Өргөст цэцэг/Дууссан/

Від Jeon_Helen

133K 8.5K 132

Більше

Шинэ амьдрал
Ким Тэхён
Цуу яриа
Муу хүн
Там
Өшөө авалт
Хүүхэлдэй
Цус
Ой санамж
Ep 11
Нууц
Хайр
Ep 14
Би чамд хайртай
Төгсгөл

Гал

7.1K 486 5
Від Jeon_Helen

Би сул дуугаар:Тэхён аа би чамтай хамт унтаж болох уу?

Тэхён дээгүүрээ бүтээсэн хөнжлөө аваад:Зайл

Би:Тэхён аа

Тэхён ухасхийн босч ирээд:Чи надаар тоглоод байна уу? Чи хэнтэй хамт унтана гэсэн бэ?

Би урвайн:Ганцаараа унтана

Тэхён надруу хяламхийчихээд гэрлээ унтраахаар орноос босов.Түүнийг буцан хэвтсэний дараа би харанхуйн дунд хэсэг зогслоо.Одоо ч зүрх савлан,хар дарсан зүүд минь нүдэнд харагдаж байна.Хөлөрсөн духаа арчин,гүнзгий амьсгаа авчихаад орон дээрээ хэвтлээ.Тэр хүүхэлдэйн дүрс дахин дахин төсөөлөгдөөд байсанд би чимээгүйхэн босоод орныхоо доод талаас түрэн Тэхёний ортой ойрхон зайд аваачив.Тэр энэ удаад хэл ам хийсэнгүй.

Би хөнжлөөрөө өөрийгөө ороон нүдээ анилаа.Дахиж битгий тэр зүүдийг зүүдлээсэй.

Юни хөнжлөөсөө чанга зуурсаар нусаа шуртхийтэл нь удаанаар нь татахад Тэхён цочин нүдээ нээв.

Юнигийн унтаж буй төрх сарны гэрэлд тодрон харагдахад Тэхён санаа алдаад Жиний хэлсэн үгсийг бодлоо.

Flashback

Жин уруулнаасаа гарсан цусыг арчин зогсож буй залуугаас уучлалт гуйгаад Тэхёний араас гүйлээ.

Жин Тэхёний араас нэрийг нь дуудан гүйхэд тэр ч хөмсөг зангидсаар эргэж харав.

Жин:Тэхён ярилцъя

Тэхён:Юуны талаар

Жин:Пак Юни

Тэхёнийг асуулт эрсэн харцаар ширтэхэд Жин үргэжлүүлэн:Ганц охиноос болж Жиүгтэй гар зөрүүлж байгаа юм уу?

Тэхён:Ганц охиноос болж? Үгүй дээ Жин.Жиүг зүгээр л миний замд саад болсон

Жин:Чи замдаа тааралдсан бүхнийг үзэн ядаад байвал-

Тэхён:Бүгд биш

Жин:Тэгвэл тэр охины талаар юу гэх гэж байна

Тэхён:Энэ чамд хамаагүй асуудал

Жин:Тэр охин чамд ямар ч буруу зүйл хийгээгүй.Чи хэтэрхий шударга бус юм.Бас хэрцгий.Фен охидуудыгаа зогсоох хэрэгтэй гэж бодохгүй байна уу?

Тэхён:Чи юу ч мэдэхгүй байна найз минь гэж хэлээд цааш алхахад нь Жин:Урьдны Тэхёнийг хармаар байна гэж араас нь хашгирлаа.

Тэхён:Уучлаарай

Тэхёнийг харагдахаа болиход Жин толгой сэгсэрсээр буцан явав.

End of flashback

Тэхён Юниг ширтсэн чигтээ:Магадгүй би хэтэрхий муу хүн байх тийм үү?

Юни амаа ангайн хурхирч эхлэхэд Тэхён чихээ даран хөнжлөө дээгүүрээ бүтээлээ.

Тэхён:Тэр эмэгтэй хүн мөн үү?

***

Хонх...Хичээлийн хонх...би хонх зүүдэлж байна.Би огцом дээшээ өндийн "Хичээл" гэж хашгираад галзуурсан муур шиг шүүгээгээ онгичиж эхэллээ.Новш новш новш цүнхээ олохгүй байна.

Нэг гараараа шүдээ угаан нөгөө гараараа үсээ самнасаар толинд ч харсангүй бэлдсэн зүйлээ шүүрэн гарлаа.

Хичээл битгий орсон байгаасай,битгий ороосой

Коридороор гүйсээр ангийнхаа үүдэнд очиход багш арай орж ирэх болоогүй бололтой.Цүнхээ урдаа барисаар суудал руугаа алхаж байтал хэн нэгэн намайг дэгээдэж унагаах нь тэр.Дахиад л...

Хари:Уучлаарай,санамсаргүй юм болчихлоо

Би ямар нэг зүйл хэлсэнгүй өвдгөө гөвчихөөд ширээ рүүгээ зүгэллээ.Энэ өдөр ч бас хичээлдээ бүтэн сууж чадахгүй байх.Намайг суудал дээрээ суухад Ирим ард талаас намайг дуудаад:Юни

Би залхсан байртай:Би ямар ч номлол сонсохгүй гэдгээ хэлсэн

Ирим:Тийм биш ээ энэ гээд барьж байсан номоо миний зүг харуулав.

Ирим:Би чиний яагаад хар дарсан учрыг олчих шиг боллоо.Хэн нэгэн тэр эрэгтэйд хараал хийсэн.Харин чи хараалын хүүхэлдэйг олсон учир тэр зүүдийг зүүдэлсэн.Зүүдэн дэх үхэл бодит.

Бодит гэсэн үгэнд бие арзайн дахиад л тэр аймшигтай зүйл төсөөлөгдөөд ирэв.

Ирим:Цаашид юу болохыг би мэдэхгүй байна.Хүүхэлдэйг-

Би чанга дуугаар:Амаа тат Ирим.Би чиний хийсвэр зүйлд,чиний ярьж байгаа бүхэнд итгэхгүй байна.Намайг тайван орхи

Ирим:Юни

Би дуугаа намсгаад:Зүгээр л чимээгүй бол.Чи намайг улам айлгачихлаа

Ирим юм хэлэх гэж байснаа миний ширүүн харцнаас эмээн дуугаа хураалаа.

***

Дахиад л нэг хүнд өдөр дуусч гурил өндөг болсон хувцастай дотуур байрандаа орж ирлээ.Тэд хэзээ болих юм бэ? Хувцсаа солин шүршүүрт орчихоод гарч иртэл хаалга тогших чимээ гарлаа.Би Тэхёнийг гэж бодон хаалгийг тайлахад тэр юу юугүй орж ирэн хаалгыг түгжив.Гэвч миний урд зогсож байгаа энэ хүн Тэхён биш,огт харж байгаагүй эрэгтэй хүн байсан юм.Түүний харцыг хараад л би бүхнийг ойлгож нэг алхмаар хойш ухарлаа.

Би:Ю-Юу хүссэн юм

Тэр надруу ойртон хоёр мөрнөөс минь бариад орруу түлхэхэд би хойш савагдан уналаа.Түүнийг миний дээр суухад би хамгийн чангаараа хашгиран тусламж эрэв.

Тэр миний амыг дараад:Дахиад хашгирвал үхнэ гэж мэдээрэй,хэн ч чамд туслахгүй

Би түүний доор эсэргүүцэн бүхий л хүчээ гаргасан боловч нэмэр болсонгүй.Миний тамир барагдахад би дахин хашгирлаа.Тэр энэ удаад миний хацар руу алгадчихав.Нулимс урсан амьсгал давхцахад цээж хэсэгт сэрүү оргин түүний гар хүрэх нь мэдрэгдлээ.Дахин хүчээ гаргасан боловч үр дүн нь адилхан.Хаалган дотор түлхүүр эргэх чимээ гарахыг сонсов.Харин тэр ажилдаа улайран юу ч анзаараагүй бололтой.

Хаалга нээгдэн Тэхёний харц бидэн дээр тусахад тэр миний дээрээс ухасхийн бослоо.

Тэхён хөмсөг зангидан:Юу болоод байгаа юм?

Үл таних залуу сандран юу хэлэхээ мэдэхгүй бөхөлзөн зогсоход Тэхён түүнээс харцаа салган надруу шилжүүлэв.

Тэхён гараа зангидан тэр залууг шанаадан унагаалаа.Түүнийг газар унахад Тэхён заамдаж аван дээр нь суугаад:Дахиж миний нүдэнд харагдах хэрэггүй

Нөгөө залуу чичирсэн хоолойгоор:Ой-Ойлголоо

Тэрнийг хаалгаар гүйн гарахад би дээгүүрх цамцаа өмсөж амжсан байв.Замбараагүй болсон үсээ боон,нулимсаа арччихаад гарах гэхэд Тэхёний дуу ард гарч:Хүчиндүүлэх гэж байсан залуугийнхаа араас гарах гэж байгаа юм уу?

Би Тэхён руу нуруугаа харуулан урссан хэвээр байх нулимсаа арчсаар:Бүх зүйл *Амьсгаа авах*Бүх зүйл чамаас болсон

Би огцом эргэж хараад:ИНГЭЖ БАЙХААР ЗҮГЭЭР Л АЛЧИХААЧ ДЭЭ

Тэхён:Эцэст нь би чамайг хүчиндэх гэж оролдсон болж байна уу? Хэнд хэлээд байгаа юм

Би цөхөрсөн хоолойгоор:Чамд намайг ийм байдалтай харах сайхан байгаа биз дээ

Тэхён тоомжиргүйгээр:Тийм ээ,сайхан байна

Би:Хараал идсэн новш

Би ариун цэврийн өрөөнд орон нүүрээ хүйтэн усаар хэд хэд шавшлаа.Юунд хоргодож амьдраад байгаагаа мэдэлгүй толгойгоо барин суулаа.Хэтэрхий их уйлснаас толгой өвдөж байна.Нэг цаг орчмын дараа ариун цэврийн өрөөнөөс гарахад Тэхён хичээлээ хийгээд сууж байв.Би хэзээ ч түүний дэргэд чөлөөтөй байж чаддаггүй.Саяны болсон зүйл надад хүнд цохилт болсон бололтой.Том том алхсаар орондоо ороход Тэхён хаалгаа гаднаас нь цоожлоод цааш явлаа.Унтахаар нүдээ анихад Тэхёноос өөр хэн нэгэн ороод ирэх юм шиг санагдаж,зүрх минь хурдтай цохилно.Санаа алдан орны хажуудах шүүгээнээс нойрны эмнээс тавыг аван амандаа хийгээд хойш хэвтэв.

***

Жимин:Намжүүн бөгсөн доороо хоёр хөзөр хийчихлээ

Намжүүн:Хэн яасан гэнэ ээ

Жонгүг:Ерөөсөө болъё оо бүр уйдчихлаа

Тэхён:Шөнийн 4 өнгөрч байна,одоо унтацгаая

Жин:Ямар нэг сонин үнэр үнэртээд байх чинь.Утаа шиг.Та нарт тэгж санагдахгүй байна уу?

Шюга:Надад-

Шюгагийн үгийг таслан сургуулийн хонх хэд хэдэн удаа чанга дугарлаа.Энэ нь хичээл эхэлж завсарласныг мэдэгдэх шиг энгийн дуугаралт биш.Удалгүй дохио дуугарч дотуур байранд гал гарсныг илтгэхэд тэд сандран байрнаасаа хөдөллөө.Дохио тасралтгүйгээр дуугарч байсанд бүх сурагчид нойрноосоо сэрэн аюулгүйн шатаар буусаар дотуур байрны хойд хаалгаар гарч байв.Коридориуд тэр чигтээ утаанд автаж зарим хэсэгт нь гал авалзах ажээ.Гадаа сурагчдыг анги бүлгээр нь жагсаан эхнээс нь нэрийг нь дуудаж байв.3-2 бүлгийн хүүхдүүдийг жагсаахад Юнигийн бараа нь огт харагдсангүй.

Тэхён амандаа:Пак Юни

Тэхёнтой давхцан Иримийн дуу ард талаас чангаар хадаж байлаа.Гэвч олон хүний шуугианд Тэхёноос өөр хүн сонссонгүй.

Сургалтын менежир:Хоолны газарт гал гараад удсан юм шиг байна.Хохиролын эд зүйлсийг буцаан төлөх тул та бүхэн тайван байж болно.

Ирим сургалтын менежир дээр гүйн очоод:3-2 ангийн П-Пак Юни гэж сандарсан хоолойгоор хэллээ.

Сургалтын менежир:Одоо дотогш орвол аюултай гэхээс өөр зүйл хэлсэнгүй цааш явлаа.

Тэхён шатаж буй барилгын зүг санаа зовсон харцаар хараад:Тэр тэнэг охин гарсан байлгүй дээ

Ирим цурхиран уйлсаар:Юни хаана байна аа

Тэхён олон хүүхдүүдийн дундуур харцаа гүйлгэсээр дотуур байрны зүг гүйлээ.Түүний нэрийг араас нь олон удаа дуудсан боловч тэр эргэж харсангүй галд автсан дотуур байрлуу эргэлзэлгүй орон алга болов.

***

"ПАК ЮНИ ХААЛГАА ОНГОЙЛГО СОНСОЖ БАЙНА УУ"

Хэн нэгэн хашгирч хаалга хүчтэй нүдээд байгаа бололтой.Амьсгал боогдон,бие хөлөрч нүдээ нээхэд ч хэцүү юм.Халуун юм аа.Бас бөгчим.Хаалга хэн нэгний гарт цохигдсоор хананд савагдан онгойлоо.

Тэхён Юнигийн мөрнөөс сэгсчин:СЭРЭЭЧ ДЭЭ СЭРЭЭЧ

Юни нүдээ нээсэнгүйд Тэхён гараа нуруун доогуур нь оруулан өргөхийг завдлаа.Энэ мөчид Юни гэнэт нүдээ нээн гартаа ойрхон байсан тавгийг аван Тэхёний толгойг цохин хэд хэд өшиглөөд гутлаа ч өмсөлгүй хаалгаар гүйн гартаа.Тэр хамар амаа гараараа даран явах замдаа уначихгүйг хичээсээр арайхийн гадагш гарав.Ирим урдаас нь гүйн мөрнөөс нь түшээд:Юни би хичнээн айсан гээч.Чи юу ч сонсоогүй юм уу?

Би гүнзгий амьсгаа аван:Ю-Юу болсон юм бэ?

Ирим:Хоолны газарт гал гарсан.Чи ингэхэд яаж мэдэж гарсан юм бэ? Мэдээгүй бол үхэх байсан.Бу-

Яаж гарч ирснээ санах мөчид хэн нэгэн миний нэрийг дуудан мөрнөөс сэгсчиж байсан дүр зураглал орж ирлээ.Байз...Тэр хүн арай Тэхён...Миний нүд хэвийн хэмжээнээсээ хэд дахин томорсоор төв хаалга руу буцан гүйлээ.Утааны үнэр аван ханиалгасаар хоёр давхар руу гарч онгорхой өрөөний хаалгаар ороход Тэхён орны хажууд хэвтэж байх нь тэр.Толгойноос нь үл мэдэг цус гарч,нүд нь аниастай байсан тул дотор минь палхийн түүнийг дуудлаа.Байр хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдсанд хүзүүгээр нь гараа оруулан бэлхүүсээр нь тэвэрсээр аль болох хурдан алхахыг хичээв.

Биднийг гарахад түргэн тусламж,онцгой байдлын машинууд ирсэн байв.Тэхёнийг түргэн тусламжийн орон дээр хэвтүүлэн машинд оруулахад зүрх хурдан цохилон түүнийг зүгээр эсэхэд эргэлзэж эхлэх нь тэр.

