Ой санамж

7.1K 498 3
                                    

Цус...Гараа явуулан нүүрнийхээ урд аваачихад тэр зүйл миний гарыг бүрхжээ.Чангаар хашгиран нүдээ анихад зүүд биш гэдгийг батлах мэт Тэхён сул дуугаар нэрийг минь дуудлаа.Гэнэтийн цочролд орсноос хэсэг хугацаанд хөдөлж чадалгүй байрандаа хөшин зогсоно.Тэхёнийг миний нэрийг сүүлийн удаа дуудан нүдээ аних үед ухаан орон түүний дэргэд ирлээ.

Салганан чичрэх гараа Тэхёний нүүрэнд хүргэхэд тэр яг л үхсэн мэт унтах ажээ.Үгүй ээ үгүй болохгүй.Магадгүй би зүүдэлсэн байх.Тийм ээ энэ бол зүүд.ЗҮҮД БИШ БОЛ ӨӨР ЮУ БАЙХ ЮМ БЭ? Өөртөө сэр гэж олон дахин удаа давтан хэлэхдээ өөрийгөө өвтгөн хумсаа гарандаа гүн шигтгэж байв.Цөхрөх,айх мэдрэмж надаар дүүрч хөл тогтож чадахгүй болтлоо чичирч,нугаларан уналаа.

Би цөхрөлдөө автаж зангирсан хоолойгоор Тэхён гэх нэрийг зай завсаргүй хэлэн,мөрнөөс нь сэгсэрлээ.Түүний хэвлийгээс урсах цус өвдгийг минь норгож эхлэхэд утасаа хайн биеэ тэмтчив.Байхгүй байсан тул Тэхёний халаасыг нэгжин утас гаргаж ирлээ.Түргэн тусламж дуудахаар дугаарыг нь хийхдээ арай ядан амьсгаа авч,гараа чичрүүлэхгүйг хичээж байлаа.

***

Түүний толгойнд цэнхэр уутан малгай өмсгөж,цагаан даавуугаар биеийг нь хучаад яаралтай хагалгааны өрөөнд түрэн орлоо.Намайг хаалганы гадна нүүрээ даран суухад удалгүй хойд аав ээжийг дагуулан сандарсаар миний хажууд ирэв.Тэд надаас юу болсныг асуусан боловч би нүүрэн дээрээсээ гараа авалгүй уйлсан хэвээр юу ч дугарч чадсангүй.Эмч бололтой цагаан халаад өмссөн эмэгтэй биднийг чиглэн:Ким Тэхён гэх өвчтөний ар гэрийн хүмүүс мөн үү

Хойд аав арай ядан дуугарч:Тийм ээ,манай хүүд юу тохиолдсоныг хэлээд өгөөч гэж айсан хоолойгоор хэллээ.

Эмч:Гэдэснийхээ орчимд хоёр удаа хутгаар бүлүүлсэн байна.Дотор цус алдсанаас биеийн байдал маш хүнд байна.

Ээжийн нүд томрон:Хутгаар бүлүүлсэн гэнэ ээ?

Эмч:Эхний хагалгаа 9 цагийн дараа дуусна.Хоёр дахь хагалгааг хэлж мэдэхгүй байна.Тэр дараагийн хагалгаандаа орж чадахгүй ч байж мэдэх юм.Бэлтгэлтэй байгаарай гэж хэлээд цааш эргэлээ.

Миний дотор палхийн амьсгал боогдон нүд бүрэлзэж эхлэв.Хамгийн сүүлд харсан зүйл бол цагаан тааз бас...

"Бид гэмт хэрэгтнийг одоохондоо олоогүй байгаа.Хэргийн газар шалгалт хийсэн ч ямар нэг сэжиг төрүүлэх зүйл олдоогүй."

Өргөст цэцэг/Дууссан/Onde as histórias ganham vida. Descobre agora