The villain really wants to l...

By jelly_6566

18.5K 1.7K 74

▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ... More

Хорон санаатны биед дахин төрөх нь...
Өвлийн цэцэг роман
Зохиолыг өөрчлөнө
Муухай аашт Мин Юнги..
Дэнлүүний баяр
Хахууль
Дахиад л Мин Юнги..
Чин улсын гүнж..
Уучлахгүй...
Ээжийн үлдээсэн бэлзэг..
Битгий яваач ааваа...
Гэр бүл...
Галзуурчээ.....
Ишин ах ирлээ...
Гол дүрүүд уулзсан нь...
Ангын тэмцээн..
Нүцгэн....
Цагаан сараана..
Хэзээ буцах вэ?
Хэсонтой уулзсан нь..
Далд явуулга...
Тэхён ахын зочин..
Мөрий..
Миний охин
Миний авхай...
Эргэж ирсэн өнгөрсөн..
Чиний төлөө...
Хуурмаг...
Хордсон..
Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..
Жинхэнэ Хэсон буцаж ирсэн..
Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..
Итгэлийг чинь буцааж олж авна..
Миний өрөг тавих ээлж..
Ёнсүг над дээр авч ирээч...
Хариугаа барьж байна
Энэ хэн бэ?..
Одооноос эхлээд би таны хүн...
Барьцаа....
Бэлэгтэй ирсэн...
Буцах шийдвэр..
Бидний шийтгэл...
Хатан эмээ...
Шинэ тайган...
Дайны мэдээ...
Эвлэрсэн...
Гүнжээс холбоо тасарлаа..
Дайны төгсгөл: Хаан болон Хатан
Special... ❤️

Жаргалтай төгсгөл...

450 43 5
By jelly_6566

"Гүрёо улсаас илч ирлээ..." гэхийг сонсоод хааны ордны их танхимд яаран ирэхэд Ишин ах байдгаараа муухай харан танхимд байх хүн бүрийг айдаст автуулан сууж байв.

Юу болж буйг тааж ядан ахын дэргэд байх өөрийн сэнтийд заларвал танхимын хаалга нээгдэн улаан хүрэн өнгийн хувцас өмссөн эелдэг царайтай настай эмэгтэйг Гүрёо цэргүүд дагуулан орж ирэх нь тэр...

Би сая нэг юу болохыг ойлгон багахан инээмсэглээд тэдний ардаас орж ирэх Юүсон тайжийг олж харан толгой дохин нууцхан мэндлэв.

Гэтэл хажууд байх Ишин ах чанга хоолойгоор "Энд юу болоод байгааг Гүрёогын их тайж та тайлбарлаж өгвөл ямар вэ?" хэмээн асуулаа.

Юүсон тайж нэг бөхийгөөд "Эзэн хаан болон хатан амгалан сайн байна уу?" гэсээр толгойгоо өргөн "Би энд хуримын сүй тавих гэж танай заншил ёсоор зууч дагуулан ирлээ.."

Үүнийг сонссон Ишин ахын царай таталдан хөмсөг нь гүн зангираад "Манай ордонд Гүрёогын хааны таалалд нийцсэн залуу бүсгүй байгаад гайхаж байна. Арын ордон хүртэл эзгүйрсэн атал зууч авч ирэн хэнийгээ бэр болгон авах гэж байгаа юм?"

Би түүний тавгүй байдлыг харсаар санаа алдах бол Юүсон тайж тайван инээмсэглэсээр "Мөхөс би зүрх гарган ахынхаа өмнөөс Чин улсын өргөмжлөгдсөн хатныг бэр гуйхаар ирсэн билээ.." гэж хэлж дуусахад Ишин ах аймшигтай уурлан дэргэдээ байх ширээг чанга цохин босож ирэн цэргүүдэд дохио өгөн илч болон ирсэн хүн бүрийн хоолойд сэлэм тулгав.

Би сандран дээш босоод "Хаантаан!! Яаж байгаа чинь энэ вэ?" гэсээр ахын гараас зуурвал тэр гарыг минь түлхэж орхиод Юүсон тайж руу харан "Зориг зүрхийг чинь хүндэлж байгаа ч хэрээсээ хэтэрсэн зүйл хүсэх чинь нүгэл шүү!! Би өнөөдөртөө та нарыг зүгээр явуулъя. Харин Гүрёо руу буцаж өөрийн хаан даа дамжуулж хэлээрэй! Дахин энэ сэдвээр нэг л удаа илч явуулах аваас.. Хоёр улсын эв найрамдал дуусаж дайн эхлэх болно!!"

Түүнийг гарч явсан хойно би цэргүүдийг болихыг тушаагаад Юүсон тайж дээр явж очин "Зүгээр үү?" гэвэл тэр толгой дохиод "Би зүгээр дээ.."

Би "Юнгид яарах хэрэггүй.. Түр хүлээж бай гээд дамжуулаад өгөөрэй.. Би ахыгаа ятгахыг оролдох болно." гэж хэлэн тэднийг явуулаад өөрөө үлдэв.

Яахаа мэдэхгүй байгаа ч юутай ч уулзаж учирлаад үзье... гэж бодон эзэн хааны өргөө рүү явж очиход "Хатан заларлаа.." гэж дуулгасан ч чимээ анир байсангүй.

Би "Хаантаан би ирлээ.. орж болох уу?" гэж асуувал өргөөний хаалга нээгдэн Чуран эгч гарч ирэх нь тэр...

Би түүн рүү гайхан харвал тэр надтай бөхийн мэндлээд "Хатан та мөхөс надтай түр ярилцаж болохсон болов уу?" гэж асуув. Би ч зөвшөөрөн хамтдаа ордны цэцэрлэг рүү явлаа.

Чуран "Мөхөс би зориг мэдэн өөрийн үгийг өчих гэсэн юм... Хаан эзний ууртай царай, санаа зовсон сэтгэлийг таньж дамжуулж хэлж байж л өөрийн минь санаа амрах байх.."

Би санаа алдан "Би ойлгохгүй байгаа юм бишээ... Түүнийг яагаад ууртай байгааг бас юунд энэ ураг барилдах ёслолыг эсэргүүцээд байгааг нь мэднэ. Гэхдээ... тэр нэг удаа ч болов миний үгийг сонсох хэрэгтэй шүү дээ.."

Чуран "Зүрх сэтгэл гэдэг хүнд захирагддаггүй гэдгийг мэдэх ч гэлээ ганцхан... ганцхан удаа эзэн хааны зүгээс бодоод үзээрэй.. Тэр таныг яаж хайрладаг гэдгийг мэднэ биздээ.."

