❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.4K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
25-р хэсэг
26-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
30-р хэсэг
31-р хэсэг
32-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1
Төгсгөлийн хэсэг pt2 - end-

20-р хэсэг

680 38 0
By Umin_eul

-"Би гарч болох уу?" Арим цонхруу харангаа ийн хэлэх бөгөөд Бэкхён түүний өөгүй цэвэрхэн арьс болон гүн хар нүдийн нь хажуугаас нь ширтэнэ. Хэдий осолд ороод бие нь тэнхрээгүй ч Арим урьдын адил үзэгсэлэнтэй хэвээрээ.

Бэкхён: Эмнэлэгт байх хэцүү байна уу?

Арим: Уйдаж байна. Өдөржин эмнэлгийн өрөөнд байх дэндүү уйтгартай юм. Бид ядаж салхилаж болохгүй гэж үү?

Бэкхён: Ойлголоо хамтдаа гарцгаая.

Бэкхён тэргэнцэр авчиран Аримыг суулгаад ноосон цамц өмсүүлж хөл дээр нь нимгэн хөнжил тавин эмнэлгээс гарлаа.

Тэд эмнэлгийн гадаах сааданд ирэв.
Бэкхён Аримыг усан оргилуурын хажуудах сандалны ойролцоо зогсоон өөрөө сандал дээр суух аж.

Арим тэдний эсрэг талын сандалд суух залуу хосыг хараад гэдсэндээ хүрэв. Учир нь тэдний өөдөөс харсан хосын эмэгтэй нь жирэмсэн байх бөгөөд залуу нь эмэгтэйн гэдсийг чагнан хоорондоо юм ярин инээлдэж байлаа.

Бэкхён Аримын байдлыг ажсан бололтой гунигтай нүдээр түүн рүү ширтэж, дотрыг нь хоросгох мэт энэ их шаналал хайртай эмэгтэйг нь бас өвтгөхвий гэхээс тэр бага зэрэг түгших аж.

*******

Тэд гадаа удаан суусангүй. Тэр өдрийн тэнгэр тийм ч таатай байгаагүй учир хосууд эмнэлэгийн өрөө рүүгээ буцхаар шийдсэн юм.

Бэкхён Аримыг өрөөнд оруулж өгөн хөнжлөөр хучиад өрөөнөөс гарлаа.

Өрөөнөөс гараад удаагүй байхад утас нь дуугарч дэлгэцэн дээрх нэрийг харан Бэкхёний хөмсөг нь зангирч ирлээ.
Тэр удаан бодсонгүй шууд л тасалж орхив. Гэсэн ч цаад хүн нь бууж өгөлгүй залгасаар л байсанд түүнд аваахаас өөр арга байсангүй.

Бэкхён хөмсгөө зангидсан чигээрээ утсаа аваад

Бэкхён: "Дахиж залгах хэрэггүй. Чи бид хоёрын харьцаа дууссан." Гээд утсаа салгах гэтэл

-Битгий тасал! Яг одоо утсаа таслах юм бол би наана чинь оччих нь шүү!

Бэкхён: Юу хүсээд байгаа юм?

-Би чамайг санаад байна.

Бэкхён: Жина одоо больж үз. Хоёулаа энэ харилцаагаа дуусгах ёстой. Би чам дээр очиж чадахгүй.

Жина:(Инээх) Одоо л эхнэр чинь чамд үнэ цэнэтэй байна уу? Тэгээд л хэсэгхэн зуурын зугаа болж байсан би хэрэггүй болчихсон уу?

Бэкхён: Юу гэж ойлгоно дураараа л бол. Дахиж миний амьдралд гарч ирээд хэрэггүй. Одоо тус тусын замаа хөөцгөөе.

Жина: Бюн Бэкхён! БИ ЧАМААС САЛАХГҮЙ!! ЯАСАН Ч САЛАХГҮЙ!

Жинаг үргэлжлүүлэн ярихаас өмнө Бэкхён утсаа тасалчихав.

