❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.4K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
25-р хэсэг
26-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
30-р хэсэг
31-р хэсэг
32-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1
Төгсгөлийн хэсэг pt2 - end-

19-р хэсэг

701 41 6
By Umin_eul

//Одоо үед//
Машины дохиоллын чимээ чихэнд чийртэй санагдахын сацуу хэвлийгээр аймшигтай их өвдөлт мэдрэгдэх аж.
Нүд бүрэлзэн нэг л мэдэхэд миний ухаан балартаж нүд өөрийн эрхгүй анигдав…

*
*
*

*хэдэн минутын өмнө*


Машин бариагүй удсан болоод ч тэр үү? Нэг л төсөөрчихсөн мэт санагдаж байлаа.

Энэ үед утсанд зурвас ирэх чимээнээр улаан гэрэл ч асаж машин зогсох хооронд утсаа аван харав.

"Чи ч үнэхээр салж өгөхгүй хүүхэн юм гээч! Өөрөөсөө ичихгүй байна уу?"

*Дараагийн мессэж ирэх*

" Бэкхёныг тайван орхи!! "

Би утсаа харан дараа дараагаараа ирэх зурвасуудаас болж дотор давчидаж зүрх өөрийн эрхгүй савалж байлаа. Энэ зурвасыг хэн явуулаад байгааг, бас зурвасын эзэн намайг яаж мэдээд байгааг мэдэхийг хүсч байна.

Машин чигнаалдах дуунаар ухаан орж урагш хартал гэрлэн дохионы гэрэл аль хэдийн солигдсон байлаа.

Машин хөдлөхөд түрүүний зурвасууд толгойд бодогдон ойр хавьд болж байгаа зүйлс нүдэнд харгдахаа больж, гар чичирч эхэллээ. Би айж байна~

/Зохиолчийн талаас/

Аримын ухаан санаа орон гаран явж байлаа. Арга ч үгүй биз. Өөрийнх талаар тэгтлээ сайн мэддэг танихгүй нэгнээс зурвас авахаар хэн ч гэсэн айна шүү дээ.

Бас энэ зурвасыг явуулж байгаа хүн, тэр өдрийн зурвасны эзэн хоёр яагаад ч юм нэг хүн мэт санагдана.

Түүний толгойд сэжиглэж болох ганц хүн бол одоогийн байдлаар И Жина л байна. Гэвч тэр мөн эсэхийн бас л хэн ч мэдэхгүй.

Энэ үед өөрийн ухаангүй байгаа эмэгтэйн машиныг чиглэн том ачааны машин  явж байгааг тэр даана ч мэдсэнгүйсанж.

Гэрлэн дохио солигдон урсгал зогсож үед Арим түүнийг анзааралгүй явсаар байсанд ачааны машины жолооч яг төлөвлөсөн мэд суудлын машины хажуугаас түрэн орж ирлээ.

*Төгсгөл*

*
*
*
//Аримын талаас//
Эм болон спиртний үнэр хамар цоргиж, удаан аниастай байсан зовхи минь хүндүүрлэж байлаа.

Нүдээ алгуурхнаар нээн харвал эмнэлгийн орон дээр дусал залгуулан хэвтэж байх бөгөөд гаранд минь мэдрэгдэх дулаан элчний зүг харвал царайлаг төрхтэй нэгэн унтаж байгаад намайг хөдлөх үед сэрчихнэ тэр.

??:Аримаа! (Тэврэх)

Түүний гэнэтийн үйлдэлд бага зэрэг цочирдон нүдээ түргэн түргэн цавчилхад тэр тэврэлтэй сулруулан миний мөрнөөс бариад

??: "Намайг таньж байна уу?
-Үгүй ээ. Би ингээд сууж болохгүй. Эмч дуудаад ирье." гээд гараад явчихав.

Тэр удсан ч үгүй орж ирэхдээ ганцаараа орж ирсэнгүй.

Эмч миний нүдрүү гэрэл тусган хараад дараа нь бага зэрэг инээмсэглэн

Эмч: "Бид хэд хэдэн шинжилгээ авах болно. Түүний дараа өвчтөний биеийг тэнхрүүлэх эмчилгээнд оруулах болно."  гэж тэр хүнд хандан ярих аж.

Эмч: Хан Арим. Өвдөж байгаа газар байна уу?

(Хан Арим??
Хан Арим гэж хэн юм??)

??: Эмчээ тэр яагаад ярихгүй байгаа юм бэ? Та түүнийг сайн үзээд өгөөч дээ.

Эмч: Удаан хугацааны турш ухаангүй байсан болохоор бага зэрэг саатал гарсан байх. Бие тэнхэрчихвэл аяандаа ярих болно.

??: Ярихгүй бол?

