❌ Playboy❌

Por oohsehun_01

42.8K 2.5K 373

У Сэхүн.. Тэр бол хүүхэмсэг залуу. Охидуудын сэтгэлийг хэрхэн өөртөө татахаа мэддэг... бас хэрхэн шархлуулаха... Mais

Эхлэл
2
3
4
Part 5
6
Bonus
8
9
10
11
12
13 хэсэг

Part 7

2.5K 195 33
Por oohsehun_01

 Хэрхэн эсрэг хүйстнээ өөртөө дурлуулах вэ? Сэхүнийг өөртөө дурлуулах нь байтугай өөрөөсөө улам түлхээд байгаа нь намайг хангалттай шаналгаж байв. Хэдий Сэхүнд сэтгэлийн шаналал мэдрүүлнэ гэж амалсан ч одоо тэр үгэндээ өөрөө ороогдчихоод сууж байна. Өмнө нь ерөөсөө үерхэж үзээгүй биш ч хэрхэн түүнийг өөртөө татахаа мэдэхгүй юм. Тэглээ гээд түүнийг надад сайн болно гээд хүлээгээд суух нь тэнэг хэрэг. 

 Хувцасныхаа шүүгээний урд зогсон хэсэг өөрийгөө ажлаа. Өөрийгөө магтаж байгаа юм биш гэхдээ би үнэхээр царайгаараа гологдохоор охин гэж боддоггүй. Арьсандаа ч их анхаарал тавьдаг учир миний арьс үнэхээр цэвэрхэн. Доошилж цээж хэсгээ толинд харлаа. Том ч биш жижиг ч биш яг надад таарсан хэмжээтэй гэж боддог. Дасгал хийгээд ч томруулж болдоггүйгээс хойш байгаа юмандаа сэтгэл хангалуун байсан нь дээр гэсэн бодолтой л явдаг. Миний хамгийн их анхаардаг биеийн хэсгүүд бол бэлхүүс, өгзөг. Дасгал хийж хэрэндээ хүссэн хэмжээндээ байлгахыг хичээдэг. Гэнэт өөрийнхөө биеийг сонжоод унасандаа гайхан зогсож байхдаа өдөр Хэмигийн хэлсэн зүйл санаанд оров. 

"Хэрвээ чи Сэхүнийг өөртөө татмаар байгаа бол зүгээр л sexy байдлаа харуулах хэрэгтэй"

 Плэебоё залууг биеэрээ урхидах юм биз дээ? Яагаад ч юм ингэж бодсон гэнэт инээд минь хүрэн инээж орхилоо. Арай гэж инээдээ тэвчин маргааш өмсөх хувцсаа авч гаран цонхны хажууд байх сандал дээр хувцаснуудаа тохоод нүүр гараа угаахаар угаалгын өрөө явлаа.

 Унтахаар хэвтсэн ч яагаад ч юм нойр хүрэхгүй байв. Орны хажуу шүүгээн дээр тавьсан утсаа аван хэсэг candy crush тоглов. Удалгүй болин утасныхаа зургуудыг үзэж яваад Сүүёоны зургуудыг олж харав. Хэсэгхэн хугацаанд юу ч хийж чадахгүй хөшиж орхилоо. Бүх л зурган дээр тэр инээмсэглэх бөгөөд нүднээс минь нулимс урсч байсан ч уруул минь дээш өргөгдөн инээмсэглэж байв. Энэ зурагнууд үнэхээр халуун дотно санагдаж түүний үхэл худал мэт санагдан одоо ч амьд юм шиг мэдрэгдэнэ. Нүдэнд минь нулимс хуралдан утсан дээрх зураг бүрэлзэн харагдах ч Сүүёон арагшаа харан гал түлэн зогсож байгаа зургийг танив. Тэр үед үнэхээр жаргалтай байснаа санан тэр үеийг санагалзана. Ахлах сургуулиа төгсдөг жил бид 2 хөдөө байдаг Сүүёоны эмээгийнд амралтаараа очиж билээ. Хоол хийх болоход Сүүёон бид 2 хийнэ гэж эмээгээс зөрүүдлээд Сүүёон гал түлж байх үед нь би авсан юм. Энэ зургийг авхуулсны дараа хоол авах юмгүй түлэгдэж, бага түлээ хийх байсан юм хамаг түлээ хийж хаялаа гэж эмээд нь зөндөө загинуулж байж билээ. Гэхдээ тэр үед өөрсдийгөө шоолцгоон инээж байсан. Шөнө нь унталгүй олон зүйлсийн талаар ярилцан үүр цайлгаж байсан бодогдоно.

санаж байна Сүүёоноо *шивнэх*

       •••••••••••••••••••••••••••••

 Ээлжээ хүлээн тайзны ард зогсож байхдаа бүжгийн зарим хэсгүүдээ давтан зогсож байлаа. Арван минутын дараа амрахаар шийдэн сандал лээр суун хамт үзүүлбэр үзүүлэх хэдэн охидуудтай юм ярилцан суулаа. Арав юмуу арван таван минутын дараа бидний үзүүлбэрийг зарлахад бид тайзруу гарлаа. 

