

Тэхён түүнийг унтуулчихаад хөнжлөөр сайн гэгчинь  хучин тэдний байгаа өрөөнд очив.

Ээж: Түүнд энэ насных нь хамгийн хар бараан адгийн дурсамжыг бий болгож бие махбод сэтгэл санаагаараа тартагтаа тулан тарчласан ч ийм л зөөлөн сэтгэл гаргаж байдаг. Гэхдээ Наёоныг чамайг уучласан гэж бодоод ч хэрэггүй. Тэр чамайг уучлахгүй, байхгүй юм шиг амьдарсан ч чи түүнд гомдох эрх байхгүй. Гэхдээ одоо жаргалтай байгаа. Бид хоёр чадахаараа түүнд чиний өгөөгүй тэр хайрыг өгөх гэж хичээж байгаа. Гэхдээ би тэгэх бүрдээ чамайг өрөвддөг. Яагаад гээч тэр биднийг өөрт нь охин шигээ хандах тусам яг л чиний хаясан тэр 12 настай бяцхан охин шиг болчихдог. Бидэнд хичнээн халамжтай, хичнээн зөөлөн сэтгэлтэй ямар өхөөрдмөөр бас ямар ухаантай гээч. Хүн амьдралд өнгө мөнгөнд нүдээ сохлуулж амьдрахаас илүү үр хүүхдэдээ хүндлүүлж тэднийг сайн сайхан явааг харж тэдний хэрхэн аз жаргалтай бас хэрхэн далавчаа дэлгэн нисэж буйг харж баясах байдаг юм. Түүнийг харж чадаагүй чамайг би өрөвддөг.

_______

"Ёстой үйлийн үр гээч нь л энэ байхдаа, үйлийн үрийг ийм хурдан ирдэг гэж даанч мэдсэнгүй, дэндүү омголон дэндүү давилуун байждээ" хэмээн халсандаа бага зэрэг ээдрэн ярих түүнийг Тэхён хараад саяхан хөнтөрсөн хундагыг нь дахин сөжүгээр дүүргэж өгөв.

"Тэр эмэгтэйг ганцаардуулж, нулимсыг нь барсны төлөө, охиныгоо тэгж тамд унасныхаа төлөө би хэдэн үеэрээ зовж амьдрах биз. Гэхдээ хамаагүй ээ би тэгэх ёстой бол тэгнэ. Гэхдээ- гэх-дээ" гэсээр тэрний хоолой зангиран мөр нь чичирсээр "Гэхдээ би охиноо надруу хараад инээхийг, намайг тэврэхийг, юу ч хамаагүй ярилцан инээлдэн суухыг, түүнээр ааваа гэж дуудуулж түүнээс минь мэндэлсэн үрийг хэрхэн томрохыг харж түүнээр өвөө гэж дуудуулахыг ямар их хүсэж байна гээч"

Тэхён: Та түүнрүү харж инээмсэглэж, түүнийг тэвэрч, юу ч хамаагүй ярилцан инээлдэн сууж, түүнийг чин сэтгэлээсээ миний охин гэж дуудаж өөрөө үзээгүй шүүдээ.

Харин Тэхёны хатуу ч гэсэн үнэн хэлсэн тэр үгийн дараа тэр хүн улам л ихэр татан уйлав.

"Тийм ээ, үнэхээр амьдралд харамсаад ч барахгүй үе гэж байдаг гэж даанч мэдсэнгүй. Түүнийг надруу биш танай аав руу инээмсэглэж, түүнийг ааваа гэж дуудаж миний биш тэр хүний охин шиг байгааг харах үнэхээр, үнэхээр атаархмаар юм. Цаг хугацааг буцааж болдог бол арай эртхэн л ухаарсан бол"

"Одоо надаа юу байгаа юм бэдээ, өнөө их мөнгө нь ч алга, хайраа гэж бодоод хамгийн эрхэм хүмүүсээ ч хөсөр хаяж байсан тэр шулам ч алга. Өнөө их элгэмсэг хамаатан садан минь ч алга."

Тэрээр дахин нэг хундага хөнтөрч дараа нь нусаа нэг татчихаад "Баярлалаа, түүнийг минь хайрлаж байгаад. Над шиг алдаа хэзээ ч битгий гаргаарай гуйж байна. Түүний минь сэтгэлийг дахиж битгий гуниглуулж дахиж битгий зэрэмдэглээрэй. Тэр минь аз жаргалтай байх л хэрэгтэй. Түүнд минь миний өгч чадаагүй хайрыг өгч, аавын хайраар хайрлаж хамгаалж байгаарай"

Тэхён: Цаг хугацаа бүгдийг эдгээх болно. Би ч танд тийм ч дуртай биш ч гэсэн ухаангүй зүйл битгий хийгээрэй. Үйлийнхээ үрийг эдлээд яаж ийж байгаад амьдар. Түүнд өгөөгүй хайраа өөрөө өг, халамжил. Гэхдээ бага багаар. Цаг хугацаа харуулах болно.

Continue Reading

You'll Also Like

1.1M 26.9K 45
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
31.4K 1.5K 9
❕Season 1❕ 🔴Mafia Boss's Babygirl🔴- ын season 1 шүү. Started: 2021.08.19❤️ Ended: 2021.08.30 💙
628 79 2
HYBE-д ажиллаж эхэлсэн эхний өдрөөс марталгүй санаж яв - Удаан ажиллахыг хүсч байвал эрэгтэй айдолуудтай дотносох хэрэггүй