❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.6K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
25-р хэсэг
26-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
30-р хэсэг
31-р хэсэг
32-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1
Төгсгөлийн хэсэг pt2 - end-

22-р хэсэг

557 37 0
By Umin_eul

[Бэкхёны талаас]

Ѳлгѳѳний нар нүүрэн дээр  тусан сая л нэг нойрноосоо сэртэл тэр хажууд байсангүй.

Түүнийг хайн эмчилгээний тасаг руу очиход  хариуцсан  сувилагч нь "Саяхан эмчилгээгээ хийлгэчихээд ѳрѳѳ рүүгээ явсан." гэлээ.

"Зѳрчихсѳн юм байхдаа." (Бувтнах)

________________________________

[Аримын талаас]

Түүнийг хажууд тайван гэгч нь унтаж байсан болохоор сэрээхийг хүссэнгүй. Тэгээд ч надаас болоод хэдэн хоног нойргүй явсан юм чинь ядарч байгаа байх гэж бодоод аль болох чимээгүйхэн тэрэнцрээ ойртууллаа. Суух гэж нэлээдгүй зовсон ч ямартай сууж тэргэнцэрийнхээ дугуйг хоёр гараараа түлхэн ѳрѳѳнѳѳс гараад эмчилгээний ѳрѳѳг зүглэлээ.

Тэнд надтай зэрэгцэн хэд хэдэн ѳвчтѳн байх бѳгѳѳд зарим нь саяхан л хагалгаанд орсон гэлтээ толгойгоо боолгосон байв.

-------------------------//-//---------------------
Эмчилгээгээ хийлгэчихээд ѳрѳѳ рүүгээ буцъя гэсэн ч түүнийг унтаж байхад чимээ гаргаад сэрээчих байх гэж бодоод гарахаар шийдлээ. Гадаа сэвэлзүүр салхитай ч  дулаахан байв.

Нарны илчинд зовхи бүлээцэх нь  таатай байсан учир хэсэг нүдээ анин наранд нүүрээ ээж байтал

: Эмч чамайг хамаагүй гадаа гарч болохгүй гээд байхад бас яагаад гараад ирсэн юм бэ?

Намайг эргэж харахад

Бэкхён: Чи ч хүний үгэнд орохгүй хүн юм аа.

Би: Таныг сэрээчих байх гэж бодоод  ѳрѳѳндѳѳ буцаж оролгүй гараад ирсэн юм.

Бэкхён: тэгсэн ч гэсэн цаашдаа хамаагүй ганцаараа гарах хэрэггүй. Хэрвээ гарах болвол заавал надад хэлж бай ойлгосон уу?

Би: Ойлголоо.

Бэкхён: Хүний санаа зовоогоод ямар их хайсан гэж бодож байна.

Би: Уучлаарай.

Бэкхён нэг санаа алдаад: Ойрд алхах дасгалаа хийгээгүй юм байна. Хоёулаа алхах уу?

Би: Энд үү?

Бэкхён: Ѳѳр хаана гэж. Тэгээд ч ѳнѳѳдѳр алхахад сайхан ѳдѳр байна.

Би: тэ.гвэл ч.

Бэкхён намайг тэргэнцрээс босгон гараас минь түшлээ. Удаан алхаагүй болоод ч тэр үү? хѳл дээрээ тогтох тийм ч амар байсангүй. Түүнээс түшин бага багаар урагшилах бүрд тэр  намайг урамшуулах үг хэлж байлаа.

Бэкхён: "Удаан алхаагүй болохоор хэцүү байгаа байх. Ядаж тэр мод хүртэл алхацгаая." гээд биднээс нээх холгүй байх мод руу заалаа.

Жирийн хүмүүст бол амархан байх лдаа. Гэвч надад алхахад тун хүндрэлтэй байна. Хэтэрхий хичээснээс болоод хѳлс ч цувж, бие тэнхэлгүй болж байв.