 Бүжиг дууссаны дараа ёслон алга таших хүмүүсрүү харахдаа нэг танил царай нүдэнд туслаа. Бидний харц тулгарахад тэр инээмсэглэн гараа даллалаа. Би харин ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. 

 Тайзны арын хэсгээс цүнхээ аван охидын нойлруу яван 

Би: замаас холдоод өг тэгж хэлэхдээ тайван хэлэхийг хичээж байв.

?: нэг болзолтой

 Би түүнрүү хөмсгөө зангидан харахад тэр дахиад л инээмсэглэж байлаа.

?: намайг уучилвал 

 Би түүнийг шууд түлхэн хажуугаар нь зөрөн гарахад тэр хажууд минь гүйцэж ирэн

?: уучилчих лдаа тэхүү

 Алхаагаа хурдлуулан түүнийг аль болох тоохгүй гэсэндээ дуугүй л явна. Тэр харин хажуунаас ер салж өгөхгүй уучлалт гуйсаар л байлаа. Сүүлдээ бүр тэсвэр алдан

Би: зүгээр л намайг тайван орхичих тэхүү Кай

Кай: зүгээр уучилсан гээд хэлчих лдээ

Би: миний уучлах уучлахгүй чамд ямар хамаатай юм бэ?

Кай: надад хамаатай биш юм бол? өөр хэнд хамаатай юм? энд намайг чамайг уучлах тухай яригдаж---

Би: азаза ойлголоо уучлалаа болсон уу? одоо явж үз хэмээн хэлээд хурдан хурдан алхан түүнээс холдохоод тэр ахиад л араас гүйж ирэн гарнаас минь татаад 

Кай: гэртээ л харих гэж байгаа биз дээ? нэгэнт чи намайг уучилчихсан юм чинь гэрт чинь хүргэж өгөхөд болохгүй зүйл байхгүй биз дээ?

Би: Би--

Кай: үгүй гэсэн хариулт авахгүй шүү

Би: заза *санаа алдах* ойлголоо тэгвэл хүргээд өг 

  •••••••••••••••••••••••••••••

 Манай гэрийн гадаа ирэн зогсоход нь би баярласнаа илэрхийлэн бүсээ тайлан буух гэтэл

Кай: би чамтай зүгээр л найз болохыг хүссэн юм

Би: мм

 Түүний инээх нь сонсогдон: чи ч үнэхээр сонирхолтой охин юмаа

Би: чи сонирхоод хэрэггүй хэмээн машинаас буухад ардаас нь түүний чадахгүй нь дээ гэх хариулт сонсогдож удалгүй түүний машин хөдлөх нь тэр.


 За уучлаарай би энийг өгүүллэгийг зогсооё гэж бодсон бол шууд устгах байсан шүү өгүүллэг бичих нь миний хувьд өөртөө таалагдахын нэр биш, хүмүүст хүргэх, таалагдах тал дээр нь л анхаарж бичнэ шүү дээ өгүүллэг хоорондын зай нь их байгаа нь үнээн тэр хэрээрээ чанартай хэсэг хүргэхийг зорьдог гэсэн ч миний хувьд хангалттай байж чадахгүй нь ихээхэн гунигтай байна ингэж их хүлээлгэж байхад сайн бичиж чадахгүй бол урамыг чинь хугална л биз дээ? Уншигчдад таалагдахгүй бол би бас бичээд яахав л гэж бодсон тэрнээс биш яг зогсооно гэсэн биш шүү Бас хандалт нь 300 хүрчихсэн vote нь их цөөхөн байдаг сэтгэгдэл бол яриад ч хэрэггүй байх заримдаа үнэхээр урамгүй болчихдог би та нараас сэт нэхэхгүй ээ гэхдээ хааяа ч болов дараагийн хэсгээ асуух биш урмын үг хайрлаж байгаарай тэгвэл илүү хурдан оруулах ч юм билүү дахиж та нарт шалтаг тоочихгүй заавал энэ өгүүллэгээ дуусгах болно. Өгүүллэгтэй минь хамт байгаарай ♥

Continuar a ler

Também vai Gostar

362K 17.7K 79
Kang y/n was always been the black sheep of the family. Overshadow by her extremely talented, gorgeous sister Roseanne . Who has the world revolve a...
225K 2.8K 33
"You ain't leaving until you suck my cock Y/n." he said with deep voice holding her hair tightly... ~𝒔𝒆𝒙 𝒔𝒄𝒆𝒏𝒆𝒔 ~𝒔𝒎𝒖𝒕 𝒘𝒂𝒓𝒏𝒊𝒏𝒈 ~𝒆...
937K 42.8K 62
Taehyung is appointed as a personal slave of Jungkook the true blood alpha prince of blue moon kingdom. Taehyung is an omega and the former prince...
1M 57.6K 36
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...