" Зурхайч " /Дууссан/

Par tyullibchorom

3.7K 466 214

"Хувь тавилан бол яаг л орооцолдсон зангилаа шиг бид яавал энэ зангилааг тайлж чадах юм бэ? " Plus

Be.i
Азгүй хатагтай Нижи
хамгийн гоё бэлэг
364 хоног би юу хийх юм бэ
Би зөөлөн салхинд дуртай
Сүнс
цэцгэн замаар чамтай
Мами
"Х"
Уучлаарай
Энэ бүх зүйл үнэхээр хөгийн юм
Эхний өдөр
Хоёр дахь өдөр
Гурав дахь өдөр төгсгөл

Экс Ноль

191 30 8
Par tyullibchorom

Номын санчийг орж ирэх үед л бид нойрноос бүр мөсөн сэрцгээлээ. Бобби дахиад тавхан минут гэж үглэсээр арай хийж сэрлээ.

Номын санч: гүүү та нар чинь яваагүй байсан юмуу

Ханбин: уучлаарай эгчээ бидэнд заавал олох ёстой ном байсан юмаа

Бобби: аххх яаг хөлдөөд үхчих шахлаа шүү за гялс явцгаая

Би: Бобби хамт явъяаа

Ханбин бид хоёр Боббигийн араас яаран гарлаа учир нь Бобби болгоомжтой байх хэрэгтэй.

Ханбин: Хөөе Баби ясан хурдан алхдаг юм бэ!! Хүлээлдээ!!! Хөөөе!

Бид хоёр түүний араас гүйж очоод хоёр талаас нь сугадлаа.

Би: ингэж ганцаараа явж болохгүй ээ чи одоо аюултай байдалд байгаагаа мартчихсан юмуу

Ханбин: золиг минь наад навч чинь ажиллахаа больчихсон юмуу?

Бобби бид хоёрыг ээлжлэн харж байснаа: Та хоёр одоо хэнбээ? Галзуу юмуу хаашаа юм!!! Намайг Бобби гэдэггүй!!!! Хүн андуураад байна! Мэдрэл муутай амьтад вэ ахххх!

Би: Хан Ханбинаа энэ--

Ханбин: Сая зүгээр байсан биздээ

Би: цаг хэд болж цаг

Ханбин: 9:10 Ясан бээ Нижи ямар нэгэн юм болоо юу

Би: 9:20! 9:20! болж байхад чамд аюул тохиолдсон, сая зүгээр байж байгаад цаг дөхөх үед Бобби өөрийгөө бас биднийг танихгүй байна!

Ханбин: тэгвэл бидэнд одоо 10 минут ч хүрэхгүй хугацаа байна!

Би: Ханбинаа Бобби алга болчихсон байна сая л энд зогсож байсандааа

Ханбин: Ахххх Бобби!! Ямартайч хурдан түүнийг олцгооё

Бид хоёр тэр хавиар түүнийг дуудан хүмүүст зургийг нь харуулан баахан хайсан ч ямар ч үр дүн байсангүй. Харин Ханбин түүнийг олж харсан бололтой чигээрээ гүйхэд би ч бас түүнийг даган гүйсээр бид гудамжинд хоол зардаг мухлагт очиход Бобби санаа амар зогсчихсон амтархан хооллож байлаа. Түүнийг зүгээр байхыг харсандаа баярлан Ханбин бид хоёрын нүүрэнд үл ялиг инээмсэглэл тодорлоо. Ханбин утсаа гаргаж ирэн цаг харснаа "Одоо" гэж хэлээд эргэж харахад мухлаг араасаа шатаж гал хийн баллонд ойртож байлаа. Ханбиныг Боббирүү гүйхэд түүний урдуур нэг залуу гүйн орж Боббигийн гараас татан дэлбэрэлтээс аварч чадсан ч хөөрхий мухлагийг ажиллуулж байсан эгч амиа алдсан юм.