Би толгой дохиод "Мэдэлгүй яахав.. Хэн хүнээс илүү мэднэ. Гэвч тэр намайг дотроо бодолтой, өөрөө шийдвэрээ гаргаж чадах хувь хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.. Би тийм ч удаан түүний бяцхан дүү байж чадахгүй бас..." гэсээр санаа алдан чимээгүй болвол Чуран нурууг минь илэн "Тэр таныг одоо хүртэл асарч хамгаалах учиртай бяцхан дүү нь гэж бодож байгаа болохоор таны төлөө л ингэж байгаа юм. Магадгүй та түүнтэй тайван ярилцаж ятгах хэрэгтэй байх.. гэхдээ түүнд уурлаж болохгүй шүү.. Тэгвэл байдал улам төвөгтэй болох болно."

Би "Ойлголоо.. Танд баярлалаа.." гэсээр санаа алдан хэсэг сууж байгаад гэнэт түүн рүү хараад "Ингэхэд та хоёр хэр удаж байгаа юм?" гэж асуувал Чураны хацар ягаарсаар үг хэлэлгүй гацах нь тэр..

Би түүнийг шоолонгуй инээгээд "Ичих хэрэггүй ээ.. Надад хэлээч дээ.. Хэн нь түрүүлж сэтгэлтэй болсон юм? Бас хэзээнээс ийм дотно болсон юм бэ?" гэсээр шалгаавал тэр доош ширтсээр "Бид цэргийн бэлтгэл дээр анх учирч байсан. Тэгэхэд би анх хараад л түүнд сэтгэлтэй болсон. Гэхдээ ойртож зүрхэлдэггүй байлаа.. Тэр бол угсаа залгах хунтайж харин би ердөө л бичгийн түшмэлийн хууль бус охин шүү дээ.. Гэр гэж хэлэх ч хэцүү газарт бусдад ад үзэгдэж байхаар гээд дүүгээ дагуулаад цэрэгт элссэн юм. Бидний зэрэг зиндаа ийм том ялгаатай байхад түүнийг харах ч эрхгүй мэт санагддаг байсан. Тэгж явсаар дайн тулаануудад ч оролцож түүнтэй хамт тулалдах боломж олдож эхэлсэн. Дараа нь тэр намайг аварсан... бид тэгж танилцаж тэрнээс хойш алхам алхмаар нэг нэгнийхээ зүрх сэтгэл рүү ойртсоор л байгаа.."

Тэдний хайрын түүхийг сонсож суусаар "Завгүй хүн шиг царайлаад надтай уулзах нь багасаад байсан. Хайр хөөгөөд хөөрчихсөн явж байжээ.." гэсээр ахыг шоолоод Чуран эгч рүү харан "Юутай ч би та хоёрыг дэмжиж байгаа шүү!! Би одоо явж ахтайгаа ярилцахыг хичээе.." гэж хэлэн эзэн хааны өргөө рүү буцлаа.

Энэ удаа үг хэлэлгүй шууд л өргөөнд нь дайрч ороод том том алхан хажууд нь очиж "Та ч нээрээ өөдгүй хүн юм даа..." гэсээр муухай харвал Ишин ахын нүд орой дээрээ гарах дөхөн томорсоор над руу хараад "Яахаараа би муухай хүн болчихдог юм?" гэхэд нь би нүдээ эргэлдүүлээд "Хүний ардуур ийм юм хийж явна чинээ хэн санах билээ.."

Ишин ах бүр ч ойлгохгүй байгаа бололтой над руу айхавтар харахад нь би "Хүнтэй уулздаг болвол хамгийн түрүүнд надад хэлнэ ухааны юм яриад л байсан гэтэл бүр авиа ч гаргахгүй явж байгаад би өөрөө л энэ талаар олж мэдэх юм гэж санасангүй шүү.." гэвэл тэр толгойгоо сэгсрээд "Чи надад хэлсэн билүү?" гэж гомдолтой хэлэв.

Яриагаа энгийнээр эхэлж түүний сэтгэлийг засах оролдлого минь бүтэлгүйтсэнийг ойлгоод санаа алдан "Хэрвээ та надад хэлсэн бол би дуртайяа дэмжих байсан. Харин би танд хэлсэн бол та яах байсан бол?.." гэж зөөлөн хэлвэл тэр над руу ууртай хараад "Эртхэн хэлсэн бол би гэрлэх санал ирэхээс ч өмнө энэ явдлыг таслан зогсоох байсан!!"

Би "Тээр.. харж байна уу?" гэж хэлэн ах руугаа харсаар хэсэг суугаад "Та Чуран эгчид хайртай юу? Хамт байхыг хүсдэг үү?" гэж асуувал тэр "Мэдээж би хайртай.. хамт байхыг хүсдэг.."

Би "Тэгвэл та хоёр хамт байх боломжгүй.. Эсвэл хамт байх хүслийг чинь хорих зүйл гарч ирвэл яах вэ?" гэхэд ах хөмсөг зангидаад "Хамт байхын тулд чадахаа хийнэ.."

Түүний хариуг сонсон толгой дохиод "Тиймээ та тэгэх байх.. Би ч ялгаагүй.." гэвэл тэр над руу харсаар "Чи адил гэж бодож байна уу? Чуран, Мин Юнги хоёр адилхан гэж үү?"

Зандрах мэт чанга хоолойнд нь цочисхийсэн ч өөдөөс нь харсаар "Юу өөр гэж? Та Чуранд хайртай шиг.. Юнги надад, би түүнд хайртай! Та Чурантай хамт байхыг хүсдэг шиг бид ч хамтдаа байхыг хүсдэг!"

Ишин ах над руу муухай харсаар "Чи юу ч гэж хэлсэн би зөвшөөрөхгүй!! Тиймээс өөрийн ордондоо очиж үнэнтэй эвлэрэх хүртэл надтай уулзах гэсний хэрэггүй!" гэв.

Гоморхох сэтгэл минь цээж даван халих далайн ус мэт цэлэлзсээр нулимс болон нүдэнд дүүрэхэд би уруулаа зуун дээш босоод "Тэгвэл надтай нэг насаараа уулзахгүй л болов уу!! Эзэн хаан танд төвөг удсанд өршөө.." гэж хэлэн түүний өмнө бөхийгөөд эргэж харахгүй гарч одлоо.

Хааны өргөөнөөс гарч ирэхэд үүдэнд хүлээж байсан бололтой Чуран эгч над руу харахад нь би нулимсаа дахин дахин арчсаар толгой сэгсрээд сүүлдээ өөрийгөө барьж дийлэлгүй мэгшин уйлсаар амаа даран өөрийн өргөө рүү гүйв.

Сэтгэл хөдлөл минь нэгэнт надад захирагдахгүй болсон нь хачирхалтай юм. Урьд би байсан бол тайвнаар сэтгэх байсан гэтэл одоо үл чадах аж...

Бүх ертөнц миний эсрэг зогссон ч зөвхөн миний талд байна гэж бодсон нэгэн минь над руу нуруугаа харуулжээ..

