[Completed] The bad main char...

By sei-abcd

312K 22.6K 736

-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёж... More

I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
🥺
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVII
XVIII
XIX
XX
XXI
XXII
XXIII
XIV
XXV
XXVI
XXVII
XXVIII
XXIX
XXX
XXXI
XXXII
XXXIII
XXXIV
XXXV
XXXVI
XXXVII
XXXVIII
XXXIX
XXXX
XXXXI
XXXXII
/XXXXIII/
😇
🍁
Special chapter

X

7.6K 553 11
By sei-abcd

Бэкхён: Яагаад эргүүлж үнссэнийг чинь асуухгүй болохоор явж хоол идэцгээе

Тэр урд гарж хоёр алхсаныхаа дараа дороо зогсон урагшаагаа харсан чигтээ баруун гараа хойш сунгав. Цүнхнээс өнөөх жагсаалтаа гарган хажууд нь очоод хуруун завсар нь хийхэд

Бэкхён: бурхан минь Хэин чи тоглож байгаа биздээ

Би: юу

Бэкхён гарынхаа алгыг дээш нь харуулаад: ингэвэл чамаас юм авах гэж байгаа харин ингэвэл гээд түрүүнийх шигээ гараа сунгаад: харин ингэвэл гараа өгдөг юм чамайг энийг ч мэдэхгүй гэхэд үнэхээр жүжиглэж байгаа юм санагдаж эхлэж байна шүү

Би: Би яаж мэддэг юм тэгээд хүссэнээрээ ойлгохгүйюу ганц өдөр гайгүй байя гэхээр чи өөрөө хүн доромжлоод байна

Бэкхён: Хэн ч гараа сунгаж байгаа хүнийг хараад хөтлөх гэж байна л гэж бодно шдээ

Би: Би тэгвэл тэгж ойлгосонгүй, наанаа тэгээд гарыг чинь ойлгоод хөтлөх хүнээ хүлээгээрэй аялал ингээд дууслаа гэж хэлчихээд эргэж харан замруу алхав.

Ард түүний алхах чимээ сонсогдож байсанд би хурдаа улам нэмээд зам дээр ирэн такси барих гээд гараа өргөн зогслоо.

Бэкхён: Би чамайг уурлахаараа дэгдээхий дэвхцэж байгаа юм шиг харагддаг гэж хэлээгүй бил үү

Би: ...

Бэкхён: За алив ээ өлсөөд байна явцгаая би өдөржин чамайг дагуулж яваад өлсчихлөө

Би түүнрүү огцом муухай хараад: Өөрөө дагуулж явсан болохоос би чамайг дагуулж яваагүй ганцаараа яваад идээч өлсөөд байгаа юм бол

Бэкхён: Хүний нутагт яаж ганцаараа иддэг юм алив гээд гарнаас чирээд эсрэг зүгрүү явав.

Би гарыг нь тавиулчихаад: өөрөө явчихна
____

Бэкхён: Одоо хүртэл уурласаар байгаа юм биш биздээ гэсээр хоолонд орчихоод буудлын хонгилоор хажууд алхахдаа тэр надаас асууна

Би:...

Бэкхён: Заза уучлаарай би тэгж хэлэхгээгүй юм. Гэхдээ үнэхээр сонин байгаа биздээ одоо хүртэл кино үзэж, парк ч орж үзээгүй тэгээд хажууд нь үнсэлцэж ч үзээгүй.

Би түүнрүү огцом хараад: Намайг хэн үнсэлцэж үзээгүй гэж хэлсэн юм

Бэкхён: эсвэл муу үнсэлцэгч гэх ёстойюу би анх удаа л чам шиг муу үнсэлцэгчтэй----

Би: Амаа татаад өгөөч би ямар чөтгөрөө бодож байсан юм болоо

Би хэлсэн даруйдаа үсээ сэгсийлгээд дороо дэвслэхэд зочид буудлын хонгилд зөрж буй хүмүүс гайхан харцгаана.

Бэкхён: Н шиг халуухан чөтгөрийг л бодож байсан байх хэмээн жуумалзчихаад: Гэхдээ би үнэнийг л хэлж байна чи үнэхээр муу үн--

Би: ойлголоо сайхан амраарай гэж хэлээд өрөөрүүгээ оров.

Хэзээ завандаа хүн үнсээд байж байх юм өөр шиг нь амьтан байгаа биш. Хэрэлдлээ гээд ч яах юм билээ бидний сүүлийн уулзалт энэ байсан гээд бодчихоё.

