Миний мэдэж чадаагүй өнгөрсөн..

327 30 0
                                    

Тааварлашгүй юм...

Би өөрийгөө ганцаараа л гэж бодсон гэтэл тэр ч бас буцаад иржээ...?

Би түүн рүү ширтсээр "Юунд уучлалт гуйгаад байгаа юм? Намайг алсандаа юу? Гэнэт л бүхнийг санасан чинь би дэндүү өрөвдөлтэй санагдаа юу?" гэсээр түүнээс орилон асуугаад тайвшрах гэсэндээ нүүрээ дарав.

Би "Цаасыг хараар будвал тэр хар болно.
Улаанаар будвал улаан болно..
Бэхний ганц цэг ч зурагдаагүй цэвэрхэн муту цаас адил байсан намайг тийм болгож үхэлд хүргэсэн хүмүүс та нар байсан шүү дээ. Үзэн ядалт, үл хайхралаар усалж дэлбээлүүлсэн цэцэг өргөст сарнай болж ургахгүй гэж үү? Үхлийн аязыг минь хөглөж өгсөн хүмүүс өөрсдөө атлаа.. үхэл гэгч хүзүүг минь ороон татахад хүйтэн нуруугаа харуулсан биздээ? Одоо л санаж байгаа даа итгэж өгөхгүй нь.. эртхэн санасан сан бол энд ирж үнэт цагаа, хайран сэтгэл зүрхээ дэмий үрэхгүй байлаа.. Нүднээс минь далд ороод өгөөч!"  

Цээжинд буглах шаналал аманд тулж гарах үгсээр зөөлөрч үл чадах аж..
Ямар их гомдол вэ?
Яасан их цөхрөл вэ?
Гэлээ ч яагаад би одоо ч тэднийг хайрлаад байгаа юм бол?

Нулимс зөнгөөр урсаж орхисонд нүүрээ буруулан өөр тийш харав.

Тэхён ах ч ялгаагүй сөөнгөтөн уйлагнах хоолойгоор "Хүн хэзээ ч дэргэдээ байгаа нэгний үнэ цэнийг олж хардаггүй юм байна лээ. Чамайг алдсан хойноо л сэтгэлд минь хэр их зайг эзэлдгийг ойлгосон. Бүхнийг буцаахад дэндүү ойртсон үед л хэр мунхаг болохоо мэдсэн. Чамгүй ертөнц дэндүү гашуун байсан."

Үүнийг арай эртхэн хэлсэн бол би зовлонт амьдралыг олонтоо туулахгүй байх байлаа...

Өмнөх Хэсон үүнийг сонссон бол ямар их баярлах байсан бол? Гэтэл одоо үнэхээр сэтгэл өвдөж байна.

Би "Баярлах байсаан... Үүнийгээ жоохон өмнө нь хэлсэн бол маш их баярлах байсан. Гэхдээ одоо ингээд сонсоход хэтэрхий үнэ цэнэгүй байна." гэсээр босож алхан цонхны дэргэд очоод "Ганцаар хайрлах ямар байдгыг мэдэх үү? Өргөсөн хайр, итгэсэн итгэл минь эргэж ирэхгүйг мэдрэх яг л харанхуй дундаас үдшийн саранд хүрэхээр гараа сунгах шиг тийм эмгэнэлтэй байдаг юм. Гараа хичнээн урт сунгасан ч хүрч чадахгүйгээ мэдэх аймшигтай.. Илүү хайрлаж, илүү итгэх тусам.. Илүү шаналдаг, илүү зовдог. Би ганцаараа л хайрласан тиймээс уур гомдол бухимдал минь муугын үр болж ургасан. Намайг өөрчилж, намайг алсан тэр зүйл хүн болгоны хүсдэг хайр байсан. Тиймээс би дахиж хайрлахгүй.."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now