•Seven•JJK

By Jaya_Fanfictions

4K 525 19

Би чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
13
14
15
16
17
18
19
20

12

128 25 0
By Jaya_Fanfictions

Episode 12~[전정국]

고등학교

Долоон хоног...

Нэг л мэдэх нь ээ аль хэдийн долоон нар долоон сарыг хэдийн дахиад үзчихэж, энгийн үед бол тоож хардаггүй 7 хоног, одоо бол хэтэрхий богино санагдана.

Мэдээж сургууль дээр болсон дуулиант хэргийг Жонгүг ирэнгүүтээ л сонссон хэдий ч нэгэнт болж өнгөрөөд шийдэгдсэн хэрэгт тэр юу ч хийж чадахгүй.

Эсвэл хийж чадах ганц хоёр юм байсан ч байж магадгүй.

Жон Жонгүг ирэх хүртэл тэр байтугай ирсэн өдөр нь ч юу ч хэлээгүй мөртлөө ердөө маргааш нь Жон Мисү над дээр улайж хавдсан нүдтэй ирж уучлалт гуйсан... уучлалт гуйж буй мэт аядсан гэх юм болов уу.

Нэг ёсондоо тэрэнд миний уучлах эсэх хамаагүй саяны явдлыг дахиад ч хийхээс сийхгүй аашийг нь нэг хүчин зүйл дарж орхисон.

Тэр хүчин зүйл нь мэдээж Жон Жонгүг.

'Хоёулаа өнөөдөр болзоонд явах уу?' Хичээлээ нухацтай хийх түүний өрөөсөн гарын хуруунуудыг нь оролдон тоомжиргүй гэгч нь сууж байгаад толгойд орж ирсэн санаагаа шуудхан түүнд хэлж орхих үед тэр нааш огцом хараад 'тэгье, явмаар байгаа газар байна уу?' гэх нь тэр.

Үгүй ер өө энэ хүүхэд чинь, хичээл хичээл гээд тоож харахгүй байсан байж болзоо гэхээр ингэж шуурхай хариу үйлдэл үзүүлэх юм гэнэ.

Хариу үйлдэлд нь шоолж инээчхээд гарыг нь дэрлэн суувал Жонгүг балаа доош тавьсаар хоёр гараараа хацраас минь барин 'чи сүүлийн үед эрх болчихсон оо мэдэж байна уу?' Хэмээн намуухан хэлэх нь тэр.

'Яасан дургүй байна уу' шууд хариу хэлж орхисонд тэр инээн 'үгүй ээ зөндөө дуртай байгаа ч чамд ямар нэгэн зүйл тохиолдчихсон юм шиг санагдаад, нэг л зүйл буруу байгаа юм болов уу гэж бодоод, чи намайг хаяад явах гэж байгаа юм шиг санагдаад' гэх нь тэр.

Намайг надаас сайн мэддэг миний залуу... түүний зөв шүү дээ.

Надад үнэхээр асуудал тохиолдчихоод чамд хэлж чадахгүй дээ хоолойнд минь тулчихсан байгаа үгсээ өөр үгсээр таглаж үдэж байгаад чамайг чимээгүйхэн орхичих уу хэмээн бодож байгаа минь үнэн юмсан.

Гэхдээ эцэст нь хоолойг минь давж гарсан үг ердөө л 'үгүй ээ тийм зүйл болохгүй болохоор тайван байж болно' гэх үг.

Тэр хариу болгож инээмсэглээд хоёр гараа буулгаад баруун гараараа хичээлээ тэмдэглэж зүүн гараараа гараас минь хөтлөөд хааяа хааяахан дээш болгож уруул нь даа хүргэх бол би түүний мөрийг дэрлээд нүдээ анив.

Гайхаж л байгаа биз... бид сургууль дээр биш Жон Жонгүгийн шахалтаар амралтын өдөр номын санд сууж байгаа нь л энэ.

Удалгүй Жонгүг эд зүйлсээ цүнхэндээ хийсээр духыг минь үнсээд 'за хадагтай явж болзоцгооё' гэх нь тэр.

***

'Орохгүй юм уу' аль хэдийн гадаа харанхуй болчхоод болзож дуусаад гэрт ирсэн ч явуулмааргүй байсандаа тас тэвэрчхээд хааяа хааяахан духан дээр үнсэхийг нь мэдрэн зогсвол Жонгүг даарч буй эсэхийг минь шалган тэвэрч зогссоор л...