Би: "Д.дахиад алхаж чадахгүйнээ."
намайг арайхийн ингэж хэлэхэд

Бэкхён: Удахгүй дууслаа. Дахиад жаахан.

Бид алхасаар модны хажууд ирж сандал дээр хэн хэн нь амьсгаадсаар суухад

Бэкхён: Зүгээр үү?

Би: Тийм ээ.

Бэкхён: "Би уух юм аваад ирье." гээд босоод явчихав. Тэгээд удаачгүй савтай ус барьсаар хүрч ирээд надад ѳглѳѳ.  Би усыг нь аван уучихаад сууж байтал

Бэкхён: Чамайг эмнэлгээс гарахаар хоёулаа хамтдаа далай явах уу?

Би: Далай?

Бэкхён: Чи ѳмнѳ надад хэлж байсан юм лдаа. Цуг далай явах талаар даана ч...би одоо л чиний хүслийг биелүүлэх тухай бодож байна.

Түүнийг над руу ширтэж байхад нь би зүгээр л хариу хэлэлгүй чимээгүй сууж байлаа. Бэкхён хэсэг сууж байгаад босч миний ѳмнѳ нуруугаа харуулаад суучихав.

Бэкхён: Үүрүүлчих. Тэр хүртэл алхана гэвэл хоёулаа шѳнѳ л очих байх.

Би: Заавал үүрүүлэх ёстой юм уу? Тэнд тэргэнцэр байсаар байтал.

Бэкхён: Би чамайг үүрмээр байна. Эсвэл тэврүүлэх үү?

Би хурдхан шиг гараа урдаа савчуулаад: Ү.үгүй ээ. Үүрүүлсэн нь дээр юм шиг байна.

Хоёр гараа түүний хүзүүгээр ороон эмнэлэгийн зүг үүрүүлж байхад минь надад юу мэдрэгдсэн гэж санана. Би түүний сэнгэнэсэн хэрнээ цаанаа л таатай үнэр бас нуруунаас нь мэдрэгдэх дулааныг ѳѳрийн биеэр мэдэрсэн. Толгой минь ѳѳрийн эрхгүй түүнийг налж нүд анилдаж байлаа. Хэдий түүнийг зѳвшѳѳрѳхѳд хэцүү ч би түүний дэргэд байхадаа л хаана ч байхааргүй амар тайванг мэдэрч чаддагт санал нийлэх хэрэгтэй байх

[з/т]

Бэкхён ѳрѳѳндѳѳ орж ирэн Аримыг сэрээхгүй гэсэндээ аль болох зѳѳлнѳѳр хэвтүүллээ. Гадуур цамцыг тайлан хѳнжил нѳмрүүлж байтал Арим түүнийг гарнаас тэвэрчихэв.

Арим: Битгий яв. гуйя. Бэкхён!

Арим нүдээ аньсан чигтэй зүүдлэх мэт нэг үгээ олон дахин давтана.

Бэкхён Аримын толгой илэн уруулаа духанд нь наагаад: Би явахгүй ээ! Тайван унт.

Арим сая л нэг тайвшран чимээгүй унтаж байхад Бэкхёны халаасанд утас нь чичирхийлэв.

Бэкхён утсаа халааснаасаа гарган хартал зурвас ирсэн байх бѳгѳѳд зурвасыг харсан дариудаа утсаараа хэн нэгэн рүү залгаж эхэллээ.

: Миний явуулсан зурвасыг харсан биздээ. Одоо уулзвал зав байна уу?

Бэкхён: "За би одоохон очлоо." гэсээр утсаа таслалаа.

________________________________

Бэкхён: Тэгээд юу олж мэдэв?

Сэүн: Тэр ѳдрийн ослыг албаар үйлдсэн байж. Ард нь байгаа хүнийг нь хэлүүлж чадаагүй ч ачааны машины жолоочийг саатуулсан.

Бэкхён: Хэн гэдгийг нь мэдэх ч шаардлага алга.

Сэүн: Юу гэсэн үгэв? Та хэн гэдгийг мэдэх хэрэг үү?