Урваж, хууртагдахаас илүү гомдох мэдрэмж төрнө..

~~~~~~

Тэр өдрөөс хойш өөрийн ордноос гаралгүй хэд хонохдоо би Юнгитэй харьцахын тулд шууданч шувуудыг илгээсэн ч ордноос гарч нисэж чадалгүй ахын суманд харвуулж үхэцгээхийг олж үзсэн юм. Түүнээс хойш олон ч аргаар үзсэн боловч Юнги рүү захиа илгээж чадсангүй..

Юүн "Одоо бууж өгвөл ямар вэ? Эзэн хаан ойрдоо их хилэнтэй байгаа талаар Лухан дамжуулж байна билээ.. Тэгээд ч Гүрёогын хаан хорвоо дээр үлдсэн ганц залуу биш шүү дээ!!" гэж хэлсээр над руу харахад нь би "Мэдээж түүнээс өөр олон эр хорвоо дээр бий.. түүнээс илүү нь ч олон байгаа байх. Гэхдээ тэдний хэн нь ч үхэл үзсэн өнгөрсөн амьдралаа сөрж надтай байхыг сонгохгүй л болов уу!"

Хэлсэн үгэнд минь Юүн санаа алдсаар "Зөрүүд амьтан юм даа!!" гэж хэлэн өөдөөс минь харан сууж атал өргөөний гадна яаран ирсэн шивэгчин "Хатан минь..." гэсээр гүйх аядан орж ирээд "Гүрёо улсын хаан өөрийн биеэр айлчилсан байна.. Наашаа ирж яваа гэх мэдээ ордонд ирлээ.." гэхэд нь би огил харайн босож ирээд нүүрэндээ мишээл тодруулсан ч удалгүй санаа зовинол дотрыг минь эзлэн авлаа.

Би "Хааны өргөө рүү.. явъя" гэсээр өөрийн ордноос гарах гэтэл үүдэнд минь зогссон цэргүүд намайг ганц ч илүү алхам хийлгэсэнгүй.

Уур минь хүрч "Хэний замд хөндөлсөж байгаагаа мэдэж байна уу?" гэж чангахан асуувал тэд өмнө минь бөхийсөөр "Хатантан минь бид эзэн хааны тушаалыг зөрчиж үл чадна. Биднийг өршөөж хайрла.."

Би тэсэлгүй цөөн хэдэн хөдөлгөөн хийж тэднийг цохин ухаан алдуулахад ард зогссон Юүн "Чи ч эзэн хааны уур омгийн галыг улам өрдлөө дөө!!" гэхэд нь би "Үгүй ээ.. Би гал бадраах гэсэнгүй харин түүнийг дэлбэлэхээр явж байна!!" гэж хэлэн хааны өргөөг зорив.

Намайг ирэхийг мэдэж байсан аятай Ишин ах сэнтийгээ налан суусаар над руу муухай харах аж..

Түүнийг харан зоригоо чангалаад "Би тайвнаар зөвшөөрөл хүсэж байна!! Түүнийг ирэхэд та сүйн саналыг зөвшөөрч намайг өгч явуулна!!" гэвэл тэр урьд өмнө нь харж байгаагүй хүйтэн төрх гарган инээгээд "Хэний дураар? Би зөвшөөрөхгүй гэж хэлсэн! Тиймээс хол мөрөөдөх хэрэггүй! Мин Юнги хааны ордонд хөл тавьсан тэр мөчөөс Гүрёо бидний дайсан болох болно!"

-"Гүрёо улсын хаан нийслэлд ирлээ.." гэх мэдээг залуу тайган яаран дуулгахад Ишин ах ёжтой инээмсэглэсээр зүүн гараа ялимгүй өргөн "Түүнийг угт!" гэж тушаалаа буулгав.

Би " Ишин ахаа та юу хийж байгаагаа мэдэж байна уу? Энэ бүхэн чинь зөвхөн гарз хохирол авч ирнэ. Гуйя үнэхээр тэр надад хайртай намайг гомдоохгүй гэдэгт би итгэлтэй байна."

Намайг арга ядан өгүүлэхэд Ишин ах над руу харсаар "Юунд ч битгий бүрэн итгэ! гэж би чамд зааж өсгөсөн.. Би Мин Юнгид итгэдэггүй!! Тэр бөх зүрх гарган надаас хайртай дүүг минь салгаж авч явахаар оролдож байгаа нь жигшлийг минь төрүүлж байна"

Би " Би ч бас таньд хайртай. Та миний хувьд авч амжаагүй аавын нөмөр, мэдэрч удаагүй ээжийн минь халуун элч.. та надад үлдсэн цор ганц гэр бүл минь.. тиймээс л би таныг зөвшөөрөхийг гуйж байна.." гэж сүүлийн удаа гуйвал тэр залхсан аятай ярвайгаад "Би зөвшөөрөхгүй." гэв.

Надад өөр сонголт үлдээгүй тул түүнд "Би бие давхар..." гээд хэлж орхиход Ишин ах их гайхсан харагдах ба хоёр мөрнөөс минь зуураад " Чи юу хэлж байгаагаа ойлгож байна уу? Худлаа гэж хэлээч!!" гэсээр орилов.

Би " Уучлаарай ахаа, гэхдээ энэ үнэн.. Хэрэв та итгэхгүй бол ордны оточ залж судсыг минь бариулж болно" гэвэл тэр мөрийг минь түлхэн зуурсан гараа тавиад "Түүнийг өргөөнд нь түгж!! Хаашаа ч битгий гаргаарай!!" гэж зарлигдахад хоёр талаас минь цэргүүд барьж аван өргөөнөөс аван гарлаа.

Би " АХАА ТА ИНГЭЖ БОЛОХГҮЙ. НАМАЙГ ТАВЬ." гэж орилсоор өргөөндөө түгжигдсэн би сандарсандаа нааш цааш холхихоос өөрийг хийж үл чадна.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Бичээчийн талаас:

Ёс уламжлалаа бодож өөрийн дүүг санал тавиулахаар явуулсан ч амжилт олохгүй буцаж ирсэн тул Юнги байж сууж үл чадна.. Болдог бол одоо ч хамаагүй Чин улс руу өөрийн биеэр давхиж очин Хэсоныг аваад ирмээр байвч "Хүлээ!!" гэж дамжуулсан хайртынх нь үг түүний хүслийг торгоох аж...

Юнги "Хусог чи яваад инжний жагсаалтыг аваад ир! Би дахиад сайн нягтлах хэрэгтэй байна.." гэхэд Хусог хамраа үрчийлгэн Юнги рүү хараад "Эзэнтээн.. та бараг арван удаа шалгалаа шүү дээ.."

Юнги "Бүгд төгс байх хэрэгтэй.. Дутуу зүйл үлдээж болохгүй." гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Гэтэл гаднаас хамгаалалтын цэрэг орж ирэн Юнгигын урд бөхийгөөд "Хаантаан.. Чин улс хилийн хамгаалалтаа чангалж орж гарах худалдаачдыг ч хатуу шалгах болсон талаар мэдээ ирлээ. Мөн манай хүн Чин улсын хатныг өргөөндөө хоригдоод удаж байгаа талаар захиа явуулсан байна." гэж хэлэв.

Үүнийг нь сонссон Юнгигын тэвчээрийн утас тасарсан бололтой аль чадахаараа яаран бүх инжээ ачаалж сүйт бүсгүйг суулгах улаан жууз бэлдэн Чин улс руу хөдлөв....

