Далд явуулга...

363 31 0
                                    

Зоогын өргөөнд ирэхэд ах нар болон Юнги суун ярилцаж байлаа.

Биднийг орж ирэхэд Юнги над руу харсан ч Ёнсүг хараад царай нь хувирав.

Магадгүй яагаад энд байгааг нь гайхсан биз...

Сокжин ах "Өө Хэсон-а ирчихсэн үү? Бас Ин сайдын охин хамт иржээ? Юутай ч сууцгаа." гэж ширээнд урив.

Ишин ах над руу хараад "Мэй хонгор минь? Ахынхаа дэргэд суу" гэхэд нь би хажууд нь зэрэгцэн суулаа. Харин Ёнсү инээмсэглэл дүүрэн алхсаар Юнгитэй хамт суусан юм.

Ёнсү "Эрхэ-"

Юнги "Гүнжийн бие өвдсөн гэж дуулсан. Бүрэн эдгэрч чадсан уу?" гэж Ёнсүгын үгийг таглан асуув.

Би "Тиймээ. Хааны ордноос илгээсэн их оточын ачаар бүрэн эдгэрсэн." гэж хэлээд өөр зүйл ярьсангүй дуугаа боллоо.

Ойрдоо түүнээс зайгаа барих болсонг Юнги гадарласан нь мэдээж.. Гэвч энэ хүртэл биеийг минь асуухаар ирээд мөн өвдсөн байхад минь ордноос их оточыг явуулсан.

Энэ нь тархи, зүрхэнд минь дахиад л эргэлзээ нэмсээр байна.

Зоог барьж дуусах хүртэл тэр Ёнсүтэй ярилцаагүй бөгөөд зөвхөн над руу харж байсан юм. Энэ нь намайг бага зэрэг ичээж мөн догдлуулсныг нууж чадахгүй.

Өргөө рүүгээ буцах гэж байхад Юнги ардаас минь дуудлаа.

Юнги "Мэй?" намайг түүн рүү эргэж харах үед тэр над руу хурдан алхаж ирээд "Хоёулаа ярилцъя." гэв.

Би ч түүнийг даган хүнгүй газарт ирэхэд тэр цааш харж зогссоор "Би чамайг ойрд яагаад надаас дөлөөд байгааг гайхаж байна."

Би санаа алдаад "Би чамаас дөлж зугатаагүй мөн Ёнсүгын дэргэд намайг гээд байвал тэр буруугаар ойлгоно шүү дээ! Чи жоохон бодолтой байсан дээр байх.."

Юнги энэ удаа над руу нилээд ширүүн эргэж хараад "Дахиад л Ёнсү юу? Тэр Ёнсү-" гээд дуугаа хурааснаа "Үнэнээ хэлээрэй! Чи намайг хардаж, харамлаж байна уу?" гэж асуухад нь би хөмсөг зангидав.

Би "Чамайг хардах, харамлах гэнээ? Би яагаад тэгнэ гэж? Бидний дунд юу ч байхгүй байхад яахаараа?"

Юнги "Яагаад юу ч байхгүй гэж? Ммн??? Бидэнд таамаглаагүй учирлууд, хамт байсан хугацаа, бас үнсэлт, агуйд хамт байсан шөнө байгаа шүү дээ."

Би "Үгүй! Тэд хамаагүй. Миний зүгээс чамд... өчүүхэн ч сэтгэл байхгүй." гэж хэлээд эргэхэд тэр гарнаас минь зуураад "Надад байгаа!!! Чамайг гэсэн сэтгэл, чамайг л бодож, харж ирсэн хугацаа.."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now