Одоо түүний хувьд хайрлаж бас хамгаалах ёстой ганцхан л хүн бий. Тэр бол Арим. Дахиж Жинатай уулзаж өмнөх явдлаа давтахыг тэр одоо хүсэхгүй.

__________________________

*Энэ үед *

-Бюн Бэкхён. Яриаг минь дуусаагүй байхад тасална гэнээ. Би чамаас тийм ч амар салчихгүй шүү.

: Дахиад л архи ууж байна уу?

- Чамд хамаагүй. (Виски хундгалах)

Жина хундгаа аван уух гэж байтал хэн нэгэн түүнээс булаагаад аваад уучихав.

Жина: Яаж байгаа юм?
(хөмсгөө зангидах)

: Хэт их уух нь эрүүл мэндэд чинь хортой.

Жина: Энэ чамд хамаагүй. Пак Чанёол. Уур хүргээд байлгүй эндээс яв. (Дахин нэг хундгалах)

Гэтэл энэ удаад Чанёол хундгалсан вискиг нь аваад хана руу шидчихэв.
Жинагийн уур хүрэн Чанёолыг алгадах гэтэл тэр гарыг нь барьж аваад хана руу шахлаа.

Тэдний хооронд маш бага зай үлдэж хэн хэнийх нь амьсгал мэдрэгдэнэ.

Чанёол: Тэр надаас юугаараа илүү юм? Яагаад өөртөө хайргүй нэгний хайрыг авахыг тэгтлээ хүсээд байгаа юм бэ?

Жина: Намайг тавь!

Чанёол: ХЭЛЭЭЧ! БИ ЧАМАЙГ ХАЙРААР ДУТААСАН ГЭЖ ҮҮ? ЧАМД БҮХНЭЭ ЗОРИУЛДАГ БАЙХАД ЧИ... (нүд нь улайх)

Жина: Би яасан гэж? Чи л ганцаараа намайг хайрладаг байсан нь биздээ. Би чамд анхнаасаа л хайргүй байсан.

Чанёол: И ЖИНА!

Жина: Над руу битгий хашгичаад бай!
Яв чамайг харахаас дургүй хүрч байна. (түлхэх)

Чанёол: Эцсийн мөчид чи ганцаараа л үлдэх болно. Хэн ч чиний дэргэд үлдэхгүй. Дараа харамсмааргүй байвал зүгээр л над дээр хүрээд ир. Би чамайг ямар ч үед хүлээж авна. (Ойртох) Хайртай болохоор...

________________________________
*
*
*











*Эмнэлэгт*

Арим хэсэг хэвтэж байгаад босч усанд орохоор цамцаа тайлах гэсэн хэдий ч гар нь хүрсэнгүй.

"Энэ эмнэлгийн хувцасны загварыг өөрчлөх хэрэгтэй юм байна. Яахаараа товч нь ардаа байдаг байнаа." (ганцаараа ярих)

-Би туслах уу?

Гэнэтийн дуунаас бага зэрэг цочсон ч Арим эргэж хараад

Арим: Хэрэггүй ээ би өөрөө чадна.

Бэкхён: Надаас ичээд байгаа юм уу? Би чиний нөхөр шдээ.

Арим: Би таныг нөхрөө гэж бүрэн гүйцэт зөвшөөрөөгүй байгаа.
(Гараа нуруу руугаа явуулах)

Бэкхён Арим дээр очин гарыг нь буулгаад товчийг нь нэг нэгээр тайлж эхлэв.

Арим: Юугаа хийгээд байгаа юм? Би өөрөө чадна гээд байхад. (Гарыг нь түлхэх)

Бэкхён: Чамд угаасаа надаас нуугаад байх зүйл байхгүй. Надад харуулаагүй хэсэг үлдээгүй байж.

Бэкхёны хэлэх үг Аримыг улайлгаж байлаа. Мэдээж түүнийг ой санамжаа алдахаас өмнө Бэкхён түүний биеийг харж байсан. Гэхдээ одоо бол өөр шүү дээ.

