❌ Playboy❌

By oohsehun_01

42.8K 2.5K 373

У Сэхүн.. Тэр бол хүүхэмсэг залуу. Охидуудын сэтгэлийг хэрхэн өөртөө татахаа мэддэг... бас хэрхэн шархлуулаха... More

Эхлэл
2
4
Part 5
6
Part 7
Bonus
8
9
10
11
12
13 хэсэг

3

3.2K 163 12
By oohsehun_01

   Гудамж, талбай, байшин барилгууд тэр чигтээ цагаан өнгөөр хучигджээ. Тэнгэрээс унах цасан ширхэгүүд нүүрэн дээр минь буун хайлна. Хэдий бусад хүмүүс анхны цас хэмээн баярлах ч миний сэтгэл баярлах нь байтугай хар өнгөөр будагдана. Одоо хүртэл чихэнд минь Сүи гэх түүний хоолой сонсогдож хаа нэгтэйгээс гүйгээд ирж байгаа юм биш дээ гээд ийш тийшээгээ түүнийг харуулдан зогсоно. Хааяа хааяахан өөрийгөө дотроо шоолж инээх ч нүднээс минь нулимс урсана. Итгэж чадахгүй байна. итгэхэд хэтэрхий бэрх юм. Яагаад? Яагаад Сүүёон ганцааранг минь орхино вэ?

  Доошоо харан дэвтэр дээрээ ямар нэгэн утгагүй юм сараачин сууна. Энэ удаа философын царайлаг багш маань ч сонирхлыг минь татсангүй. Хичээлийн цагууд дээр зүгээр л дэвтэр рүүгээ ширтэж өнгөрөөлөө. Хүүхдүүд шуугилдаж эхэлэхэд л хичээл тарсныг мэдэн цүнхээ аван ангиас гарах гэтэл хэн нэгний хоолой намайг дуудах нь сонсогдов. Энэ удаа эргэж харахыг ч хүссэнгүй зүгээр л байрандаа зогсоход

?: Сүи ямар нэгэн юм болсон юм уу? 

би: би зүгээрээ багшаа гэж хэлээд түүнээс хариу ч хүлээлгүй шууд гарч явлаа. Үүнээс өөр юу хийх байсан  гэж? Миний хамгийн сайн найз үхчихсэн гэж хүн болгонд зарлаад явах хэрэг үү? Хэнтэй ч ярилцахыг хүсэхгүй байна. Сургуулийн коридороор алхан дараагийнхаа хичээлийн танхимруу явж байтал утас минь дуугарав.

би: байна уу

?: байна уу Сүи эгч нь байнаа 

Би: байна байна ямар нэг юм болоо юу

С.ээж: өнөөдөр завтай манайд ирж хонооч

Би: за тэгвэл би хичээлээ тараад очъё

С.ээж : идмээр байгаа хоол байна уу? 

Би: таны хоол бол юу ч байсан хамаагүй ээ зза одоо хичээлдээ орлоо тасаллаа шүү эгчээ

С.ээж: за баяртай

 Танил болсон замаар алхах ч сэтгэл минь хөндүүрлэн өвдөнө. Яг л цээжинд минь бул хар чулуу тээглэчихсэн юм шиг амьсгалахад хүртэл бэрх байна. Одоо хүртэл тэр мэдрэмжүүд холдохгүй улам гүн мэдрэгдэж намайг дагах нь зовлонтой. Арай гэж алхсаар Сүүёоны гэрийн урд ирлээ. Яагаад ч юм энэ хаалганы цаанаас Сүүёон гараад ирэх ч юм шиг санагдана. Хэдий тэгж санагдах ч бодит байдал эсэргээрээ байхыг яалтай ч билээ. Улайсан нүдтэй ч хүчлэн байж инээмсэглэх Сүүёоны ээж хаалга онгойлгоно. Намайг ороод гутлаа тайлах зуур

С.ээж: хоол арай болоогүй байна түр хүлээх болж дээ

Би: за тэгвэл гараа угаачхаад ирье гээд цүнхээ том өрөөний буйдан дээр тавиад дээшээ гарахад хамгийн түрүүнд Сүүёоны өрөө нүдэнд тусна. Итгэлгүйхэн өрөөнийх нь үүдэнд очиж зогсоод нээх эсэхтээ эргэлзлээ. Удалгүй гар минь өөрийн эрхгүй доошлон хаалгыг онгойлгоход цонх нь онгойлттой байсан бололтой өөдөөс минь хүйтэн салхи үлээж газарт юм унах нь сонсогдоно. Хаалганы хажууд байх гэрлийн унтраалгыг дарж асаагаад өрөөнийх цонхыг хаан газарт унасан байх дэвтрийг автал дотроос нь нэг юм унах нь тэр. Эхэндээ юу гэдгийг нь ойлгохгүй хэсэг харсан ч гэсэн сүүлд нь ойлгон нүд минь байдаг хэрээрээ томорлоо. Хүүхдийн зураг? Сүүёон жирэмсэн байсан гэж үү? Бодлыг минь тасалдуулан утас дуугарах чимээ сонсогдов. Эргэн тойрноо харж үзэхэд Сүүёоны орон утас байх бөгөөд аваад харвал Хэми гэсэн нэртэй байв. Хэми? Сүүёонд Хэми гэсэн танил байдаг хэрэг үү? хэзээ ч ийм нэртэй хүн түүний амнаас сонсож байгаагүй юм байна. Дуудлагыг нь авахгүй байя гэж бодсон ч байн байн тасралтгүй залгаж байлаа. Эцэст нь миний тэвчээр алдагдаж утсыг авахад

?: хөөе охин минь чиний тэгтлээ их хүссэн хүн чинь одоо өөр охинтой хамт байна гэвэл яах уу?



Continue Reading

You'll Also Like

243K 5.9K 44
❝ 𝖨 𝗉𝗋𝗈𝗆𝗂𝗌𝖾𝖽 𝗍𝗈 𝗇𝖾𝗏𝖾𝗋 𝗹𝗼𝘃𝗲 𝖺𝗀𝖺𝗂𝗇 ❞ ── " 𝗒𝗈𝗎 𝗃𝗎𝗌𝗍 𝗁𝖺𝗏𝖾𝗇'𝗍 𝖿𝗈𝗎𝗇𝖽 𝗍𝗁𝖾 𝗿𝗶𝗴𝗵𝘁 𝗀𝗎𝗒 yet" ❝ and 𝘄𝗵�...
621K 22.4K 97
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
981K 24.7K 23
Yn a strong girl but gets nervous in-front of his arranged husband. Jungkook feared and arrogant mafia but is stuck with a girl. Will they make it t...
427K 29.2K 43
♮Idol au ♮"I don't think I can do it." "Of course you can, I believe in you. Don't worry, okay? I'll be right here backstage fo...