•Seven•JJK

De Jaya_Fanfictions

3.6K 493 17

Би чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Mai multe

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
12
13
14
15
16
17
18
19

11

114 21 0
De Jaya_Fanfictions

Episode 11~[전정국]

고등학교

'Сэрээхгүй яасан юм' бараг л сургууль дээр ирэхийн алдад гарахынхаа өмнө сэрээгээд төрсөн өдрийн мэнд хүргээд орхисон үеэл дүү минь орилсоор залгах нь тэр.

'Би төрсөн өдрийн мэнд хүргээд гарч ирсэн шүү дээ хэн чамайг буцаад орондоо тухлаадах гэсэн юм' хариу түүн рүү үг шидлэх үед тэр нэг тургилах аятай дугарсан аа 'заза хоцрох юм байна л даа' гээд тастаж орхив.

Сургууль руу ороод дадал болсноороо ундааны машин дээр очин ундаа авчхаад анги руу зүглэлээ.

Энгийн үед... нэг ёсондоо Жон Жонгүг байсан бол бид ундааны машины урд хийжүүлсэн ундаа авах авахгүй дээр өдийд мэтгэлцэж байх ёстой байсан юм.

Гэрээс багахан оройтож гарсан учраас сургууль дээр бага зэрэг оройтож ирсэн ч сурагчдын харц намайг төвөгшөөхөд хүргэв.

Ангийн үүдэнд ирэх үед ангийнхан ширээн дээр минь овоорчихсон байх нь тэр.

Тэгснээ намайг харангуутаа харь хүн харав уу гэлтэй хэдэн тийш суудал руугаа тарж бутарч бушуухан ширээнээс холдох нь харагдана.

Ширээний урд очих үед ширээ минь улаан хөх хар өнгөөр баллаж сохлогдчихсон байх аж.

Завхай

Биеэ үнэлэгч

Хямдхан охин

Ширээн дээрх үгнээс хэдийг нь авч уншвал иймэрхүү үгс угтаж авах нь тэр.

Сургуулийн үүдээр ороод ангид иртэл минь ямар нэг онц гойд зүйлс байгаагүйгээс хойш сургуулийн веб хуудсыг шалгаж үзэхээр шийдэн нээж харвал энд шилжиж ирэхийн өмнө хийдэг байсан цагийн ажил болох шөнийн цэнгээний газарт байх хэдэн зураг байв.

Амлая би зөвхөн бармен л хийдэг байсан төдий...

Харин тайлбар нь уг газрын байнгын үйлчлүүлэгч, бяцхан bitch гэсэн утга агуулах нь инээдтэй.

Гэхдээ одоо яадаг билээ ямар ч авцалдаагүй зураг тайлбарт итгэж орхисон хүн болгонд тайлбар хийгээд уйлалтай биш гол эзэнтэй л уулзах хэрэг гарах нь.

Хичээлийн цаг дөхсөөр гэхдээ хэргийн гол эзэн өөрөө алга, харин хүүхдүүдийн харц минут тутамд ширүүснэ.

Удалгүй ангийн үүдээр хэргийн эзэн дуу сонссоор орж ирэх нь тэр.

Бүх хэргийн эзэн, Жон Жонгүгийн улаан шүтэн бишрэгч эсрэгээрээ миний үзэн ядагч хийдэг ангийн минь сурлага болон урлагаараа тэргүүлэгч, надаас илүүрхэх мянган авьяастай ч Жон Жонгүгийг өөрийн болгож чадаагүй тэр охин.

Жон Ми Сү

Өөрийнх нь суудал дээр сууж байгаа учир хажууд минь ирэх дээ хоолой засаж босохыг сануулах нь дуулдана.

'Өө ирчихсэн үү?' орж ирснээс нь авхуулаад нааш алхах алхмыг нь эгээтэй л тоолчхолгүй анхаарч суусан ч түүнээс ингэж асуух үед тэр зүгээр л өөдөөс минь ёозгүй хөндий харах нь тэр.

Гэхдээ одоо яадаг билээ энэ харцнаас нь ямар айлтай биш.

'Босчихгүй юу' муухай харсаар хэлэх үед нь өөдөөс харж инээсээр 'чамайг гэдгийг мэдэж байгаа болохоор нийтлэлээ устгаад залруулга хий' буцаагаад өөдөөс нь тайван ийн хэлэх үед анги энэ удаад нам гүмхэн болж эхлэх нь тэр.

Нэг ёсондоо тэд зүгээр л хэрэгт дурлаж эхэлж байгаа юм.

'Юу ярьж байгааг чинь мэдэхгүй байна' гэж хэлэхдээ тэр аль хэдийн гараа чанга атгаж шүдээ зуучихсан нь мэдэгдэнэ.

Саяхныг хүртэл түүн дээр би бооцоо тавьчихсан байлаа.

Угаасаа дурласан охид л галзуурдаг юм...

Харин бооцоо минь голоо оночихсон гэдэг нь түүний хэзээ ч давж үзээгүй зураасаа давчхаад чичгэнэж зогсоогоос нь мэдэгдэнэ.