'За за харь, болгоомжтой явж очоод над руу залгана шүү' гээд хувцсыг нь нэг сайн янзалчхаад дахин нэг үнсчхээд гэр лүү орохоор эргэвэл Жонгүг ард инээсээр үлдэх нь тэр.

Гэр лүү ороод хувцсаа солиод буйдан дээр суухтай зэрэгцэн гэрийн хаалга дуугарч таарав.

Дөнгөж л суумаар аядаж байсан даа ундууцан хаалгаа нээвэл Нана өөдөөс нүүр дүүрэн инээгээд 'зөрчих үү' гэсээр гэр лүү орж ирлээ.

Орж ирсэн даруй даа зурагт нь дээр дуу тавин өөрийн гэр аятай аашилж байхад нь ээж аав орж ирснээр буцан даруухан болж орхих нь инээдтэй.

Ээж илт баярласан байдалтай над дээр ирэн 'явах материал чинь бүрдчихсэн тэнд ах чинь байгаа болохоор очоод сургуулийн асуудлаа шийдчихнэ...

Дараа долоо хоногт тийз тааруулаад авчих болхоор ачаагаа бэлдээрэй' гээд духан дээр үнсээд өрөөгөө зүглэх бол аав зүгээр л нааш харан толгой сэгсрэх нь тэр.

Харин Нана чимээгүйхэн дөхсөөр намайг тэврэн бүх зүйл зүгээр болох талаар болон хүчтэй байх талаар хэлэх аж.

Хүчтэй байх гэж хамаг байдгаа барж байхад хүчтэй байгаарай гэж хэлж байгаа энэ охин хүртэл хэрцгий аймшигтай санагдаж байна.

Ингээд ахлах сургуулиа төгсөхөөс ердөө гурван сарын өмнө би дахиад л өөр сургууль зорих хэрэг гарах нь...

Жон Жонгүг гэх оршихуйгүй тийм газрыг...

***

'Маргааш болзоцгооё' хичээлээс харих замдаа би Жонгүгт дахин хэлсэн минь энэ.

Дахиад таван өдөр хэдий нь өнгөрчихсөн би нөгөөдөр өдөр гэхэд энэ улсаас явчихсан байх болно.

Харин Жонгүг хурдхан толгой дохиод юу хийхийг хүсэж байгааг минь асуух нь тэр.

'Гэрт чинь болзоцгооё' гэрийн үүдэнд ирэхийнхээ өмнөхөн түүнд хэлбэл тэр инээмсэглэн толгой дохиод гэрийн үүдэнд ирмэгцээ хацрыг минь алгаараа шахаж уруул дээр үнсчхээд 'тэгвэл манайд уулзацгаая' гээд дахин хурдхан хэд хэд үнсчхээд цааш явах нь тэр.

***

'Тахиа захиалж идэцгээе' хоёр дахь кино өөрөөр бол хүүхэлдэйн киногоо тавихдаа түүнд санал болгон хэлбэл тэр толгой дохиод 'халуун ногоотой тахиа' гэж үглэсээр утсаараа захиалга хийнэ.

Хүүхэлдэйний өрнөл хэсэг эхлэхийн өмнөхөн хонх дугарч тахиа ирэх нь тэр.

'Хоёулантай нь адилхан юм байна' зурагтаар гарах элементүүд гэх хүүхэлдэйг үзсэн хэвээр хэлсэнд тахиагаа задалж суусан Жонгүг лавлан асуух нь тэр.

'Чи мэднэ дээ хоёулангийнх нь зан ааш байгаа байдал тэс өөр би яг Эмбер шиг өчүүхэн жижиг зүйлд ч солиотой аятай уурладаг.

Харин чи эсрэгээрээ Вэйд шиг жаахан онцгүй ч гэсэн чи жоохон эмзэг... гэхдээ намайг хамгийн сайн ойлгож дэмждэг, бас болохгүй гэсээр байхад зөрүүдэлж намайг хайрлаад л' эхний хэсэг үгэнд минь шууд л харц нь өөрчлөгдөөд хошуу нь унжаад эхэлсэнд уруул дээр нь бушуухан үнсчхээд үргэлжлүүлэн хэлсэнд царай нь дахин хувирч инээх нь тэр.

'Тийм байна, надад дуртай байж дургүй юм шиг аашлаад л яг энэ Галан охин байна' хэмээн инээх нь тэр.