Тэр оройдоо би зүгээр л юу ч бодолгүй унтаад өгөв. Өрөөний хаалга чанга балбаж, утас тасралтгүй хангинах чимээнээр утсан дахь нэрний эзнийг харан хаалга тогшиж буй хүнийг ч бас түүнийг гэдгийг мэдэв.

Утсаа унтрааж хаячихаад хэсэг ингэж байгаад больчих байх гэж бодсон ч улам чанга нүдсэнд уур минь хүрэн орноос босож очоод хаалгаа нээн түүн рүү хамгийн муухайгаараа харлаа.

Бэкхён: Өдрийн 2 цаг болж байна би чамайг үхчихлээ л гэж бодлоо

Би: Чамд юу хэрэгтэй юм би энд амарч байна харж байна уу

Бэкхён: Чи өнөөдөр гарахгүй юм уу

Би: Чамтай лав биш баяртай дахиж хаалга нүдвэл буудлын хамгаалагчид хэлээд хөөлгөчихнө шүү гэж хэлэн хаалга хаах гэсэн ч тэр хөлөө хавчуулаад: Чи надтай энд байх хугацаандаа цуг зарим зүйлсийг хийнэ гэж хэлсэн

Би: Ганц өдөр цуг гараад дараа өдрөөс нь чи намайг өөрөө цуг байя гэж гуйна гэсэн ч би чамтай цуг байх сонирхол байхгүй болохоор бидний аялал энэ хүрээд дуусаж байна харин одоо хөлөө ав

Бэкхён хаалга томоор онгойлгон хөмсгөө зангидсаар дотогш орж ирэв. Харин би түүний алхаагаар бага багаар хойшлож: Би чамайг гар гэж байна

Бэкхён: За яахав тэгвэл би гуйж байна надтай үлдсэн 4 хоногоо цуг өнгөрөөгөөч?

Би: Үгүй надад чамтай байх хүсэл огтхон ч алга

Бэкхён: Би чамд хэрхэн сайн үнсэлцдэг болохыг зааж өгч бол-----

Би түүнрүү дэр авч шидсэнээр тэр яриагаа зогсоон надруу харав.

Би: Би хангалттай нойроо авч чадаагүй болохоор зүгээр яваад өгөөч гуйж байна би амрах гэж ирсэн болохоос биш цаг нартай уралдаж ядартлаа энэ тэнүүгээр явж хоол чихэх гэж ирээгүй гэж хэлээд түүнийг тоолгүй утсаа асаачихаад орондоо ороод хөнжлөө дээгүүрээ нөмрөн хэвтлээ.

Хэсэг тэгж хэвтсэний эцэст халуунд нозоороод буцаад унтаад өгсөн байв.

-----Бэкхёны талаас-----

Тэр намайг ч тоолгүй буцаад орондоо орон хөнжлөө дээгүүрээ нөмрөөд хэвтээд өгөх шив. Түүнийг харан бараг 30 минут зогссоноо ухааран унтсан үгүйг нь шалгахаар орлуу ойртож байхад тэрээр жинхнээсээ унтчихсан байх ба толгойгоо хөнжилнөөсөө цухуйлган хажуу тийшээ хараад хэвтчихэв. Зүгээр л түүнийг хараад хэвтмээр санагдаж цээжин дотор ямар нэг жигтэй мэдрэмж төрөн тэр хэтэрхий хөөрхөн ... бишээ үзэсгэлэнтэй, дур булаам харагдаад байх зүрхээ бага зэрэг тайвшруулчихаад зөөлнөөр хажуугаар нь орж хэвтлээ.

Би зүүн гараа явуулан түүний хацарт хүргэхэд бурхан минь энэ ямар гээчийн мэдрэмж вэ? Түүний арьс яагаад ийм зөөлхөн бариад л хүрээд л баймаар санагдаад байгаа юм. Жоохон чанга базчихвал энэ арьс улайчихдаг. Анх танилцахдаа л үүнийг нь мэдэж байснаа санан хөнгөхөн инээмсэглэв.

Бас тэр уруул. Бага зэрэг цорвойчихсон ягаарсан уруул. Энэ уруулыг өчигдөр үнссэн гэдгээ санахад дахиад л өнөөх зүрх хүчтэй цохилоод эхлэв. Үнэндээ түүнийг намайг хариу үнсэнэ гэж бодоогүй байхад хариу үнссэнд золтой уруулыг нь хазчихаагүй. Хэтэрхий цочордсондоо тэр үү эсвэл үнэхээр миний бодож байгаа үнэн бол түүнд татгдаж байгаа болохоор түүнийг үнсэхэд тийм гэхийн аргагүй мэдрэмж төрсөн юм болов уу.