Бэкхён: Таамаглаж байгаа хүн байгаа ч  бидэнд хангалттай нотлох баримт байхгүй. Тиймээс тэр жолоочийг сайн байцаах хэрэгтэй байна.

Сэүн: ойлголоо.
- Ингэхэд Арим яаж байна.

Бэкхён:  Биеийн байдал нь сайжирсан ч юу ч санахгүй байгаа нь санаа зовоож байна.
(санаа алдах)

Бэкхёны энэ байдлыг ажигласан Сэүн: Би тэрнийг заавал олох болноо. Тэгээд бүх хэргийг нь хүлээлгэх болно.

Бэкхён: Тэгж л найдаж байна. гээд гунигтай инээмсэглэл тодрууллаа.

Сэүнийг кафегаас гарсаных нь дараа Бэкхён утсаа аван жолоочоо дуудлаа. Кафе эмнэлгээс тийм ч хол биш болохоор Бэкхён машингүй ирсэн юм.

Машин ирэхэд жолоочдоо "ѳнѳѳдѳртѳѳ гэртэй харьж  бай би ганцаараа явах болно." гээд машиндаа суугаад хаа нэг тийшээ хѳдлѳлѳѳ.

Бэкхён явсаар нэг байшингийн гадаа ирж машинаасаа буугаад хаалганы хонхыг дарлаа.

: Хэн бэ?

Бэкхён: Би байна. Хаалгаа тайл.

Хаалга онгойход Бэкхёныг харсан Жина шууд л тэврээд авав.

Жина: Яагаад одоо л ирж байгаа юм? Би чам руу зѳндѳѳ залгасан. Намайг үхэхийг хармаар байгаа юм уу?

Бэкхён  Жинаг ѳѳрѳѳсѳѳ түлхээд: Ороод ярилцъя! гээд түүний хажуугаар зѳрѳѳд явчихав.

Жина түүнд цай аягалан урд нь тавиад: Яагаад гэнэт ирсэн юм? 

Бэкхён хэсэг сууж байгаад сандлаасаа босон Жинаг ардаас нь тэврээд: Намайг ирэхэд дургүй байгаа юм уу?  

Жина: Ү.үгүй ээ. Гэхдээ чи дээр надтай дахиж уулзахгүй гэсэн.

Бэкхён: Чи намайг тэр үед чин сэтгэлээсээ хэлсэн гэж бодоо юу? (хүзүүн дээр нь үнсэх)

Жинагийн гижиг хүрэн хүзүүгээ гилжийлгэхэд Бэкхён түүнийг ѳѳр лүүгээ харуулаад: Ѳнѳѳдѳр надад чамтай ярих зүйл байна

Жина Бэкхён хүзүүнд шигдэн: Юуны талаар? гэхэд

Бэкхён зүгээр л инээмсэглэн: Чиний даалгасан ослын талаар...































//Яарсандаа сайн засаж оруулж чадсангүй. Гэхдээ ер нь ойлгогдохоор байсан гэж бодож байна.//













Continue Reading

You'll Also Like

18.6K 1K 9
Хэн ч санаандгүйгээр хэн нэгнийг хуурдаггүй юм.❤️‍🩹 2021 он
1M 56.7K 58
𝐒𝐜𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐋𝐨𝐯𝐞〢𝐁𝐲 𝐥𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬 〈𝐛𝐨𝐨𝐤 1〉 𝑶𝒑𝒑𝒐𝒔𝒊𝒕𝒆𝒔 𝒂𝒓𝒆 𝒇𝒂𝒕𝒆𝒅 𝒕𝒐 𝒂𝒕𝒕𝒓𝒂𝒄𝒕 ✰|| 𝑺𝒕𝒆𝒍𝒍𝒂 𝑴�...
786K 65.6K 34
"Excuse me!! How dare you to talk to me like this?? Do you know who I am?" He roared at Vanika in loud voice pointing his index finger towards her. "...
12.9K 592 6
Miles is a baker. Alex loves his cookies.