Дараа төрөл

By WarGodesss

13.1K 854 35

Сэжүн нас барсан талийгаачийг амилуулснаар тэдний адармаатай хайрын түүх эхлэх болно. More

ДАРАА ТӨРӨЛ 2р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 3р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 4р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 5р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 6р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 7р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 8р хэсэг
ДАРАА ТӨРӨЛ 9р хэсэг
Төгсгөлийн хэсэг

ДАРАА ТӨРӨЛ 1р хэсэг

2.8K 109 4
By WarGodesss

Яарсаар лифт рүү гүйж очиход аль хэдийн оройтчихсон байлаа. Бугуйн цаг руу хялам хийн санаагаа нэг зовоочихоод шатаар мацлаа. Цагын зүү 6г заахтай зэрэгцэн цэлийсэн том заалны хаалгыг онгойлгоход надаас бусад нь бүгд ирээд байраа эзлэн сууцгаасан байв. Би бөхийн хэрэг болох бүх юмаа бэлдэж тавьж байхад

Жин:Түргэлчихэж болохгүй байна уу? ө

Би:За сайн байгаана уу?

Жин:Гол ажилдаа хурдан ор

Бүхэд бүтэн гурав дөрвөн жил ажилласан ажил минь одоо ингээд бүтэх нь гэж бодоход л сандрал минь нэмэгдэж байлаа. Ширээн дээрх уснаас ганц балган нүүрэндээ инээмсэглэл тодруулан амьхандаа сандрахгүйг хичээн ярьж эхэллээ.

Би:Үхэл бол амьдралын төгсгөл юм.Бид үхсэн хүмүүсийг цааш нь эмчлэх боломжгүй учраас орхидог.Тэгвэл энэ нь маш буруу. Хүн ямарваа нэгэн өвчин тусвал хүнд ч бай хэцүү ч бай эмчлэгдэх ямар нэгэн арга зам заавал байдаг,үүнээс үндэслэн амьгүй болсон махбодийг их эмчилгээнд оруулан буцааж амьлуулах арга байгаа гэдэгт би найдан хэдэн жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн

ххх:Сонирхолтой л юм, чи туршилт хийж үзэв үү?

Миний царай үл ялиг барайн"Туршилт хийх зөвшөөрөл хараахан аваагүй байгаа"

Жин:Сайн байна, цаашдаа туршилт хийх зөвшөөрөл авах гээд ч хэрэггүй.Энэ чинь биологийн байтугай дэлхийн тэнцвэр алдагдуулна.Хүн төрөөд үхдэг нь хорвоогийн жам

Жиний хатуу шүүмж урмыг минь хуглахаар байсан ч үргэлжлүүлсээр л байв. Удалгүй бүгд таран Жин бид хоёр л үлдлээ.

Жин юмнуудаа янзлаж дуусан гархынхаа өмнө миний гарнаас барьж авлаа.

Жин:Яахав би чамд тусалж болно шдээ. Зөвшөөрөл авах гэвэл надтай-

Тэрнийг үгээ хэлж дуусаагүй байхад нь гарыг нь өөрөөсөө холдуулаад"Чамтай чамгүй бүтдэг юм, би чамтай болзоо юм уу эсвэл ямар нэгэн юманд явахгүй"гэж хэлээд зөрөн гарлаа. Ажлынхаа байрнаас бүтсэн юмгүй хоосон гарч ирэхээс өмнө шуудхан гэрлүүгээ зүглэхээр төлөвлөж байлаа.Гэвч Жин миний шарыг гозойлгон хотоос зайдуу байрлах лабораторлуу хазайхаар шийдэв.

Гаднаасаа их энгийн харагдах энэхүү байшингийн зоорь руу орон уутаар битүүлэгдсэн цогцосыг цагаан орон дээр тавив. Бүтээлгийг татаж авахад дотроос нь миний үеийн залуу гарч ирлээ. Түүний бие эндхийн зэврүүн хүйтэн орчинтой уусан цэл хүйтэн болчихсон байлаа.

Бараг гурав дөрвөн цаг чилтлээ хөлсөө гойжуулан хагалгаа хийж ажилласны эцэст бүх зүйл дууслаа. Түүний хажууд сандал авчран суухдаа бие рүү нь гараа хүргэж үзэв. Цус ч гүйхгүй байхад яаж дэлгэцэн дээрх зураас цохилж эхлэх вэ дээ. Тэгэхдээ түр зуур ч гэсэн цогцосыг ажиглалаа. Хэдэн сар хог дээр хаягдсан мэт хэвтсэн болохоор турж цонхийсон байх аж.

Гэнэт автомат унан эргэн тойронд хав харанхуй орчин бүрхлээ. Гар чийдэн аван цахилгаан руу очитол ямар нэгэн чимээ гарах нь тэр. Чийдэнгээ гүйлгэн ардахаа харахад ямар нэгэн хар зүйл зэрвэс хийн өнгөрлөө .Хэн нэгэн гарнаас минь татан хана руу шахахад гар чийдэн миь газарт унан түүний нүүрэн дээр тусав. Зүрх дэлбэрэх нь үү гэлтэй хүчтэй цохилж байсан ч амжилттай болсныг хараад өөрийн эрхгүй уулга алдлаа.

Тэр:Чи хэн бэ,Би яагаад энд байгаа юм гээд олон асуултуудыг сунжралдуулан асуулаа.

Би:Тайвшир намайг Сэжүн гэдэг харин чамайг Жонгүг гэдэг би бүгдийг нь дараа нь тайлбарлаж өгөе

Тэрний харц зөөлөрч гараа арагшаа явуулан гэрэл асаалаа.

Тэр:Яаж намайг Жонгүг гэж мэдэж байгаа юм

Би надад чиний хавтаст хэрэг байгаа би бүгдийг дараа нь тайлбарлая

Жонгүг:За тэр яахав надад ус хэрэгэтэй байна

Би:Уух ус уу? мэдээж эхлээд намайг дагаад дээшээгээ гар гэж хэлэхдээ би одоо хүртэл баярласаар байлаа.

Жонгүгт ус аягалан өгөхөд хормын дотор ууж дуусган шидчихээд том саваар нь уулаа.

Би:Хөөе чи-О,О Уугаад дуусгачихаж байгаа юм уу гэж хэлтэл Жонгүг миний хажуугаар зөрөн хөргөгч шүүгээний доторхыг нэгжиж эхэллээ. Аргагүй л дээ энэ тал дээр сайн тооцоо хийдэг байж. Хэдэн сар юу ч идээгүй чоно л гэсэн үг

Би энд амьдардаггүй болохоор идэх зүйл байхгүй Жонгүгийг дагуулан гарлаа. Замын дагуу явсаар ганц шөвийсөн цайны газарт очин түүнд хоол захиалж өгөв.

Идэж байх хооронд нь хэт гөлөрснөөс болж Жонгүг хөлөө ширээн доогуур явуулан шилбэ рүү минь цохилоо.

Би хөлөө барин:Яаая л даа

Жонгүг:Битгий хар

Би:Хмм *цүнхнээсээ түүний хавтаст тэмдэглэлийг гаргаж ирэх* Тэгэхээр Чи 24тэй юм байна. Сурч төгссөн сургууль чинь энд тодорхой бичигдээгүй байна бас хамгийн гол нь чиний амьдрах гэр орон гэж хэлээд дараагийн хуудсыг уншаад гацчихав.

Үүн дээр бичихдээ тэрнийг эхнэр хүүхэдтэй гэсэн байна. Тэгэхээр хөөрхий насан залуу байх даа эхнэр хүүхдээ орхиод өөд болжээ. Гэвч миний толгойнд ажлын төлөө энэ хэргийг хав даран түүнийг улам судлаж тэмдэглэл хийх гэсэн муу санаа орж ирлээ.

Жонгүг:Тэгээд юу гэж байна миний талаар олигтой тодорхойлолт бичсэн байна уу

Би:Чи өнчин тэгээд ч гэр орон чинь тодорхой биш байна.Тэгэхээр түр хугацаагаар манайд амьдравал яаж байна

Жонгүг:Эмчээ би ер нь яагаад ой санамжаа алдчихсан юм

Би:Чи ой санамжаа алдаагүй ээ миний таамгаар бол хүн дараа төрөлдөө хуучин амьдралынхаа талаар бүгдийг мартдагтай адил зүйл болсон байх. Гэхдээ хүүхдүүд 0-3,5 нас хүртлээ хуучин амьдралаа санадаг тэрэнтэй адил чи ч гэсэн ойрын хугацаанд санах магадлалтай. Шуудхан хэлэхэд чи үхсэн байсан би чамайг амьлуулсан

Жонгүг гацан амандаа чихсэн хоолоо миний нүүр лүү цацаж орхилоо. Тэр сандлаасаа босон"За баяртай надад яаралтай ажил гарчихлаа" гэж хэлээд хаалга руу зүглэхдээ"Солиотой хүүхэн байна"гэж бувтнав. Би нүүрээ салфиткаар арччихаад түүний урдуур халхлан зогслоо.

Би:Би үнэхээр чамайг амьлуулсан

Жонгүг"Битгий солиор" гэж хэлээд гарыг минь түлхэн гарлаа. Удалгүй буцаж орж ирэн"Хот руу хүргээд өгөөч тэгхүү"

Би гараа энгэртээ зөрүүлж барин"ХА! Чи бид хоёр тэгж л таарна"

Хот явах замдаа Жонгүг унтаад л яваад байв. Харин эгнэн ассан гэрлүүд ээлжилж туссаар анир чимээгүй орчинд арай гэж унтчилгүйхэн шиг хүрч очлоо.

Би Жонгүгийн мөрийг зөөлөн хөдөлгөн:Хөөе босоорой ирчихлээ

Жонгүг нүдээ анисан чигээрээ"Жону " гэж нойрмог хоолойгоор хэллээ. Би тэр хүнийг нь мэдэхгүй мэдэх ч хүсэл байсангүй бушуухан шиг түүнийг сэрээхийн тулд цамцан доогуур нь гараа гүйлгэхэд булчин нь товойн мэдрэгдэж байлаа.

Би:Намайг донтой хүүхэн гэж битгий бодоорой энэ бол шилдэг арга гэж хэлээд хоёр жижигхэн бөндгөрөөс нь чимхлээ.

Жонгүг нүдээ нээсэн дариудаа миний гарнаас атган "Донтой

хүүхэн " гэж ориллоо.

Би:Гар тавь !!!

Жонгүг миний гарыг тавин машинаас буугаад "намайг хаана авчирчихсан юм" гэж гомдоллоно. Би түүнийг хүчээр дагуулан гэртээ оруулж ирэхэд тэр гэртээ харьмаар байна гэж яншаад болсонгүй

Би:Ядаж цонхийсон хачин байдлаас чинь гартал нь тордоод чи гэрлүүгээ харь тэгхүү

Жонгүг миний урдаас шууд дунд хуруу гарган:би гэрлүүгээ харимаар байна солиотой гаж донтой хүүхэн минь гэж гэрээр дүүрэн орилж байтал хаалганы дуу хадлаа.

Би бушуухан түүний ам руу газар хэвтэж байсан оймсоо чихэж хаян үүд рүү гүйн хартал Жин зогсож байх нь тэр. Үгүй эээ энэ л биш шүү тэр намайг зөвшөөрөлгүй туршилт хийснийг мэдвэл бөөн юм болох болно.

Continue Reading

You'll Also Like

1.1M 37.4K 63
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...
774K 28.7K 103
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
461K 31.4K 47
♮Idol au ♮"I don't think I can do it." "Of course you can, I believe in you. Don't worry, okay? I'll be right here backstage fo...
7.3M 303K 38
~ AVAILABLE ON AMAZON: https://www.amazon.com/dp/164434193X ~ She hated riding the subway. It was cramped, smelled, and the seats were extremely unc...