Би: Жүнэээ

Жүнэ: Бобби чи зүгээр үү Бобби

Бобби: тиймээ, гэх гэхдээ тэ тэр эгч

Ханбин Жүнэг түлхэн уурлав: ЧИ ЭНД ЮУГАА ХИЙЖ БАЙГААН ЯАХ ГЭЖ НААШАА ИРСЭН ЮМ ТЭНЭГ ЮМУУ ЧИ

Жүнэ: Яагаад уурлаад байгаан бэ! Би л Боббиг түрүүлж татаж аваагүй бол чи амжихгүй байсан шт тэглээч Боббиг зогсож байхад танихгүй хүн шиг хажуугаар нь өнгөрөлтэй бишдээ

Бид дөрвийн утсанд зэрэг зурвас ирэв.

Жүнэ: Энэ чинь одоо ямар н*вш нь болоод байнаа!!!

Зурвас нь дээр "Тоглоом одоо л эхэлж байна Нэг л тоглоомын тоглогч болсон бол чамд буцах зам байхгүй Be.i"

Жүнэ: Энэ юу юмбээ?? Надад хэлээд өгөөчдэ

Бобби: зурхай

Жүнэ: ийм тэнэг зурхай гэж юу байсын аххх

Бобби: нөгөө ертөнцөөс ирдэг зурхай болохоор ийм байгаан

Би Жүнэгийн цамцны зүүн мөрийг доошлуулахад тамга байсангүй харин баруун мөрөн дээр тамга үүссэн байлаа гэхдээ биднийхээс өөр.

Ханбин: өөрсдийгөө яаая гэж байхад Жүнэ чи хүртэл нэмэгдэх гэждээ!

Би: Ханбинаа энэ өөр байна үсэг биш тоо! "0"

Ханбин: минийх дээр ч бас байна! Жүнэ бид хоёрынх адилхан юм байна!

Би: Та хоёрынх ямар утгатай юм болоо?

Ханбин: Нижи танайхруу явцгаая хариу нь нөгөө ханан дээр байгаа байх

Бобби дахин дахин үглэнэ "Ум сайн амгалан болтугай, тэр эгч диваажинд очих болтугай, хөөрхий хүүхэдтэй байсан болвуу хэрвээ байсан бол яаанаа" . Гэхдээ ганцхан Боббид хэцүү байгаа юм биш бид бүгдэд үнэхээр хэцүү байсан юм түүнийг аврах юу ч хийж чадаагүйдээ Ханбин өөрийгөө зүхнэ. Бид нарыг гэрт ирэхэд аав ээж байгаагүйд баярлан бушуухан л өрөөрүү орцгоолоо. Жүнэ гэж манарсан хүн байн байн юу болоод байгааг асуухад

Бобби: ахххххх Жүнэ гавьяа байгуулахгүй бол гай болохгүй чимээгүй байж чадахгүй байна ууу

Жүнэ: ахх заалдаа заа чимээгүй болчихвол болоо биздээ

Бобби бид хоёр өрөөг харанхуй болгож Ханбин ханан дээр бичгүүдийг уншиж эхэллээ. Түүнийг хүлээх зуур Жүнэ Бобби хоёр хөрөгч хоосолно гэдгийг үзүүлж өгч байв. Харин би тэр хоёрын идэхийг харан сууна. Удалгүй Ханбин биднийг дуудлаа.

Би: Ясан бээ Ханбинна юу олсон бэ?

Ханбины түгшүүртэй царай биднийг сандаргаж байлаа.

Жүнэ: Чи одоо ясан аймар хараад байгаан бээ? Юу болчихвоо???

Ханбин: Жүнэ бид хоёрын биен дээрх тамганы хувьд бол утга нь Х-тэй адилхан. Тэгээд бас энийг хардаа гээд ханаруу гэрлээ тусгахад

Гэж зурагдсан байлаа.

Бобби: юу билээ байз нэг иймэрхүү тоглоом байдаг шиг санагдаад байхын

Жүнэ Боббиг мөрлөн: яаагаав дээ бага ангид байхдаа хэдүүлээ энийг аймар тоглодог байсандаа "Х 0 экс ноль" гээл чи дандаа надад хожигддог

Би: Зурхай? Өнөөдрийн зурхайн дээр тоглоомын тухай байсан шт

Би цамцныхаа мөрийг доошлуулан тамгаа харахад хоёр Х болчихож. Ханбин ч бас өөрийнхөө тамгыг харахад мөн л хоёр 0 болсон байлаа.