~~~~~

Чин улсын эзэн хаан хүйтэн төрх гарган хэнийг ч хөнөөж мэдэхээр уур хилэнд автан суух бол... түүний энэ царайг харан суух Чуран эзэн хаан руу харсаар "Та үнэхээр дайныг эхлүүлэх гэж байгаа хэрэг үү? Хатан таныг бүх насаараа үзэн ядах вий гэхээс айхгүй байна уу?" гэж асуухад Ишин Чуран руу харц чулуудан хэсэг ширтээд "Чи ах дүү бид хоёрын харилцааг үнэхээр ойлгохгүй байна! Тэр намайг тийм удаан үзэн ядаж чадахгүй.." гэж хэлэн гараас нь атган "Тайвшир даа... бүгд зүгээр.." хэмээлээ.

Тэд хамтдаа хэсэг суухад хөрш улсын хааны сүйх эзэн хааны ордны гадна ирсэн гэх мэдээ хаан эзний чихэнд хүрч тэр гартаа сэлмээ аван ордны төв хаалга рүү явав.

Ордны гадна ирсэн Юнги болон түүний хүмүүс орох эсэх дээ эргэлзэн зогсоход Ишин цэргүүд дагуулан ордны төв хаалгыг нээн түүнийг угтаж авлаа..

Ишин "Мин хаан.. Би чамд үг дайж хүргэсэн юмсан. Гэвч энд ингээд ирсэнг харахад ойлгоогүй бололтой."

Юнги өөрийг нь дагалдан яваа хүмүүсийнхээ өмнө гаран зогсоод "Би энд хоёр улсыг хагаралдуулахын тулд ирээгүй!! Би зүгээр л өөрийн хайртай бүсгүйг гэргийгээ болгохоор түүний гэр бүл болох Жан хаан таниас зөвшөөрөл авахаар ирсэн.." хэмээн гуйх мэт хэлэхэд Ишин чанга инээгээд "Тэгээд гуйгаад үз л дээ!! Тэнгэр газрын өмнө өөрийн нэрийг барьж тангараг өргөөд өмнө минь мянгантаа сөхрөн мөргөсөн ч би чамд өөрийн дүүг өгөхгүй!!" гэж хэлэн сүүлийн өгүүлбэрээ түүн рүү ширүүн харсаар төгсгөлөө.

Юнги шүдээ зуун гараа цус гүйхгүй болтол нь чанга атгаад "Хүссэн бүхнээ хэл! Би бүгдийг нь өргөн барья.. Сөгд гэвэл сөгдөж, мөргө гэвэл мөргөөд ч болтугай таниас гуйя. Таныг хүсвэл би хий гэсэн бүхнийг чинь хийе. Надад түүнтэйгээ урт удаан, аз жаргалтай амьдрах боломж олгооч.."

Ишин "Хаан суудлаа тавьж өгөн ард иргэдээ аваад харьяат улс минь болж дагаар ор гэвэл чи орох уу? Би чамаас хаант улсыг чинь авч оронд нь чиний хүсээд байгаа гэргийг чинь өгье гэвэл чи зөвшөөрөх үү?"

Юнги урагш нэг алхаад "Улсын эзэн нь хаан бус ард иргэд байдаг. Би хаан байлаа гээд тэднийг өөртөө өмчилж эд бараа адил арилжиж чадахгүй. Бас би өөрийн хайртай хүнийг худалдаж авахаар ирээгүй. Тэр минь эзэнт гүрэн бүү хэл эх дэлхий байлаа ч сольж авч боломгүй үнэт эрдэнэ билээ!!"

Ишин түүний үгийг сонсон хөмсөг нь багахан тэнийх аядавч харц нь хүйтэн чигээр Юнги рүү харсаар "Чиний зөв.. Дүү минь эд бараа биш би ч түүнийг ямар нэг зүйлээр солихгүй түүнчлэн түүнийг чамтай ураглуулах бодол ч алга.. Би дайтахыг хүсэхгүй байна тиймээс чи эндээс буц!!" гэж хэлэн эргэх гэтэл Юнги ардаас нь уурсан "Би чамаас хүний ёсоор гуйлаа гэтэл чи зөвшөөрсөнгүй. Мэй намайг тэвчиж хүлээ гэсэн тул би өдий хүртэл гар хумин суусан. Одоо надад тэгэх бодол алга!! Эвээр гуйгаад түүнийгээ авч чадахгүй бол булаахаас өөр арга байхгүй. Дайтах бол дайтъя!!" гэж хэлэн цагаан зүүлт унжигнах сэлмээ гартаа зуурсаар Чин улсын хааны ордон руу хөл тавин оров.

Түүнийг орохтой цуг Чин улсын цэргүүд сэлмээ хуйнаас нь сугалан далайн барьцгаалаа. Дайны бэлэн байдалд шилжин Юнгиг даган ирсэн цэргүүд ч мөн сэлмээ өргөв.

Ишин ч бас сэлмээ өргөн Юнги рүү чиглүүлбэл Юнги өөрийн сэлмийг сугалан түүний эсрэг тулалдаж эхлэв. Эн тэнцүү үзэлцэх хоёр хаан хэн хэн нь өөрийн үнэт зүйлийг хамгаалахаар сэтгэл шулуудсан харагдах бөгөөд тэдний тулааныг үзэх цэргүүд тушаал аваагүй тул хөдөлгөөн үл хийнэ.

Тулаан хэсэг үргэлжлэн ялалт Юнгигын талд эргэн түүний сэлэм Ишиний хүзүүнд тулж ирэн зогсоход Ишин "Юугаа хүлээсэн юм? Намайг хөнөөвөл чи ялах бус уу?" гэж асуувал Юнги сэлмээ буулган түүн рүү муухай хараад "Мэй чамд маш их хайртай.. Гэтэл би чамайг хөнөөвөл түүнийхээ сэтгэлийг өвтгөхгүй гэж үү? Надад түүнийхээ нүднээс дусал нулимс ч урсгах эрх үгүй!"

Түүний үгийг сонссон Ишин чанга инээгээд "Чи дүүд минь тийм их хайртай хэрэг үү? Энэ сэтгэл чинь үнэн үү?"

Юнги түүн рүү харсаар "Би түүнд хайртай.. Тэр бол миний хувьд тэнгэр хийгээд газар.. тэр хооронд орших цор ганц диваажин минь.. миний бүх зүйл.." гэж чин сэтгэлээсээ өгүүлэв.