Эмч: Бюн Бэкхён. Та санаа зовох хэрэггүй бид таны эхнэрт байж болох бүх арга хэмжээг аван ажиллаж байна.

Эмч удалгүй гарч өрөөнд өнөах царайлаг залуу болон би л үлдлээ.

Гэхдээ түрүүний эмчийн яриагаар бол намайг түүний эхнэр гэсэн.

Хаалга онгойх дуунаар тэр зүгрүү харвал ахимаг насны эмэгтэй эрэгтэй хоёр хүн орж ирлээ.

Эмэгтэй над руу хараад нүдэнд нь нулимс бүрхэж ойртон ойртсоор бас л тэвэрчихэв. Энд ирсэн хүмүүс яагаад намайг харах бүрдээ ингэж тэврээд байгааг би ойлгохгүй байна. Мэдээж эмчээс бусад нь шүү дээ.

Эмэгтэй: Аримаа ээж нь байна. Миний охин өвдөөгүй биздээ. Ээжийгээ таньж байна уу? (санаа зовсон байдалтай асуух)

Би энэ удаад ам нээхгүй байж болохгүй гэж үзээд ярих гэсэн ч ам нэг л эвэлж өгсөнгүй.

Гэсэн хэдий ярьж чадсан юм.

Би: Э.ээжээ

Эмэгтэй: Тиймээ. Ээж нь байна. (Тэврэх)

Би түүнийг өөрөөсөө аль болох зөөлөн түлхэхэд миний ээж гээд байгаа энэ хүн бага зэрэг гайхсан бололтой надруу чийгтэй нүдээр харах аж.

Эмэгтэй: Аримаа~ Яасан бэ?

Би: Б.би … ойлгохгүй байна. Яагаад энд байгаагаа бас таны хэн болохыг ч санахгүй байна. Та нар хэн юм бэ?

Миний энэ үгийг өнөөх эмэгтэй сонсоод түрүүхэн чийгтэж байсан бол одоо нүд тэр чигээрэй усаар дүүрчээ.

Гэтэл өнөөх анх надтай хамт байсан залуу над дээр гүйх шахам ирсэнээ хоёр мөрнөөс минь барин

:"Аримаа. Үнэхээр юу ч санахгүй байгаа хэрэг үү? Би. Намайг санахгүй байна гэж үү? Би чиний хайртай хүн. Чиний нөхөр чинь байна." гэж бараг өөдөөс хашхирах шахам хэлэх.

Би: Би та нарыг танихгүй.

Миний энэ үгэнд өнөөх эмэгтэй ухаан алдах нь холгүй болж түүний нөхөр бололтой өнөөх ахимаг насны эр түшсээр гараад явчихав.

                    *****

Эмчийн өрөөнд Аримын тархины зургийг ажиглах эмч болон Бэкхён.

Бэкхён: Эмчээ. Юу  буруу болсон юм? Та сэргэчихвэл  бүх зүйл зүгээр гэж хэлсэн. Гэтэл миний эхнэр бараг бүх зүйлээ санахгүй байна. Намайг, төрсөн эцэг эхээ хүртэл.

Эмч: Биднийг уучлаарай. Яагаад ийм зүйл болсоныг мэдэхгүй байна. Хадагтай Хан Арим осолд орохдоо тархиндаа хүнд бэртэл авсан. Магадгүй түүний сөрөг үр дагавар гарч байгаа байх.

Бэкхён: Тэгээд? Аримын ой санамж дахиад сэргэхгүй юм уу?

Эмч: Уучлаарай!

Бэкхён босч ирэн эмчийг заамдаад: Уучлаарай гэнээ. Ийм зүйл болчихоод байхад чи уучлаарай гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байна уу? (хашгичих)

Бэкхёны уур дээд цэгтээ хүрсэн байлаа. Тэр яг одоо өмнөө байгаа хүнээ бараг алчихмаар л санагдаж байв. Азаар энэ үед эмч, сувилагч  нар орж ирэн Бэкхёныг эмчээс холдуулав.




Энэ бүхний дараа Бэкхён ганцхан өөрийгөө л буруутгах аж.

Түүний хайртай хүнийхээ өмнө хийсэн нүгэл дэндүү их юм.

Хэрвээ Бэкхён тэр өдөр Чанёолыг дуудахад очоогүй бол. Хэрвээ тэр үед тэр эмэгтэйтээ учраагүй бол.
Хэрвээ тэр цаг мөчид Аримыг гомдоогоогүй бол.
Өдийд ийм байдалд хүрэх байсан гэж үү?

Бас Бэкхёныг тэгтлээ их зүрхийг нь өвтгөж байгаа зүйл бол бяцхан үрээ мэдээ ч үгүй байхдаа алдчихсандаа өөрийгөө хамгийн ихээр буруутгаж байлаа.