Ханбин: Энэ нь магадгүй чи бид хоёрыг тоглогч гэдгийг илтгэж байгаа байх Бобби тамгалагдаж чам дээр Х нэмэгдсэн тэгээд Жүнэ тамгалагдахад минийх хоёр 0 болсон.

Бобби: гэхдээ чи намайг авраагүй байхад яагаад тамгатай болцон байдаг билээ

Ханбин: Жүнэ чиний гараас татахад би та хоёрыг доош дарж хэвтүүлсэн шдээ

Бобби: ахх нээрээ тэгсэн билүү, надаас болж та хоёр тамгалагдах ч гэждээ хнм хэрвээ би тэр эгч дээр очоогүй бол тийм зүйл болохгүй л байсан байхдаа хммм

Ханбин Боббигийн нурууг илэн: надад итгэ би энэ бүхнийг эцэслэх болно, дахиж хэн ч үхэхгүй...

Жүнэ тэдний яриаг таслан: одоогоор Нижи Ханбин хоёр тэнцэж яваа юм байна. Энэ тоглоомын дүрэмд Х 0 хоёрын аль нэг нь түрүүлж 4 болвол ялдаг.

Бобби: тэгвэл энэ хоёр тоглогч юм бол Хыг 0ыг хаана зурахаа шийдэх хэрэгтэй шдээ

Би: гэхдээ тоглохдоо Х 0 хоёр бие биенээ хааж тоглодог биздээ

Жүнн: тиймээ

Ханбин: Нижи бид хоёрын аль нэг нь хүн аврахад тэр бид хоёрын нүүдэл болно. Хэрвээ нүүдэл хийхгүй байя гэвэл бидний хэн нэгэн үхнэ, түүнийг үхүүлэхгүй аварвал өөр нэг гэмгүй хүн үхнэ, хоёуланг нь аварвал тоглоомонд ялж , хожигдсон хүн нь үхнэ.

Би: ясан ч хэн нэг нь үхнэ, бас заавал чи бид хоёрын нэг нь үхнэ.

Бобби: энийг хардаа

Боббигийн гэрэл тусгасан хэсэгрүү харахад "Хожигдогч шийтгүүлэх биш! Ялагч шийтгүүлэх болно!"

Ханбин: ялагч үхнэ!!!!

Заа ёстой холион бантан болж байнаа хаха😹би бол өөрөө ойлгоод л байна та нар ойлгож байна уу яажына хаха😹 заа тэгээд удахгүй бүр л холион бантан болноо хаха заа тэгээд vote-oo сайн дараад уншиж дууссан бол заавал сэтгэгдлээ үлдээгээрэй. Сэтгэгдэл үлдээгээд байвал баярлаад хөрөөд хурдан хурдан оруулж байнашт хаха😹😹😽😽

Continuer la Lecture

Vous Aimerez Aussi

231K 22.9K 70
ដោយសារតែគុំនំបានធ្វើអោយក្មេងប្រុសដែលមានបេះដូងបរិសុទ្ធស្រស់ស្អាតប្រែក្លាយជាក្មេងពឹសពុលពោពេញដោយល្បិចកល់ គេហ៊ានធ្វើគ្រប់យ៉ាងសូម្បីតែនាមជាប្រពន្ធចុងបុរសច...
584K 36.8K 73
« បងសន្យា បងមិនឲអ្នកណាមកធ្វើអ្វីមកលើអូនបានឡើយ អូនគឺជារបស់បងជាប្រពន្ធរបស់បងម្នាក់គត់ Kim Taehyung » « មិនថាអ្នកណានោះទេឲតែហ៊ានប៉ះពាល់ប្រពន្ធកូនយើងសូម្ប...
16K 3.4K 50
විනාශ කරදැමූ කිරි සිහිනයක් වෙනුවෙන් බැදි වෛරයක් නිසා පරම්පරාවක්ම නසන්නට ශපථ කළ නේත්‍රාවකගේ පළිගැනීමට මැදිවූ සෙනෙහසක අන්දරය....... රුහිරු බැදි බැමි~
617K 59.1K 36
Taekook 💜 ( Own Creation )