Ишин түүний харцыг харан цэргүүддээ дохио өгч сэлмийг нь буулгаад Юнги рүү харан "Яв даа... Тэр чамайг хүлээж байгаа.." гээд мөрөн дээр нь хөнгөн цохивол Юнги тодоор инээмсэглэн Хэсоны ордон руу хурдаараа гүйлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэсоны талаас:

Гадна сонсогдох үймээнээс өөр чихэнд хүрэх зүйл үгүйд сэтгэл тэвдэн анхаарал сарнина.

Энэ нөхцөлд хийж чадах зүйл үгүй байгаад өөрийгөө л буруутгахаас өөр арга үлдсэнгүй.

Сүүлдээ хэтэрхий их дарамт мэдэрч, сэтгэл зовсноос болж хэвлийгээр өвдөх шиг санагдан хажууханд байх сандалд суун жаахан амс хийв.

Гэтэл хаалга нээгдэн саяхан л санаа зовинон суусан нэгэн минь нүүр дүүрэн мишээсээр орж ирлээ.

Би хэт баярласандаа өвдөлтөө ч умартан дээш өндийгөөд "Чи ирчихсэн байна.." гэсээр түүндээ яаран тэврүүлэв.

Яг л хэдэн зуун жил уулзаагүй аятай нэгнээ энхрийлэн тэвэрч зөөлөн үнссээр духаа нийлүүлэн харц тулгарвал тэр урт амьсгаа аваад "Би энэ мөчийг хичнээн удаан хүлээж бас хэдэн удаа төсөөлж төлөвлөснийг чи минь мэдэхгүй байх.. Нэг л өдөр хүн бүхний өмнө чамайг өөрийнхөө нэг хэсэг хэмээн батлахаа дотроо андгайлан тэвчиж, тэмцэж, хүлээж байлаа. Гэхдээ хүн бүрийн өмнө батлахаас урьтаж чамаасаа асуухыг хүссэн юм.." хэмээн хэсэг дуугаа хориод дахин ам нээлээ.

Юнги "Хэрвээ.. би чамайгаа гэргий минь болж улс эх орныг минь хамтдаа захираач гэж гуйн Гүрёо руу авч явахыг хүсвэл чи зөвшөөрөх үү?" гэж эмээж байж асуухад нь би гараас нь атган нүдээ зөөлөн аниад "Чи хаана байна. Би тэнд чамтай цуг байх болно. Учир нь чи бол миний гэр, миний эх орон. Би чамд хайртай"

Сэтгэлийн үг минь дуусахад тэр хөөрсөндөө чанга инээн намайг дээш өргөн эргүүлээд буулгахад би айсандаа түүнээс зууран авав.

Би "Буулгаач!! Ингэж болохгүй ээ!!" гэсээр орилоход тэр эргүүлэхээ болин дороо зогсоод "Яагаад?" гэж асуув.

Би түүнийг түлхэн газарт буугаад хэвлий дээрээ зөөлөн даран "Би ч яахав гэхэд хүүхэд маань айчихна.." гэхэд тэр таг дуугай болон хөшөө адил гацсанаа гар нь чичирсээр над руу явуулаад "Ү-үнэ-хээр гэ-гэж үү? Б-би а-аав.." гэсээр ээрч мууран асуухад нүдэнд нь баярын нулимс дүүрэн халих нь тэр...

Би толгой дохин чичигнэх гараас нь атгаж хэвлий дээрээ тавиад "Аав болсонд баяр хүргэе хаантаан.." гээд нулимсыг нь арчихад тэр доош өвдөглөн нүүрээ даран хэсэг уйлав. Энэ үйлдэлд нь би их гайхсан юм.. магадгүй тэр өөрөө ч гайхсан биз..

Нурууг нь илэн яасныг нь асуувал тэр "Би сайн аав болноо.. би.. би мундаг аав болно.." гэж дахин дахин хэлсээр л байсан юм..

Би "Чамайгаа чадахыг сайн мэдэж байна.."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Гүрёо улсын хаан заларлаа.." гэх мэдээ дуулган хааны өргөөний хаалга нээгдэхэд Юнги урдаа суух хөрш улсын хаан басхүү удахгүй өөрийнх нь хадам болох хүн рүү хүндлэнгүй харсаар дөхлөө.

Юнгиг харан суух Ишин түүнийг дээрээс нь доош гүйлгэн хараад "Суу л даа.." гэж дохивол Юнги толгой дохин өөдөөс нь харан суув.

Ишин "Юун тухай ярих гэж нааш зүглэв? Дүүг минь өөртөө авсан бол үтэр буцсан нь дээр биш гэж үү? Би хэзээ ч бодлоо хувиргаж мэднэ шүү дээ!" гэж ёжлонгуй хэлэхэд Юнги инээмсэглэн толгойгоо зөөлөн сэгсрээд "Та эндүүрч байна.. Би түүнийг өөртөө авсан бус харин тэр л намайг бүхэлд нь өмчилсөн нэгэн юм. Зүрх гэдэг бүхэл биеийг хөдөлгөдөг атал хайранд дорой эрхтэн.. харин Мэй тэр дорой зүрхийг минь гартаа атгаж байгаа.. Бас би бусдын зүйлийг хулгайлаад зугатаж байгаа гэмтэн шиг бус, бусдын эрхэм үрийг эрдэнэт гэргийгээ болгон авч явахаар ирсэн хүргэн байхыг хүсэж байна."

Түүнийг яриаг сонссон Ишин толгой дохиод "Хүргэн юм биз дээ?.." гэж өөрөөсөө ч юм шиг асууснаа "Чиний зөв.. Би ч бас өөрийн хүнийг хулгайд алдаж байгаа хохирогч шиг бус өсгөсөн дүүгээ хүний гэргий болгон өгч байгаа ах шиг байхыг илүүд үзнэ. Гэхдээ!!! Би чамд одоо ч бүрэн итгээгүй хэвээр байна! Аман дээрээ сайхан үг хэлэвч аваад явсан хойноо түүнийг минь гомдоож, хуурч зүрхэлвэл..-"

Юнги түүний үгийг таслан "Би таны эрхэм дүүг өөрийн гэргий болгон авч явбал, амлая би өөр эмэгтэйг хааны ордонд оруулахгүй. Би дүүгээс тань өөр бүсгүйг нэг нүдээрээ ч харахгүй. Тэр бол миний цор ганц хайр минь хатан минь байх болно. Хэрэв би энэ үгнээсээ буцах юм бол та илднийхээ цангааг цусаар минь тайлаарай."

Ишин толгой дохиод "Нэг тасарч болсон толгой хоёр дахиа тасарч болохгүй зүйл байхгүй.." гэж хэлэхэд Юнги түүн рүү гайхан харлаа..

Юнги "Та.." гэсээр түмэн асуултад булагдавч амнаас нь ганц ч үг гарч дөнгөсөнгүй..

Магад асууж зүрхлэхээс эмээсэн биз.. Өнгөрсөн бүхэн ард хоцорч шинэ ирээдүйг зорьж атал болж өнгөрсөн бүхнийг сөхөх гэж оролдох хэрэг юун билээ... Энд ярьсан зүйлс зөвхөн тэдний дунд булшлагдан үлдэх биз ээ...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юүн "Чи сандарч байна уу?"  гэж асуухдаа толгойн алтан гоёлыг минь болгоомжтой нь аргагүй үсэнд минь зүүх аж..