Бэкхён цамцны товчийг тайлж байхдаа хааяадаа Аримын арьсыг шүргэнэ. Түүний арьс яг л өмнө нь мэдрэгдэж байсан шигээ зөөлөн хэвээр.

Арим: Намайг ариун цэврийн өрөөнд оруулаад өг.

Бэкхён түүнийг гар дээрээ өргөн өрөөнд оруулаад

Бэкхён: Ганцаараа усанд орж чадах юм уу?

Арим: Чадна гэж бодож байна. Одоо гардаа.

Бэкхён өрөөнөөс гаран хаалгыг гаднаас нь хаалаа.

*
*
*

Орой болсон тул Арим унтахаар нүдээ аньсан хэдий ч нойр нь хүрсэнгүй. Тэр ойрын үед өдрийг энэ өрөөнд унтахаас өөр зүйлийг хийлгүйгээр өнгөрөөдөг болсоноос хойш бараг л нойр нь солигдоод байгаа.

Бэкхён түүний хөнжилийг бага зэрэг дээшлүүлээд орны хажуудах сандал дээр сууж Аримыг унтахыг хүлээлээ.

Арим нойр нь хүрэхгүй байсан болохоор нэг мөсөн унтахгүй байхаар шийдэн Бэкхён руу юм ярихаар хартал тэр аль хэдийн унтаад толгой нь хоёр тийшээ найгах аж.

Тэр дээш өндийн суугаад Бэкхёны царайг улам нягтлан ажиглана.

"Царайлаг юмаа." (Гараа дөхүүлэх)

Түүний гар явсаар Бэкхёны хацранд хүрэхэд биеэр нь тог гүйх шиг л болов.
Нүднийх нь доор хөх туяа татсан нь Аримыг асрах гэж хэд хоног нойргүй шахуу явсаных байх.

Бэкхён нүүрийг эрвэгнүүлэх гарыг барин зогсоогоод

Бэкхён: Би тийм царайлаг байна уу? (бага зэрэг нойрмог хэлэх)

Арим бас л түүний гэнэтийн үйлдэлд цочин: С. Сэрчихлээ.
(Нүдээ хурдан цавчилах)

Бэкхён: Тиймээ сэрчихлээ.
(Нүдээ нухлах)

Бэкхён: Нойр чинь хүрэхгүй байгаа юм уу?

Арим хөнгөн толгой дохиход Бэкхён бага зэрэг инээвхийлээд

Бэкхён: Цуг хэвтэх үү?

Арим бушуухан шиг гараа урдаа савчуулаад

Арим: Хэрэггүй ээ. Би...

Бэкхён: Бас л ичээд байгаа хэрэг үү? Чи хэзээ надаас ичихээ болих юм?

Арим: Надад дасах хугацаа өг лдөө. Гэнэт нүдээ нээгээд сэртэл нөхөр гээд хүн гараад ирвэл хэн ч гэсэн сандарна шдээ.

Бэкхён: Заза одоо ингэх хугацаа биш ядаж би унтъя. Цаашлаад хэвт.

Эмнэлгийн ор өргөн учир хоёр хүн багтахад хангалттай байв.

Арим: Та өмнө нь буйдан дээр унтдаг байсан шдээ. (Буйдан руу харах)

Бэкхён: "Одоо энд унтмаар байнаа. Чи намайг сэрээсэн болохоор унтахад тусал." гээд Аримын хажуугаар орон хэвтлээ.
*
*
*

Continue Reading

You'll Also Like

1.1M 28.9K 41
While moonlighting as a stripper, Emery Jones' mundane life takes a twisted and seductive turn when she finds herself relentlessly pursued by reclusi...
18.4K 288 13
Deku in america very lazy why am i here
12.9K 592 6
Miles is a baker. Alex loves his cookies.
1.3M 31.1K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...