Дараа төрөл

Da WarGodesss

13.1K 854 35

Сэжүн нас барсан талийгаачийг амилуулснаар тэдний адармаатай хайрын түүх эхлэх болно. Altro

ДАРАА ТӨРӨЛ 1р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 2р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 3р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 4р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 6р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 7р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 8р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 9р хэсэг
Төгсгөлийн хэсэг

ДАРАА ТӨРӨЛ 5р хэсэг

1K 77 0
Da WarGodesss

Жонгүг:Чи юу харсан гээд байгаа юм

Би:Юу ч биш

Нойл орон нүүрлүүгээ ус цацчихаад энэ бүхнийг сайн бодлоо.Би хэр баргийн зүйлд итгээд байдаггүй.
Тэгэхээр саяны зүүд шахуу зүйлийг ингээд мартсан дээр гэсээр гарч ирэхэд Жонгүг тагтан дээр тамхи татаад зогсож байв.

Ширээн дээр утас дуугран хартал ээж залгаж байлаа.

-За

-Ирэхгүй юм уу?

-За за очноо гэж хэлээд утсаа таслан Жонгүгийн араас гарав.

Би:Манай ээжийнх рүү хамт очих уу

Жонгүг:Би очиж яах юм найзтайгаа гадуур гарлаа

Би:Найз чинь чамайг амьд гэдгийг мэдээд итгэж байна уу?

Жонгүг инээн тамхиныхаа ишийг хаячихаад үс арзайлгасаар цаашаагаа орлоо. Тэгэхдээ"Тэр үргэлж надад итгэдэг" гэж хэлсэн юм. Би энд хоцорч үлдэхдээ яагаад түүнээс хамт явах талаар асууснаа өөрөө ч ойлгосонгүй.

Хэсэг хугацааны дараа гэрээс гарч ирэхэд бороо ганц хоёроороо дуслан удахгүй ширүүсэхийг илтгэнэ. Явсаар очих газартаа хүрч ирэхэд ээж хаалга ойнгойлгон намайг угтан авлаа. Тэр энэ том гэрт ганцаархнаа амьдардаг болохоор намайг ажилгүй үед дууддаг юм.

Ээж:Чи хэзээ ардаасаа хүргэний үнэр үнэртүүлчихсэн орж ирэх юм бэ.Хүнтэй суу л даа

Би:Ойлголоо доо

Зочны өрөөнд ороход танил нэгэн сууж байв. Тэрнийг шууд хараад л Жонгүгийн хүүхэд гэдгийг нь танилаа. Гэвч яагаад энд байж байдаг билээ гэж гайхсаар ээжийг дуудав.

Би:Энэ юун хүүхэд вэ?

Тэр яг л Жонгүгийг хуулбарлачихсан юм шиг л харагдаж байна.

Ээж:Аан тийм л дээ гудамжинд ээжийгээ асуугаад явж байсан юм.Тэгээд яаж хүйтэн бороо шороотойд ганцааранг нь байлгахав гэж бодоод аваад ирсэн

Ингэж хэлэхэд би юу ч дуугаралгүй хүүг ширтэн дотроо ээжийг нь ямар арчаагүй болохыг зэмлэнэ. Тэр бүр зутарчихсан харагдаж байна гэсээр ээжээс холхон шиг очиж Жонгүг рүү залгах гэтэл би тэрний дугаарыг тэмдэглэж аваагүйгээ санав. Явах цаг ойртон хүүг гэрлүүгээ дагуулж явахаар боллоо.

Машин доторх анир чимээгүй байдлыг эвдэн Жону:Эгчээ

Би:Яасан?

Жону:Та намайг хааш нь дагуулж явж байгаа юм?

Би:Аав руу чинь

Жонугын нүд томорсоор байдгаараа гайхан над руу харж байлаа. Энэ мөчид би өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэдэгт найдна. Жонгүг хүүдээ дахиж хагцалыг мэдрүүлэхийг хүсэхгүй байна гэсэн.Гэхдээ би энэ үйлдлээрээ түүнд ахиж амьдрах итгэлийг өгч чадах байх.

Жону:Гэхдээ аав аль хэдийн хутгалуулаад нас барчихсан

Хутгалуулчихсан гэдэг нь миний харсан зүйлийг улам бүр батлаж байна.

Жонгүг аль хэдийн ирчихсэн зурагт үзээд сууж байв. Мэдээж тэрнийг Жону дуудах хүртэл. Тэд хоёул бие биенийхээ сансанаа илэрхийлж байхад би хажууд нь тзүгээр л харна.

Нэг л мэдэхэд Жонгүг хүүхдээсээ хуучин эхнэрийнхээ талаарх олон долоон зүйлсийг цувруулан асууж эхлэв.

Жону: Таныг ээжтэй хамт байхад л тэр ах гарч ирсэн

Жонгүг:Нэрийг нь санаж байна уу Жону

Жону дагзаа майжсаар"Санахгүй байна" гэв.

Би:За за би ээжээс хачир авч ирсэн хоолоо идэцгээгээрэй том жижиг Жонгүгүүдаа

Тэд хоолны ширээний ард ирэн сууцгаах бөгөөд хоёул баяртай харагдаж байлаа.

Жону над руу харчихаад Жонгүгийн чихэнд ямар нэгэн юм шивнэхэд би тэрийг нь сонсчихов. "Та энэ эгчид хайртай юм уу?" гэх шиг л боллоо хэрвээ би буруу сонсоогүй бол. Гэхдээ намайг мэдээгүй юм шиг царайлж байтал Жонгүг үгүйсгэн санаа зовсоор нааш харав.

Би:Зүгээр дээ би юу ч сонсоогүй

Жонгүг Жонуд хандан:Хоолоо тайван идчих дараа нь ээж рүү чинь хүргэж өгөе

Жону харваас дургуй байгаа бололтой "Яагаад" гэхэд л хоолойных нь өнгөнөөс мэдэгдэж байна.

Жонгүг:Ээж чинь чамайг яг одоо хайж байгаа санаа нь зовчих нь

Жонгүг эхнэртээ үнэхээр хайртай бололтой. Яагаад ч юм сэтгэлд тавгүй мэдрэмж төрнө. Жонуг хэнэг ч үгүй "Ээж тэгэхгүй байх" гэхэд Жонгүг гэнэт л хачин болчихов. Оройн хоолны дараа Жонгүг бид хоёр Жонуг хүргэж өгөхөөр гарлаа. Жонгүг эхнэртэйгээ тааралдахгүйн тулд хаалганы цаана зогсоход хаалга онгойгдон ээж нь хүүгээ аван над руу зэрвэсхэн харчихаад цааш оров.

Нүүрэнд нь солонго тодрох Жонгүгийг анзааран саяны бүдүүлэг явдлыг мартана.

Жонгүг рүү ойртсоор мөрийг нь өөрийн марөөр хаврин:Тэгэхээр чи амиа хорлоно гэж ахиж тэнэгтэхгүй биз дээ

Жонгүг амаа үдүүлчихсэн мэт зам дагуу явсаар л

Би:Хөөе л дөө

Жонгүг юу ч дуугралгүй доошоо харж байсан ч өмнөхөө бодвол нүүрэнд нь инээмсэглэл бага багаар тодорч байлаа.

Энэ үйлдэл надад яг л гэмээ цайруулчихсан мэт санагдан"Ашгүйдээ би тэгэхгүй гэж ойлголоо шүү" гэсээр Жонгүгийг сугдчихав. Энэ удаа яагаад сугдсанаа тайлбарлаж чадахгүй нь бас өөрөө ч гайхаж байна.

Жонгүг хориглосонгүй харин ч нэг гарнаас минь атган өөрийнхөө дулаахан халаас руу шургууллаа. Яаж ч чадалгүй зүгээр зогсож байтал Жонгүг зайрмагны тэрэг рүү зүглэв.Тэгэхдээ урдаа байсан жаалуудыг хүн чинээ тоолгүй алгасан мөхөөлдөс авах зуур миний анхаарал хүүхдүүд дээр тусна.

Тэдний нэг нь зайрмагаа авч амжин өнөөхийнхөө араас гүйж очихдоо"Бид л нэг хосууд гэсэн шиг эгнээ дайрч ордог хосуудад дургуй" гэх нь тэр.

Бид хосууд биш юм сан. Жинхэнэ хосууд гэдэг чинь цаад сандал дээр мөхөөлдсөөрөө далимдуулан нялуурч өгч байгаа ахлах ангийн сурагчдыг хэлнэ.

Анхаарлыг минь сарниулан Жонгүг надад дээрээ зүрх зоочихсон шоколадтай зайрмаг сарвайлаа.

Тэрийг нь аваад бид хоёр ойролцоох сандал дээр суув.

Би:Дээрээ заавал зүрх зоочихсон байх ёстой юм уу

Жонгүгийг "Үгүй" гэж хариулахад би зүрхийг аван хогийн саванд хаяв.
Тэр ч бас миний үйлдлийг даган өөрийнхийгөө авж хаялаа. Хоёр талд чимээгүй сууж байхдаа хүртэл түүний халаасанд атгаастай байх гараа мэдэрсээр л. Тэр одоо хүртэл тавиагүй.

Би:Би шоколадтай зайрмаганд нэх дуртай биш шд

Жонгүг:Тэгвэл би дуртай

Би:Тэгээд би яах юм

Жонгүг"Дуртай бол" гэж захирангуй хоолойгоор хэлсний дараагаар нүдэнд нь нөгөөх хоёр чинь өртлөө. Тэд дөнгөж ахлах сургуулийн бацаанууд байж хөгшин бид нараас дутхааргүй нялуурна.

Жонгүг хэсэг зуур тэднийг ажиглаж байснаа:Чи тэр хоёрыг хар даа

Би:Аль түрүүн харчихсаан

Жонгүг гэнэт намайг өөртөө татан ёжтой харц гаргав.

Би ухасхийн босоод:За битгий балайраад байгаарай !!!

Маргааш нь би хагас цагаар ажиллах ёстой байв. Энэ өдөр ажилд урамтай өдөр болж өнгрөн гудамжаар явтал хажуунаас шил тогших сонсогдлоо.Гайхсаар хартал шилний цаанаас Хёнун надруу далласаар дуудаж байх нь тэр.

Би түүнийг найз бүсгүйтэй гэдгийг нь мэдсээр байж кафед орон түүний өмнө суугаад:Сайн уу?

Хёнун:Яахав дээ л

Миний сэтгэл зовнин "Юу болоов"

Хёнун:Юу л даа чи чинь эмч биз дээ тэ

Би толгой дохиод:Яасан

Хёнун:Манай хөгшиний бие чилээрхээд чамайг очиж асарч өгөөч л гэж гуйх гэсэн юм

Би:Тэгье ээ маргааш очъё ядаж найз охин чинь сайн байгаа бол... гээд цааш нь дуугарч чадсангүй

Бодлогоширч байх зуур түүнийг над руу гайхсан харц шидлэхийг анзаарлаа.

Хёнун:Ямар найз охин?

Би:Яагаав элтээд дэлгүүрт найз охинтойгоо хамт явж байгаагүй юм уу?

Хёнун:Юу яриад байгаа юм би чамаас салснаас хойш ямар ч эмэгтэйтэй зууралдаагүй

***
Би тайван нойрсох Жонгүгийн улаан нүүрлүү нь дэрээ шидэж хаяхад тэр цочсондоо болоод газар унан нойрмог нүдээр над руу ширтлээ.

Би:Чи муу надад яах гэж худлаа хэлдэг юм

Continua a leggere

Ti piacerà anche

1.1M 37.5K 63
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...
159K 17.3K 23
"𝙏𝙤𝙪𝙘𝙝 𝙮𝙤𝙪𝙧𝙨𝙚𝙡𝙛, 𝙜𝙞𝙧𝙡. 𝙄 𝙬𝙖𝙣𝙣𝙖 𝙨𝙚𝙚 𝙞𝙩" Mr Jeon's word lingered on my skin and ignited me. The feeling that comes when yo...
576K 8.8K 86
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
11.7K 1.1K 20
Аяслэндийн ханхүү болон түүний хайртай бүсгүйн талаарх гайхалтай түүх.