Би түүний догдолсон царайг толинд харсаар "Мэдээж.. гэхдээ жаргалтай байна." гэсээр инээмсэглэвэл тэр хоёр мөрөн дээр минь гараа тавиад "Энэ хүртэл асар их зүйл үзэж тууллаа тиймээ?" гэж асуугаад "Гэхдээ одоо байгаа газраасаа эргээд харахад бүхэл ертөнц болон цаг хугацаа хүртэл зөвхөн та хоёрыг дахин учруулахын тулд хуйвалдсан мэт санагдаж байна.."

Түүний хэлж байгаа үнэн бололтой.. Намайг Юнгитэй дахин учруулахын тулд бурхан чөтгөр хоёр гурван амьдралаар дэнчин тавьж бүхэл ертөнцийг, цаг хугацааг хүртэл бидний төлөө зольсон мэт санагдаж байна.

Бидний төлөө хийсэн бүхнийх нь төлөө би тэдэнд талархаж Юнгиг хэзээ ч тавьж явуулахгүй гэдгээ амлаж байна. Энэ амьдралаа бас ирэх амьдралдаа ч мөн адил..

~~~~~~~~~~~~

"Айл гэрийг гийгүүлэгч сүйт бүсгүй орж ирлээ.." хэмээн зарлахад би хааны ордны их танхимд хөл тавив.

Нүд гялбам улаан өнгөөр танхимыг гоёж дээрээс унжих дэнлүү хүртэл аз жаргал, хайрыг билэгдэх улаан өнгөөр бадамлана.

"Гэрийн эзэн болох сүйт залуу орж ирлээ.." хэмээн дахин нэгэнтээ зарлахад өөрт нь тун ч их зохисон улаан ханфу өмссөн Юнги жаргалтай инээмсэглэн алхсаар дэргэд минь ирж зогсов.

Бид харц солилцон нэг нэгэн рүүгээ инээмсэглэхэд Юнги амны хайрцгаараа надад "хайртай" гэж хэлэн гараас минь атгалаа.

Биднийг ийн зогсоход "Эмээлийг авч ирнэ үү.." гэж хэлэн улаан тууз бүсэндээ уясан шивэгчид урд минь морины эмээл авч ирж тавив.

"Эмээл шинэхэн гэр бүлд урт удаан тогтвортой харилцааг билэгддэг билээ.. Бүсгүй эмээлийг давна уу.." гэхэд би Юнгигын гараас атган урагшилсаар эмээлийн дээгүүр алхан гарав.

"Ирээдүйд аз хийморь дүүрэн байх болтугай.." гэж ерөөн тойрон зогсох хүмүүс баярлан уухайлцгаана.

"Мөнх бус ертөнцөд нэгнээ олж учрах хувь тавилан заяажээ.. Тэнгэр бурхан тэдний гэрлэлтийг адислах болтугай.."

Биднийг урагш хамт алхаж байхад урд минь уулсын хээтэй олбогуудыг эгнүүлэн тавиад "Саад тотгорыг хамтдаа даван гарах болтугай.." гэж хэлэн бид олбогуудын дээр алхан ард нь гарлаа..

Дахин хамтдаа урагш явахад замд зогссон олон бидний урд шош атган цацав.

"Эхний шош үүрдийн хайрын баталгаа..
Хоёр дахь шош элбэн дэлбэг амьдралыг..
Гурав дахь шош урт наслахыг..
Дөрөв дэх шош үүрдийн итгэлцлийг.. Тав дахь шош удам залгах хүүтэй болохыг билэгдэнэ.." хэмээн хэллээ.

Бид ийн явсаар Ишин ахын урд ирэхэд тэр дэргэдээ өвөөгийн нэртэй пайзыг тавин суугаад над руу нулимстай нүдээр харж байв.

Өөрийн эрхгүй өмөлзөөд ирэхэд нүдэнд минь нулимс дүүрч би хүчээр нулимсаа даран инээмсэглэв.

"Хосууд өсгөж өндийлгөсөн эцэг эхдээ цай барина уу.." гэхэд би аягатай цайг шивэгчингээс аван өвөөгийн пайзны урд тавиад дараа нь Ишин ахад өглөө.

Ишин ах цайнаас амсаад "Урт удаан, аз жаргалтай амьдраарай.." гэж их л сонин хэлээд хоолойгоо засав. Уйлахгүй гэсэндээ царгих хоолойгоо бүдүүрүүлсэн нь энэ байсан юм.

Дараа нь Юнги түүнд цай барихад Ишин ах аван амсаад "Хайртай дүүг минь эрхэмлэж яваарай!" гэж хэлэхэд Юнги түүнд бөхийгөөд "Ойлголоо.." гэв.

Чин улсад болсон хуримын ёслол дуусахад бид хуримын шөнөө өнгөрөөгөөд маргааш нь Гүрёо руу буцахаар болсон юм.

Бидэнд зориулан тусгайлан бэлдсэн өрөөнд орон суухдаа бодлын далайд умбаж явахад Юнги над дээр ирээд "Юунд ингэтлээ бодолд дарагдаав?" гэж асуухад нь би түүн рүү харан инээмсэглээд дараа нь хажуугаар нь зөрөн цаана байх цонхыг нээж шөнийн тэнгэрийг ширтээд "Зүгээр л... Бид жинхэнээсээ гэрлэчихжээ гэж бодоод л..."

Юнги ардаас минь ирж тэврэхэд би эргэн түүн рүү харав.

Юнги "Бид гэрлэсэн.. Чи одоо миний гэргий.. Миний гэр бүл.." гэж хэлэн хацарт минь үнслээ.

Би инээмсэглэн түүнийхээ уруулыг эрхий хуруугаараа илсээр "Хайртай шүү Мин Юнги.." гэж шивнэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би "Ахаа.. бид заавал хуриманд чинь ирэх болноо.." гэж хэлэхэд тэр над руу бус Юнги рүү харсаар "Үнэн үү?" гэж асуувал Юнги толгойгоо хурдан дохиод "Үнэн байлгүй яахав.."

Би Ишин ахыг тэврээд "Хайртай шүү ахаа... Бас уучлаарай.." гэвэл тэр зулайг минь илэн духан дээр минь үнсээд "Би ч бас хайртай шүү.. бас уучлалт гуйх хүн нь би шүү дээ.." гэвэл би толгой сэгсрээд "Тэгвэл тэнцлээ.." гэж хэлэн инээмсэглээд тэврэлтээ салган Чуран эгч рүү хараад "Танд найдлаа шүү! Ахыг минь харж хандаарай" гэж хэлээд улаан жуузанд орж суун хажууд байх жижигхэн модон хайрцгыг авлаа.

Өнөөх хайрцгаа нээн харвал дотор нь өчигдөр шөнө Юнги бид хоёрын тайрсан үснүүд Юнгигын надад бэлдэж өгсөн улаан утсаар ороогдон байв.

Юүн "Удахгүй Гүрёо руу орлоо.." гэж хэлэн жуузны цонхыг сөхөн хэлвэл би толгой дохиод нуруугаа цэхлэв.

Хуримын дараа Юүн надтай хамт явахаар болсон юм. Үнэндээ тэр намайг бодоод хамт явахаар шийдсэн үү? Аль эсвэл түүний сэтгэлийг Гүрёод уях хүн байсан уу? сайн мэдэхгүй л юм..

Бид явсаар Гүрёогын хааны ордонд ирэн жуузнаас буухад гурван залуу бусдаас түрүүлэн намайг угтаж авав.

Би ч тэдэн рүү тайван инээмсэглээд "Бүгдээрээ сайн сууцгааж байсан уу?" гэвэл Сокжин ах юу ч хэлэлгүй нусаа татсаар намайг чанга тэврээд "Эргээд тавтай морил.." гэхэд нь би түүнийг зөрүүлэн тэврээд "Би ирлээ том ахаа.."

Түүний дараа Намжүүн ах ч бас улаанаараа эргэсэн нүдтэй хүн намайг тэврэн авсан юм. Тэхён ахтай Чин улсад уулзсан болохоор мэндлээд сүйд болоогүй.. Харин түүний нүд Юүн дээр л хадагдаж харагдсан.

Айлчлал, уулзалт дуусаж намайг ордонд түвхнэсэн хойно Гүрёо улсын их хатны сууринд залж одоо л тайван сууж чадахаар өдрүүд үргэлжилж байлаа. 

Бага багаар томрох хэвлийд минь эрүүл саруул нэгэн амь бойжиж, өөрт минь түшиг болох сайн найз бас ах нар минь ч дэргэд байв. Тэднээс илүүтэй төрийн хэргийн хажуугаар намайг чин сэтгэлээсээ халамжлах хайрт хань минь надаас алхам ч үл холдоно..

Эдгээр өдрүүд нэг иймэрхүү үргэлжилж байсан ч.....

"Хаантан татвар хатан залах хэрэгтэй.." 

Өглөөний бараалхал гэх нэрээр өргөөнд минь зочилсон дотоод яамны түшмэл Ча өөдөөс минь санаа зовох ч үгүй ийм үг хэлсэнд би түүн рүү гайхан харлаа.

Ча түшмэл "Та одоо бие давхар шүү дээ.. Тиймээс эзэн хаанд үйлчилж чадахгүй.. тэгэхээр мөхөс миний үгийг сонсож ажаа.. Танд санал болгох бүсгүй бол миний бага охин Ча Хёнжү. Тэр багаасаа л эзэн хаантай нөхөрлөж ирсэн.."

Ча Хёнжү... гэсээр хэсэг бодоод гэнэт санаанд минь хуримын бэлэг өгөхөөр ирсэн гэх Ча овогт охин буулаа..

Би таагүй инээмсэглэн "Ямар л эмэгтэй эр нөхрөө өөр эмэгтэйтэй хуваалцахыг хүсэх билээ дээ? Гэхдээ би бол их хатан.. энэ талаар би эзэн хаанд хэлье.." гэсээр түүнийг үдэв.

"Их хатан заларлаа.."

Хааны өргөөний хаалга онгойход би муухай харсаар түүн рүү алхаж очив. Хүнд хүнд дэвслэн түүн рүү алхах үед тэр сандран босож ирлээ.

Юнги "Хатан минь.. ингэж алхаж болохгүй та хоёр минь өвдөнө шүү дээ.."
Би түүний намайг тэврэх гарыг нь түлхээд "Битгий санаа зов!! Би хүүхдээ өөрөө мэдээд асарч дөнгөнө. Харин та л өөртөө анхаарал тавьсан нь дээр байлгүй..." гэж их л шинжгүйхэн хэлвэл тэр над руу гайхан харав.

Юнги "Ямар нэг зүйл болоо юу?" гэж болгоомжлонгуй асуухад нь би цааш явж очиж түүний суудалд бус өөдөөс нь харсан суудалд суугаад "Үгүй ээ.. юу л болов гэж.." гэхэд тэр миний дэргэд ирж наалдаж сууснаа "Гэхдээ яагаад ийм ууртай байна вэ? Бас яагаад энд суугаад байгаа юм? Миний сэнтийд суу л даа.." гэж гуйлаа.

Би "Нэг муу хатан яаж эзний сэнтийг хуваалцах юм? Тэр яахав.. би энэ талаар ирээгүй. Харин таны татварын талаар ирсэн."

Намайг ингэж хэлэхэд тэр аягүй том хараад "Юун татвар вэ? Хаанаас гарч ирсэн татвар?"

Би "Юу юун татвар, хаанаас гарч ирсэн юм гэнэ шүү!! Тэнгэрээс унаж газраас ургаагүй нь лавтай!! Өнөөх хайртай найз Ча Хёнжү чинь!!.. удахгүй их татварт өргөмжлөгдөнө. Тэгээд та хоёр хаан угсаанд тус нэмрээ оруулна биз.. үүнийг хэлэх гэж энэ хүртэл ирлээ. Болсон болохоор би буцъя." гэсээр дээш боссоноо түүн рүү муухай хараад "Аан нээрээ.. Мөхөс эхнэр бие давхар тул танд үйлчилж чадахгүй тиймээс хүүхэд маань гарч ирэх хүртэл өргөөнд минь ирэх хэрэггүй!!" 

Би уг нь уурлая гэж огт бодоогүй шүү.. Гэхдээ хэвлийд байгаа үр минь их л ааштай бас аавыгаа харддаг нэгэн гарч ирэх шинжтэй...

~~~~~~~~~~~~~~~

Юнги "Яваад Жон Хусог зөвлөхийг дуудаад ир!" гэж шадар тайгандаа тушаагаад хөмсөгөө байдгаар нь зангидан суухад удаа ч үгүй Хусог яаран орж ирлээ.

Тэгээд хааныхаа царайг харан санаа алдаж толгой сэгсрээд урд нь очиж зогсов.

Юнги "Ча Хё-.." гэсээр ам нээхэд нь Хусог гараа өргөн түүнийг зогсоогоод "Би мэдэж байгаа.. Ча түшмэл өглөөний бараалхал нэрээр хатан дээр очиж өөрийн охиныг татвар хатан болгох талаар танд хэлэхийг шаардсан.." гэхэд Юнги ширээгээ хүчтэй цохиж түүнд нь Хусог бөндгөс хийн цочин том харлаа.

Юнги "Тэр муу хөгшин үнэг яаж миний жаргалтай үдшийг бусниулж чадаж байнаа?!!" гэсээр заналтай хэлээд "Чи дариухан яваад түүнийг бас охиныг нь дуудаад ир!" гэж тушаан өөрөө Хэсоны өргөө рүү явав.

Бараг хагас цар өөдөөс минь ширтэн суусан Юнги рүү би ууртай хараад "Одоо болно шдээ!! Юу хүсээд байгаа юм?" гэж чангахан асуувал тэр хошуугаа унжуулан над руу гомдолтой хараад "Хамт явъя тэгэх үү?"

Би түүн рүү ширэв татсанаа "Явахаас л биш..." гэсээр өндийхөд тэр надад туслан бид хамтдаа их танхимд ирлээ.

Юнги намайг хөтөлж явсаар бид сэнтийд нь хамт залран суухад танхимын хаалга нээгдэн Ча түшмэл болон түүний охин орж ирэх нь тэр..

Би үүнийг харан Юнги руу муухай харвал тэр над руу инээснээ тэдэн рүү харан "Ча овогт зарлиг сонс!" гэхэд тэд шууд газар тэргүүнээ тавин сөхөрлөө.

Юнги "Ча түшмэлийн охин Ча Хёнжүг гурав дугаар зэргийн авхай болгон цол дэвшүүлж зүүн хил дээр байрлах Ёнсоны Хан овогтод гэргий болгон явуул." хэмээгээд гараас минь атгавал Хёнжү бага зэрэг дургүй харагдсан ч толгой бөхийн зарлигийг хүлээн авч харин шуналт эцэг нь байж сууж үл чадан хачин царайлна.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би "Хаан та түүнийг нийслэлээс явуулж байхаар өөртөө авсан нь дээш байсан юм биш үү?" гэж асуун түүн рүү харвал тэр ардаас минь тэврэн мөрөнд минь нүүрээ наагаад "Юу гэж дээ.. Би ганцхан бүсгүйн нөхөр байж түүний гаргах бяцхан үрсийн аав байхыг хүсэж байна. Надад өөр эмэгтэй хэрэггүй ээ.. Тэнгэрийн дагина байсан ч би чамаас өөр эмэгтэйг хүсэхгүй.."

Түүнийг үгсэд уярч, үнэнд нь итгэн энэ хорвоог туулахад надад алдаад байх зүйл алга бололтой...

Би инээмсэглэн түүнийхээ толгойг илээд "Аав гуай ч мундаг юмаа.." гэвэл тэр хүзүүн дээр минь үнсээд багахан инээд алдана..

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жаран жилийн дараа:

Мин хаан болон Жан хатан дөчин жилийн турш улс эх орноо гайхалтай удирдаж залгамж халаагаа бага хүү дээ шилжүүлэн өгсөн юм.

Тэд нийт таван хүүхэдтэй болсон бөгөөд гурван хүү хоёр охин төрүүлсэн билээ..

Бага хүү нь ухаалаг, уужим сэтгэлтэй тул хаан ширээг өвлөн авч харин дунд хүү нь цэрэг удирдан дайн тулаанд явж жанжин болсон бөгөөд ууган хүү нь улсын ажлаас хол байж дэлхийг үзэж сонирхох хүсэлд автан аялалд гарчээ..

Хоёр охин нь сайн хүнтэй гэрлэж амар тайван аж төрж байгаа..

Би түүнийхээ мөрийг налан суугаад "Аль хэдийнээ нэгэн жаран өнгөрчээ хаантаан.." гэвэл тэр бөгшүүлэн ханиалгаад "Тиймээ бид хамтдаа их ч зүйлийг тууллаа.. Энэ бүх хугацаанд хамтдаа байсан чамдаа баярлалаа.."

Би "Би ч бас баярлаж байна.." гэсээр нүдээ хэсэг аниад буцаж нээн "Бидний эхлэл тийм ч сайхан байгаагүй.. Гэвч төгсгөл минь жаргалтай байх бололтой.."

Юнги "Төгсгөл бүрийн ард шинэ эхлэл байдаг. Цэг бүрийн ардаас шинэ өгүүлбэр эхэлдэг шиг бидний амьдрал энд төгссөн ч дараагийн амьдралдаа дахин учирцгаая.."

Би түүнийхээ энгэрийг налан гүн амьсгаа аван гаргаад "Чамтай учирсандаа би дэндүү баярладаг болохоор дараагийн амьдралдаа би өөрөө чамайг хайж олъё.. Хайртай шүү Мин Юнги.."

Хэсоны сүүлийн үг, сүүлийн амьсгал нь тасрахад Юнгигын зүрх ч бас адил зогсжээ..

Нэгэн өдөр, нэгэн цагт хорвоогийн мөнх бусыг үзсэн хаан хатан хоёр түүхийн нэгээхэн оршлыг өөрсдийн хайрын түүхээр чимэн үр хүүхэд ач зээ нарынхаа зүрхэнд, ард түмэн эх орныхоо түүхэнд мөнхрөв.


Үнэхээр л цэг бүрийн ардаас шинэ өгүүлбэр эхэлж, төгсгөл бүрийн ард шинэ түүх бичигддэг шиг тэдний амьдрал энд төгссөн ч үүрд гэж амласан хайрын тангараг нь үргэлжилсээр л байсан юм...


2023 он Өмнөд Солонгос улс:

Сэхээн амьдруулах тасгийн орон дээр амьсгалын аппарат зүүн хэвтэх залуухан бүсгүйн нүд аажим нээгдэхэд хажууханд нь байсан сувилагч яаран очоод "Өвчтөн ухаан орчихлоо...." хэмээн орилон эмчийг дуулаа..

Удалгүй цагаан халат өмссөн эмч яаран ирж түүний рүү ойртоод "Ким Хэсон өвчтөөн та намайг сонсож байна уу?" гэж асуув.


[Энд хүрээд урт нас удаан жаргалтай өгүүллэг маань төгсөж байнаа... Бичээчийнх нь албан ёсоор дуусгасан хоёр дахь бичвэр болохоор цаанаа л нэг сайхан байна.. Гэхдээ мэдээж алдаа оноотой бас дутуу хөтүүтэй энэ хүрсэн болохоор та бүхнээсээ хүлцэж өчихийн давхар баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Энд хүртэл дэмжиж, урамшуулж байсан уншигчиддаа үнэхээр их баярлалаа.. Тэгээд цаашдаа ч бас шинэ бичвэрүүдээр дахин уулзацгаая..🙆‍♀️❤️❤️❤️❤️]

Continue Reading

You'll Also Like

598 113 11
Би багасаа л Тинкэрбэллд хайртай байсан. Бяцхан үзэсгэлэнтэй ер бусын ид шидийн. Тэр ертөнц үнэхээр байдаг гэдэгт би одоо хүртэл итгэдэг. Хаана ч ү...
130K 9.4K 28
Түүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чад...
18.5K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.
47.7K 2.1K 25
Лара Крис Ву гэх залуутай гэрлэсэн бөгөөд тэдний харилцаа хүү Шин төрөх хүртэл сайн байсан юм.Тэдний харилцаа замбараагүй болж хачин болж эхлэв. Хэдэ...