Сандарснаа мэдэгдэхгүйн тулд түүнд муу үнсэлцэгч гэж хэлсэн ч энэ бага зэрэг үнэний ортой байсанд би баярласан. Яагаад ч юм түүнийг цэвэр ариун гэх бодол сүүлийн хэдэн 7 хоног толгойноос салахгүй байсан болохоор бүүр ч батлаад өгсөн үү гэлтэй эв хавгүй, туршлагагүй түүний уруул надад аз жаргал бэлэглэсэн юм.

Гараа явуулан түүний нүдэн дээр эрхий хуруугаа тавин дотроо түүний энэ нүднээс аль хир их нулимс урсаж байсан бол. Ядаж ганц удаа баяр баяслын, аз жаргалын нулимс урсаж байсан болов уу гэх бодол.

Дараагаар нь энэ нүд миний хэлсэн үгнээс болж бас аль хир их нулимс унагаж байсан бол?

Ядаж үзэн ядаад ч хамаагүй түүний тархийг дүүргэж, оюун санааг нь эзэмдэж, урсах нулимсных нь шалтгаан болсон нь аз гэх ёстой юм болов уу? Эсвэл харин ч тэр намайг үүрд үзэн ядсаар түүнийг гэх миний асаж буй энэ сэтгэлийг улам дэвсэлж хаях болов уу. Үнэндээ би түүнтэй харьцах гэж, түүнийг мэдэх гэж хичээсэн энэ хэдэн хоногт бага зэрэг шаналал мэдрээд байгаа.

Сухо? Тийм Сухо багш энэ 2 яг ямар холбоотой байсан юм бэ? Яагаад Хэин түүнд тэгтлээ их сэтгэл гаргаж тэгтлээ их харууслын харцаар харж харамсал дүүрэн нулимс унагааж тэр их сэтгэл хөндүүрлэм үгсийг хэлсэн юм бол. Тэр хоёрыг бодох төдийд түүний энгэрт шигдэн уйлж буй Хэин нүдэнд харагдаж Жүнмён багшид атаархал төрлөө.

Ах гэж бас хэнийг яриад байсан юм бол, бас Хэин хэнийг алчихсан гэж бүгд цуураад ээж нь ч бас ямар учиртай хүн болоод охиноо хөөгөөд энэ хүртэл явуулчихсан юм бэ? Аав гэж байдаггүй юм байхдаа эсвэл аавыгаа алчихсан юм болов уу? Яагаад ийм их нууцтай байгаа юм. Тэрсэн мөртлөө яагаад нэг ч үг амнаасаа цухуйлгахгүй хэцүү байгаа юм шиг ч царай гаргадаггүй юм бэ?

Учрыг нь мэдэхгүй ч хэсэгхэн хугацаанд л түүний эргэн тойрны асуудлуудыг бодох төдийд хөмсөг минь зангирч таагүй мэдрэмж намайг бүрхэж байхад тэр яаж зүгээр юм шиг яваад байдаг юм бол. Энэ бяцхан охинд хичнээн их сэтгэлийн хат, тэвчээр бас туулж өнгөрүүлсэн хар бараан дурсамж байдаг юм бэ?

Бодлыг минь таслан бэлхүүсээр минь жижигхэн гар орж ирэн тэрхүү бичигхэн гарны эзэн толгойгоо цээжинд минь шигтгэхэд галзуу зүрхний цохилт түүнийг сэрээчихвий гэхээс яс хавталзаж, энэ гайхалтай мэдрэмж алга болчихвий хэмээн амьсгаагаа түгжсэн ч нэмэр байсангүй.

Улам их... Түүнтэй байх үедээ улам их татагдах гээд байгаа өөрийгөө зөнд нь орхих эсэхээ өөрөө ч мэдэхээ байлаа...

Continue Reading

You'll Also Like

3M 195K 89
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
1.8M 115K 200
**Story is gonna be slow paced. Read only if you have patience. 🔥** Isha Sharma married a driver whom she had just met. She was taking a huge risk...
646K 67.5K 26
في وسط دهليز معتم يولد شخصًا قاتم قوي جبارً بارد يوجد بداخل قلبهُ شرارةًُ مُنيرة هل ستصبح الشرارة نارًا تحرق الجميع أم ستبرد وتنطفئ ماذا لو تلون الأ...
1.1M 28.3K 45
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...