[Completed] The bad main char...

By sei-abcd

312K 22.6K 736

-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёж... More

II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
🥺
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVII
XVIII
XIX
XX
XXI
XXII
XXIII
XIV
XXV
XXVI
XXVII
XXVIII
XXIX
XXX
XXXI
XXXII
XXXIII
XXXIV
XXXV
XXXVI
XXXVII
XXXVIII
XXXIX
XXXX
XXXXI
XXXXII
/XXXXIII/
😇
🍁
Special chapter

I

17.3K 744 39
By sei-abcd


-: Багшаа хэн нэгэн хичээл дээр том хүний кино үзээд байна гэх хоолойгоор бүгд л ийш тийш харж байгаад эцэст нь над дээр хараа нь тогтов.

Харин би тэдний ёжтой инээмсэглэлийг хараад ээлжит урхинд нь унасанаа мэдсэн тул өнөөх киног гаргах гэж элдэв товч ч дарахаа болин шууд л өндийж сандлаа гартаа барин дэлгэцрүүгээ шидлээ.

Хажуу ширээнд сууж байсан хүүхдүүд оногдохгүйн тулд бушуухан холдож ам амандаа намайг "галзуу юм уу" "ямар аймар юм" гэх мэт үгсийг урсгаж байхад багш надруу тайван харж байгаад: Яг одоо миний өрөөнд гэж хэлээд гарч явсан юм.

Харин түүнийг гарсны дараа дахиад л өнөөх ярианууд чихэнд сонсогдох нь тэр. "Тэр хоёрыг учиртай гэж хэлсэн биздээ багш огтхон ч уурласангүй"

"Биеэ үнэлэгч"

"Багш чамд хэдийг өгдөг юм"

"Багш нөгөө ажилдаа сайн байна уу"

"Хог шаар"

"Бузартай амьтан"

Тэдэнрүү байдгаараа муухай харахад зарим нь дуугүй болсон ч Жэхи болон түүний дагуулууд улам чанга инээгээд ирж эрүүнээс минь зууран "Хөөх, хажууд нь бас шазруун, чи хэзээ энэ хэнд ч хэрэггүй бардам зангаа хаях юм"

Би гарыг нь түлхээд "чи хэзээ өлөгчингийн зангаа хаяна тэр үед чинь би чамруу арай аятайхан харж болох л юм"

Харин энэ үед эхнээс нь дуустал нь нэг буланд бөөгнөрөн сууж байсан залуус дундаас нэг нь босож ирэн Жэхи-н бэлхүүснээс тэврэн хүзүүн дээр нь үнсээд: Битгий ийм хямдхан амьтадтай харьцаж өөрийгөө бухимдуул л даа?

Жэхи хошуугаа унжуулан найланхай хоолойгоор: Гэхдээ тэрний харц надад таалагдахгүй байна

-: Юу ч хийж чадахгүй бардам өлөгчингийн харц л байна шүүдээ

Би нүдээ нэг эргэлдүүлчихээд тэднийг орхин замд таарсан хүүхдүүдээ мөрлөчихөөд багшийн өрөөрүү ч оролгүй шууд л ихэнхидээ л хоосон байдаг урлагийн тэнхим рүү оров.

Тайзан дээр байрлах хар, цагаан товч агуулсан энэ зүйл л надад тайтгарал багахан аз жаргал авчирдаг тул хальтхах инээмсэглээд урд нь очиж суулаа. Айдас хүрмээр ч юм шиг хурдан хэмнэлтэй ая тоглон тэдний гүтгэлэг, доромжлолыг бодон улам л дотор минь авалзаж цааш тоглож чадалгүй төгөлдөр хуураа балбав.

Энэ бүхэн хэзээ эхлэсэн бэ гэж үү? Ердөө хоёрхон сарын өмнө. Өмнө нь ядаж л тэр олон асуудлуудыг л бодож толгойгоо гашилгадаг байсан бол одоо бас нэг зүйл нэмэгдчихсэн. Хараал идсэн ахлах сургуулийн минь амьдрал там болчихсон.