Тэр хүүхэдтэй болсон гэдгээ Аримыг осолд орох үед л дөнгөж мэдсэн юм.

//Бүх зүйл Бэкхёны талаас//

                       Өнгөрсөнд

Чамайгаа яг тэр үед л анх харсан юм.

Би: Арим гэсэн байхаа. Өнөөдрөөс чи миний найз охин шүү.

Намайг ингэж хэлэхэд тэр ууж байсан зүйлдээ гахаж цацан надруу байдгаараа бүлтийн харах нь миний инээдийг хүргэж байсан ч би мэдэгдүүлсэнгүй.

 





                      *****
Өдөр хоног өнгөрөх тусам чамд өөрийн эрхгүй дурлаж байлаа.…

            "Муу гаж донтон."

Арим: Юундаа инээгээд байгаа юм.

Би:Чи үнэхээр өхөөрдөм юмаа. Ялангуяа уурласан үедээ.
Ямартай ч чи аль хэдийн мэдсэн юм шиг байна. Тиймээ би чамаар зугаацмаар байна. Миний тоглоом болоод өг.

Арим: Юу гэнээ? Та галзуу юм уу? Эсвэл сэтгэцийн янз бүрийн өвчтэй юм уу? Би яагаад таныг хөгжөөх ёстой гэж. Тэгээд ч надад танд гаргах зав байхгүй.

Түүнийг ийн хэлэхэд яагаад ч юм тогломоор санагдан

Би: Хэд юм?

Арим: Юу хэд юм гэж?

Би: Чиний үнэ. Би их баян шүү. Хэдийг өгвөл надтай үерхэх юм.

Намайг ингэж хэлэхэд чи над руу тийм гэхийн аргагүй харж байгаад: Та үнэхээр гаж хүн юм. ЯГ ОДОО ЭНЭ МАШИНААСАА НАМАЙГ БУУЛГААДАХ. ГАЖИГ АМЬТАН. МАШИНАА ЗОГСОО!!!
гээд намайг цохиж эхэллээ.

Би: Заза ойлголоо энэ чинь хурдны зам зогсох газар энд байхгүй.

Арим: Хаана ч хамаагүй зогс гэж байна!
Муу гаж донтон. Хэд юм ч гэх шиг"
Би жаахан явж байгаад зогсоход тэр ууртай гэгч хаалга  онгойлгоод хаахдаа машин доргитол саван буулаа.
*
*
*
Чамд үсээ зулгаалгуулаад л чамайг биенээсээ гарамгүй хүч, сэтгэлээсээ гарамгүй ааштайг мэдсэн.





                         *****

Дараагийн удаад нь би хэн гэдгийн мэдэхгүй байсан ч чамтай усны дусал шиг адилхан эмэгтэйтээ таарсан. Тэр бол чиний минь ээж байсан гэдгийг сүүлд л мэдсэн юм.
   












                 
                         *****

Яагаад гэдгийг мэдэхгүй ч чамайг намайг түлхэх бүрд улам наалдмаар санагдах үед.…

Би: Надад сар бишээ, 14 Хоног л өгчих.
Арим: Яах гэж??
Би: Чамайг өөртөө дурлуулах 14хоног.
Чи инээмсэглэн: Та арван дөрвөн хоногт юу хийж чадна гэж?
Би: Чамайг өөртөө сайн болгож чадна.
Арим:  Сонирхолтой л юм. За яахав тэгэх гээд үз лдээ. Гэхдээ би сүүлийн үед элсэлтийн шалгалтандаа бэлдээд их л завгүй байгаа даа. Тантай болзох цаг ч гаргахад хэцүү байх шүү. Ийм байсан ч уу?
Би: Тиймээ би чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Арим: За за өөрөө хүсч байгаа одоо яая гэхэв. Хүссэнээ хийдээ.
                         *****




















//Арим ой санамжаа алдсан болохоор одоо тэр бүх дурсамжаа мартсан гэсэн үг. Одооноос бүх зүйл дандаа Бэкхёны талаас бичигдэн шүү!//

Continue Reading

You'll Also Like

2.6K 395 11
Арав хоногийн дотор хэрхэн өөрт тань таалагддаггүй залуугаа өөрөөсөө түлхэх талаар Миён хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй өөрийн дуртай нийтлэлээ амьдрал дэ...
3.6M 230K 96
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
690K 57.9K 32
"Excuse me!! How dare you to talk to me like this?? Do you know who I am?" He roared at Vanika in loud voice pointing his index finger towards her. "...
11K 766 9
Хэрвээ та энэхүү зохиолыг унших гэж байгаа бол юуны түрүүнд Mask🥀 s1-ийг уншаарай. Хэри чамаас өөрийгөө холдуулах тусам бидний зам ахин нийлсээр. Яг...