Ирим нуруун дээр минь зөөлөн дараад:Чи мундаг юм аа,би чамаар бахархаж байна.Бие чинь зүгээр үү?

Би сул дуугаар:Тэхён зүгээр байгаасай

***

SBS телевизийн мэдээний цаг:Өчигдөр Шинва ахлах сургуулийн дотуур байр шатаж сурагчид,арын албанийхан их хохирол амсчээ.Азаар хүний амь настай холбоотой зүйл болоогүй байна.Энэ тал дээр-

Эмнэлэгийн өрөөнд Тэхён удирдлагаа шидэн:Хараал идсэн охин

Жин:Юни чамайг авраагүй байсан бол чи өдийд-

Тэхён боолттой гараа харан:Зүгээр үхүүлчихдэг байж

Жин:Шарх чинь удахгүй эдгэх байх.Гэхдээ толгойгоо юунд цохиод ухаан алдчихсан юм бэ?

Тэхён ууртайгаар:Хараал идэг,би тэр охиныг яасан ч зүгээр өнгөрүүлэхгүй

Жин:Амийг чинь авраад байхад-Заза чимээгүй болчихъё

Тэхён:Хэн хэнийгээ аварсан бол доо

Миний талаас

Тэхёнд санаа зовсоор өөрийнхөө шүүгээг онгойлгоход урдаас олон тооны чихэр,чихмэл бамбаруушнууд унаж ирлээ.Гайхан зогсож байтал Хари миний дэргэд ирэн:Сайн уу Юни

Би:Юу

Хари миний гарт том шоколад бариулаад:Чи их зоригтой юм аа.Чамайг байгаагүй бол өдийд Тэхён минь яачих ч байсан юм билээ

Хажуугаас нь Нами орж ирэн:Бидний нөхрийг аварсанд баярлалаа Юни

Миний баруун нүдний зовхи татан::Юу л даа би нөгөө-Үнэндээ бол

Ирим холоос гүйж ирэн:Юни Тэхён чамтай уулзахыг хүсч байна гэнэ ээ

Миний сандрал улам ихэсч:Тэхён хаана байгаа юм

Ирим:Мёну эмнэлэгт,чамайг яг одоо хүрч ир гэж хэлсэн.Бодвол баярласнаа илэрхийлэх гэж байгаа байх

Би:Одоо яана аа *Хоёр нүдний зовхи татах*

Продовжити читання

Вам також сподобається

3.6M 285K 89
|| Zaw & Uni || မေမ်ွာ္လင့္ထားေသာ အခ်စ္.... ဒါက fantasy အမိ်ဳးအစားေလးပါ။ Title မွာလိုမ်ိဳး ' မာနႀကီးတဲ့ကြၽန္ေတာ့္ ေယာက်ာ္းရဲ႕ကိုယ္ဝန္ရိွေနတယ္တဲ့ ' bl...
1.1M 132K 178
Description မရေးတော့ဘူနော်။ရေးရင် တင်မရတော့လို့။ IQ team ထံမှ တစ်ဆင့်ပြန်တင်ပြီးဖော်ပြဖို့ ခွင့်ပြုချက်ရပြီးသားပါရှင့်။ဒီစာစဥ်လေးက IQ team အပိုင်ဖြစ်...
137K 8.4K 25
မောင်ပျော်ဖို့အတွက်ငါအသက်မဲ့ပေးရမယ်ဆိုလဲငါဆိုတဲ့လူသားကကျေနပ်နေမိမှာပါ... ဒါပေမဲ့ သေသွားခဲ့ရင်လိပ်ပြာခွဲကြရတယ်တဲ့ သက်ညှာသောအားဖြင့်လိပ်ပြာလေးတော့မောင်...
729K 31.2K 85
ဈာန်မင်းတခေတ် × ခွန်းနှောင်ကြိုး ဈာန္မင္းတေခတ္ × ခြန္းေနွာင္ႀကိဳး ‼️Male pregnancy‼️ start Date - 1.8.2023 (Tuesday) End Date - 20.11.2023 (Monday) �...