Юу ч мэдэхгүй байж ярьдаг өмхий амнуудаа татаад өгдөг ч болоосой билээ.

"Наад ая чинь яг л чам шиг сонсогдож байна" гэх дуугаар хамгийн урд эгнээнд хэдийнээ ирээд суучихсан түүнийг харан хөмсгөө зангидлаа.

"Угаасаа л миний амьдрал иймээс хойно ингэж л сонсогдоно шүүдээ"

"Би чамайг ууг нь яг одоо миний өрөөнд ир гэсэн болохоос төгөлдөр хуур зод гэж хэлээгүй юмсан"

"Намайг очихгүйг мэдэж байж"

"Зүгээр л өөрийгөө хийгээгүйг хэлээд надаар шалгуулахад л тэд чамайг тийм зүйл хийгээгүйг мэдэх байсан. Чамайг тэр компъютерийн дэлгэц хагаллаа гээд тэд л ялж чи ахиад л буруутан болж байна харж байна уу"

"Бид хэн хэн нь хэлээд ч нэмэргүй итгэх хүн байхгүйг мэднэшүүдээ"

"Ядаж л эргэлзээ төрүүлж чадах байсан юм"

"Эвдэрсэн эвдэрлийн чинь мөнгийг төлөх болохоор ээжид битгий хэлээ---"

"Тэгэхгүй бол загнуулна тийм биздээ"

"Битгий намайг мэддэг юм шиг ярьж бай"

"Зүгээр л өнгөрснөө одоотойгоо март"

"Бодит байдал өдөр бүр надад өнгөрсөн бас одоог сануулж байхад би мартсан ч эргүүлээд санах л болно, бас надтай битгий ингэж харьцаж бай гэж би гуйсан шүүдээ тэд л нэмж олон зүйл ярих болно"  нэг бөхийсөн болчихоод тэнхимийн хаалга хаан эргэж харахдаа нэг хүний цээжийг мөргөчихөв.

Дээш мөргөсөн хүнээ харахад л түрүүний түүний хэлсэн "Бардам өлөгчингийн харц л байна шүүдээ" гэсэн хоолой дахин чихэнд хадаж би түүнрүү өнөөх өлөгчингийн харцыг нь тодруулан зогслоо.

-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын анхаарлыг татах нэг арга уу гэхдээ миний сонирхол огтхон ч татагдахгүй байна ядмагхан юм" гээд мөрлөн хажуугаар гарав.

Нэг л өдөр чи бусдын хувьд кино болон зохиол дээр гардаг муу гол дүр болчихвол яах вэ? Нэг л өдөр чи явдалтай, сээтэгнүүр, худалч, жүжигчин, бас алуурчин болчихвол яах вэ? Гэхдээ ганцхан бусдын л хувьд муу дүр хэдий ч би өөрийнхөө хувьд хамгийн эмгэнэлт киноны гол дүрийн гэнэн охин.





~Шинэ зохиол эхлэсээн. Дэмжиж өгөөрэй, алийг нь Бэкхён гэж бодож байна даа?~

Continue Reading

You'll Also Like

105K 5.8K 29
Учирах ёстой хүмүүс заавал учирдаг гэдэгт итгэдэггүй галзуу гэнэн жоохон охин байхдаа би түүнтэй учирсан юм. (ёс бус үг хэллэг + зүйл гарах учир наса...
1.7M 95.6K 87
Daksh singh chauhan - the crowned prince and future king of Jodhpur is a multi billionaire and the CEO of Ratore group. He is highly honored and resp...
3.3M 187K 77
Nobody ever loved him; she was the first who loved him. He did not have a family and then one day she entered into his life and became a world for h...
113K 5K 21
A story in which two ex-lovers see if ten minutes can heal the damage caused by an all consuming love. 'when you spend time with the person you're in...