'Заавал ингэх юм бол цагдаа явах уу? Хүний нэр хүндэд халдах жоохон том хэрэг л дээ... чам шиг гадаад сургуулиас тэтгэлэг хөөцөлдөж байгаа нэгэнд бол' хэмээн хэлж дуусав уу, үгүй юу түүний 'чи ер нь хэн юм бэ? Дөнгөж гарж ирчхээд л минийх болоход өчүүхэн жоохон зайг асар их болгоод орхичихсон чи хэн юм гэж байна' гэсэн ээ намайг хойш түлхэж орхих нь тэр.

Хойно азаар ширээ биш сандал байсанд тахимаараа нугаларч суугаад л өнгөрөв.

Жаяагийн хамгийн чухал бөгөөд хамгийн энгийн дүрэм чамайг цохивол буцаагаад цохь...

***

'Хадагтай Жаяа би танд анхааруулсан санагдаж байна, энэ удаад заавал хариуцлага тооцох ёстойг мэдэж байгаа биз дээ' гэсэн ээ залуухан захирал эмэгтэйг донжтой харагдуулах шилээ тайлан ширээн дээр тавьсан аа 'эцэг эхчүүдийг чинь дуудчихсан учраас түр хүлээцгээж бай' гэсээр өрөөг түр зурхан нам гүмд орхин гарж одох нь тэр.

Бүх зүйл болдгоороо бас маш хурдан болж өнгөрсөн.

Тэр намайг түлхсэн, би хариу алгадсан... тэгээд эцэст охины тодотголтой бохир зодоон болох толгой толгойноосоо барилцаад л дууссан даа.

Гэхдээ хамгийн том асуудал нь ээж минь багаас минь хэнд ч дээрэлхүүлэхгүй байхыг зааж өсгөсөн боловч хэрэг нэгэнт захирлын өрөөний урт лекцээр өндөрлөхөөр болсон учраас зүгээр л өнгөрнө гэж бодохгүй байна.

Үүнтэй зэрэгцэж өчигдөрхөн Нана-гийн хэлсэн үг толгойд пянз аятай дахин дахин чихэнд чийртэйгээр дуулдах аж.

'Би байхгүй байсан ч Жон Жонгүг чинийх болохгүй байх байсан... одоо алга болсон ч Жон Жонгүг чинийх болохгүй болохоор хэт их найдлага тавиад хэрэггүй ээ' энэ л миний тэр өрөөнд хэлсэн сүүлийн үг...

Өнөөх охины харц ширүүсэж хариу хэлхээс өмнө захирал багш эцэг эхийг минь дагуулсаар өрөөнд орж ирсэн учир яриа тэндээ чимээгүйхэн цэг тавиад л дууссан.

18 жил амьдрахдаа хөвгүүний төлөө муудсан эхний бөгөөд сүүлийн тохиолдол энэ...

***

'Маргаашаас материалаа бэлдэж эхлэх болохоор тэгж ойлгоорой.

Гэрийн хаалгаар орохийн өмнө ээж эргэж ч харалгүйгээр хэлсээр гэр лүү орж харин би байгаа байрандаа таг зогсож орхив.

Арай дээрдэж байсан ээж охины харилцаа эргээд балгас болж бүх зүйл болох аясаараа л болсон.

Би удахгүй энэ улсыг орхино.

Хамгийн аймшигтай зүйл нь бусдын хүсээд хэдэн сараар хөөцөлддөг үйл явц ээжийн минь ганцхан дуудлагаар ихдээ л ганц сарын хугацаанд явахад бэлэн болох нь...

'Жаяа' хаалгаар орж бодит үнэнтэй тулхаас хэтэрхий их айсан даа хаалгаа харсаар зогсож байтал дэндүү гэхэд дэндүү хайртай хоолой минь хажууханд сонсогдох нь тэр.

Ирчхэж... миний залуу ирчхэж...

Хараад л өөрийн эрхгүй нулимс урсгаж орхисонд сандарсаар ирээд хацарт минь хоёр алгаа наан юу болсныг лавлах миний залуу...

'Ханхүү нь ирж аврахгүй байсан болохоор өөрөө мангасаасаа зугтаад гараад ирлээ, одоо ирчихсэн юм чинь намайг аваад зугт' гэсэнд тэр гайхах аятай нэг хараад удалгүй нүүр дүүрэн инээгээд 'хоцорчихжээ уучлаарай' гэсээр духан дээр минь үнсэх нь тэр.

Episode 11 ended

To be continued...

Continuă lectura

O să-ți placă și

9.8K 181 5
Is it Murder or Mutual Feelings?
43.6K 5.4K 41
"ئەو ئۆتۆمبێلێکی بۆ کڕیم دوای یەکەم شەومان بەیەکەوە." " ئەو نۆ هەزار دۆلاری بۆ ناردم بۆ ئەوەی ئاکرالیکی نینۆکەکانم تازە بکەمەوە." "تۆ شایەنی هەموو شت...
1.2M 50K 54
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...
10.1K 1.8K 32
პატარა გამოგონილი ისტორია იასამნისფერ მელაკუდაზე 😈😈😈