'Жон Жонгүг тэрэнд одоо хүртэл гомдож явдаг байх нь ээ' тахиагаа идэнгээ түүн рүү харан хэлбэл Жонгүг ганц гараараа хацрыг минь бүтэн шахаж бариад 'тийм, одоо аргад' гэсэн ээ уруул дээр хэд хэд үнсээд 'хөөх ямар амттай тахиа вэ' гэх нь тэр.

Түүний үйлдэлд инээгээд гартаа байх тахиагаа тавьж байгаад гараа арчаад түүнийг өөрлүүгээ татан хэд хэд үнсэх үед Жонгүг намайг татан өвөр дээрээ суулгах нь тэр.

Тэгснээ үргэлжлүүлэн үнсээд л байсанд хүүхэд аятай дуу шуутайхан инээх нь тэр.

Сүүлийн удаа гэж бодоод уруул дээр нь удаанаар үнсэх үед Жонгүг ч бас хариу үнсэн бага багаар үнсэх гэдэг үг үнсэлцэх гэдэг үг рүү хувирч байлаа.

Нэг нэгнээсээ зай аван уруулаа салгах даа би түүний нүднээс айдас бас зөвшөөрөл хүсэхийг мэдэрсэн.

Тэгээд дуу шуугүйхэн бидний уруул дахиж нийлсэн.

***

Түүнийг унтсан гэж бат итгэлтэй болмогцоо босоод хувцаслаж эхэллээ.

Бие минь тавгүйрээд доогуур алхах босож суухад ч хөндүүр орчихсон учир аль болох чанга ёолчихгүйхэн хувцаслана.

Одоо үүрийн 5 цаг болж байна.

Би замаараа Нанаг авч гэртээ очоод онгоцны буудал руу шууд явах ёстой.

Хувцаслаж дуусчхаад түүний түрүүвчнээс хамтдаа авхуулсан зургаа авч утасны гэрэндээ хийгээд халаасанд байх захиагаа гаргаж тавиад орон дээрээ тайван гэгч нь инээмсэглэн унтах Жонгүгийг сайн харж аваад гэрээс нь гарлаа.

Үнсчихвэл сэрчихнэ... сэрчихвэл би явж чадахгүй.

Такси барьсан даруй Нана руу залгавал тэр нойрмог дуугаар хаана явааг минь асуугаад өөрөө одоо гарж буй талаараа хэлээд тастав.

Түүний гэрийн үүдэнд такси эрмэгц Нана машинд суух бөгөөд намайг хараад инээн 'шөнөжин нялуураад унтаагүй юм уу' гэх нь тэр.

'Тэрнээс ч илүү хөл өвдөөд үхэх нь' жолооч ахад сонсогдохгүй нь тулд чимээгүйхэн шивнэх аядаад түүний мөрийг дэрлэх үед тэр огцом нааш том хараад 'анхных чинь биз дээ... солиотой юм уу хэдий хэчнээн хайртай байсан ч салах ёс хийж тийм юм хийгээд' гэсээр үглэж эхлэв.

'Чимээгүй бай, салах ёс хийсэндээ унтсан юм биш... салах ёс биш гэж сануулах гэж түүнд зөвшөөрсөн юм' гэсэнд түүний ам ангалзан нэг зүйлийг хэлэх гэсэн ч чадахгүй байгаа аятай гацчих нь тэр.

'Санаа зоволтгүй ээ би буцаад ирнэ, миний жаалыг харж байгаарай' гэсээр мөрийг нь дэрлэн суувал Нана санаа алдан цонх руу харах нь тэр.

Миний Жон Жонгүг

Би удахгүй дээ...

Episode 12 ended

To be continued...

Зөндөө зөндөө удааж байгаа гээд зөндөө зөндөө урт бичлээ шүү.

Тодруулга: солонгос ахлах сургууль хавар 3 сард төгсдөг шүү

Тэгээд сүүлийн хэсэг бол мэдэх нь мэдэх л байх...

Continue Reading

You'll Also Like

3.8K 228 3
Бие сэтгэл, туйлгүй хүсэл тачаал минь бүхэлдээ түүний өмч болоход ердөө хэдхэн хором л хангалттай байв.
190K 3.9K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
903K 20.7K 49
In wich a one night stand turns out to be a lot more than that.
62.3K 6.8K 41
Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя"